Шинэ мэдээ
Зүлгэн дээр өсгийттэй алхсан жүжигчин А.Туяа зад шүүмжлүүлжээ
2019-06-11 12:53:49   share

"Х-ТҮЦ" хамтлагаас жүжигчний гараагаа эхлүүлж олны хараанд өртсөн нэгэн бол жүжигчин А.Туяа. Сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болсон түүнийг "Монгол Барби" хэмээн нэрлэх нь бий. Хаа ч явсан гуалиг биеэ гайхуулах дуртай тэрбээр саяхан өөрийн инстаграм хуудаснаа "Зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдрах юм сан" хэмээх тайлбар бүхий зурагаа оруулсан нь олны эгдүүцлийг ихэд хүргэсэн гэнэ. Учир нь тэрбээр зурган дээрээ платье болон туфли өмссөн байжээ.

Өмссөн хувцаснаасаа болж зад шүүмжлүүлсэн тэрбээр "Манайхан нээрээ хөгжилтэй хүмүүс шүү. Яг одоо ингээд амьдарлаа гэсэн юм шиг. Зүгээр л агаар салхинд гараад ямар ч монгол хүнд уужуу, тайван амьдрах хүсэл төрдөг биз дээ. Тэгээд зүгээр л бодолд орж ирсэн үгээ илэрхийлсэн төдий зүйл шүү дээ. Аливаа юмыг зүгээр л байгаагаар нь л хүлээн авч бай л даа. Бүр заргалдаад л, элдвээр хэлээд л, яасан их завтай, яасан их өөнтөгч юм. Хайран сайхан энергиэ ийм юманд бичиж алдаад яахав дээ. Аан бас хувцсыг минь баахан л элдвээр хэлж. Зураг авалттай байсан юм шүү. Би бүр та бүхэндээ бүх юм аа бичээд тайлбарлах ёстой юм шиг л байх юм" хэмээн багахан бухимдаад амжжээ. 

 

 

 

 

НОМИНАЦИ