Шинэ мэдээ
ЗАХИАЛАГЧ БҮР 300.000 ТӨГРӨГИЙН ЭРХИЙН УРАМШУУЛАЛТАЙ
2019-03-26 17:39:21   share

Хошин нийтлэл, шог зураг, сонирхолтой зочин, ярилцлагууд бүхий “Долоо хоногийн толь” сонин 2019 оны II улирлын хэвлэл захиалгад багтжээ. Улстөрчдийг шоглож, егөөдөж, далд утгаар түншсэн зураг, нийтлэлээрээ уншигчдын дунд нэр хүндийг олоод буй “Долоо хоногийн толь” сонин нь өнгөрсөн хугацаанд 8 дугаар гаргасан бөгөөд хэвлэл захиалгад орох хүлээлт их байсан юм. Сонины агуулга нь “Улс төрийн толь”, “Оюуны толь”, “ТВ толь” гэсэн агуулгаас бүрдэх бөгөөд шог зургууд бүхий нийтлэлийн бодлого нь олон нийтийн сонирхлыг ихээр татдаг. Мөн тус сонинд ваучер буюу хөнгөлөлт урамшууллууд олноор нийтлэгддэг билээ.

“Долоо хоногийн толь” сонины улирлын захиалгын үнэ ердөө 10.000 төгрөг юм байна. Тус сонин захиалсан хүн бүртээ онцгой гойд урамшууллыг олгохоор зарлажээ. Та бүхэн сониноо улирлаар нь захиалбал 100.000 төгрөгийн мөнгөн эрх, жилээр нь захиалбал 300.000 төгрөгийн мөнгөн эрх дагалдах ажээ.

Тус мөнгөн эрхийг тусгай зориулалтын картанд бэлэн бусаар байршуулан захиалагч бүртээ сонины хамт хүргүүлэх гэнэ. Мэдээж мөнгөн эрхийг хэрхэн ашиглах болон түүгээр үйлчлэх байгууллага, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг “Долоо хоногийн толь” сонины дугаар бүрт цувралаар нийтэлж байх болно.

Тиймд та бүхэн “Монгол шуудан” компанийн бүх салбарт “Долоо хоногийн толь” сониноо захиалах боломжтой. Урамшууллын хугацаа энэ сарын 31 хүртэл л үргэлжлэх тул та яаараарай. Орон нутаг, аймаг, дүүрэг, хот, хаанаас ч захиалсан энэхүү урамшууллыг хүртэх эрхтэй. Хэрвээ энэ талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 9602-1480, 9111-1467 гэсэн утсаар холбогдож болох ажээ.

 

 

НОМИНАЦИ