Шинэ мэдээ
ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМ ГАЛД ШАТЖЭЭ
2019-04-16 10:02:21   share

Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүм түймэрт шатаж, ихээхэн хохирол амсаад байна.

13 дугаар зуунд баригдсан, 850 жилийн настай Готик хэв маягийн Католик сүмийн модон орой болон дээвэр шатаж нурсан бол гол чулуун байгууламжууд нь бүтэн үлдсэн гэнэ.

Одоо гал сөнөөгчид сүм дотрох эд зүйлсийг галаас аврахаар ажиллаж байна. Түймэр бүс нутгийн цагаар Даваа гарагийн оройн 6:50 цагт эхэлжээ.

Тухайн үед сүм дотор сэргээн засварлах ажил явагдаж байсан нь гал гарах гол шалтгаан болсон гэж таамаглаж байна.

Сүмийн ойр орчмын барилгуудаас хүмүүсийг нүүлгэж, ойролцоох гудамж, метроны өртөөг хаажээ. Түймрийг усаар унтраах үед сүмийн чулуун байгууламжууд усыг шингээж, хүндэрснээс нурах аюул үүсэх магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

НОМИНАЦИ