Шинэ мэдээ
Г.Батхүү агсныг гадны нөлөөгүй нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ
2019-06-19 09:04:24   share

Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү Төрийн ордонд амиа алдаад нэг сар болжээ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 17-нд төрийн ордны гонхноос унаж амиа алдсан байдаг. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

АН болон талийгаачийн ар гэрийхний зүгээс Г.Батхүү агсаныг гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж буйгаа илэрхийлсээр байгаа. Харин талийгаачийн задлан шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарахдаа түүнийг гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлт гарсан талаар зарим хэвлэл мэдээлж байна. Гэвч албан ёсны хариу эцэслэн гараагүй байгаа билээ.

НОМИНАЦИ