Шинэ мэдээ
"МОГОЛ" брэндийн ҮНЭ ЦЭНЭ
2019-03-26 19:37:30   share

Үйлдвэрлэгч компаний хувьд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ  хүний биед хоргүй байгаль орчинд ээлтэй байлгах тал дээр илүү анхаарч ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд монголчуудад харшлын өвчин, арьсны  хавдарын өвчин эрс нэмэгдээд байгаа, тиймээс бид үйлдвэрийн бүхий л шат дамжлагтаа химийн найрлагагүй байгаль орчин болон хүний биед аюулгүй бүтээгдэхүүн ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

НЭГ ПАЛЬТО 10,000 ХҮНИЙ ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨР БҮТСЭН ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО.

Нэг пальто 300 монгол ажилчдын хүч хөдөлмөрөөр бүтдэг  ба түүний ард түүхий эдээ авдаг малчдыг оруулвал 5000-10000 хүний хөлс хүчээр бүтэж байгаа гэдэг нь бидний бүтээгдэхүүний үнэ цэнэ юм.

Бид хонины ноосны ноолуураар бүтээгдэхүүн үйлвэрлэдэг.

Монгол хонины ноос нь бүдүүн ширхэгт, хялгас ихтэй байдаг тиймдээ ч ихэвчлэн хонины ноосоор хивс, эсгий ширдэг, гэрий шаахай зэргийг үйлдвэрлэсээр ирсэн, харин бидний хувьд монгол улсын хамгийн нарийн ноостой аймаг сумдаас түүхий эдээ бэлдэж, үйлвэртээ тэвшилтэт технологийг ашиглаж   хонины ноосны ноолуурыг самнан

  • НООЛУУРААС ДУТАХААРГҮЙ ЗӨӨЛӨН
  • ДУЛААХАН, ЭДЭЛГЭЭ САЙТАЙ
  • НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС 1-2 ДАХИН ХЯМД ҮНЭТЭЙ

“Могол” брэндийн нарийн ээрмэл утас, нэхмэл болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж ноолуураас ялгагдахгүй хөнгөн зөөлөн, эдэлгээ сайтай болсон нь бидний онцлох инновацийн бүтээгдэхүүн болсон юм.

Бид богино хугацаанд хэрэглэгчдийн зүгээс онц гэсэн үнэлгээг авч чадсан.

  • Монголын ноос ноолуурын холбооны Монгол экспорт-2018 үзэсгэлэнд  оны онцлох бүтээгдэхүүний шагнал,
  •  ХХААХҮ-н салбарын шинжлэх, ухаан, технологи инноваци-2018 үндэсний чуулганы ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН шагнал,
  • Үйлвэрийг дэмжих, экспортыг дэмжих Вансэмбэрүү үзэсгэлэнд нийт 100 гаруй аж ахуй нэгжээс шилдэг бүтээлээр шалгарсан амжилттай байна.

Хавар зуны шинэ загвар:

Классик натурал өнгийн пальтоноос гадна 2019 оны загварын чиг хандлага болох нүүрний арьсыг илүү тод харагдуулах, хаврын эрч хүчийг мэдрүүлэм, хаврын цэцэгсийг санагдуулам хурц тод өнгүүдийг оруулсан ба аль ч цаг үед өмсөж болох богино сул загварын пальто, оверсайз буюу том хэмжээтэй пиджак, мөн жилет, юбкийг шинэ коллекцдоо оруулсан байна.

Шинэ загварын бүтээгдэхүүний бэлэгтэй, урамшуулалтай худалдаа 2019.3.18-3.25 ны өдрүүдэд УИД-ийн 2 давхарт худалдаалагдах болно.

МЭДЛЭГТЭЙ ХЭРЭГЛЭГЧ ТА

Монгол дизайнеруудын ур ухаанаар монгол хүний биеийн онцлогт тохирсон сүүлийн үеийн загварын чиг хандлагыг тодорхойлохуйц 100% ноосон болон ноолуурын холиотой бүтээгдэхүүнээс сонголтоо хийж

“10,000 МОНГОЛ ХҮНИЙ ХӨЛС ХҮЧЭЭР БҮТДЭГ ХАМГИЙН ОРГАНИК ХУВЦАС” -ыг худалдан авч дэмжээрэй.

Монголчуудын амьжиргааны гол үндэс болох нийт малын 50 хувийг эзэлдэг, талын цагаан сувд, бэлчээрт ээлтэй хонины ноосыг МОНГОЛЧУУД бид үнэгүйдүүлэх ёсгүй гэдэгт манай хамт олон итгэдэг.

 

 

 

НОМИНАЦИ