Б.ТАМИР: Аливааг сэтгэлээсээ хийвэл амжилт өөрөө ирдэг

2019-03-21 12:48:20

Энэ удаа бид “itools” компанийн гүйцэтгэх захирал болох залуухан хатагтай Б.Тамиртай ярилцлаа.


-Сайн байна уу?

-Сайн. Сайн байна уу.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Намайг Тамир гэдэг. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Сансарын 97-р сургуульд наймдугаар анги хүртлээ сураад, үргэлжлүүлэн Монгол Туркийн хамтарсан сургуульд сурч төгссөн. Би бакалаврын түвшинд Хятад хэлний орчуулагч мөн Санхүүч мэргэжлийг эзэмшсэн.  Мөн одоогоос 4 жилийн өмнө Турк улсад Улс төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Хүүхэд маань энэ жил ерөнхий боловсролын сургуульд орсон. Нөхөр маань хувиараа бизнес эрхэлдэг. “Itools” компанид 2018 оны нэг сард гүйцэтгэх захирлаар ажиллах урилгыг хүлээн аваад тэр жилийнхээ долдугаар сараас жинхлэгдээд ажиллаж байна.

-Танай компанийн үйл ажиллагааны талаар сонирхмоор байна?

-Манай компани 2011 онд байгуулагдсан. Манай компанийн үүсгэн байгуулагч нь манай төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Баттамир гэж хүн бий. “itools” компани 2012 оноос идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мэдээллийн технологи, программ хангамж, өгөгдөл буюу дата хадгалах төвийг үндсэн үйл ажиллагааныхаа гол чиглэл болгон ажилладаг. Сүүлийн жилүүдэд вэб сайтын хостинг дээр түлхүү ажиллаж байгаа. Монголдоо анхдагч мэдээллийн технологийн салбарын хувьцаат компани болсон. Хүйсийн харьцаа эрх тэгш 24 ажилчинтай. Манай компанийн лого хязгааргүй өсөн дэвжихийг бэлэгдсэн хязгааргүйн тэмдэглэгээтэй. Компанийн уриа ч гэсэн зогсолтгүй хөгжиж, амжилтаараа ялгарах юм.

 

 

-Өгөгдөл, хостинг гэдэг зүйл нь ямар ач холбогдолтой вэ?

-Өгөгдөл гэдгийг хүмүүс маш хүндээр тусгаж ойлгодог. Энэ нь угтаа та бидний нэр ч юм уу эсвэл зураг гэх мэт энгийн зүйлээс бий болдог. Таны банкны данс хүртэл өгөгдөл шүү дээ. Бид таны дансны мэдээллийг аюулгүй найдвартай байлгах шаардлагыг хангаж ажилладаг. Тийм учраас өгөгдлийг хүндээр тусгаж авах шаардлагагүй зүйл юм. “Itools” компани үйл ажиллагаагаа явуулж эхэлснээрээ эх орондоо Монгол хүний  инноваци, ур ухаан шингэсэн мэдээллүүд болон бүтээлүүдийг Монголдоо хадгалах боломжтой болж байгаа. Энэ чинээгээрээ бид импортыг орлож чадах бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг зах зээлд үйлдвэрлэн гаргаж байна.Монгол улсын иргэн бүр өдөрт дунджаар 3 удаа “itools”-тэй ямар нэгэн байдлаар холбогддог гэсэн судалгаа бий.

-“Itools”- тэй ижил үйлчилгээ явуулдаг байгууллага Монголд хэр олон байдаг вэ? 

-Үндсэнүйл ажиллагаагаа дата төвийн чиглэлээр явуулдаг хувийн хэвшлийн байгууллага манайхаас өөр байхгүй гэж хэлж болно. Гэхдээ үүрэн холбооны оператор компаниуд, арилжааны банкууд өөрсдийн гэсэн дата төвтэй боловч тэд өөрсдийн үйлчилгээ шаардлагадаа нийцүүлж дата төвийг ашиглалтад оруулдаг. Харин манай компанийн үйлчилгээний зорилго бол арай өөр.

-Шинээр сайт ажиллуулах сонирхолтой хүмүүс юун дээр анхаарах ёстой вэ?

-Монголчуудыг би жаахан уншаасай л гэж боддог. Яагаад гэвэл одоо үед бүх зүйл цахим, дижитал хэлбэр лүү шилжиж байна. Манай www.itools.mn  сайтанд хандахад л бүтээгдэхүүн үйлчилгээний талаар заавар, зөвлөмжүүд бүгд бий. Тэгэхээр утсаар эсвэл биечлэн ирж уулзахас илүүтэй эхлээд уншиж судлаад мэдээллийг шуурхай авах боломжтой.

-Өнгөрсөн оны ажлын үр бүтээмжээсээ хуваалцаач?

-Манай компани мэдээллийн технологийн салбар болон хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг болсон гэж ойлгож болно. Өнгөрсөн онд энэ хоёр салбартаа хоёулан дээр нь үр дүнтэй сайн ажиллаж чадсан. Жил бүр амжилттай яваа топ 20 компанийн индекс гардаг. Үүнд манай компани багтсан чадлаа.

-Та ажилтнууддаа ямар шаардлагыг тавьж ажилладаг вэ?

-Би өөрөө зөв хүн байх болон ажилчдаа ч зөв хүн байлгах талаас нь хичээдэг. Хүнийг ойлгож, сонсож чаддаг байхыг зөвлөдөг. Ингэснээрээ бид амжилттай ажиллана гэж боддог.

-Албан ажлаа явуулахад тань жендерийн асуудал гардаг уу?

-Мэдээллийн технологийн компаниуд буюу энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг. Гэхдээ надад энэ салбарт ажиллахад хэцүү асуудал тулгарч байгаагүй. Миний өөрийн хамгийн давуу тал бол хүнтэй харилцах чадвар гэж боддог. Ямар ч хүнтэй ижил түвшний харилцаж, хүнийг сонсож, ойлгож, хайрлаж мөн хүнд өөрийгөө ч ойлгуулж чаддаг нь ажилд маань их нөлөө үзүүлдэг болов уу. Тийм болохоор надад энэ салбарт ажилласан нийт 5 орчим жилийн хугацаанд гарч байсан үл ойлголцол, шантрах асуудал байсангүй.

-Таныг захирлын албан тушаалд хөтөлсөн зүйл юу вэ?

-Ерөнхийдөө надад 3 зүйл маш том нөлөө үзүүлсэн гэж боддог. Нэгт, миний ээж, аав буюу гэр бүлийн хүмүүжил. Хоёрт, Монгол Туркийн хамтарсан сургууль. Гуравт, миний хань. Энэ бүгд л намайг энэ амжилтад хүрэхэд маш том нөлөө үзүүлсэн.

 

 

-Хэнээс үлгэр дууриалал авдаг вэ?

 

-Би хоёр ээжийгээ маш их хүндлэн хайрлаж тэднээсээ л үлгэр дуурайлал авч явдаг. Нэг миний ээж. Нөгөө нь миний ханийн ээж. Тэднээсээ л урам зориг авч хайр халамжийг мэдэрдэг дээ.

-Та ажлынхаа хажуугаар өөр бизнес эрхэлдэг үү?

-Өмнө нь  Турк хүмүүстэй хамтран 2-3 удаа худалдааны салбарт  бизнес эрхэлж байсан. Одоо бол эрхэлдэггүй. Одоо нийт ажилчид, хувьцаа эзэмшигчид, харлцагчдынхаа өмнө өөрийн ажлын хариуцлагаа бүрэн хүлээж, ухамсарлаж ажиллаж байна.

-Таны багын мөрөөдөл биелсэн үү?

-Би багадаа жүжигчин эсвэл сэтгүүлч  болохыг мөрөөддөг байсан. Багадаа хүүхдийн ордны драммын дугуйланд явдаг байлаа. Оюутан байхдаа МҮОНРТ-д хоолой уншиж, өглөө хөтөлбөрийг хөтөлдөг байсан. Гэхдээ одоо миний ажил, амьдрал надад бүрэн сэтгэл ханамжийг өгч чаддаг учраас багын мөрөөдлөө биелүүлэх гэж боддоггүй. Хүүхэд насны минь мөрөөдөл мөрөөдөл чигээрээ үлдсэн, энэ нь ч сайхан.

-Та ямар хоббитой вэ?

-Ном унших, шүлэг унших, түлхүүрний оосор цуглуулах дуртай.

-Хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн номоо нэрлээч?

-Бүр хүүхэд байхдаа уншиж байсан “Чонын алтан шагай” гэдэг номыг хэзээ ч мартдаггүй. Тэрнээс хойш хэдэн зуун ном уншсан ч тэр номын үйл явдал утга учир хэзээд дотор минь байж л байдаг. Ялангуяа тэр дүрүүд.  Сүүлд тэр номоор кино хийсэн байна лээ. Гэхдээ кино хэзээ ч зохиолоо гүйцдэггүй шүү дээ.    

-Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад хэрхэн ханддаг вэ?

-Компаниараа дамжуулж сайхан нийгмийг бий болгохын төлөө хэд хэдэн төслүүд дээр ажиллаж байна. Жишээ нь, манай толгой компани болох “IСТ” групп “Жамуха”  гэж үндэсний блокчейн флатформ  хийж эхэлсэн. Энэ нь Монголд төдийгүй дэлхийн олон газруудад нэвтэрч чадах юм бол авилга, хээл хахууль, зуучлагч буюу дундын зуучлал гэх мэт асуудлууд бүгд цогцоороо шийдэгдэх юм.

-Та Улс төрд хүч сорих уу?

-Ойрын арван жилдээ оролцож сонирхохгүй. Магадгүй арван жилийн дараа ард түмнийхээ төлөөлөл болоод гар бие оролцох сонгогдох боломж олдвол хүч үзэхэд бэлэн. Харамсалтай нь зарим хүмүүс улс төр рүү өөр зорилгоор ордог. Гэхдээ надад тийм бодол байхгүй. Нийгэм Улс орныхоо сайн сайхны төлөө л зүтгэнэ дээ.

-Улсын хөгжлийн гол түлхүүр нь залуус. Тэгвэл та залууст хандаж юуг хэлэхийг хүсдэг вэ?

-Би ч гэсэн залуу хүн. Тэгэхээр нийт залуустаа, найз нөхөддөө хандаж ямар ч зүйлийг хийвэл хийсэн шиг хийж, сэтгэлээ гаргаж, тултал хийвэл тэр зүйл илүү амттай мөн амжилт дагуулдаг юм шүү гэж хэлэхийг хүсч байна.

Санамсаргүй мэдээ
С.МОЛОР-ЭРДЭНЭ: БИД ҮЛГЭР ДОМГИЙН ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХГҮЙ ИЛҮҮ ОРЧИН ҮЕИЙН БОЛОХ ЁСТОЙ
926
"Макс" Ганбааг бид сайн мэддэггүй байж...
5935
МОНГОЛООС ТӨРСӨН ХЯТАД ТЭРБУМТАН ЛИМ СИМ ПАУ
4115
Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд намынхаа нөхдийг хүртэл гүтгэж, нэр төрд нь сэв суулгасан
2263
МАШИНЫ ШАЛАВЧНААС БОЛЖ ОСОЛ ГАРЧ БАЙГААГ АНХААРУУЛЖ БАЙНА
2512
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Өөрийнхөө МӨНГӨӨР өөрийгөө магтуулчихаад Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэх "тэнэг" биш үү
4033
Укагийн дүү Д.Уранзаяа Ж.Энхбаяр гишүүний бэр болох нь
4317
2017 оны шилдэг хуримын зургууд дэлхийн өнцөг булан бүрт
1638
Гэр хорооллоос төрсөн модель Э.Оюунбилэгийн дурлалт залуу хэн бэ?
5091
АМРАХ АГШИН: Эхнэр нөхрийн ТАТААДАГ паянгууд
3104
С.ЖАВХЛАН: УЛС ТӨРЧИД МААНЬ НАДАД ГЭНЭТ ИХ ХАЙРТАЙ БОЛЧИХЛОО
7987
Холливудын тарган моделиуд амьдрал дээр таны төсөөлсөнөөс АЙМШИГТАЙ
8670
ДУУЧИН Б.АМАРХҮҮГИЙН ТАНХАЙН ХЭРГИЙГ ЦАГААТГАЖЭЭ
214
Зөнч Мухаммедыг доромжлоод цаазын ял сонссон бүсгүйн хувь заяа
543
Дэлхий даяарх хүүхдүүдийн ялгаатай амьдралыг харуулсан гайхалтай хөрөг зургууд
2738
Бугын зуултыг мэдээгүйгээс үеэл эгчийгээ эзэмдсэн нь
4783
Улс төр дэх секс - II хэсэг: "Дээдсийн камасутра"-д суралцах дүрэм
11341
Т.Мөнхсүлд: Хэвлэл мэдээллийн байгууллагууд буруу мэдээлэл цацахгүй байхыг анхааруулж байна
953
Өмнөговьд ноцтой гэмт хэрэг гарчээ
1954
Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗын дарга Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая баривчиллаа
235
“MNTM” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Жагзмаа нүцгэлжээ
4301
SAMSUNG КОМПАНИ ХЭРЭГЛЭГЧДЭЭ ХУУРЧЭЭ
129
Ипотекийн 8 хувийн зээлд төсөвлөгддөг 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум төгрөгт хүргэнэ гэв
143
"Газар уснаа явагч" киноны Гуттиерегийн дүрийг бүтээсэн гайхалтай АНАСТАСИЯ
2013
Дурламтгай бүсгүй Э.Ганболорын найз залуутай танилц
10592
Т.Бархүүгийн ӨГЗӨГНИЙ тухай хөгжилтэй 10 пост
11447
"Яг түүн шиг 2"-ийн оролцогч Т.Бархүү анхны эхнэрийнхээ тухай ийнхүү ярьжээ
13196
Эртний Хятадын эзэн хааны нүд дөрвөн эвэрлэг бүрхэвчтэй байжээ
1936
Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Бид алдаагаа өөгшүүлээд суувал хэзээ ч хөгжиж чадахгүй
1865
АЛДСАН УТСАА ОЛЪЁ
145
Хууль бусаар алт олборлох гэж байсан компанийн үйл ажиллагааг таслан зогсоолоо 
1967
Нүдэндээ итгэмээргүй "ТӨГС" хар, цагаан зургууд
3179
Жүжигчин И.Одончимэг 50 насны төрсөн өдрөөрөө ГЭРЛЭХ САНАЛ авав
2994
Ганбууш Г.Ганхүүтэй харьцуулсанд дургүйцэв үү
6089
Загвар өмсөгч АМГАА барилгачин АМГАА болжээ
4657
С.Баярын гадаад, дотоод дахь бүх хөрөнгүүдийн жагсаалт ил болж шуугиан тарилаа
123269
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би зөвхөн хуулинд захирагдах болно
1075
Б.ЖАРГАЛСАЙХАН: АМЬДРАЛДАА ГАНЦ ОЙМС ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС ЯАЖ БАЯЖСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ
739
Хачин боловч Тачаангуй ПОКЕМОН
2324
Засгаа унагаж буй долоон концесс
2698
Юрий Гагариний тухай сонирхолтой баримтууд
2446
Алжирын саятаны харш дахь САДАР ҮДЭШЛЭГ
14349
Алдартай хүмүүсын дуртай ном
3068
Д.ТРАМПЫГ БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН ХЭРГЭЭР ШҮҮХЭД ДУУДЖЭЭ
136
Н.ОНОН: Б.Жаргалсайхан улс төрд учраа олохгүй байж хошин урлагийг муу хэлж, хошуу дүрэх шаардлагагүй
13996
Шоронгийн ялтанаас боксийн дэлхийн аврага болсон түүх
2246
Монголын драмын театрын СОР болсон НАЙМАН залуу
4010
Гэртээ хүн оруулдаггүй бүсгүйн гэрт цагдаа нар ороод шалгатал cанаанд оромгүй зүйл байжээ
10028
Бат-Өлзийн ТАМИР: Гэр бүлтэй хүмүүсийг хүртэл надтай холбох юм
4002
МУГЖ Б.САРАНТУЯА: Би бүтэн хоолойгоор орилдог байсан бол 30 биш, 15 жил дуулаад алга болно
5804

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28