Шинэ мэдээ
Д.Түвшинбаяр: Хүүхдээ төрөх мөчийг хуваалцаж зогсох хамгийн ховор сайхан мэдрэмж байлаа
2019-06-11 14:58:11   share

Швед улсын Стокгольм хотод амьдардаг Монгол хосууд болох Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар сошиал орчинд маш алдартай. Тэд өөрсдийн амьдралын хэв маяг, үзэл бодол, хөгжилтэй агшнаа видео хэлбэрээр дүрсжүүлэн пейж хуудсандаа нийтэлдэг билээ. Тэдний влогийг шимтэн үздэг маш олон хүн байдаг. Э.Дөлгөөн жирэмсэн болсон влогоо нийтэлж маш олон хүнийг баярлуулсан нь саяхан мэт санагдаж байна. Харин тэрбээр /2019.06.01/ эх үрсийн баяраар амаржин, охинтой болжээ.

Хорвоогийн хамгийн агуу баяр баясгаланг мэдэрч аав болсон тухайгаа Б.Түвшинбаяр  "6 сарын 1-ний баярт сайхан өдөр хайрт гэргий минь амьдралд утга учир нэмэх бяцхан хөөрхөн охин төрүүлж том бэлэг өглөө. Эх охин хоёр хүчтэй тайван бүгдийг даваад гарсан болохоор одоо бид бүхэн сэтгэл амар байцгааж байна. Бидэнд амжилт хүссэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Эмнэлгийн эмч, сувилагч, ээж нар, эгч нь, би бид бүгд л Дөлгөөнийг маань зааварчилгаа сайн сонсож, маш сайн амаржсан шүү гэж магтаж, ямар тайван тэвчээртэй мундаг байж охиноо төрүүлчихвээ гээд бахархаад л байж байна... Ханийнхаа гарыг атгаж хажууд нь өвдөхийг хараад хамт байх хамгийн хэцүү ч хүүхдээ төрөх мөчийг хуваалцаж зогсох хамгийн ховор сайхан мэдрэмж байлаа.... Та бүхэн минь энэ сайхан өдөр сайхан баярлаарай. Манай гэр бүлээс" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.  

Залуу хосууддаа болон хөөрхөн үрст нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. 

НОМИНАЦИ