Шинэ мэдээ
ЖАГСААЛТ: Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 31 нам
2019-03-20 09:50:01   share

Улс төрийн намын тухай хуулийн 4.1-т зааснаар нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн гэсэн байдаг.

Тэгвэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1-д заасны дагуу тухайн нам үүсгэн байгуулагдсан өдрөөсөө хойш ажлын 10 хоногт багтаан бүртгэх байгууллагаас баталсан маягтын дагуу бүртгүүлэх өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргах ёстой юм. 

 Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дээд шүүхэд 31 нам бүртгэлтэй байна.  Тиймд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын жагсаалтыг хүргэж байна. Энэхүү жагсаалт нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын нэр, байгуулагдсан он, нам тус бүрийн гишүүдийн тоо, тайлбар зэрэг мэдээллээс бүрдсэн юм. 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛТЭЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ЖАГСААЛТ

Нэр

Нэрийн товчлол

Байгуулагдсан он

Гишүүний тоо

Тайлбар

Намын дарга

1

Монгол ардын нам

МАН

1921.03.01

161,300

1924-2010 онд Монгол Ардын хувьсгалт нам (МАХН) нэртэй байсан

У.Хүрэлсүх

2

Ардчилсан нам

АН

2000.02.06

150,000

МҮАН, МСДН, МШАН, МАСМН, МоАН зэрэг нам нэгдэж байгуулагдсан

С.Эрдэнэ

3

Монголын ногоон нам

МНН

1990.05.13

2,100

2012 онд ИЗНН-тай нэгдэхгүй гэсэн хэсэг нь намаа авч үлдсэн

О.Бум-Ялагч

4

Иргэний зориг ногоон нам

ИЗНН

2000.03.23

35,000

2002 онд БНН-тай нэгдэж Иргэний зориг-Бүгд найрамдах нам болсон ч 2006 онд эргэн ИЗН болсон.2012 онд МНН-ын хэсэгтэй нэгдэж ИЗНН болсон.

Ц.Ганхуяг

5

Монголын уламжлалын нэгдсэн нам

МУНН

1993.12.05

1,503

ММТНН, МХӨНН, МТТ зэрэг нам нэгдэж байгуулагдсан

Б.Батболд

6

Монголын либерал ардчилсан нам

МЛАН

1998.03.05

863

 

Т.Төмөрмөнх

7

Эх орон нам

 

1998.12.16

160,000

Монголын ардчилсан шинэ социалист нам (МАШСН) нэртэй үүсч, 2000 онд Эх орон-МАШСН, 2005 онд одоогийн нэрээ авсан

Б.Эрдэнэбат

8

Монголын либерал нам

МЛН

1999.12.17

1300

МИАШЛН нэртэй үүссэн

Б.Амгаланбаатар

9

Бүгд найрамдах нам

БНН

1992.04.07

50,000

2002 онд ИЗНН-тай нэгдэж, 2004 онд тусгаарлаж, 2006 онд шинээр бүртгүүлсэн

Б.Жаргалсайхан

10

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам

МЭҮН

2003.12.16

1,069

 

Г.Тунгалаггэрэл

11

Монголын социал демократ нам

 

2004.12.19

3,000

1990-1999 онд МСДН байсан.1999 онд бусад намуудтай нэгдэн АН-ын нэг хэсэг болсон.2004 онд намаа сэргээн байгуулсан.

А.Ганбаатар

12

Ард түмний нам

АТН

2005.12.11

11,859

 

Н.Наранцогт

13

Монгол Үндэсний ардчилсан нам

МҮАН

2006.05.19

26,000

Үндэсний шинэ нам нэрээр байгуулдсан, 2011 онд нэрээ одоогийнхоор сольсон

Б.Цогтгэрэл

14

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

 

2006.10.09

1,600

 

Ш.Төмөрсүх

15

Иргэний хөдөлгөөний нам

ИХН

2007.08.17

815

 

Б.Батсайхан

16

Хөгжлийн Хөтөлбөрийн нам

ХХН

2007.10.28

933

 

О.Заяа

17

Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам

 

2008.02.01

850

 

Т.Оюунаа

18

Монгол Ардын Хувьсгалт нам

МАХН

2011.01.28

35,000

МАХН нэрээ МАН болгож солихыг эсэргүүцсэн хэсэг олонхоосоо салан байгуулсан нам

Н.Энхбаяр

19

Хамуг монголын хөдөлмөрийн нам

ХМХН

2011.09.23

2,000

 

Б.Одсүрэн

20

Хөдөлмөрийн үндэсний нам

ХҮН

2011.12.05

1,024

 

Б.Найдалаа

21

Эх орончдын нэгдсэн нам

ЭОНН

2012.03.12

2,150

 

Г.Ганбат

22

Монгол консерватив нам

МКН

2012.06.20

959

 

Н.Дашдаваа

23

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам

ТТЭНН

2015.04.18

3,131

 

Ц.Баянбилэг

24

Ард түмнээ хайрлая нам

АТХН

2015.04.20

1,388

 

Л.Гүндалай

25

Монголын хүний төлөө нам

МХТН

2017.02.17

1,135

 

Х.Бат-Ялалт

26

Үнэн ба зөв нам

ҮБЗН

2017.03.10

2,100

 

А.Отгонбаатар

27

Зон олны нам

ЗОН

2017.06.12

2,022

 

П.Очирпүрэв

28

Дэлхийн Монголчууд Нам

ДМН

2018.03.05

1,800

 

Г.Тэмүүжин

29

Ард түмний олонхийн засаглал нам

АТОЗН

2018.08.26

1,080

 

Ц.Нарангэрэл

30

Их эв нам

ИЭН

2018.09.29

1,056

 

Э.Бат-Отгон

31

Гэр хороолол хөгжлийн нам

ГХХН

2018.11.28

1,023

 

Б.Батсүх

Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлдэг байна.

  • Намыг бүртгүүлэхийг хүссэн намын даргын гарын үсэг бүхий өргөдөл;
  • Намын нэр, бэлгэдэл, далбаа;
  • Намын дүрэм;
  • Намын мөрийн хөтөлбөр;
  • Намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа хууль ёсны хаяг;
  • Намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/;
  • Намын санхүүгийн асуудал эрхэлсэн эрх бүхий удирдах ажилтан /менежер, ерөнхий нягтлан бодох/-ны бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар, оршин суугаа газрын болон гэрийн хаяг, гарын үсэг/
  • Намын хөрөнгийн мэдээ
НОМИНАЦИ