Шинэ мэдээ
Ахуйн газ үнэртсэн хүүхэд эмнэлэгт хүргэгдээд, амиа алджээ
2019-06-11 13:04:07   share

 Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд ахуйн газ үнэртэн мансуурах тохиолдол ихээр гарах болсон. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр (06/09) ахуйн газ үнэртэж эмнэлэгт хүргэгдсэн хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, ням гарагт Чингүүнжавын хөшөөний баруун талаас БГД-ийн нэгдсэн эмнэлэгт ахуйн газ үнэртсэн 17-18 насны хүү яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн иржээ. Харамсалтай нь хүү амиа алдсан бөгөөд энэ талаар дуудлагыг БГД-ийн Эрүүл мэндийн төв цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Мэдээллийн дагуу шалгахад тодорхой хаяггүй 18 настай эрэгтэй А ахуйн газ хэрэглэж ил харагдах гэмтэл шархгүйгээр амь насаа алдсан байжээ.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөдахуйн газ, халбага зэргийг эд мөрийн баримт болгон хураан авсан хэмээн эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр газ үнэртэн мансуурсан иргэдэд Зөрчлийн хуульд зааснаар торгууль оногдуулдаг аж. Харин насанд хүрээгүй хүүхэд хий үнэрлэж мансуурсан гэмт хэрэг хийсэн бол хийг хэрхэн олж авснаас шалтгаалж холбогдох этгээдэд хариуцлага тооцдог юм байна.

Тухайлбал, хүүхэд хийг гэрээсээ авч хэрэглэсэн бол хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг, эхэд эрүүгийн хариуцлага тооцож хорих ял шийтгэнэ. Харин насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний хий худалдсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байна.

НОМИНАЦИ