Шинэ мэдээ
Сэлэнгэ аймгаас алга болсон 9 настай охиныг хүчирхийлээд ууланд булжээ
2019-05-01 12:51:21   share

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ЕБС-ын 3 дугаар ангийн сурагч 9 настай Бибишийн Ундармаа охин алга болоод олдохгүй байгаа тул эрэн хайх ажлыг олон хоног үргэлжлүүлсэн билээ.

Улмаар нийслэл болон аймаг орон нутгийн цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж орон нутгийн иргэдтэй хамтарч эрлийн ажиллагааг явуулсан юм.  Сумын ойролцоох 10 км-ийн орчимд зургаан удаагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэсэн ч охины сураг өнөөдрийг хүртэл гараагүй

Тэгвэл өнөөдөр охины цогцсыг уулнаас олжээ. Охиныг хүчирхийлж, тамласны эцэст амь насыг нь хохироож, улмаар ууланд аваачиж булсан байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бөгөөд охины ар гэрийнхний бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ. 

 

НОМИНАЦИ