ХҮЧИЛТӨРӨГЧИЙН КОКТЕЙЛ ХҮНИЙ БИЕД ШИНГЭДДЭГГҮЙ БОЛОХ НЬ НОТЛОГДЛОО

2019-03-06 11:29:50

Би тун удахгүй ээж болно. Анхны үрээ өлгийдөн авах гэж буй бусад бүсгүйн адил догдолж, бас тэр хэрээр айж байна. Гэхдээ энэ жаргалтай, хүлээлттэй айдас. Анхны жирэмслэлт болоод ч тэр үү, гэр бүлийнхэн намайг жигтэйхэн бөөцийлж, бараг л алхаа гишгээ, өмсөх хувцас, идэх хоолыг минь зааж байгаа.

Эмнэлэгт очоогүй өнжсөн долоо хоног үгүй гэхэд хилсдэхгүй. Зарим нь “Хэт бөөцийллөө. Юун сүртэй юм” гэж бодож магадгүй. Гэхдээ өнөө үед эрүүл саруул хүүхэд тээж төрүүлэх нь хүнд даваа болсныг Өрхийн эрүүл мэндийн төвийн захын эмч хэлдэг. 

Агаар, орчны бохирдол, ажлын ачаалал, бухимдал, буруу хооллолт, элдэв зуршил гээд олон дарамт жирэмсэн эмэгтэйчүүдэд заналхийлэх болсноос тэр. Энэ бүх эрсдэл, аюулаас сэргийлэхийн тулд эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдэд нэмэлт бэлдмэл, аминдэмийг төрөл төрлөөр нь “бичиж өгдөг” болов.

Би найман сарын хугацаанд 7-8 төрлийн витамин, бэлдмэл уусан байна. Хамгийн сүүлд 20 гаруй хоногийн өмнө хяналтын эмчдээ үзүүлэхэд хүчилтөрөгчийн коктейль уухыг санал болгов. Урагт ямар ач холбогдолтойг түүнээс лавлахад “Бодисын солилцоо дэмжиж, хоолны шингэц сайжруулдаг. Дархлаа дэмжинэ. Утаатай үед урагт маш сайн” гэв. “Харшилдаг витамин, бодис найрлагад нь байна уу, үгүй юү гэдгийг хараарай” гэж зөвлөв.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө хүчилтөрөгчийн коктейлийн талаар онцгүй нэвтрүүлэг үзсэн болоод ч тэр үү, түүний ид шидэд нэг л итгэл төрсөнгүй. Ингээд жирэмсний хяналтад давхар орсон “Тод дэлгэц мед” эмнэлгийн эмчээс зөвлөгөө, мэдээлэл авав. Тэрбээр өрхийн эмчээс эсрэг зүйл ярилаа. “Уух шаардлагагүй. Хоолны шингэц сайжруулдаг нь үнэн. Гэхдээ одоо ууж байгаа витаминууд чинь хангалттай” гэж зөвлөлөө. Ийм коктейль нь агаарын бохирдлын уршгаас сэргийлж, хүчилтөрөгчийн хангамж сайжруулдаг гэдэгт энэ эмч эргэлздэг аж.

Өнгөрсөн долоо хоногт өрхийн эмчид үзүүлэх төлөвлөгөөт хугацаа таарав. Тэр намайг “даалгавар”-аа биелүүлсэн, эсэхийг асуулаа. “Хүчилтөрөгчийн коктейлийн талаар янз бүрийн яриа дуулдах боллоо. Уушги, амьсгалын тогтолцоонд ач холбогдолтой гэдгийг нь шинжлэх ухаанаар тогтоосон баримт, судалгаа байхгүй гэнэ. Уухаас болгоомжлоод байна” гэж мэдэмхийрэхэд өнөөх сайхан зантай эмч ихэд бухимдаж, “Хэрэгтэй, ач холбогдолтой учраас л би чамд санал болгосон. Бид мэдэлгүй дээ” хэмээв. “Одоо утаа харьцангуй багассан. Заавал уух ёстой юм уу” гэж хэлээд түүний уурыг бүр ч хүргэв.

Ингээд олон сарын турш найрамдалт харилцаатай байсан бид хоёр анх удаа санал зөрөлдөж, муудалцах нь тэр. Уншигч та ийм нөхцөлд хэнийх нь үгийг дагах байсан бэ.

Сүүлийн үед манай улсад агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Эрүүл мэнддээ анхаардаг иргэд гадуур явахдаа амны хаалт байнга зүүж, гэртээ агаар цэвэршүүлэгч ажиллуулж, хэн нэгэн эмчийн заавраар бус, сайн дураараа хүчилтөрөгчийн коктейль хэрэглэдэг боллоо.

Харин агаарын бохирдлын сөрөг нөлөөг хамгийн их амсдаг эмзэг бүлэг гэгддэг бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд эмч нар дээрхийн адил “шахаа хийх нь” түгээмэл. Үүнийг дагаад энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт ихсэж, зах зээлд нийлүүлэгч оширчээ. “Увидаст фарм” эмийн сангийн худалдагч Г.Оюунаа “Хүчилтөрөгчийн коктейль их эрэлттэй. Манайх ихэвчлэн герман, солонгос коктейль худалддаг. Германых нь харьцангуй үнэтэй ч зарим өдөр 50, 60-ыг борлуулдаг” гэв.

“Википедиа”-д “Хүчилтөрөгчөөр баяжуулсан ундааг хүчилтөрөгчийн коктейль гэнэ. Коктейль хэлбэрт оруулахын тулд лакриц (эмийн ургамал)-ын үндэсний экстракт (ханд), хуурай өндөг, сүү зэрэг хүнсний хөөсрүүлэгч ашигладаг. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг оксиген эмчилгээний нэг хэлбэр гэж болох бөгөөд цусан дахь хүчилтөрөгчийн агууламжийг нэмэгдүүлдэг тул эмчилгээний, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг” гэж тайлбарлажээ. 

Энд бичсэнээр ийм коктейль нь хүчилтөрөгчийн хангамж, агууламжийг сайжруулах шидтэй болж байна. Гэтэл мэргэжлийн зарим эмч, анагаахын салбарын судлаачид үүнийг үгүйсгэх боллоо. ДЭМБ-ынхан хүртэл ийм байр суурьтай буйгаа албан ёсоор илэрхийлсэн.

ДЭМБ-ынхан өнгөрсөн онд хамгийн их агаарын бохирдолтой хотуудад оршин суудаг иргэд эрүүл мэндээ хэрхэн хамгаалж байгаа талаар судалж, тайлан, мэдээллийг тус оны тавдугаар сард албан ёсны цахим хуудас (WHO)-нд байршуулсан байдаг. Үүнээс улбаалан “Дэлхийн хамгийн бохир агаартай нийслэлд амьдардаг монголчууд хүчилтөрөгчийн коктейль ууж байна” гэсэн нэртэй нийтлэл гадаадын цахим сайтуудад гарсан юм. 

Манай иргэд утааны уршгаас сэргийлэхийн тулд хүчилтөрөгчийн коктейль, уушги цэвэрлэх цайг түгээмэл хэрэглэдэг нь эл судалгаагаар тодорхой болжээ. Судалгаа хийсэн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийнхэн “Монголчууд агаарын бохирдлоос сэргийлж, арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай ч энэ нь ямар ч үр дүнгүй. Уушги цэвэрлэх цай, хүчилтөрөгчийн коктейль нь агаарын бохирдол ихтэй хотод нэг төрлийн ашигтай бизнес болсон. 

Хорт бодис, тоосонцроос хамгаалах ач холбогдолтойг нь шинжлэх ухаан тогтоогоогүй” гэж онцолжээ. (Энэ талаарх дэлгэрэнгүй судалгаатай танилцахыг хүсвэл интернэтээс “Mongolians drink oxy¬gen cocktails to cope with smog in world’s most polluted capital” гэж хайна уу)

Ийм коктейль ууснаар ойд гурван цаг зугаалсантай дүйх хэмжээний хүчилтөрөгч авдаг гэж сурталчилдаг. АШУҮИС-ийн захирал асан, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар маш тодорхой ярьсан байв. 

Тэрбээр “Төрөл бүрийн микро элемент, уураг, нүүрс ус нь ходоод, гэдсээр дамжин хүний биед шимэгддэг. Харин хүчилтөрөгчийн солилцоо зөвхөн уушгаар дамждаг. Хэзээ ч ходоодоор дамжихгүй. Хөөсөөр баяжуулсан коктейль хий хэлбэрээр шимэгдээд, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлдэг гэдгийг батлах баримт, нотолгоо алга. Хүчилтөрөгч хүнд мэдээж хэрэгтэй. Гэхдээ ийм бүтээгдэхүүнээр хүчилтөрөгчийн хэрэгцээг хангана гэвэл үүн шиг үлгэр байхгүй” гэжээ. 

“Энх төрөхүй” жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төвийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Д.Цэндсүрэн ч яг ийм зүйл ярьжээ. Тэрбээр “Жирэмсэн эхчүүдийг түүхий, шүүрхий, ариутгаагүй бүтээгдэхүүнээс татгалзахыг дэлхий нийтээрээ зөвлөдөг байтал хүчилтөрөгийн коктейль уухыг дэмжиж, бизнес хийж байгаа нь хачирхалтай. Коктейлийн найрлагад түүхий өндөг ордог учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байх магадлал өндөр” хэмээн сэрэмжлүүлсэн байна.

Агаарын бохирдол бидэнд тулгамдсан асуудал. Үүнээс хамгаалах нь мэдээж чухал. Гэхдээ хамгаалж байна гээд элдэв янзын баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь бүр ч урхагтай. Тиймээс эмчилгээний зориулалттай гэх энэ мэт бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ тун болгоомжтой, хашир хандах нь буруудахгүй гэдгийг дээрх эмч, судлаачдын яриа тодотгож байна. Хэн нэг эмчийн санал болгосон бүтээгдэхүүнийг сонгохдоо, хэрэглэхдээ ч судалж, давхар нягтлахад гэмгүй.

Санамсаргүй мэдээ
Монголчуудын засах ёстой 10 БҮДҮҮЛЭГ араншин
2782
Буржгар үст Ширли Темплийн нэрийн хуудас болсон буржгар үсний нууц
921
Насанд хүрээгүй байхдаа насанд хүрэгчдийн кинонд тоглосон БЯЦХАН ЖҮЖИГЧИД
1806
Япон Самурайд дурласан Орос бүсгүйн түүх
1625
19 настайдаа хорих лагерийн харгалзагч болсон ХАРГИС БҮСГҮЙН түүх
6601
"Яг түүн шиг"-ийн оролцогч жүжигчин С.Ариунцэцэг үзэгчдийг "УХААН МУУТАЙ" хэмээн доромжлов
8485
Трамп эхнэртээ гоолиг биеэ хадгалж үлдвэл хүүхдээ төрүүлэхийг нь зөвшөөрнө гэж байжээ
3291
13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖ ХӨНӨӨСӨН ЯЛТНУУДЫГ УЛС БҮХ НАСААР НЬ ТЭЖЭЭХ НЬ ЗӨВ ҮҮ?
6048
Тэнгэрийн хунтайж Ч.Цэнгүүн загвар өмсөгч С.Төгс хоёрын дурлалын романс үнэн үү
6521
М.ЭНХБОЛД: ТЭР АРХИНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ЧИНЬ Ц.НЯМДОРЖИЙН АВГАЙ ОЛГОДОГ БАЙСАН БАЙХГҮЙ ЮУ
590
Загвар өмсөгчдийн хөгжилтэй БҮТЭЛГҮЙТЛҮҮД
5321
"CHECK IT" SPORT SHOP-Н ЗАХИРАЛ С.МӨНХБАТ ШУДАРГА БАЙХ НЬ АМЬДРАЛЫН ГОЛ ЗАРЧИМ
8
Г. Чулуунбат: Ю.Цэдэнбал хүний нутагт ЭСЯ-руугаа орох ч эрхгүй байсан тэр дүр зураг хэзээ ч мартагддаггүй
6395
"Титаник"-ийг живэхэд хүргэсэн эрдэмтдын хачирхалтай шалтгууд
995
Хятадын эрдэмтэд цагдаагийн мөрч нохойг хувилан олшруулжээ
4
Анжелина Жолигийн өсвөр насандаа авахуулсан ХАЛУУХАН зургууд
2447
"TOP SECRET" Холливудын оддын хэнд ч хэлдэггүй АЙМШИГТ нууцууд
2395
2017 оны дэлхийн хамгийн баян 10 хүн
2002
Хүн алж, хүүхэн эргүүлсээр байгаад Ерөнхийлөгч болсон “ХҮНД ГАР”
9857
Ц.Нямдорж: С.Зоригийн амь насны хэрэгт оролцсон жинхэнэ эзэд 25 жил энэ хэргийг дарах гэж байна
10611
Жүжигчин Б.Мишээлийн хүүхэд нэг нас хүрчээ
1767
НӨАТ-ЫН СҮҮЛИЙН ОРОН ТААРАХ БҮРТ ХОНЖВОРТОЙ
685
Д.Хишигжаргал: Х.Баттулга аа, би чамайг мэдий шүү. Уяаны нохдоороо намайг барьж ноцуулна гэвэл барахгүй
44663
Түүхэнд анх удаа 200 гаруй хүн нэг өдрийн дотор оргож байжээ
2351
Муу сурлагатан Э.Одгэрэл одоо Монголын хамгийн үнэтэй загвар өмсөгч болсон
9255
Онгон охидын орон буюу Япончууд сексийг мартаж байна
742
С.БЯМБАЦОГТ: МӨНГӨНИЙ ТОМООХОН ХЭРГҮҮДТЭЙ ХОЛБОГДСОН ГИШҮҮДИЙГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ТАНИЛЦУУЛНА
247
Загварын бүсгүйчүүдийн нууцлаг агаад өвөрмөц хоч
4271
Нийслэлийн Засаг дарга Су.Батболд: Гомо гэсэн хуурамч мэдээлэл түгээж буй этгээдүүдийг олж тогтоолгоно
439
Ухаалаг утсаар авсан 2016 оны СОЛИОТОЙ шилдэг зургууд
2839
М.Энхболдын бүлэг С.Жавхлангийн кнопыг 4 тэрбумаар үнэлж байгаа гэнэ
12885
Өгзөгний дасгал хийж буй охидын ХАЛУУХАН видео
2095
Ж.БАТЗАНДАН НАМААСАА ХӨӨГДЖЭЭ
304
Ц.ЭЛБЭГДОРЖ: ЦАХИМ ШУЛАМЫН ХҮНД УЧРУУЛАХ ХОРЛОЛ ИЛҮҮ НОЦТОЙ
366
Жүжигчин Амараагийн эхнэр боксоор хичээллэж турж байгаа гэнэ
7080
Жуд Лоугийн 16 настай охин залуучуудыг хуйлруулж байна
3565
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗРЫГ ХАМГААЛЖ ҮЛДВЭЛ ЧАМАЙГ ХЭРЭГТ УНАГАНА ГЭЖ СҮРДҮҮЛЖ БАЙНА
487
ХОТЫН ДАРГААР С.АМАРСАЙХАН СОНГОГДЛОО
96
ТРАНСЖЕНДЕР СОЛОНГО: ТӨГС ӨӨ ТАМХИ ТАТАЖ ҮЛБИЙЖ ЯВАХААС ЧИНЬ ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭХ ӨӨР Л ДӨӨ!
743
81 наслахдаа 7,5 тэрбум ам.доллар цуглуулж бүгдийг нь САЙН ҮЙЛСД хандивлажээ
4425
Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ: Би өөрөө 11 давхараас үсэрч ямар гэмтэл авахыг үзүүлнэ
892
Эмэгтэйчүүдэд өгөхөд тохиромжтой шилдэг 4 сонголт
2331
"Ub comedy" клуб задрах болсон жинхэнэ нууцыг дэлгэнэ
1009
МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДЭЭСЭЭ ИЛҮҮ ПОРНО ҮЗДЭГ...
781
Б.Ангирмаа хос цомгоо танилцуулна
1535
Оросын алдарт "Катюша" дууны баатар одоо 91 настай
2346
Монголчуудын зайлшгүй суралцах ёстой НААД ЗАХЫН СОЁЛ
1548
Жүжигчин Энн Хэтэуэй бүрэн "нүцгэн" зургаа хакеруудад алджээ
1537
Гоо сайхны мэс заслын дараах аймшигтай дүр зургууд
3853
Дараагийн топ моделиор тодорсон Б.Цэрэндолгорын өвөрмөц зургууд
2355

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27