ТОББИ : "БИТГИЙ ДАВАР, ХАССУУРИЙН ГАНХУЯГ АА!!!"

7 өдрийн өмнө

Ажилтан хүн ажлын цагаа дуусахаар "энгийн иргэн" горимд шилжинэ. Төрийн хүнд цаг нар гэж байхгүй тул үргэлжийн 24/7 Улсын Их Хурлын Гишүүний горимд байна. “Би ч гэсэн хүн юм байгаа биз дээ” гэж гоншигонох эрх байхгүй. Та нар улс үүрч яваа, энэ ард түмний төлөө өдөр, шөнөгүй зүтгэх ёстой ажлын мал болохоос хүн биш шүү! Юун Нетфликсийн горимд шилжих вэ!?!?!?

Давраа наачхымаа, Хассуурийн Ганхуяг гуай!

Наанадаж тахал гараад хөл хорио тогтоогоод баллаж байна. Ард түмэн чинь махан дээр очиж зодолдож байна. Улс оронд хэцүү үе таарсан энэ л цагт төр барьж яваа хүний хэрэг гарна уу гэхээс биеэ оторлоод "Нетфликс үз" гэж сонгоогүй л байх шүү, сонгогчид чинь! Зовлонгүй жаргаад байсан бол угаасаа та нарын хэрэг гарахгүй.

Цаанадаж ард түмний чинь дунд ядуу зүдүү улс хэдэн арван мянгаараа байна. Хүчирхийлэл, архидалт, гэмт хэрэг тасрахгүй зовоож байна. Даапаалж байгаа юм шиг "Нетфликсийн горимд шилжинэ" гэж жиргэж энэ тэр. Ингээд л болоо юм уу? Юм бодохгүй юм уу? Ингээд л бүгчих юм уу? Айн? Айн? Бүх юман дээр очиж, Нетфликсийн горим тогтоох юм уу?

Тахлын үеийн онц байдал гээд энэ ЖДҮ эрхэлдэг хүмүүс чинь орлогогүй шамирлаа ш дээ. Кино үзэж нүдээ нуухтуулж хэвтэхийнхээ оронд босоод энэ хүмүүсээ яах ийхийгээ ярьж, аргалж, дэмжихийг бодохгүй юм уу даа? Хаашаа юм бэ?

Ер нь энэ УИХ-д гарсан шинэ гишүүд өмнөхөөсөө дор амьтад байна ш дээ. Намтар нь гэж битүү гадаад боловсрол. Даан ч бодит байдлыг нь хар. Орондоо шигдчихээд хамраа ч цухуйлгадаггүй наасан. Одоо боль оо, миний хөгшин!

Хүндэтгэсэн: ТОББИ

Танилцуулга

Нэр: ТОББИ
Төрсөн өдөр: 1988
Төрсөн газар: Улаанбаатар хот

Эшлэл

Улс оронд хэцүү үе таарсан энэ л цагт төр барьж яваа хүний хэрэг гарна уу гэхээс биеэ оторлоод "Нетфликс үз" гэж сонгоогүй л байх шүү, сонгогчид чинь!
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ ЯрилцлагуудMollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН