"Хатан сондор" салоны захирал Д.ПУНСАЛМАА: Япон, Солонгосын мэсгүйгээр арьс залуужуулах смарт технологийг нэвтрүүлсэн.

2019-03-20 16:46:29

“Кhatan Sondor beauty salon”-ий захирал Д.Пунсалмааг “Захирлуудын 100 ярилцлага”  буландаа урьж ярилцлаа.

-Гоо сайхны төлөө бүх сэтгэл зүрхээ зориулж байгаа таниас энэ асуултыг асуумаар байна л даа. Таны хувьд гоо сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Хүний дотоод гоо сайхан нь сайхан байвал гадаад гоо сайхан ч сайхан байна гэж боддог. Дотоод гоо сайхан гэдэг бол эрүүл байх, стрессгүй байх, зөв хооллох, сайн сайхан зүйл бодох гэх мэт олон хүчин зүйлээс бүрэлддэг. Манай эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь гадаад гоо сайхандаа анхаарлаа хандуулаад дотоод гоо сайхнаа мартчихдаг юм шиг. Тэгэхээр дотоод, гадаад гоо сайхнаа хослуулан цогцлоож чадсан тэр эмэгтэй л гоо сайхан байдаг юм болов уу.

-Таны хувьд яагаад гоо сайхны салбарт хүчтэй татагдан, бизнес хийх болсон бэ. Хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл нь юу байв?

- Би гоо засалч мэргэжилтэй. Энэ бол миний багаасаа дурладаг байсан зүйл л дээ. Анх зурагтаар гардаг гоё хүүхнүүдийг хараад “Ийм гоё эмэгтэй болно” гэж боддог байсан. Нэг удаа гол дүрийн эмэгтэй нь алдартай салоны эзэнтэй Солонгос кино үзсэн. Тэр үеэс л өөрийн гэсэн салонтой болох хүсэл улам илүү нэмэгдсэн. Энэ мэргэжилдээ маш их дуртай. Хайртай ч гэж хэлж болно. Өөрийнхөө эргэн тойрны эмэгтэйчүүдийг ч гэсэн энэ мэргэжлийг эзэмшиж, гоё сайхныг нь мэдрээсэй гэсэн үүднээс эхнээс нь сургаад, ажиллуулаад явж байгаа. Одоо ажлын маань бараг 50 хувь нь гэр бүл, найз нөхөд маань байдаг.

-Энэ салбарт ажиллаад хэр удаж байна вэ. Салоноо хэзээ байгуулсан бэ?

-Гоо сайхны салбарт ажиллаад 10 жил болсон байна. Анх БНХАУ-ын иргэн гоо засалч Ц.Тана гэх Өвөрмонгол гаралтай чадварлаг эмэгтэйн Монгол дахь ахнхы шавь нь болж, маш их зүйлийг сурсан. Ажлын гарааг маань тавьж өгсөн, миний амжилттай салшгүй холбоотой эмэгтэй байгаа. 2009 онд Шивээсний урлагт үстэй мэт шивээсийг оруулж ирсэн. Миний хувьд энэ чиглэлээр суралцаж, одоог хүртэл шивээсэн дээрээ өөрөө түлхүү ажиллаж байна. Харин салоноо байгуулаад таван жил болж байна.

-Салоны нэр нь их таалагдлаа. Утга учрыг нь тайлбарлаж өгөөч?

-Сондор гэдэг нь манай охины нэр л дээ. Харин үйлчлүүлэгчдийн маань ихэнх нь эмэгтэйчүүд байдаг учраас хамгийн эрхэм нэр болох Хатан гэдгээр нэрлэсэн.

-“Кhatan Sondor beauty salon” ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ. Бусад салоноос юугаараа давуу талтай вэ?

-“Баян Монгол” хороолол болон 120 мянгат гэсэн газруудад хоёр салбар маань үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй. Өндөр ур чадвартай, чин сэтэглээсээ үйлчилдэг баг хамт олон байгаа. Үсчин, гоо сайхан, маникюр, педикюр, вакс, шивээс, нүүр будалт, сормуус суулгалт гэх мэт гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Эдгээр гоо сайхны цогц үйлчилгээг нэг дор, тав тухтай орчинд, чанартай үзүүлдгээрээ давуу талтай. Мөн хамгийн боломжийн үнээр үйлчилдэг учраас байнгын үйлчлүүлэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа.

-Онцлох ямар үйлчилгээ байна вэ?

-Эмэгтэйчүүдэд зориулсан багц үйлчилгээнүүд маань хамгийн онцгой. Байнгын үйлчлүүлэгчид маань багц үйлчилгээнд илүү дуртай. Маш сэтгэл хангалуун манайхаас гардаг. Бид үйлчлүүлэгчийн хүссэн ганцхан үйлчилгээг бус, иж бүрэн үйлчлээд гаргадгаараа онцлог. Салондоо хамгийн сүүлийн үеийн, гоо сайхны эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлж, үйлчлэхийг зорьж байгаа. Япон, Солонгосын мэсгүйгээр арьс залуужуулах смарт технологийг нэвтрүүлсэн. Мөн үйлчлүүлэгчиддээ хүссэн газраасаа манай үйлчилгээг авах боломжийг нээж өгөхийн тулд салбаруудаа нээхээр төлөвлөөд байна. Тиймээс эмэгтэй хүн бүр манайд гоо сайхнаа бүрэн даатгаж болно.

-Таны ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Хүн болгон “Сайн байна уу?” гэж орж ирээд “Баярлалаа” гээд гардаг нь хамгийн сайхан. Мөн дандаа хорвоогийн гэрэл гэгээ болсон эмэгтэйчүүдтэй харьцдаг учраас эрч хүч, энергийг авч бас өгч чаддаг. Ер нь гоо сайхандаа анхаарч, цаг зав гаргаж байна гэдэг нь нэлээн соёлтой, өөрөө өөрийгөө олсон хүний шинж учраас үйлчлүүлэгчидтэйгээ харилцахад хүртэл маш таатай байдаг.

-Ажил болон амьдралдаа ямар зарчим баримтладаг вэ?

-Хүн ажлыг голж болохгүй. Чин сэтэглээсээ л хийх хэрэгтэй. Ямар ч хүнд үйлчилсэн халуун дулаан энергийг мэдрүүлж, цэвэрхэн байдлыг эрхэмлэдэг. Хамгийн чухал нь нэг ч үйлчлүүлэгчийг сэтгэл дундуур гаргаж, гомдоож болохгүй гэсэн зарчмыг хатуу баримталдаг. Амьдрал дээр ч мөн ялгаагүй бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж, чадах чинээгээрээ хөдөлмөрлөж л байвал бурхан түүнийг нь үнэлдэг. Сайн сайхныг бодвол хүний хүсэл мөрөөдөл хэзээ нэгэн цагт заавал биелдэг гэж боддог. Ер нь бодол биелдэг гэдэгт их итгэдэг дээ.

-Чөлөөт цаг хэр гардаг вэ.  Завтай үедээ юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Миний хувьд цаг зав бага байдаг учраас гэр бүлтэйгээ аль болох цагийг өнгөрөөхийг хичээдэг. Гэхдээ ер нь л завтай үедээ ч, завгүй үедээ ч салон дээрээ л байж байдаг. /инээв/ Ер нь бүх сэтгэл зүрхээ салоныхоо ажилд зориулдаг гэж хэлж болно.

-Дуртай ажлаа, өөрийнхөөрөө хийгээд явахад ар гэрийн дэмжлэг, ойлголцол их чухал нөлөө үзүүлдэг байх. Гэр бүлийнхээ талаар яриач. Хэрхэн дэмжиж тусладаг вэ?

-Манай гэр бүлийн хүн цахилгааны инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ төрийн байгууллагат ажилладаг. Намайг хамгийн их дэмжиж, тусладаг хүн л дээ. Яг л над шиг, миний бүх ажлыг сайн мэддэг. Заримдаа надаас ч илүү мэдэх үе бий. Хүүхдүүдээ харна, агаар салхинд гаргана гээд бүх ар гэрийн ажлаа зохицуулчихдаг учраас 100 хувь сэтгэл амар ажлаа хийж чаддаг. Мөн аав ээж маань ч миний ажлыг ойгож надад их тусалдаг учраас ажлын үр бүтээмж ч маш сайн байдаг.

-Энэ салбарт өөрчлөхийг хүсдэг зүйл бий юу?

-Залуучууд ажлыг тогтворгүй хийдэгт би шүүмжлэлтэй ханддаг. Ажилдаа тууштай биш, үг даах чадваргүй, санаачлагагүй гэх мэт хандлагууд ажиглагддаг. Миний хувьд шинээр орсон ямар ч хүнийг дэмжиж, зааж, сургаад ажиллуулах сонирхолтой байдаг. Гэтэл залуучууд маань нэг ажлаас нөгөө ажилд байнгын шилжиж байна. Уг нь манай салбар бол цалин маш сайн. Гэтэл өөрсдийнхөө туйлбаргүй зангаасаа болж өсөж, дээшлэхгүй нэг хэвэндээ л байгаад байна.

-Салонууд хоорондоо шударга өрсөлдөж чаддаг уу. Нэг нэгнийхээ бүтээгдэхүүн үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах асуудал гардаг уу? 

-Гардаг. Энэ хуулбарлах, дууриах асуудал хамгийн төвөгтэй, хэцүү байдаг. Маш их судалгаа хийж, зардал гаргаж байж аливаа шинэ үйлчилгээг нэвтрүүлдэг. Гэтэл салонууд нэгнийхээ оюуны болон бие махбодийн хөдөлмөрийг үнэлэхгүйгээр шууд л хуулбарлаад тавьчихсан байдаг. Ажилчдын тогтворгүй байдал энэ асуудлын үндэс нь болдог гэж хэлж болно. Хуучин ажиллаж байсан газрынхаа бүх зүйлийг нь сурчихаад дараагийн байгууллагатаа хэрэглээд явчихдаг. Нэгнийхээ нэрийг хүртэл ашиглаж бизнес хийх тохиолдлууд гардаг.

-Залуучуудад хандаж зөвлөгөө өгөөч?

-Өөрийнхөө хүсэл сонирхлыг тодорхойлоод, түүнийхээ дагуу л ажиллаж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Харин сонирхлоо олоогүй, тодорхойлж чадахгүй байгаа бол сүүлийн жилүүдэд хамгийн их эрэлт хэрэгцээтэй, өдөр ирэх тусам өсөн дэвшиж, өргөжин тэлж байгаа гоо сайхны салбарыг сонгон суралцаж, ажиллаарай гэж хүсч байна. Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, эерэг энергитэй сайхан мэргэжил шүү гэж зөвлөе. Харин мэргэжлээ болгоод сонгосон бол тууштай бай, хичээ. Тэгвэл амжилтанд хүрнэ гэж хэлмээр байна.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье

Санамсаргүй мэдээ
2017 оны дэлхийн хамгийн баян 10 хүн
2017
БУЯНГИЙН ЖАГАА: ТРАМП БИД ХОЁР НАС АХИХ ТУСМАА ГАНГАРДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ
371
Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчид 100 хувь, орон нутгийн хэрэглэгчид 50 хувийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ
2066
Жүжигчин, загвар өмсөгч Кара Делевинь 25 насны төрсөн өдрөө Мексикт тэмдэглэжээ
1806
Бидний төсөөлж байснаас үлэмж ялгаатай алдартай 15 аялал жуулчлалын газрууд
1320
Дэлхийн хамгийн ханш муутай валютууд аль улсынх вэ
822
21-р зууны Хятадын "аймшигт" дүр зургууд
3456
Бүтээсэн дүрээсээ болоод галзуурах шахсан жүжигчид
3730
МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДЭЭСЭЭ ИЛҮҮ ПОРНО ҮЗДЭГ...
835
Жүжигчин Энн Хэтэуэй бүрэн "нүцгэн" зургаа хакеруудад алджээ
1552
Жүжигчин Ч.Ундрал: Би одоо Анужинг ӨРӨВДӨЖ байна
14835
Б.Насанбаяр Мүүний шашиныг дэлгэрүүлэгч гэдгээ хүлээн зөвшөөрөв
4503
60 дөхсөн Гомо Нараагийн нүцгэн төрх "шоконд" оруулав
5534
МАШИНЫ ШАЛАВЧНААС БОЛЖ ОСОЛ ГАРЧ БАЙГААГ АНХААРУУЛЖ БАЙНА
2512
БУСДАД ДЭЭРЭЛХҮҮЛДЭГ БАЙСАН ТЭРБУМТАН
229
Колумбын босогч охид
2410
Нигерийн Нолливуд 10 өдөрт нэг киноны зураг авалтыг хийдэг
935
АМЬДРАЛ ХЭЦҮҮ САНАГДАЖ БАЙНА УУ? ТА ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ХҮН ГЭДГИЙГ БАТЛАХ 15 ЗУРАГ
769
"Хөөрхөн төрөх албагүй" киноны Нелли Уваровагийн өөрчлөлт
4952
Худалдаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг мөн баривчиллаа
181
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР 21 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
82
Сайд Д.Оюунхорол: Ядуу айл өрх олон байх тусмаа УТАА багасна
33563
Хамгийн үнэнч амьтан болох нохдын хөгжилтэй царайнууд
1595
ЦЭРЭГ НАС БАРСАН 336-Р АНГИЙН УДИРДЛАГУУДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
845
Луугийн замнал буюу Брюс Ли-гийн нууц түүх
3784
РЕППЕР BIG GEE: БАЙРАА БАРЬЦААНД ТАВИАД, БАНКНААС ЗЭЭЛ АВЧ ХУРИМАА ХИЙСЭН
5949
Тэнгэрийн хунтайж Ч.Цэнгүүн загвар өмсөгч С.Төгс хоёрын дурлалын романс үнэн үү
6572
БАГШ, ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХЭЭР БОЛЛОО
1362
С.МӨНХЧУЛУУНЫГ ХОТЫН ДАРГА БОГОХООС ТАТГАЛЗЛАА
183
С.Молор-Эрдэнэ: ЧИНГИС ХААН БОЛ МОНГОЛЧУУДЫН ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛЖ ЗОХИОСОН ҮЛГЭР
17940
15 мянган доллараар бүтэн биеийн шивээс хийлгэсэн тачаангуй бүсгүй
2805
"Майн тех" МСҮТ-ийн захирал Т.АМАРЗАЯА: Манай төгсөгч охин саяхан Монгол улсын Ерөнхийлөгчөөс шагнал хүр
38
Б.Муссолиниг хамраар нь газар хатгатал хуурч чадсан “ЛУЙВАРЧДЫН ХААН”
3947
Монголын халуухан бүсгүйчүүдийн сексийн талаарх хувийн бодол
5377
1920 оны Бродвейн хамгийн "секси" жүжигчин 
7622
Тайландын "цуст вегетариан" хэмээх аймшигт НААДАМ /+21/
2029
Израиль дахь ХАЛУУХАН армийн цэцгүүд
1711
Хятадын анхны хаан Монгол хүн байсан гэнэ
6464
Архины донтолтоо тэмцэж ялсан 15 алдартан
2490
Б.Бат-Энэрэл: Өө, тэгээл. Би чинь ХАР БАГААСАА дуулж эхэлсэн дээ
43291
Анжелина Жоли 10 настайдаа бэлгийн харилцаанд орж байв. "ТҮҮНИЙ НУУЦ ТҮҮХҮҮД"
9773
Л.Мөнхбаясгалан: Зарагддаг, ашигтай нэвтрүүлэг яаж хийх үү би
2013
Гэр хорооллын модель Э.Оюунбилэг хувийн "Nail Art" салон нээжээ
4449
Оросын олигархиудын хүүхдүүдийн тансаглал
2866
Дэлхийн баячуудын хүүхдүүдийн СОЛИОРОЛ
6200
Таны хүүхэд ”Цэнхэр халим” фэйсбүүк группийн ТОГЛООМД хорлогдох вий!!! СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2320
НӨАТ-ЫН СҮҮЛИЙН ОРОН ТААРАХ БҮРТ ХОНЖВОРТОЙ
706
1950-иад оны одоогийн Ким Кардашъян буюу Жи Жи Габор
9978
Трансжендер Солонго нэгэн өвгөн рүү "нүдийг нь сохолно" гэж дайрчээ
5342
Ижил хүйстэн загвар өмсөгч Billy-ийн бага насны "эршүүд" дүр төрхтэй нь танилц
5210

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28