Шинэ мэдээ
Жак Ма эмчилгээний зардал хуваалцах апп нэвтрүүлжээ
2019-05-23 13:54:29   share

Хятадын Ping An даатгалын компани хэрэглэгчдэд хүрэхийн тулд 1.4 сая ажилтан хөлсөлдөг. Тэгвэл Жак Магийн цоо шинэ онлайн үйлчилгээ 50 хүн ажиллуулж, 300 сая хүнд хүрэх зорилго өвөрлөжээ. Түүний Ant Financial группээс 10-р сард гаргасан эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэдийн 65 сая хэрэглэгчтэй болжээ.

Тэд сардаа багахан мөнгө оруулж, хорт хавдар, эбола, альцгеймер гэх мэт өвчтэй гишүүдийг эмчлэх зардлыг гаргахад тусалж байгаа аж. Xiang Hu Bao хэмээх энэхүү бүтээгдэхүүнийг хариуцаж буй Ant-ын дэд захирал Ин Мин “Ямар ч даатгалын компанид үйлчлүүлэгчдийн ийм өргөн хүрээ байхгүй”хэмээн өгүүлэв.


Үүнийг эрүүл мэндийн crowdfunding буюу онлайнаар мөнгө босгох арга гэж нэрлэж болох юм. Эднийхээс гадна наад зах нь 50 компани онлайнд харилцан туслах хамт олныг үүсгэснээр эрүүл мэндийн даатгалын хуучин хэлбэрийг халж эхэлжээ. Үүнийг гадаадад хэрэгжүүлэх боломжтой гэж шинжээчид үзэж буй.

НОМИНАЦИ