Шинэ мэдээ
Холливудын “A” зэрэглэлийн жүжигчид Монголд ирнэ
2019-03-28 17:41:14   share

 “Холливуд Монголд” Кино Уран Бүтээлчдийн Анхдугаар Олон Улсын Фестиваль тавдугаар сарын 1-7-нд болох гэж буй талаар зохион байгуулагчид нь мэдээлэл хийлээ. Фестивалийн хүрээнд Монголын кино урлагийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах, уран бүтээлчдээ чадавхижуулах, тэдэнд шинэ санаа сэдэл өгөх, монгол уран бүтээлчдээ сурталчлах зорилготой олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг Монголд авчирч тэднээс суралцах,  хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх зорилготой хоёр жилд нэг удаа зохион байгуулагдах арга хэмжээ юм.

 Фестивалийн хүрээнд дэлхийн хамгийн эрэлттэй холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг Ивана Чаббак ирж, мастер класс сургалтаа хийнэ. Тэрбээр Монгол Улсад ирж буй анхны “А” зэрэглэлийн дасгалжуулагч юм. Мөн кино урлагийн Нэгдсэн форум зохион байгуулах бөгөөд Холливудаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн багшлах “Мастер класс” сургалтууд зохион байгуулах юм. Үүнд: Зохиол, Продюсинг, Найруулга, Зураглал, Кастинг, Жүжиглэлт, Зураач, Дууны найруулга, Монтаж, Өнгө тавилт, Борлуулалт, Кино фестивалийн сургалтууд орох аж. Энэ үеэр “Монголын кино урлагийн” үзэсгэлэн ч гаргана гэв. “Холливуд Монголд” фестивалийн үеэр Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Kees Van Oostrum, продюсер Tim Coddington, зураглаач Vanja Cernjul, Оскарт нэр дэвшсэн жүжигчин Rudy Youngblood, кастинг директор Poping Auyeung, дууны найруулагч John Rodda зэрэг дэлхийн алдартай уран бүтээлчид ирнэ.

 

НОМИНАЦИ