Шинэ мэдээ
ХЯНАЛТЫН БИЧИГТЭЙ СЭГЭЭР ХООЛЛОХ БОЛЛОО.
2019-04-11 15:50:05   share

Монголчууд минь дээ молиго үмхүүлнэ гэгч л боллоо доо. Хаа байсан 2000 гаруй километрийн зайтай Баян-Өлгий аймгаас хүртэл 20 тонн гаруйгаар хяналтын бичигтэй үхсэн малын мах нийслэл Улаанбаатар луу ачсан нь мэргэжлийн хяналтаар тогтоогдсон. Энэ нь аль нэг гадаад орноос илэрсэн биш Монгол хүмүүс нэг нэгэндээ сэг өгч л хооллох болж. Магадгүй өмнө нь бид ийм төрлийн мах хэрэглэж байсныг үгүйсгэхгүй. Үүн дээр ч аймаг сумын мэргэжлийн хяналт, засаг дарга нар чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд гарын үсэг зурдаг нь өнөөх л цүдгэр гэдэс том толгойтнуудын хэнэггүйн шинж. Хурал олширвол ажил муудсаных, хуушуур элбэгшвэл мах муудсаных гэх мэтээр л хариуцлаггүй ханддагын тод жишээ. Үүний үлгэрээр олон байгууллага хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүдэд өндөр хяналт тавьж шалгах хэрэгтэй. Ямар махаар хоол үйлдвэрлэл боловсруулдаг, мэргэжлийн хяналтанд орсон эсэх нь эргэлзээтэй. Махныхаа хэрэгцээг хангахын тулд зүдэрсэн нэгнийхээ бор хоногийг сэгээр хангах аа больё.

 

 

НОМИНАЦИ