ЗУУНЫ ГЭМТ ХЭРГҮҮД: 35 жилийн дараа жинхэнэ нууц нь илэрсэн “ЗУУНЫ ДЭЭРЭМ”

2017-03-17 11:54:31

Улиран одсон XX зуун гэмт хэргээр дүүрэн, бохир мөнгөөр баялаг үе байсан тул “Зууны луйвар” гэсэн нэрэнд өрсөлдөгч олон байсан гэж хэлж болно. Америк, Европ, Ази тэр чигээрээ мөнгөний хойноос улайран хөөцөлдөж, зөв замаар явсан бол улс эх орныхоо төлөө ихийг хийх байсан суутнууд оюунаа луйвар булхайн ажилд зориулж байсан үе юм. 35 жилийн өмнө Францын ард түмний дунд “зууны луйвар” гэгдэн нууц нь өнөө хэр тайлагдаагүй байсан хэргийг далдаас зохион байгуулсан этгээдийг өнгөрсөн долоо хоногт Францад баривчилсан байна. Энэ хэрэг бол хохирлын хэмжээгээр ч, зохион байгуулахад гаргасан уран аргаараа ч хүчтэй өрсөлдөгчийн нэг аргагүй мөн байсан юм.

Францчууд жил бүрийн долдугаар сард Бастилийг авсны баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ үер амралтын өдрүүд удаан үргэлжилж, улс орны амьдрал нэг хэсэгтээ зогсдог гэж хэлэхэд ч буруудахааргүй болдог аж. Яг энэ үед “Зууны” гэж нэрлэгдсэн дээрх хэрэг гарсан юм.

1976 оны долдугаар сарын 19-ний халуу шатсан өдөр бүлэг гэмт этгээд Ницца хот дахь Societe Generale банкийг цөлмөж оджээ. Тэд 400 хадгаламж эзэмшигчийн хайрцгийг нээж,  нийтдээ 60 сая франкийн үнэ бүхий үнэт эдлэлийг “хуурайлсан” байна. Гэхдээ ямар ч айж сандарсан зүйл байгаагүй нь цагдаа нарыг мэл гайхахад хүргэж байсан гэдэг. Гэмт этгээдүүд банк дотор зугаалж, баяраа тэмдэглэж жимсний дарс уучихаад шилийг нь ч авалгүй гарч одсон байжээ. Тэр ч байтугай, хаалгаар гарахдаа арын хана дээр нь “Зэвсэггүй, үзэн ядалт үгүй, хүчирхийлэл үгүйгээр” гэсэн утга бүхий “Sans armenihaineni violence” гэсэн бичээс бичиж амжсан байсан нь гайхалтай.

Энэ хэрэг ингээд хэзээ ч илрэхгүй өнгөрч болох байсан ч гэмт этгээдүүдийн нэгнийх нь найз бүсгүй цагдаад хандсанаас болж намар нь баригдацгаажээ. Гэмт этгээдүүд 44 настай Альбер Спажьяри гэгчийг хэргийн гол зохион байгуулагч хэмээн мэдүүлцгээсэн байна. Үйлдсэн хэрэг нь цагдаагийн байгууллагад тодорхой болж байх энэ мөчид зальт этгээд Ницца мужийн захирагч Жак Медсаны хувийн зурагчны хувиар ажлын айлчлал хийж явсан гэдэг. Түүнийг Ниццад буцаж ирмэгц нь онгоцны буудал дээрээс баривчилжээ. Цагдаа нар ингээд хэрэг илэрлээ гэж бодсон ч жинхэнэ нууц нь 35 жил илрэхгүй, гэмт этгээд өөрөө сайн дураараа гарч ирээгүй бол хэзээ ч илрэхгүй байсан гэдгийг яаж мэдэх билээ. 

Гэмт хэрэгтнүүд хуулийнхны гарт орох л юм бол хэн ч биш болж хувирдаг бол Альбер Спажьяри тэгсэнгүй. Цагдаа нарт ярьсан романтик түүхээсээ болж харин ч алдарших нь тэр ээ.Жишээлбэл, тэрбээранхны дээрмээ сүйт бүсгүйдээ алмаазан шигтгээтэй бөгж авч өгөхийн тулд хийсэн гэнэ. 1976 онд тэрбээр Ницца хотод гэрэл зургийн жижигхэн студи ажиллуулж, ямар нэг хэрэг хийхийг хүсэн гиеюүрч суудаг байжээ. Хавтаст хэрэгт тэмдэглэснээр бол тэрбээр яг энэ үед банкны эрдэнэсийн хадгаламж муу усны сувгаас хэдхэн метрийн зайд байдгийг олж мэдсэн байна. Ингээд тэр хавьцаа хямд оромж хөлсөлжээ. Дуу чимээ мэдрэгч байгаа эсэхийг мэдэхийн тулд тэрбээр чанга дуутай сэрүүлэгтэй цаг авч яг шөнө дунд дуугарч байхаар тохируулаад суваг дотор, банкны хадгаламжтай хамгийн ойр байдаг цэгт тавьсан байна. Хэд хоног харзнасан ч юу мэдэгдсэнгүй. Дуу чимээ мэдрэгч байхгүй гэдгийг мэдсэн Спажьяригийн сэтгэл шулуудаж, боломжийг ашиглахаар шийджээ. Орон нутгийн хүнд гарууд буюу Марселийн гангстеруудаас багаа бүрдүүлж, сүүлдд нь маш амжилттай хэрэгжүүлсэн тэрхүү төлөвлөгөө боловсруулсан байна.Тэд хоёр сарын турш маш болгоомжтойгоор сувгийг эрдэнэсийн агуулах руу салаалуулан ухсан байна. Эцэст нь хэрхсэнийг өгүүллийн эхэнд дурьдсан билээ.

Альбер Спажьяриг шүүж чадаагүй. Шүүх хурал эхлэх нь эхэлсэн ч шүүхийн танхимаас, шүүгчийн яг хамар дороос оргож олныг гайхашруулсан юм. Шүүх хурлын үед тэрбээр өөрийнхөө гэм буруугүйг баталсан баримтыг шүүгч Ришар Буазид өгчээ. Бичиг тусгай шифрээр бичигдсэн байсан учир танхимд байгсад тайлж уншихаар бүх анхаарлаа хандуулсан байна. Харгалзагчид хүртэл “шийдвэрлэх нотлох баримт”-ад анхаарлаа хандуулсан сиймхийгээр Альбер Спажьяри цонх руу гүйн очиж гадагш үсрээд доор хүлээж байсан хамтрагчийнхаа мотоцикльд дайгдан зугтаж одсон гэдэг. Тэрбээр оргосон даруйдаа Францыг орхиж, Өмнөд Америк руу гарсан юм.Ниццагийн дээрмийг зохион байгуулагч хожим хэд, хэдэн сонинд ярилцлага өгч байсан ч цагдаа нар илрүүлж чадаагүй юм. Гоо сайхны мэс заслаар гадаад төрхөө өөрчилж, банкнаас дээрэмдсэн мөнгөөрөө Аргентинд жижгэвтэр эдлэн газар худалдаж авсан гэхээс өөр мэдээлэл үлдээгээгүй билээ. 

Өнгөрсөн зууны Францын хамгийн оньсого мэт гэмт хэрэгтний үхэл ч нууцлаг зүйлсээр дүүрэн. Бүхий л баримтаас үзэхэд тэрбээр 1989 онд Италид нас барсан болох нь нотлогддог. Гэвч цогцос нь Францаас, ээжийнх нь байшингийни ойролцоогоос олджээ. Хэн тийш нь аваачсан нь одоо болтол тодорхойгүй.

Альбер Спажьяригийн амьдралын талаар нэг бус ном бичигдэж, кино хүртэл гарсан байдаг. Тэр бүхэнд түүнийг Францын хамгийн алдартай хулгайн хэргийн гол зохион байгуулагч гэж харуулсан байв. “Ниццад гарсан дээрмийн нууц” гэсэн нэртэй ном 2010 ондхэвлэгдэх хүртэл А.Спажьяри Францын хамгийн алдартай сайн эр гэж тооцогдсон хэвээр байсан юм. Харин ном гарснаар хэрэг дуусаагүй гэдгийг бүгд мэдэж авсан юм.

Амиго хэмээх нууц нэртэй зохиогч номдоо 1976 онд гарсан дээрмийн оролцогч төдийгүй гол зохион байгуулагч нь байсан хэмээсэн бөгөөд А.Спажьяри зүгээр л мэдээлэгч байсан, шүүх танхимын дор байсан мотоцикльтой хүн зүгээр л тохиолдлоор тэнд явж байсан, хэргийг төлөвлөж, хонгил ухан, ханан дээр бичиг бичсэн хүн нь А.Спажьяри биш би байсан гэх зэргээр бичсэн байсан юм. Хальт харахад, “Зууны” гэгдсэн алдартай дээрмийн хэргийг үйлдсэн гэсэн алдрыг А.Спажьяригаас булааж авах гэсэн хэн нэг тэнэгийн үйлдэл гэж харж болох ч номд үнэн байж болох мэдээлэл олон байсан нь хэргийг дахин мөрдөхөд хүргэсэн юм. Цагдаа нар мөрдсөөр 2011 оны нэгдүгээр сард Амигог баривчилжээ. Гэмт этгээд нь санхүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байсан Жак Кассандри гэгч байв. Тэрбээр өөрийгөө Societe Generale банкийг дээрэмдсэн гол хүн гэдгээ батлахын тулд дээрэмд оролцсон корсик эр, гоонь эр, илжигхэн, солиот зэрэг хочтой 10 гаруй хүнийг нэрлэжээ. Хувийн бизнес эрхлэн олон жил шударга иргэний ёсоор амьдарсан тэрбээр эхлэл хөрөнгөө Societe Generale банкнаас дээрэмдсэн болохоо хүлээсэн юм.  

Санамсаргүй мэдээ
Шөнө бүр өөр бүсгүйтэй унтдаг САЯТАН ЭР
9944
"МУЛАН" КИНОНД МОНГОЛЫН НЭРТ ХАРВААЧИД ТОГЛОЖЭЭ
372
Эзгэгийг нь тааруулж дарсан АЙМШИГТАЙ гэрэл зургууд
7704
Б.Бат-Энэрэл: Өө, тэгээл. Би чинь ХАР БАГААСАА дуулж эхэлсэн дээ
43228
Оддыг элэглэсэн нь: Яг түүн шиг хөгжилтэй зургууд
4050
Ю.Цэдэнбалын эхнэр Филатоваг байцаасан протоколыг хүргэж байна
10279
ШОУДАХ ЮМААРАА ШОУДААРАЙ ТА НАР!
2289
Дэлхийн хамгийн том гэрэл зургийн "EyeEm" уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүд
1066
150 метрийн өндөрт байрлах гайхалтай шилэн УСАН БАССЕЙН
1416
Хакерын халдлагад өртсөн одод
2881
ЭЛБЭГДОРЖИЙН ЭРДЭНЭ ЭЭ ЧИНИЙ ААВЫГ БИ БОЛОН МОНГОЛЫН АРД ТҮМЭН УУЧЛАХГҮЙ!
1220
Эрх баригчид хятадуудыг визгүй зорчдог болгоно гэж “тэнэгтжээ”
1793
Бугын зуултыг мэдээгүйгээс үеэл эгчийгээ эзэмдсэн нь
4746
Хоосон ходоодон дээр идэж болохгүй 10 төрлийн хүнс
1658
С.МӨНХЧУЛУУН, Ц.САНДУЙ НАРЫГ НАМААС ХӨӨХӨӨР БОЛЖЭЭ
75
Укагийн дүү Д.Уранзаяа Ж.Энхбаяр гишүүний бэр болох нь
4228
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд
10100
Дэлхийн одод алдартай болохоос өмнөх цочирдом өөрчлөгдсөн дүр зургууд
2520
Ц.Элбэгдорж, Ж.Эрдэнэбат нар бусад улсын удирдагчаас илүү цалин авдаг уу?
3901
Украйны халуухан УЛСТӨРЧ эмэгтэйчүүд
636
С.Баярцогт: Намаараа ээлжилж засаглах нь улс орны хөгжил биш
2203
САЯТАНУУДЫН хэлсэн сексийн тухай "АФОРИЗМ"
3456
С.ЖАВХЛАН: УЛС ТӨРЧИД МААНЬ НАДАД ГЭНЭТ ИХ ХАЙРТАЙ БОЛЧИХЛОО
7967
САЙН ҮЙЛС: Цэцэрлэгийн багачуудад нэг жилийн хүнсний ногоог хандивлажээ
272
Алдартнуудын алдартай араар тавилтууд
3944
Колумбын босогч охид
2382
Ферм дэх ХАЛУУХАН охид
1796
Б.Осгонбаяр ламын Шүгдэнгийн нууц бүлэглэлд Н.Багабанди, Б.Чойжилсүрэн, Саранчимэг тэргүүтэй Монголын толгой баячууд, улстөрчид багтдаг
58637
ЗАСГИЙН ГАЗРЫН “ДЭЭСЭН ДӨРӨӨ”
1001
Хамгийн үнэнч амьтан болох нохдын хөгжилтэй царайнууд
1547
Дэлхийн хамгийн баян 12 эмэгтэй юу хийдэг вэ?
3401
“КИБЕР” УЛСЫН ШИНЭ ИРГЭД
435
"Хөөрхөн төрөх албагүй" киноны Нелли Уваровагийн өөрчлөлт
4868
АМРАХ АГШИН: Эхнэр нөхрийн ТАТААДАГ паянгууд
3045
Б.Ариунцэцэг: Би энэ шоунд байгаагаараа л байгаа юу нь болохгүй яагаад байгаа юм
16114
Энэтхэгийн хамгийн халуухан 10 загвар өмсөгч бүсгүй
3001
АМЬДРАЛ ХЭЦҮҮ САНАГДАЖ БАЙНА УУ? ТА ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ХҮН ГЭДГИЙГ БАТЛАХ 15 ЗУРАГ
748
Хийлч Дээгий: ЭМЭГТЭЙ ХҮН ДУРЛАЖ, ХАЯГДАЖ, УУЧЛААРАЙ БАС ЯВАЛДАХ Ч ХЭРЭГТЭЙ
31085
Дэлхийн хамгийн их хараал хүрсэн 20 хот
1182
ХЭЗЭЭ Ч ДАХИЖ хоолоо дутуу идэж чадахгүй болтол СЭТГЭЛ ШИМШРҮҮЛЭМ 20 зураг
6429
Жүжигчин Амараагийн эхнэр боксоор хичээллэж турж байгаа гэнэ
7057
Гитлерийн эзгүйд Ева нууцаар зугаацдаг байжээ
7889
Экстрем гэрэл зурагчны нүдэндээ итгэмээргүй "солиотой" бүтээлүүд
2616
УИХ-ЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ТАРААХААР ГИШҮҮДИЙН ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЛЭЖЭЭ
88
Аймшигт цунами дөрвөн сартай охиныг “өршөөжээ”
3622
ИХ НАЙРАГЧ Б.ЛХАГВАСҮРЭНГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
538
ASPAC: 40 орны 3000 гаруй манлайлагч залуус манай улсад чуулна
824
Үзэсгэлэнт бүсгүйн ов мэх
2653
ДЭЛХИЙД ШИНЭ НЭРТЭЙ УЛС БИЙ БОЛЛОО
371
“Клеопатра” хатны дүрээр алдаршсан Элизабет Тейлор зөвхөн гэрлэсэн эрчүүдтэйгээ унтдаг байсан
4049

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21