Шинэ мэдээ
Гамби улсын экс ерөнхийлөгч тэрбум ам.доллар хөрөнгө завшаад эх орноосоо дүрвэжээ
2019-03-28 18:28:44   share

 Хоёр жилийн өмнө эх орноосоо дүрвэсэн Гамби улсын ерөнхийлөгч улсынхаа төсвөөс бараг нэг тэрбум ам.долларын хөрөнгө завшсан болохыг эрэн сурвалжилсны үр дүнд тогтоожээ.

 Тэрээр 1994 оноос хойш Гамби улсыг удирдаж байсан ба 2016 оны сүүлээр болсон сонгуульд ялагдсан ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй олон сар болсон байна. Гэвч бүс нутгийн орнуудын шахалтын үр дүнд Жамме 2017 онд эх орноосоо дүрвэжээ. 

 Үүнийг илрүүлсэн OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) төслийнхөн Яхья Жаммегийн засаглалын 22 жилийн хугацаанд хэр хэмжээний хөрөнгө мөнгө үрэгдсэнийг олон мянган бичиг баримт, эх үүсвэрээс судалж тогтоосон байна.

  2017 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Яйя Жаммег хүний эрхийг ноцтой зөрчсөн, авлигад автсан хэмээн буруутгаж хориг арга хэмжээ авсан юм. Тэрээр өөрийг нь шүүмжилдэг хүмүүс, улс төрийн сөрөг хүчнийхнийг хөнөөх зорилгоор 'Junglers' нэртэй захиалгат аллага зохион байгуулж байжээ. Мөн түүний дэглэмийн үед 150 мянган хүн ямар нэгэн байдлаар хохирогч болсон гэх тооцоо гараад байна. 

 АНУ Гамбийн экс Ерөнхийлөгчийн эсрэг хориг тавихдаа түүнийг улс орноосоо оргон зайлахдаа 50 сая орчим долларыг төрийн сангаас авсан хэмээн давхар буруутгаж байсан аж. Харин Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын тайланд Яйя Жамме улсаасаа хамгийн багадаа 975 сая долларыг завшсан гэх тооцоог 2011-2016 оны хоорондох тайлан, бичиг баримтуудад үндэслэн гаргаад байна. 

НОМИНАЦИ