Шинэ мэдээ
Казакстан улсын алдарт дуучин Төрөгали Төрөали Улаанбаатарт “Тал нутгийн хүү” тоглолтоо хийнэ
2017-03-13 16:53:51   share

Төрегали Төреали нь Казакстан улсын алдарт дуучин төдийгүй  “Олон улсын казах хэл” нийгэмлэгийн нэгдүгээр одон, Казахстан улсын “Жетиген Каарманы” одонгоор шагнагдсан яруу найрагч, ая зохиогч, жүжигчин, ардын уран бүтээлч юм. Тэрээр энэ сарын 14-нд Наурызын баярыг тохиолдуулан UB palace концертын  их танхимд "Улы Дала Баласы" буюу "Тал нутгийн хүү" хэмээх тоглолтоо Монгол ахан дүүстээ зориулж хийхээр болжээ.

Түүний тоглолтыг  “Гэрэлт есөн од”, “Монголын Казах Залуучуудын Хөгжлийн Төв” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтод Монголын поп дуучид ая дуугаа өргөх юм. 

Дуучин Төрегали Төреали нь олон сайхан дуугаараа алдартай юм. Тодруулбал түүний  “Алло” гэх уран бүтээл нь одоогоор Үoutube сувгаар 18 сая хандалт аваад байгаа аж. 

Тоглолтын тасалбарыг "UB PALACE"-ийн билетийн касс, Налайх дүүргийн "АСУ"  дэлгүүрээр 25000-30000 төгрөгөөр худалдаалж байна. 

А.Тэмүүл

НОМИНАЦИ