“KOUKEN MEDIA AGENCY”-ИЙН ЗАХИРАЛ Ц.ГАРЬДИ ЯМАР Ч БИЗНЕСИЙГ ТЭНЭГ ЗОРИГООР ЭХЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ

2019-03-19 16:03:54

Манай улсын хойч ирээдүй болсон боловсролтой залуу захирлуудын ярилцлага маань энэ удаа “KOUKEN MEDIA AGENCY”-ийн захирал Ц.Гарьдитай уулзсанаар үргэлжилж байна. 

-Уншигчиддаа “KOUKEN MEDIA AGENCY” компанийн талаар танилцуулахгүй юу. Хэзээ байгуулагдаж, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-“KOUKEN MEDIA AGENCY” 2012 оноос хойш үйл ажиллагаагаа Монголд явуулж байгаа. Манай компанийн үйл ажиллагааны чиглэл мэдээлэл зар сурталчилгаа. Гэхдээ зар сурталчилгаа үйлдвэрлэдэг компани биш, контент хийдэг компани биш. Юу вэ гэхээр, та бүхний зар сурталчилгааг ТВ, хэвлэл мэдээллээр хэрэгсэлээр хэрхэн үр ашигтай байдлаар зарцуулах зорилготойгоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зар сурталчилгааны үр ашигтай байдлыг нэмэгдүүлдэг гэж ойлгож болно.

-Та бүхний хийж байгаа энэ төрлийн бизнесийн зах зээлийн орчинг хэрхэн судалж байв?

-2012 оны үед энэ төрлийн чиглэлийн ганц хоёр л компани байсан. Ихэнхдээ компани болоогүй хувь хүмүүс ТВ-үүдээс секунд худалдаж аваад дамлаж зардаг ч юмуу, тийм  л хэлбэртэй байсан л даа. Яг судалгаа хийгээд, судалгаан дээр үндэслэн үр ашигтай зар сурталчилгаа цацна гэдэг ойлголтыг манай “KOUKEN MEDIA AGENCY” өгөөд явж байна. Анх бид гадаадад байдаг түншүүдтэйгээ ярилцаж байгаад ийм боломж Монголд байгаа гэсэн санааг Оросын түншүүдээс авч 2012 онд ажлаа эхлүүлж байсан. Тэр үед биднийг хүмүүс хүлээж авах, ойлгох нь жаахан хэцүү байлаа. Хуучин арга барилаасаа салахгүй тухайн компанийг үүсгэн байгуулагч нь өөрсдөө ТВ-д очиж зар сурталчилгаагаа цацвал хамгийн хямд үнийг олж авна гэсэн бодолтой байлаа. Гэхдээ үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг одоо хүмүүс ойлгох хэрэгтэй. Хэдий та өөрөө телевизүүд дээр очоод хямд үнэ авч чадлаа ч гэсэн тэрний ард “Хэр олон хүнд хүрч чадаж байна, энэ зар сурталчилгааг хэр олон хүн үзэж байна, хэр үр ашигтай өнгөрөв” гэдгийг бодохгүй өнгөрч болохгүй юм. Өөрөөр хэлбэл хямд л байвал хэдэн удаа ч цацагдсан хамаагүй гэсэн буруу ойлголт байгаад байна л даа. Энийг л өөрчилж таны зар сурталчилгааг бид ашигтай цацъя, олон хүнд хүргэе гэсэн зорилготой ажиллаж байгаа хамт олон юм.

-Тэгэхээр хүмүүсийн хүч хөдөлмөр, мөнгө, цаг заваа гарган байж хийсэн зар сурталчилгааг бодитой үр ашигтай байдлаар олон нийтэд хүргэх замыг заагч гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Ихэнхдээ хүмүүс танайх зар сурталчилгааны компани юм байна, рекламаа хийлгэе гэж их ярьдаг. Манайх реклам хийхгүй, харин таны хийсэн зар сурталчилгааг л цацах идэвхижүүлэлтийг нь хийх үүрэгтэй. Та зар суртчилгаагаа нэг телевиз дээр очоод өгье гэхэд тухайн байгууллага энэ цаг дээр хамгийн оргил цаг гэж танд хэлнэ. Гэвч тэр үнэхээр оргил цаг мөн үү гэдгийг та болон таны удирдлагууд мэдэхгүй. Харин манай компани тэр судалгааг бүгдийг нь хийгээд энэ цаг нь үнэхээр ашигтай юм байна гэдгийг олж өгдөг, хоёр компанийг хооронд нь холбож өгдөг хараат бус гуравдагч этгээд гэсэн үг.

-Захиалагч нарын хандлага аль хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамгийн ихээр сонгож байна вэ?

-Харилцагчид ихэнхдээ зурагт ТВ-ээр л зар сурталчилгааг цацах хамгийн их сонирхолтой байдаг. Яагаад гэвэл ТВ-ийн судалгааны төхөөрөмжинд суурилаад хэмжилтүүдийг авдаг. Энэ хугацаанд ийм хүмүүс энэ рекламыг үзэж байна гээд ашигтай цагийг санал болгоно. Ингэснээр та зүгээр л рекламаа үр ашиггүй мөнгө үрж зар сурталчилгааны идэвхижүүлэлт хийх биш, үр ашигтай зарцуулалт хийж байна гэж ойлгож болно.

-Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?

-Ерөнхийдөө суурин дөрвөн хүн байна. Оргил саруудад буюу өвөл шинэ жилийн баяр, сар шинийн баяраар харндалт их байдаг учраас оюутнууд авч бас хөөрхөн ажлын байр бий болгоно. Энэ төрлийн бизнес ер нь бага тоглогчтой хэрнээ хоорондоо их өрсөлдөөн ихтэй.

-Залуу бизнесмен хүний хувьд Монголд энэ бизнесийг эхлүүлэхэд саад бэрхшээл тулгарч байв уу?

-Анх энэ төрлийн бизнесийг эхэлж байхад бүх юм ил биш байсан. Хүмүүстэй яаж гэрээ хийх үү гэдэг асуудлаас эхлээд. Яагаад гэвэл гадаадад сурч ажиллаж байсан миний хувьд тэнд бүх юм нь тодорхой нээлттэй байдаг. Харин Монголд рекламны агентлаг нь тэр үүргээ бага гүйцэтгэдэг. Хүмүүс өөрсдөө л рекламаа аваачиж өгөөд сурчихсан, биднийг ердөө л зуучлагч гэж хардаг байсан. Бодит байдал дээр Монголын зуучлагч гэдэг үгний ойлголт буруу байдаг. Нэг ёсондоо дамлагч гэж хараад байдаг. ТВ-үүд нь бараг ойлгодоггүй. Энэ сурталчилж байгаа бүтээгдэхүүн та нарынх юм уу, ямар учиртай компани юм гэдэг ч юм уу. Бэрхшээл их байсан. Гэтэл бид таны цагийг үр ашигтай үрэх брокер маягаар ажиллаж байгаа гэсэн үг. Гэхдээ одоо ойлгож эхэлж байна. Компаниуд зар сурталчилгааны ийм агентлаг байх ёстой юм байна гэж бага багаар ойлгож эхэлж байгаа.

-Гадаадад бол аль хэдийн ийм агентлагуудаар компаниуд үйлчлүүлээд сурчихсан байдаг уу?

-Монгол компаниуд ерөнхийдөө өөрсдөө л зар сурталчилгаагаа цацчихдаг бол гадаад компаниуд шууд зар сурталчилгааны агентлагт хамгийн түрүүнд ханддаг. Манайд ч ихэнх захиалга гадаад харилцагч нараас орж ирдэг. Тийм учраас бид аль болох мэргэжлийн түвшинд, хэл ус сайтай, харилцааны соёлтой хамт олныг бүрдүүлээд шинэ бизнесээ эхлүүлээд явж байна даа.

-Та өөрийн баримталдаг бизнесийн зарчмаасаа хуваалцаач?

-Шударга байхыг л хичээдэг дээ. Илэн далангуй, дотуур тамиртай биш. Ер нь хүн илэн далангуй нээлттэй байж, өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлаад явах нь бизнест амар байдаг. Хоёр тал нуух юмгүй байвал бизнес жигд амжилттай явна гэж би үздэг.

-Манай залуучууд олон шинэ санаа гаргаж, бизнес эхлүүлэх зоригтой, зорилготой болж. Тэдэнд хандаж зөвлөгөө хүргээч гэвэл?

-Судалгаа маш хэрэгтэй. Сүүлийн үед залуучууд судалгааг их сохроор хийдэг. Дам яриагаар ч юм уу. Жишээ нь “Шинэ жил боллоо. Цаагуур чинь гацуур мод их зарагдаж байна” гэж хэлэнгүүт урдаас очоод гацуур мод аваад ирдэг. Үнэн хэрэгтээ тэр зах зээл ханачихсан байдаг. Тийм болохоор судалгаагүй ороод өөрийнхөө мөнгийг түгжиж байна. Цаг заваа ч барж байна. Тийм болохоор аливаа бизнест “Би хэр цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулах уу, эргээд хэдийг олж чадах вэ” гэдгээ маш сайн судалгаатай тооцоолох хэрэгтэй. Түүнээс биш өөрийн сэтгэл хөөрөл, хүмүүсийн дам яриа, хэт тэнэг зоригоор ажил эхэлвэл эрсдэлтэй. Сайн тоон судалгаан дээр үндэслэсэн байхад тэр бизнесийг эхлэхэд айгаад байх шаардлага байхгүй, үр дүн ашгаа өгч таарна.

Санамсаргүй мэдээ
Бүтэн жил биеийнхээ болон хөлнийхөө үсийг хусуулаагүй охин
2894
Цусаар уйлдаг охин одоо ийм болжээ
3931
Монгол оддыг хүүхэлдэйн баатруудтай зүйрлэвэл
2249
Б.Ангирмаа: "Киви" хамтлаг бол цор ганц байх ёстой. Дахиад тэдэн шиг дуучид гарч ирэхгүй
1466
Намайг “Царайлаг аа” гэхээр доромжилж байгаа юм шиг санагддаг
4700
ЗАСГИЙН ГАЗРЫН “ДЭЭСЭН ДӨРӨӨ”
1022
ДЭЛХИЙ 2099 он гэхэд ингэж өөрчлөгдөнө
736
Б.Ангирмаа хос цомгоо танилцуулна
1545
Дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй 10 орон
1833
Хүний сэтгэл зүйд цалин хэрхэн нөлөөлдөг вэ?
373
"Яг түүн шиг-2" шоуны оролцогч С.Ами: Ялагдлын нулимс ГАШУУН байна
2691
Монгол улсын гадаад улстай хийсэн бүх дайн энэ л эх орончоор эхэлж, энэ хүнээр дууссан БНМАУ-ын БААТАР
5314
ТУНА ЗАГАС 3.1 САЯ АМ ДОЛЛАРЫН ҮНЭД ХҮРЭВ
333
Загвар өмсөгчдийн хөгжилтэй БҮТЭЛГҮЙТЛҮҮД
5333
Жулиа Робертсын жинхэнэ хайраа олсон бодит ТҮҮХ
2633
Ухаалаг утсыг шүүмжилсэн /+18/ зургууд
5754
Хамгийн "арчаагүй" эрчүүд
4016
Түүхэнд байсан ч одоо устсан "хачирхалтай" мэргэжлүүд
3257
Усан доторх нүцгэн биений гайхамшиг
3852
Зураач Л.Өнөрчимэг: Осоржамааг би засаад авъя аа, Өөрийн хүү шигээ хайрлаж ганц хүүдээ хань болгоё
9852
Орчин цагийн Мухаммед Али буюу Шидэт Конор
707
Өмнөд Солонгосын ТОП-10 шилдэг эрэгтэй жүжигчид
2555
Д.ГАНТУЛГА ДАХИН ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
6285
Д.СОСОРБАРАМ: Зүгээр нэг барилддаг, дуулдаг нөхөд УИХ-д очоод суучихаар хөх инээд хүрдэг
2679
"Сод Монгол" 40 литр бинзен дутуу шахаж иргэнийг хуурчээ
5669
Дизайнеруудын АЙМШИГТАЙ бүтээл
2215
ЕРӨНХИЙ САЙДЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ
3696
Загварын бүсгүйчүүдийн нууцлаг агаад өвөрмөц хоч
4321
“Каратэч жаал” киноны бяцхан охин танигдахгүй болтлоо өөрчлөгджээ
2233
Богд хаан Жавзундамбын ач охинтой хийсэн сонирхолтой ярилцлага хэвлэлд анх удаа
8553
ӨМНӨГОВИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД ЧУУЛНА
597
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Ц.Нямдорж...
1037
Трансжендер Солонгыг бут цохьсон Аминагийн эрэгтэй төрхтэй нь танилц
68387
Ижил хүйстэн загвар өмсөгч Billy-ийн бага насны "эршүүд" дүр төрхтэй нь танилц
5210
Азийн баячуудын жагсаалтанд орсон Монголын баячуудтай танилц
22158
Бүх цаг үеийн хамгийн халуухан эмэгтэй Моника Беллучигийн түүх амьдралын замнал
1239
Хөлбөмбөгийн ХӨГЖИЛТЭЙ ОНИГООНУУД
3664
Хоёр жүжигчний “тэмцэл” эцэстээ хүрчээ
4251
Дуучин Ч.Цэлмүүн Докторантад амжилттай сурч явна
2879
10 ЖИЛ УХААНГҮЙ БАЙСАН ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖЭЭ
640
Зургаадугаар сарын "тренд" болсон 10 #ГЭНЭЭ
1780
ЦЭРЭГ НАС БАРСАН 336-Р АНГИЙН УДИРДЛАГУУДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
846
С.БЯМБАЦОГТ: МӨНГӨНИЙ ТОМООХОН ХЭРГҮҮДТЭЙ ХОЛБОГДСОН ГИШҮҮДИЙГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ТАНИЛЦУУЛНА
258
Охидын хүсэмжит залуу жүжигчин Э.Одбаяр аав болжээ
4081
Кинон дээр "жинхэнээсээ" секс хийсэн Холливудын жүжигчид
10255
19 настайдаа хорих лагерийн харгалзагч болсон ХАРГИС БҮСГҮЙН түүх
6625
Япончуудын тухай хамгийн ГАЖ 10 баримт
2115
Орчин үеийн Диснейн гүнж нарын ГОЁЛ
2911
Demoiselle Салон
25
Нэгэн залуу "секс" дэлгүүрээс хийлдэг хүүхэн авах гэтэл.../+18 ОНИГООНУУД/
3292

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28