Шинэ мэдээ
"SEVEN UP" УНДААНААС НЯН ИЛЭРЧЭЭ
2019-02-19 10:54:33   share

КFC түргэн хоолны газрын хяналт шалгалтын хүрээнд, тус хоолны газрын 28 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад, дөрвөн төрлийн ноцтой зөрчил илэрсэн. Тухайлбал, хоол үйлдвэрлэлийн журмыг зөрчсөн, ажилчдын эрүүл мэнд ариун цэврийн байдалд дотоодын хяналт тавьдаггүй, халдваргүйжүүлэлтийн бодисыг ашигладаггүй, гал тогоонд ажиллаж байсан ажилтнууд нь мэргэжлийн үнэлэхгүй хүмүүс байсан гэх зөрчил тус тус илэрсэн байна.

Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас авсан эмнэлзүйн лабораторийн шинжилгээгээр ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар, “Сэвэн ап” нэртэй ундаанаас нянгын бохирдол илэрснээс гадна гал тогооны хоёр ажилтнаас цусан суулга өвчний нян илэрсэн” гэлээ.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх нэгдсэн лабораторид ундны ус, орчны агаарын болон арчдасын дээж, хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд худалдаанд гаргасан хоолны болон түүхий эдийн гэх мэт 133 дээж шинжилгээнд ирсэн гэх ба зургаан хоногийн турш шинжилжээ. Химийн үзүүлэлтээр, ундны ус нь нитратын бохирдолтой, халуунд тэсвэртэй нян илэрсэн бол тахианы ястай болон ясгүй түүхий махнаас листериа нян илэрсэн ч зөвшөөрөгдөх хязгаараас хэтрээгүй байсан гэх мэдээллийг өгч байна.

Тиймээс тухайн өдрүүдэд хүнсэнд ашигласан түүхий эд хоолны бүтээгдэхүүнүүдийг устгалд оруулж, ажлын байрны ариутгалд хамруулсан байна.

Улмаар 300 гаруй хүн хордсон хоолны хордлогын шалтгааныг, “Таванбогд” компанийн дотоод хяналт шалгалт сул, эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэлийн стандартаа баримтлаагүйгээс үүдэж, шигэл буюу цусан суулга өвчний нянгаар үүсгэгдсэн хордлого гарсан гэх тайлбарыг албаныхан өглөө.

НОМИНАЦИ