Шинэ мэдээ
Я.НАРМАНДАХ: Ард түмний чухал өв соёл нь үндсэний хувцас
2019-06-17 16:50:46   share

“Монголын Цогтоо Тэмцэгч Алдаржавын Ард Аюуш НҮТББ-ын дарга “Мандах фейшин” салоны  ерөнхий захирал  Янжмаагийн Нармандахыг бид “100 захирлын ярилцлага” буландаа онцлож байна.

 -Таныг захирлынхаа ярилцлагын буланд урьж буй учраас бизнесийн тань талаар түлхүү ярилцахыг хүсч байна. “Мандах фэйшин” салоноо хэдэн онд байгуулж байсан бэ?

-2018 онд байгуулсан. Анх дизайнер, оёдолчин, маркетингийн менежер, зурагчин, модель гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулж байлаа. Одоо үндэсний хувцас урлалаараа нэлээд өргөжиж, үйл ажиллагаа явуулж байна даа.

-Яагаад үндэсний хувцас урлахаар шийдсэн бэ?

-Улс үндэстэн, ард түмний чухал дурсгал өв соёл нь үндэсний хувцас. Шулуухан хэлэхэд бид европ хувцасыг хамгийн сайнаараа урлан бүтээсэн ч Chanel, Chriastian dior, dolce & gabbana-г гүйцэхгүй. Харин тэд манай үндэсний хувцасыг бидэн шиг сайхан хийж чадахгүй. Гадаадад зохион байгуулагддаг дэлхийн мисс, фестиваль, олон улсын уралдаан тэмцээнүүдэд монгол үндэсний хувцас илт ялгарч, гайхшруулж чаддаг учраас урлахаар шийдсэн.

-Урласан үндэсний хувцаснуудаараа олон тэмцээнд оролцож, шагнал хүртдэг гэж дуулдсан?

-Тийм ээ. Уралдаан тэмцээнүүдэд байнга оролцдог. Үүний үр өгөөж нь хувцас загварын компаниуд, аль хэдийн байр сууриа олсон том салон, хоршоо, байгууллагууд, олон залуу дизайнеруудтай өрсөлдөж өөрийгөө хаана, хэр явж байгааг үнэлж мэдэх, сорих, мөн өөрийн тренд загваруудаа ард олондоо таниулж хэрэглээнд нэвтрүүлэх гэх мэт нэр хүндийн хэрэг байдаг.

2000 онд “Хүүхэд хөгжил Сангийн алтан медаль, хот дүүргийн хөдөлмөрийн олимпиадууд, “Үнсгэлжин 2001-2003” улсын уралдаанд авангаард хуримын загвараар хүрэл медаль, “Үнсгэлжин 2004” эрдэм алтан медаль, дизайнер урлагийн коллежид сурах эрхийн бичгээр шагнагдсан. “Хаврын гоёл 2008” Авангаард загвараар амжилттай оролцож өргөмжлөл, “Гоёл наадам 2014-2019” үндэсний хувцас, хуримын, гоёлын гэсэн загвараар оролцсон. 2019 онд Өвөр Монголд зохиогдсон 15 дахь удаагийн үндэсний хувцасны фестивальд “сугалдрагатай” байсан торгон дээлийг Монголд анх удаа сэргээн бүтээж оролцсон. Одоог хүртэл илүү судалгаа шинжилгээ хийж, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраар энэ загвараа батлуулаад байгаа.

-Та загварын санаагаа хэрхэн олдог вэ?

-Интернэт болон гадаад улс орнуудаас эрэл хайгуул хийж явах, мөн Монголынхоо эртний зуунуудын хадан булшнуудын хувцас хэрэглэл дээр судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр санаагаа гаргадаг. Эртний загваруудыг Монголд дахин дэлгэрүүлж, орчин үеэ мэдэрч, хэрэглээнд өргөн нэвтрүүлэх зорилтын хүрээнд бүтээлээ урладаг даа.

-Таны загваруудаас олонд хамгийн их хүрсэн, таалагдсан бүтээлүүдээ нэрлэвэл?

-“Гоёл наадам 2014”-т оролцсон үндэсний хувцасны “Тэнгэрлэг оршихуй” загвартаа хос монгол цамц хантааз дээр хуримын сугалдрагатай цамц оруулж өгснөөрөө онцлог. “Гоёл наадам 2019”-т оролцсон “Sunshine” коллекц нь гоёлын дөрвөн улирлын чиг хандлагатай “сугалдрагатай” монгол дээлнүүд, ээж охины хос пальтон дээл үзэгч олонд таашаагдсан байдаг. Үүнээс гадна борооны цув, урлаг соёлын хүүхдийн хувцас голлох загварууд нь сугалдрагаттай хуримын загварууд байснаараа их онцлогтой болж залуусын зүрх сэтгэлд хүрч үзэгч олныг гайхшруулж чадсан.

-Энэ зуны загварын чиг хандлага ямар байх бол? Тренд өнгө ч юм уу?

-Эмх замбараагүй принтэлсэн хээнүүд, шувуун дүрстэй гоёмсог цэцгэн хээт синтетик химийн хольцтой даавуу, хөвөн цаасан маалингин даавуу, торгомсог нимгэн даавуунуудаар орчин үеэ мэдэрч өөрт зохисон, биед илүү эвтэйхэн, чөлөөт хэв маяг нь үндэсний хувцасны энэ зуны чиг хандлага болж байна. 2019 оны тренд өнгө бол Yellow буюу нарны цацрагийн хэт шар өнгө нь эмэгтэй хүнд эрч хүчийг бэлэгдэж, урам зоригийг бадрааж байгаа болно.

-Монголд хувцас үйлдвэрлэлийн бизнес хийхэд гардаг хүндрэл юу байна вэ?

-Орчин үеийн дээлийг судалгаагүй хийгдэж байна гэсэн шүүмжлэл байгаад байгаа. Өв соёл болсон үндэсний хувцсан дээр хүндэтгэлтэй хандах ёстой л доо. Судалгаа шинжилгээгүйгээр хийж болохгүй. Жижиг дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургалт зөвөлгөөн зохион байгуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, олон улсын фейшин шоу томоохон үзэсгэлэн яармагт өргөн оролцох гээд бүхий л шатанд тодорхой хүндрэлүүд тулгардаг.

-Танай дэлгүүрийн бусдаас ялгарах онцлог гэвэл юуг нэрлэх вэ?

-Манай дэлгүүрийн онцлог нь үндэсний хувцасны онлайн захиалга авч худалдаа хийдэг. Хүргэлтээр үйлчилгээ давхар үзүүлдэг. Мөн судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийсний үндсэн дээр он оны, улирал улирлын тренд загварууд маань цөөн тоогоор өөр хоорондоо өнгө загвар материал давтагдахгүйгээр цорын ганц гардагаараа онцлог. Хийцийн хувьд хуримын хослолын эр дээлийг еврол технологийн эсгүүрээр платийг уусган хослуулж зээгт наамал, зүү ороох, хонин холбоо, ардын гар урлал түлхүү оруулж өгдөгөөрөө давуу талтай. 2018-2020 оны тренд болох 48 загваруудаа Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраар оруулсан. Энэ маань маш том давуу тал гэж харж болно.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Ойрын зорилт бол өөрийн тренд, бренд загваруудаа олноор нь үйлдвэрлэх, дэлгүүрээ өргөтгөх. Алсын зорилго гэвэл, Монголынхоо шилдэг дизайнер болж дэлхийд брендээ таниулах.

-Ирээдүйгээ 5 жилийн дараа хэрхэн төсөөлж байна вэ?

-Монголдоо бие даасан фейшин шоу хийх болон Өвөр Монгол, Шанхай, Москва ойрх хөрш орнуудын томоохон шоунд амжилттай оролцож Монгол улсынхаа нэрийг гаргана гэж боддог.

-Амжилттай яваа эмэгтэйн хувьд амжилтандаа юу нөлөөлсөн гэж үзэж байна?

-Баярлалаа. Эмээ маань Ховд аймгийн Цэцэг сумын Ард Аюушын ач охин. Гутал хувцасаа өөрөө оёдог. 1960-аад онд Артельд ажилладаг байсан. Оёдлын машинаа үүрээд явдаг хүн байлаа. Ээжийг маань Янжмаа гэдэг. Төмрийн токарчин мэргэжилтэй ч амьдралын шаардлагаар 1990 оноос одоог хүртэл оёдолчин хийж яваа. Би гурав дахь үеийн оёдолчин гэх үү дээ. /инээв/ Ээж маань багаас минь л улсын тэмцээн уралдаан, фейшин шоунд үргэлж дэмждэг байсан. Мөн Улсын тэргүүний 13-р дунд сургуулийн багш Өлзийчимэг, Мөнхтуяа, Монголын хүүхдийн ордоны загвар чимэглэлийн ангийн багш Нармандах, Дизайнер урлагийн дээд сургуулийн багш Цацрал, уламжлалт уран үйл сургалтын төвийн докторант Энхцацрал, СУИС-ийн доктор Мөнхцэцэг зэрэг багш нар маань энэ бүх амжилтад нөлөөлсөн.

-Сүүлийн үед залуучууд үндэсний хувцасаа их өмсөх болсон нь танд сайхан санагддаг байх даа?

-Маш их үндсэрхэг болсон. Өдөр тутамдаа үндэсний хувцас хэрэглэлийг түлхүү хэрэглэх сонирхолтой, үндэсний хувцасандаа хүндэтгэлтэй ханддаг болсон санагддаг.

-Нийгмийнхээ хариуцлагын хүрээнд ямар ямар ажил хийж байна. Цаашдаа ч хийхээр төлөвлөж буй ажлын талаар?

- Энэ жил Ард-Аюушийн 160 жилийн ой болно. Ойн баярыг тохиолдуулж Аюушийн талаарх түүхэн ном товхимол хэвлэгдэнэ. Ховд аймгийн Цэцэг суманд Аюушийн нэрэмжит ерөнхий боловсорлын сургууль байдаг. Ойтой холбогдуулж тус сургуульд хандивын аяныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Засвар үйлчилгээ хийнэ мөн сургуулийн сурагчдад Ард-Аюушийн талаар ухуулан таниулна.Гаргасан номоо бэлэглэнэ, ойд зориулж сонин хэвлүүлнэ гээд хийх ажил их байна.

-Төрийн бус байгууллагийнхаа талаар манай уншигчдад мэдээлэл өгөх үү? Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг зэрэг мэдээлэл.

  • Урлан бүтээх төвийн баримлын ангийн багш чөлөөт уран бүтээлч Т.Даваасамбуу зураач Б.Энэрэл хамтран ажилладаг. Холбоо маань таван гишүүнтэй.  160 жил ойгоор маш том хандив өгч байгаа Даваасамбууд энэ дашрамд талархал илэрхийлэе. Манай үйл ажиллааганы чиглэл маань хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор сургалт, семинар зохион байгуулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллахад оршиж байна.

-Ярилцлагын төгсгөлд бизнес эрхлэгчийн хувьд бусдад зөвлөх ямар нэг үгийг сонсдог уламжлалтай?

-Хүн болгонд хийж чаддаг онцгой зүйл гэж байдаг. Зорилго мөрөөдлөө тодорхойлох залуус бүр зүрх сэтгэлийнхээ дуудлагийг олж авч, түүнийгээ хийхийг зорьж тэмүүлнэ гэдэг л аз жаргал. Амжилт хүний дотроос гардаг юм шүү. Эцэст нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй гэж хэлье.

“Монголын Цогтоо Тэмцэгч Алдаржавын Ард Аюуш НҮТББ-ын дарга “Мандах фейшин” салоны  ерөнхий захирал  Янжмаагийн Нармандахыг бид “100 захирлын ярилцлага” буландаа онцлож байна.

 -Таныг захирлынхаа ярилцлагын буланд урьж буй учраас бизнесийн тань талаар түлхүү ярилцахыг хүсч байна. “Мандах фэйшин” салоноо хэдэн онд байгуулж байсан бэ?

-2018 онд байгуулсан. Анх дизайнер, оёдолчин, маркетингийн менежер, зурагчин, модель гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулж байлаа. Одоо үндэсний хувцас урлалаараа нэлээд өргөжиж, үйл ажиллагаа явуулж байна даа.

-Яагаад үндэсний хувцас урлахаар шийдсэн бэ?

-Улс үндэстэн, ард түмний чухал дурсгал өв соёл нь үндэсний хувцас. Шулуухан хэлэхэд бид европ хувцасыг хамгийн сайнаараа урлан бүтээсэн ч Chanel, Chriastian dior, dolce & gabbana-г гүйцэхгүй. Харин тэд манай үндэсний хувцасыг бидэн шиг сайхан хийж чадахгүй. Гадаадад зохион байгуулагддаг дэлхийн мисс, фестиваль, олон улсын уралдаан тэмцээнүүдэд монгол үндэсний хувцас илт ялгарч, гайхшруулж чаддаг учраас урлахаар шийдсэн.

-Урласан үндэсний хувцаснуудаараа олон тэмцээнд оролцож, шагнал хүртдэг гэж дуулдсан?

-Тийм ээ. Уралдаан тэмцээнүүдэд байнга оролцдог. Үүний үр өгөөж нь хувцас загварын компаниуд, аль хэдийн байр сууриа олсон том салон, хоршоо, байгууллагууд, олон залуу дизайнеруудтай өрсөлдөж өөрийгөө хаана, хэр явж байгааг үнэлж мэдэх, сорих, мөн өөрийн тренд загваруудаа ард олондоо таниулж хэрэглээнд нэвтрүүлэх гэх мэт нэр хүндийн хэрэг байдаг.

2000 онд “Хүүхэд хөгжил Сангийн алтан медаль, хот дүүргийн хөдөлмөрийн олимпиадууд, “Үнсгэлжин 2001-2003” улсын уралдаанд авангаард хуримын загвараар хүрэл медаль, “Үнсгэлжин 2004” эрдэм алтан медаль, дизайнер урлагийн коллежид сурах эрхийн бичгээр шагнагдсан. “Хаврын гоёл 2008” Авангаард загвараар амжилттай оролцож өргөмжлөл, “Гоёл наадам 2014-2019” үндэсний хувцас, хуримын, гоёлын гэсэн загвараар оролцсон. 2019 онд Өвөр Монголд зохиогдсон 15 дахь удаагийн үндэсний хувцасны фестивальд “сугалдрагатай” байсан торгон дээлийг Монголд анх удаа сэргээн бүтээж оролцсон. Одоог хүртэл илүү судалгаа шинжилгээ хийж, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраар энэ загвараа батлуулаад байгаа.

-Та загварын санаагаа хэрхэн олдог вэ?

-Интернэт болон гадаад улс орнуудаас эрэл хайгуул хийж явах, мөн Монголынхоо эртний зуунуудын хадан булшнуудын хувцас хэрэглэл дээр судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр санаагаа гаргадаг. Эртний загваруудыг Монголд дахин дэлгэрүүлж, орчин үеэ мэдэрч, хэрэглээнд өргөн нэвтрүүлэх зорилтын хүрээнд бүтээлээ урладаг даа.

-Таны загваруудаас олонд хамгийн их хүрсэн, таалагдсан бүтээлүүдээ нэрлэвэл?

-“Гоёл наадам 2014”-т оролцсон үндэсний хувцасны “Тэнгэрлэг оршихуй” загвартаа хос монгол цамц хантааз дээр хуримын сугалдрагатай цамц оруулж өгснөөрөө онцлог. “Гоёл наадам 2019”-т оролцсон “Sunshine” коллекц нь гоёлын дөрвөн улирлын чиг хандлагатай “сугалдрагатай” монгол дээлнүүд, ээж охины хос пальтон дээл үзэгч олонд таашаагдсан байдаг. Үүнээс гадна борооны цув, урлаг соёлын хүүхдийн хувцас голлох загварууд нь сугалдрагаттай хуримын загварууд байснаараа их онцлогтой болж залуусын зүрх сэтгэлд хүрч үзэгч олныг гайхшруулж чадсан.

-Энэ зуны загварын чиг хандлага ямар байх бол? Тренд өнгө ч юм уу?

-Эмх замбараагүй принтэлсэн хээнүүд, шувуун дүрстэй гоёмсог цэцгэн хээт синтетик химийн хольцтой даавуу, хөвөн цаасан маалингин даавуу, торгомсог нимгэн даавуунуудаар орчин үеэ мэдэрч өөрт зохисон, биед илүү эвтэйхэн, чөлөөт хэв маяг нь үндэсний хувцасны энэ зуны чиг хандлага болж байна. 2019 оны тренд өнгө бол Yellow буюу нарны цацрагийн хэт шар өнгө нь эмэгтэй хүнд эрч хүчийг бэлэгдэж, урам зоригийг бадрааж байгаа болно.

-Монголд хувцас үйлдвэрлэлийн бизнес хийхэд гардаг хүндрэл юу байна вэ?

-Орчин үеийн дээлийг судалгаагүй хийгдэж байна гэсэн шүүмжлэл байгаад байгаа. Өв соёл болсон үндэсний хувцсан дээр хүндэтгэлтэй хандах ёстой л доо. Судалгаа шинжилгээгүйгээр хийж болохгүй. Жижиг дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургалт зөвөлгөөн зохион байгуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, олон улсын фейшин шоу томоохон үзэсгэлэн яармагт өргөн оролцох гээд бүхий л шатанд тодорхой хүндрэлүүд тулгардаг.

-Танай дэлгүүрийн бусдаас ялгарах онцлог гэвэл юуг нэрлэх вэ?

-Манай дэлгүүрийн онцлог нь үндэсний хувцасны онлайн захиалга авч худалдаа хийдэг. Хүргэлтээр үйлчилгээ давхар үзүүлдэг. Мөн судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийсний үндсэн дээр он оны, улирал улирлын тренд загварууд маань цөөн тоогоор өөр хоорондоо өнгө загвар материал давтагдахгүйгээр цорын ганц гардагаараа онцлог. Хийцийн хувьд хуримын хослолын эр дээлийг еврол технологийн эсгүүрээр платийг уусган хослуулж зээгт наамал, зүү ороох, хонин холбоо, ардын гар урлал түлхүү оруулж өгдөгөөрөө давуу талтай. 2018-2020 оны тренд болох 48 загваруудаа Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраар оруулсан. Энэ маань маш том давуу тал гэж харж болно.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Ойрын зорилт бол өөрийн тренд, бренд загваруудаа олноор нь үйлдвэрлэх, дэлгүүрээ өргөтгөх. Алсын зорилго гэвэл, Монголынхоо шилдэг дизайнер болж дэлхийд брендээ таниулах.

-Ирээдүйгээ 5 жилийн дараа хэрхэн төсөөлж байна вэ?

-Монголдоо бие даасан фейшин шоу хийх болон Өвөр Монгол, Шанхай, Москва ойрх хөрш орнуудын томоохон шоунд амжилттай оролцож Монгол улсынхаа нэрийг гаргана гэж боддог.

-Амжилттай яваа эмэгтэйн хувьд амжилтандаа юу нөлөөлсөн гэж үзэж байна?

-Баярлалаа. Эмээ маань Ховд аймгийн Цэцэг сумын Ард Аюушын ач охин Загд гэж хүн бий. Гутал хувцасаа өөрөө оёдог. 1960-аад онд Артельд ажилладаг байсан. Оёдлын машинаа үүрээд явдаг хүн байлаа. Ээжийг маань Янжмаа гэдэг. Төмрийн токарчин мэргэжилтэй ч амьдралын шаардлагаар 1990 оноос одоог хүртэл оёдолчин хийж яваа. Би гурав дахь үеийн оёдолчин гэх үү дээ. /инээв/ Ээж маань багаас минь л улсын тэмцээн уралдаан, фейшин шоунд үргэлж дэмждэг байсан. Мөн Улсын тэргүүний 13-р дунд сургуулийн багш Өлзийчимэг, Мөнхтуяа, Монголын хүүхдийн ордоны загвар чимэглэлийн ангийн багш Нармандах, Дизайнер урлагийн дээд сургуулийн багш Цацрал, уламжлалт уран үйл сургалтын төвийн докторант Энхцацрал, СУИС-ийн доктор Мөнхцэцэг зэрэг багш нар маань энэ бүх амжилтад нөлөөлсөн.

-Сүүлийн үед залуучууд үндэсний хувцасаа их өмсөх болсон нь танд сайхан санагддаг байх даа?

-Маш их үндсэрхэг болсон. Өдөр тутамдаа үндэсний хувцас хэрэглэлийг түлхүү хэрэглэх сонирхолтой, үндэсний хувцасандаа хүндэтгэлтэй ханддаг болсон санагддаг.

-Нийгмийнхээ хариуцлагын хүрээнд ямар ямар ажил хийж байна. Цаашдаа ч хийхээр төлөвлөж буй ажлын талаар?

- Энэ жил Ард-Аюушийн 160 жилийн ой болно. Ойн баярыг тохиолдуулж Аюушийн талаарх түүхэн ном товхимол хэвлэгдэнэ. Ховд аймгийн Цэцэг суманд Аюушийн нэрэмжит ерөнхий боловсорлын сургууль байдаг. Ойтой холбогдуулж тус сургуульд хандивын аяныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургуулийн сурагчдад Ард-Аюушийн талаар ухуулан таниулна.Гаргасан номоо бэлэглэнэ, ойд зориулж сонин хэвлүүлнэ гээд хийх ажил их байна.

НОМИНАЦИ