Шинэ мэдээ
СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН ШИНЭ БАЙРНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2019-06-18 13:06:39   share

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шинэ байрны шав тавих ёслолын ажиллагаа өчигдөр/2019.06.17/ боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, мөн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд,  мөн газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа, мөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, гүйцэтгэгч “Ширээт баян” ХКК-ий захирал Ч.Жамбаноров нар оролцлоо.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрттөр захиргаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны төв байгууллагууд, улс төрийн нам, олон улсын болон томоохон аж ахуйн нэгж байгууллага, их дээд сургуулиуд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг төвийн дүүрэг бөгөөд хэлтсийн барилга нь 1961 онд ашиглалтад орж барилгын ашиглалтын хугацаа дууссан, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан юм.

Уг барилгын гүйцэтгэгчээр “Ширээт баян” ХХК ажиллах бөгөөд орчин үеийн шийдэл бүхий хотын өнгө үзэмжид нийцсэн, цаашид жишиг болохуйц 6 давхар барилгыг энэ оны 12 дугаар сардашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

                                                                                 Б.Эрдэнэзаяа

НОМИНАЦИ