Шинэ мэдээ
Сэтгэлд хүрсэн тансаг мэдрэмж "Төгс кашимер"
2019-04-12 20:05:52   share

“Бээст кашимер”  ХХК нь  2006 онд байгуулагдсан. Ноос, ноолууран сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэр жилдээ 14000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий Япон, Итали, Хятад улсуудад үйлдвэрлэсэн бүрэн автомат ажиллагаатай сүлжих, оёх, гүйцэтгэн боловсруулах иж бүрэн дамжлагын 24 машинтай, шалгах, хянах хэрэгслээр бүрэн тоноглогдсон.

           

Өнгөрсөн  хугацаанд Англи, Герман, Бельги, Солонгос, Япон зэрэг орнуудын захиалгатай ажлууд дээр Говь, Гоёо, Алтай кашмер зэрэг дотоодын томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж экспортын 15 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлсэн.

 

2008  оноос өөрийн үйлдвэрийн “Төгс” нэрийн бүтээгдэхүүнийг бий болгож өнөөдрийн байдлаар Монгол Улсын стандарт хангаж, тохирлын гэрчилгээгээр баталгаажсан 300 гаруй загварын ноолууран бүтээгдэхүүнээ УБ, Эрдэнэт, Дархан хот, Дорнод, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудад гэрээт борлуулагчдаар дамжуулан худалдаалж байна. Худалдан авагч хэрэглэгчдээс маань манай бүтээгдхүүний  талаар загвар хийц, өнгөний сонголт сайтай , үнэ харьцангуй хямд гэсэн үнэлгээ өгч байдагт бид баяртай байдаг.

             

2009 онд хэрэглэгчдэд зориулан ноолууран бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд бага температурт угаах “Төгс” шингэн саван шинээр үйлдвэрлэж худалдаанд гаргасан. Энэхүү шингэн саван нь ноолууран бүтээгдэхүүний бохирдолтыг цэвэрлэхийн зэрэгцээ хөвсгөр, зөөлөн, гулсамтгай чанарыг сэргээж, агшиж эсгийрэхээс хамгаалан, эдэлгээний хугацааг уртасгана. Энэ бүтээгдэхүүн маань Монгол улсын стандарт хэмжилзүйн газрын тохирлын гэрчилгээ авсан бүтээгдэхүүн болно. Манай энэ бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүнийг орлож чадах нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болж байгаа билээ.

 

Өнгөрсөн  хугацаанд 11 удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцож:

  •  “Монголд үйлдвэрлэв-2008” үзэсгэлэн худалдаанаас шилдэг бүтээгдэхүүний гэрчилгээ

  • “Эрдэнэт намар экспо- 2008” үзэсгэлэнгээс “шилдэг бренд”   бүтээгдэхүүний цом, гэрчилгээ

  • 2009.10 сард Хятад улсын Хайлаар хотод зохиогдсон олон улсын үзэсгэлэнгээс өргөмжлөл

  • 2009.10 сард ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбооноос зохион байгуулсан “ Монгол ноос ноолуур-2010” үзэсгэлэнгээс “оны шилдэг бүтээгдэхүүн”-ий өргөмжлөл

  • MMM-ийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг үндэсний бизнес фестивалийн үндэсний шилдэг бэлэн хувцасны үйлдвэр номинацын тэргүүн байрын шагнал

  • 2010 онд “Монголд үйлдвэрлэв-2010” үзэсгэлэн худалдаанаас “Залуус” коллекциар “Ноос ноолуурын салбарын шилдэг бүтээгдэхүүн” шагнал

  • 2014 онд “Монголд үйлдвэрлэв-2014” үзэсгэлэн худалдаанаас “Монгол үндэсний хувцас” коллекциар ноосны салбарын “Гранпри” шангал хүртээд байна.                                                                                  

 

“Төгс” нэрийн бүтээгдэхүүнд хэрэглэгчидээс өгсөн үнэлгээ гэж ойлгон, ололт амжилтаа улам бататгаж “Бид төгс чанарыг эрхэмлэнэ” гэсэн уриатайгаар бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхааран ажилладаг.

 

     

НОМИНАЦИ