МУГЖ Б.Сарантуяа: Кафед танилцсан бүсгүйтэй нэг залуу яриа өрнүүлж байгаа юм шиг дууг дуулж болохгүй

2017-03-09 16:15:51

“ГООЛИНГОО” ДУУНЫ ТӨГСГӨЛД УРТЫН ДУУНЫ АЯ ОРУУЛЖ, ХАГАЦСАН СЭТГЭЛҮҮД НӨГӨӨ ЕРТӨНЦӨД УЧИРЧ БАЙГААГААР ДУУЛСАН

Та уртын дуучин Цоодол гуайгаар ардын дуу заалгаж, цомгоо Сингапурт бичүүлж байсан. Танд юу хэлж өгсөн бэ?

Ер нь нэг их олон юм ярьдаггүй хүн. Их өндөр настай  байсан даа. Орчин үеийн нэрд гарч байгаа хүүхэд дууг нь сонирхоход өөрт нь тааламжтай байсан байх. “Гоолингоо”, “Аргагүй амраг”-ийг одоогийн дуучдын дуулдгаас арай өөрөөр зааж өгснөөр нь би дуулсан юм. Тэр утгаараа гурав дахь үеийн залгамж халаа нь болсон. Цоодол гуайн дуулсныг диктафон дээр бичиж аваад дахин дахин сонсдог байлаа. Миний хамгийн сайн найз бол диктафон, кассет, CD. Манайхан дуу өгөхөөрөө CD дээр л гэрийн даалгавар шиг бичээд өгчихдөг. 

Гоолингоог заалгаж байхад танд Цоодол гуай ямар нэгэн түүх ярьж өгсөн үү?

Үгүй. Харин Сингапурт очоод Гоолингоог бичүүлэх гэсэн чинь ерөөсөө болдоггүй. “Зүүдээ ээ...” гээд дуулахаар нэг л тансаг, тарган цатгалан хоолойтой хүн. Зовлонтой дуу гэдгийг нь би сүүлд ойлгож байгаа юм. Өглөөнөөс эхлээд бичүүлээд, орой арав өнгөрөөд шөнийн хоёр цаг хүртэл дуулаад, “Болохгүй бол больё” гэж байсан. Гэтэл хоёр цагаас хойш хоолой суугаад, ядраад, цөхрөнгөө бараад, бараг уйлангаа алдаад, энэ дууг эртхэн хийхгүй яасан юм гэж оранжировк хийсэн залууд уурлаад, зовж стрессдээд, “Зүүдээ ээ” гэсэн чинь яг нөгөө хүсэж байсан хоолой нь гарч байгаа байхгүй юу. Гансарсан хоолой байх ёстой байсан юм билээ. Тэгээд л би ойлгосон. Энэ ийм учиртай дуу юм байна даа гэж.

Дуу бүхэнд өөрийн хувь заяа байдаг юм шиг санагддаг. Зарим хүмүүс энэ дуунд нэг их таатай ханддаггүй гэж сонссон юм байна.

Анх “Гоолингоо” дууг дуулах санааг надад дуучин Наран өгч байсан юм. Өөрөө дуулна гэчихээд жил хагас боллоо. Дуулахгүй болохоор нь би аваад дуулсан. Наран надад гомддоггүй байх гэж боддог. Ямар өмчлөгдчихсөн дуу биш. Хүмүүс энэ дууг дуулуулах дуртай. Гэхдээ би найр наадам дээр бол дуулдаггүй. Нээлтийн арга хэмжээ ч юм уу, тийм этник талаас нь энгийн арга хэмжээн дээр дуулдаг. Хагацлын дуу учраас хуриман дээр бол дуулдаггүй.

Харин “Аргагүй амраг”-ийг?

Энэ дуу зүгээр л зугаатай. Гунигтай дуу шиг биш. “Сэтгэл чинь хөрөх гээд байна уу, үгүй юу” гэсэн тийм утгатай санагддаг. Төгсгөлийг нь би доёолсон маягтай өөрчилсөн.  Гоолингоог ч бас өөрчилж төгсгөлд нь уртын дууны ая оруулж, хагацсан сэтгэлүүд нөгөө ертөнцөд учирч байгаагаар дуулсан.

Гунигтай дуу бол таны маш сайн тоглосон жүжиг гэж үнэн үү?

Үнэн. Би хэрвээ гуниглавал 24 цаг л гуниглана. Тийм зав алга. Толгойгоор дүүрэн шинэ санаа, хийх ажил байхад завтай байх нь буруу гэж боддог. 

Нэгэн зэрэг хэд хэдэн дуун дээр ажиллах тохиолдол бий юу?

Би нэг дуун дээр ажиллаж байгаа бол тэрийгээ дуусгаж байж дараагийн дууг дуулна гэдэг. Дууг бол зүгээр нэг өнгөцхөн “Кафед танилцсан бүсгүйтэй нэг залуу яриа өрнүүлж байгаа юм шиг биш, бүр гүн гүнзгий дурлаж байгаа хүн шиг” би дууг барьж авдаг. Тэгж байж тэр дуу болгон нь их гоё, өвөрмөц болдог. Егүзэр хутагт гуайн нэг дуу байдаг юм. Тэр хүний дууг дуулахад л би бүр гайхаж байсан. Намайг Анужин багшийн хичээлд суугаад 21 хоногийн мацгаа барьчихаад байхад надад тэр захиалга орж ирэхэд нь “Тэр их ариун гэгээн хүний дууг мацаг барьсан хүн л дуулах ёстой гэж дээрээс ирлээ дээ” гэж бодож хүлээж авч байсан. Тэр их учиртай юм билээ.

Дуулсан дуу болгон нь хит болдог дуучин ховор. Таны хувьд дуу бүхэн тань хүний сэтгэлд хүрч, дийлэнх нь хит болж чаддаг. Нэг дуунд ер нь ямар хугацаа зарцуулдаг вэ?

Янз янз. Заримдаа яаралтай гээд 30 минут. Содура-г бол би хоёр цагийн дотор л дуулсан. Удахгүй их гоё аавын тухай дуу дуулна. Амжвал “Морин хуур” наадамд оролцох санаатай. Урьд нь бол хүмүүсийн яаруулсан цагт  амжуулаад дуугаа бичүүлдэг байсан. Одоо бол цагаа хэлдэг болоод байна. Цаг хэлдэггүй цэрэг шиг жагсдаг нь төрийн алба болсон.  Дуунууд “Сарантуяа намайг хэзээ дуулах вэ” гээд жагсчихсан байгаа. Гэхдээ ер нь барьж аваад бүгдийг нь дуулаад цэгцэлье гэсэн бодол бий. Би ч удаан бариад байх дургүй. 30 жил дуулсных хэдэн дуунуудаа оркестровкийг нь хийлгэж ноотлууллаа. Тэгээд бас миний тухай ном гарах гэж байна. “Хөх монгол принтинг” хэвлэлийн газарт хэвлэгдэнэ.

“Хөх” гэдэг үг тантай их холбоотой юм. “Хөх тэнгэр” хамтлагт дуулдаг байсан. Содон өнгө төрхөөр эстрадын ертөнцөд гарч ирж амжилтад хүрсэн болохоор тань 1999 онд “Зууны манлай” эстрадын дуучнаар шалгаруулж байсан байх аа?

Миний тухай яг ийм утгатай “Зууны дуу хоолой” гэдэг нэртэй ном гарч байгаа. Хорин есхөн насандаа “Зууны манлай эстрадын дуучин” болно гэдэг үнэхээр гайхамшигтай байсан. 17 жил энэ нэрийг мандуулаад явж байна. Хувсгалын тохироо гэдэг шиг дуулах нөхцөл нь надад бүрдчихсэн байгаа. Дээрээс нь би одоо хүртэл, тайзан дээр гарахдаа хоцрогдчих вий, улиг домог болчих вий гэж минут секунд бүр боддог гээд бод доо. Яагаад гэвэл “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ”-ийн ах эгч нарыгаа хэрхэн шахагдахыг нь харж байлаа. /санаа алдав/ СТӨ-ний шатаар өгсөж явахдаа “Дуулдаг байсан өргөөнийхөө орлогч захирлаар томилогдчихдог нь сонин тавилан юм даа” гэж бодогддог. Урлагийн төлөө зүтгэж явсны минь шагнал, гэмгүй явсны буян байх аа. Урлагийн мэдрэмжтэй хүнийг оруулъя, шинэлэг сэтгэж магадгүй гэж найдсан болов уу. Томилсон дарга нарынхаа итгэлийг алдахгүй байя гэж боддог. Орчин үеийн дарга нар их энгийн. Урьдын дарга нар шиг ихэмсэг биш. Энэ нь их таалагддаг. Үнэхээр ардчилалтай, тал засах шаардлага байхгүй.

Санамсаргүй мэдээ
Хууль бусаар алт олборлох гэж байсан компанийн үйл ажиллагааг таслан зогсоолоо 
1933
Их Британий эмэгтэй регбигийн баг нүцгэн бэлтгэлээ хийдэг
6316
Ерөнхийлөгч Х.Баттулга: "60 тэрбум"-ын асуудлын хамгийн гол гэрч Г.Доржзодовыг байцаах хэрэгтэй
2127
Коуртни Кардашианы бүрэн нүцгэлсэн халуухан зургаас
3733
Нью-Йорк хотын гудамжинд ХАЛУУХАН охид жаргав
3607
Гуяндаа хутгалуулсан эрэгтэйн амийг СОНСОГЧИД аварчээ
1163
Холливудын секс бэлэг тэмдэг болсон халуухан залуусын ЭЭЖ нар
1274
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №11
3317
НОРА: ЦЭНХЭР ҮСТ ЦЭРЭН ӨМХИЙ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД СУУЖ БАЙНА!
1161
Инстаграмд ОД болж буй нохойтой ХАЛУУХАН залуус
1798
АВИЛГАЛЧИД АРДЧИЛЛЫН "АЛТАН ХАРААЦАЙ" БАЙСАН ҮЕ САЯХАН
273
Дэлхийн хамгийн баян хар арьст эмэгтэй 3.3 тэрбумд үнэлэгдэх хөрөнгөтэй
734
“Каратэч жаал” киноны бяцхан охин танигдахгүй болтлоо өөрчлөгджээ
2160
Эрдэмтэд дэлхий дээрх хамгийн дур булаам залууг торууллаа
2161
О.Баасанхүү: МАН-ынхан хулгайч шиг шорон зангаа хаях хэрэгтэй
2816
УЛС ТӨРИЙН ТОЙМЧ Ш.ГАНТУЛГА:ТӨР БАРЬЖ БАЙГАА ДЭЭРЭЭ ШОРОН ГЯНДАНГАА САЙН ЗАСАЖ АВ
1057
Монголын хүчит эр "Авьяаслаг Америкчууд"-ыг донсолгосоор
927
В.Путин: Надад ЗХУ-ыг сэргээн байгуулах хүсэл огт байхгүй
4426
Оросын бүх сансрын нисэгчид яг нисэхийнхээ өмнө “Надежда” дууг сонсдог сүсэг байдаг
1970
Б.Жаргалсайхан: Ерөнхийлөгчийн засаглалыг яригчдын амруу нь алгадахгүй бол болохгүйн ээ
8652
У.ХҮРЭЛСҮХ САЙД ОГЦОРСОНГҮЙ
1193
Дэлхийн II дайны өмнө Сталинд бичсэн Гитлерийн НУУЦ захидал
5322
Т.ГАНБОЛД: ДОРЛИГЖАВ БАЙГАЛИЙН ЖААХАН ТЭНЭГДҮҮ ХҮН
2196
УИХ-ыг тараах асуудалд гишүүд ямар байр суурьтай байна вэ
107
"Victoria Secret"-ийн түүхэн хувьсал
2155
Хакерын халдлагад өртсөн одод
2821
Оросын олигархиудын хүүхдүүдийн тансаглал
2751
Улс төр дэх секс - IV хэсэг: Ирина, чи өөрөө хүсээд байгаа юм бол...
5875
Дуглас Паал: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путины нэр дэвшигч ялсан
2230
60 дөхсөн Гомо Нараагийн нүцгэн төрх "шоконд" оруулав
5432
В.Путин хэзээ ч гэрлэх тухай бодож байгаагүй
3681
Охидын хүсэмжит залуу жүжигчин Э.Одбаяр аав болжээ
3935
МУГТ Н.Төгсцогтын мэргэжлийн боксын 8 дахь тулаан ШУУД !!!
6979
С.Зоригийг хөнөөсөн хоёр алуурчныг Б.Булган шууд таньсан гэнэ
10419
М.Энхболдын бүлэг С.Жавхлангийн кнопыг 4 тэрбумаар үнэлж байгаа гэнэ
12795
Б.Цэцэг: Би хэтэрхий олон юм чаддаг болохоор хүмүүсийн дургүйг хүргэдэг байх
2918
Трансжендер Солонгыг бут цохьсон Аминагийн эрэгтэй төрхтэй нь танилц
68141
Ч.Гал: Тусгай хамгаалалттай газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын эрхийг цуцалж эхэлсэн
451
ДАРААХ 27 ЗОГСООЛООС БУСАД ГАЗАР ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ
732
Үзэгчдын тахин шүтдэг АЙМШГИЙН киноны жүжигчид ямар хүмүүс байсан бэ
2323
Голын эрэг дээр халуухан залууг эдлэсэн өдөр
5033
Антонио Бандерас: Эмэгтэйчүүд миний хувьд тайлагдашгүй оньсого, ертөнцийн нууц бүтээл
1533
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын хэрэглээ болжээ
2056
ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛ АВСАН КОМПАНИУДЫН ЗАХИРЛУУДЫГ БАРИВЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
242
Улс төр дэх секс - II хэсэг: "Дээдсийн камасутра"-д суралцах дүрэм
11231
Аль улсын эмэгтэйчүүд насанд хүрэгчдийн кинонд дуртай вэ?
4425
Дашийн Мундаа: "Халхын их аваргаа хүндэлдэггүй яасан арчаагүй хулгайч нар вэ" гээд Хадаа аваргаа өмгөөлж явлаа
5792
Арьсаа хялбар арчлах супер зөвлөгөөнүүд /Видео/
866
ТТГ-ын маш нууц материал буюу ХАРЬ ГАРИГИЙНХНЫ БҮРТГЭЛ
5834
Үзэгч татах гэсэн ХӨТЛӨГЧДИЙН тэнэг үйлдлүүд
6581

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28
Дэлгэрэнгүй мэдээлэл
29
29