Шинэ мэдээ
Ю.Балжидмаа, Г.Анархүү нар хүүхэдтэй болсон гэв үү
2019-06-10 13:01:49   share

“Mongolia”s Next Top” шоуны эхний улирлын дугаарт оролцож карьераа багагүй дээшлүүлсэн загвар өмсөгч Ю.Балжидмаа “Ньюс” агентлагийн хэмээх тодотголтой Г.Анархүүтэй хайр сэтгэлийн холбоотой болсон тухай мэдээлэл нэг хэсэг шуугиан тарьж байсан. Харин тэд “ердөө найзууд” гэх тайлбар хийж байсан ч өнгөрөгч шинэ жилээр өөрсдийн харилцааг албан ёсоор ил болгосон.

Тэгвэл энэ удаад хосууд хүүхэдтэй болсон тухай эх сурвалжууд дурдаж эхэлжээ. Тэгэхээр тэд гэр бүл зохиохоор эргэлт буцалтгүй шийдээд буй нь энэ бололтой.

Г.Анархүүгийн хувьд өмнө нь Б.Тэмүүлэн гэх эмэгтэйтэй гэр бүл зохиож байсан удаатай. Найман сарын өмнө “Учиртай урилга” нэвтрүүлэгт оролцож байх үедээ хайр сэтгэлийн холбоотой эмэгтэй бий хэмээн зарлаж байсан тэрбээр ийнхүү эцсийн сонголтоо хийв бололтой.

Харин Ю.Балжидмаагийн хувьд “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай үерхэж, хайрын дуу хүртэл хийлгээд амжсан нэгэн. Үүнээс хойш Г.Анархүүтэй холбоотой гэх явган яриа явсаар ийнхүү биеллээ олж, хосууд ч харилцаагаа хүлээн зөвшөөрдөг болоод байна.

НОМИНАЦИ