Шинэ мэдээ
БУЯНГИЙН ЖАГАА: АПУ-ИЙН АРХИЙГ ЯДУУЧУУД Л УУДАГ
2019-02-11 12:33:23   share

БУЯНГИЙН ЖАГАА: 

Уржнан бил үү дээ энэ АПУ компанийг "100 гаруй миллиард төгрөгийн борлуулалтын орлогыг жилийн эхний хагаст л хийдэг" гээд л нөгөө шавар, пийвор шагналаар долоодог байгууллагууд нь сүрхий долоогоод байсан. Тэр мөнгөний 80%-ийг хамгийн хямд архины борлуулалт бүрдүүлдэг. Юу гэсэн үг вэ гэхээр ядуучууд л тэр архийг авч уудаг. Хоногийн хоолоо яая гэж байгаа ядуучуудын арми өдөр шөнөгүй, тасралтгүй архины бизнесийнхнийг амь, амьдралаараа мөрлөж явдаг. Эмгэнэл нь гэвэл үр хүүхдийнх нь өлсөж, даарч, өсч байгаа орчин, тэдний айдастай ирээдүй... 
Монголчуудыг архичин болгоод улам бүр тэнд нь живүүлээд байлгаж байх нь улс төр бизнесээрээ ураг барилдсан хэдхэн гэр бүлд л ашигтай. 
Удахгүй Монголчууд ойлгож эхэлнэ. Одоохондоо яахав хальт сонссон Марксизмдаа онгирч сагсуурч хундага тулгаж байгаад шинэ үеийнхээ үзэл санаанд яваандаа дарагдана. 
Шинэ үе өөр сэтгэхүйтэй гарч ирнэ л дээ. Ер нь өнөөдрийнхөөс дорой нийгмийн сэтгэлгээ гэж хаа байхав. Тэгээд архины биш, номны борлуулалт нэмэгдсэн үзүүлэлт ярьж ном бичсэн хүн эд баялгийн эзэн болдог болно. 
За тэгээд би арай ч тийм сүрхийдээ очсон архичин бишээ тааруулж тохируулж уудаг гээд салбаганаад яваа юмнууд болиорой та нар. Зовлон үзээгүй жулдрайнууд хэдэн малын буянд өлсөж үхэхгүй юм болохоороо жаргалдаа ташуураад ууж байгаа байхгүй юу. 
Өлсөж үзсэн хужаа нар, зовж үзсэн Еврейчүүд өнөөдөр дэлхийд ямар байгааг хар даа. 
#Эцэст_нь_хэлэхэд архиа 80% багасгахыг эргэн тойрондоо уриалж хэл. Тэгвэл архины компани биш нийгмийн 80% давхаргын амьдрал 80% дээшилнэ. Эргэн тойронд чинь байгаа уудаг барьдаг хүн бүхэнд хэлж байгаа юм шүү. Жаргалсайхан чамайг архиа багасга... гэж байна гээд энийг үзүүлээрэй.

НОМИНАЦИ