ЖҮЖИГЧИН У.ЦОГТБАЯР: ХЭТ ГОО ЗҮЙН МЭДРЭМЖГҮЙ ЗҮЙЛЭЭР ХҮМҮҮСИЙГ ИНЭЭЛГЭЖ БОЛОХГҮЙ

2018-12-05 18:42:34


Энэ удаагийн зочин бол хошин урлагийн шинэ хэв маяг, урсгалыг оруулж ирснээрээ үзэгчдийг байлдан дагуулаад буй “Эмоци” продакшны залуу жүжигчин У.Цогтбаяр буюу  Цогтоо юм. Урлагийн ертөнцөд +17 цувралаараа шинэ өнгө төрх нэмж, дэлгэцийн бүтээлд амжилт гаргаж буй түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

-Та жүжигчнийхээ гарааг хэрхэн эхлүүлсэн бэ. Энэ таны мөрөөдөл байсан уу?

-Би гуравдугаар ангиасаа эхлээд жүжигчин болно гэж мөрөөддөг байсан. Тэр үеэс Дархан хотын СТА Саранчимэг багшийн жүжгийн дугуйланд хамрагдаж төгсөн төгстлөө ангийн дарга хийсэн. Сургуулиа төгсөөд СУИС-д орно гэж боддог байсан.  КУДС-ийн жүжигчний ангид урилгаар орсон найзаасаа сургуулийнх нь багш нар нь сайн гэдгийг сонсоод элсэж орсон доо.

-Яагаад хошин урлагийг сонгох болов?

-Багаасаа хошин дүрүүдэд тоглодог байсан ч энэ чиглэлээр үргэлжлүүлж явна гэж огт боддоггүй байсан. Би утга уянгын дүрүүдэд их дуртай байсан юм шиг байгаа юм. Оюутан  байхдаа драмын жүжигт тоглож, уралдаанд их оролцдог байсан. Сургуулиа төгсөөд надад ажлын байр олдоогүй. “Эмоци” продакшн байгуулагдаж байгааг сонсоод очсон. Тэндээс ах эгч нарыгаа хараад суралцаж, өөрийгөө дайчилж, бага багаар сайжирсан. Одоо хошин урлагийн жүжигчнээр ажиллаад зургаан жил болж байна.

-Шантрах үе байсан уу?

-Урлаг бол хатуу. Шантарч байсан үе зөндөө  байгаа. Өглөөнөөс орой болтол тайз зөөх, засах гэх мэт яг урлагийн ажлаа хийхгүй үе байдаг байсан. Эхний нэг хоёр жил тайзан дээр зөвхөн бүжиглэдэг байлаа. Уг нь жүжигчин хүн чинь жүжиглэмээр л байгаа шүү дээ. Тэр үед л шантрах мэдрэмж төрдөг байсан. Гэхдээ бууж өгөөгүй. Өглөө болгон “Өнөөдөр ёстой алаад өгнө” гэсэн урам зоригтойгоор гардаг байлаа. Өөрийнхөө ирээдүйг байнга төсөөлж, мөрөөддөг байсан учраас одоо биелэж байна гэж боддог. 

-+17 цувралынхаа талаар яриач. Бүх санааг нь өөрсдөө гаргадаг уу?

-+17 цуврал бол Жижгээ ах бид хоёрын хувьд тохироо нь бүрдсэн сайхан төсөл болсон. Энэ цувралыг эхлүүлэхийн өмнө Жижгээ ах Солонгост ажиллаад ирчихсэн байсан. Бид хоёр нэг орой уулзаад хамт кино хийх юмсан гээд л мөрөөдлөө ярьсан л даа. Тэр үед “Orange” студиэс надад санал тавьсан юм. Ингээд бид хоёр Оросын насанд хүрэгчдэд зориулсан цувралуудаас санаа авсан. Богино хугацаанд хамгийн их үзэгчтэй, орлоготой цуврал болж чадсан. +17 цувралын 60, 70 хувь нь бид хоёрын санаа байдаг.

-+17 цуврал  шүүмжлэлд их өртсөн үү?

-Шүүмжлэлд өртөж байсан. Социализмын үеийг туулж, ёс зүйн хэм хэмжээг барьж өсөж хүмүүжсэн хүмүүст яаж таалагдах вэ дээ. Манай улсын 70 хувь нь залуучууд учраас тэр бүлэгт хандаж хийж буй шоу. Гэхдээ шүүмжилж буй хүмүүст ч таалагдах уран бүтээл хийнэ гэдэгтээ итгэлтэй байна.

-Хэрвээ нийгэм хүлээж авахгүй бол яах вэ гэсэн айдас байсан уу. Хэрвээ хүлээж авахгүй бол магадгүй жүжигчний карьераа төгсгөх ёстой болно ч гэх юм уу?

-Тэр тал дээр маш азтай зүйл болсон гэж боддог. “UB Comedy” гараад ирчихсэн хүмүүсийн сөрөг сэтгэгдэл дийлж байсан үе. “Онц дүмд” гэх зурган хошигнол хүмүүст чөлөөт сэтгэхүйг хүргэж эхэлсэн. Дараа нь яг тиймэрхүү зүйлийг манайх бодитоор үзүүлээд эхлэхээр хүмүүсийн хандлага уусаад гайгүй болсон гэж хэлж болно. Ямар ч шинэ зүйл эхэндээ яах бол гэсэн айдастай байдаг.

-Жүжигчин Цогтоо ингэхэд өөрийгөө марзан хүн, алиалагч хүн хоёрын алинаар нь тодорхойлох бол?

-Алиалагч хүн гэхээр жаахан эвгүй л юм. /инээв/ Марзаныг нь сонгоё.

-Марзаганах, алиалах, жүжиглэх гурав хоорондоо хэр ялгаатай гэж боддог вэ?

-Их сургуулийн жүжигчний ангид дипломон дээр тавигдах “Хүн судлал буюу жүжиглэх ухаан” гэсэн хичээл ордог. Жүжиглэхийн тулд маш их боддог учраас энэ нь 100 хувь тархины ажиллагаа. Марзаганах гэдэг нь комеди  хэлбэрийн өөр нэг чанар байгаа юм л даа. Сайн жүжигчин мөртлөө хүн инээлгэхэд хэцүү байж болно. Ямар ч театрын жүжигчин гарч ирээд үзэгчдийг шууд инээлгэж чадахгүй. Тиймээс хамгийн хэцүү нь комеди гэж боддог.

-Амьдрал дээрээ ч та ийм хөгжилтэй хүн үү?

-Ер нь л хөгжилтэй шүү. Арван жил, их сургуульд байхад хамгийн хөгжилтэй нь Цогтоо гэдэг байсан. Алиалагч гэх мэт хөгжилтэй дүрүүдэд их тоглодог байснаа бодохоор ер нь л “тийм” гэж хэлж болно.

-Багадаа юу гэж хочлуулдаг байсан бэ?

-Багадаа бондгор байсан болохоор “Данбаоли”, оюутан байхдаа “Лаа” гэсэн хочтой байсан.

-Таныг жүжиглэхээс гадна зөөгч гэх мэт олон ажил хийж байсан гэж сонссон?

-Бас л аймар байсан шүү. Ер нь тухайн үед хэцүү байсан. Гэхдээ хийхээс ч өөр аргагүй байсан учраас хүнд хэцүү болгоныг хийж байсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт зөөгч, үерийн далан, зам засвар гэх мэт олон газар ажилласан. Ахындаа гахайчин хүртэл хийж байсан. Оюутан байхдаа  хоёр, гурван жил зөөгч хийсэн. Зөөгчийн ажил надад их амар хялбар санагддаг. Заримдаа сэтгэл сэргэтэл нэг сайхан зөөх юмсан ч гэж бодогдох шиг. /инээв/ Ресторанд орохоор пиво үнэртээд гоё ш дээ. Ажлаа урамтай хийдэг байлаа. 

-Жүжигчдийн хувьд би нэг тийм л дүрд тоглох юмсан гэж боддог шүү дээ. Таны хувьд ирээдүйд тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Сахилгагүй талаасаа +17 цуврал дээр Харлий Күинээс эхлээд Хаан хүртэл маш олон дүрд тоглолоо. Одоо миний мөрөөдөж байгаа зүйл бол адал “Action comedy”-д тоглох. Монголд хийе гэхээр жаахан хэцүү байгаа. Яагаад гэвэл мафи гээд хар костюмтэй залуус гарч ирээд зогсохоор жаахан худлаа санагдчих гээд байгаа. Тиймээс яаж хийх вэ гээд бодоод л байна. Зэвүүн, муу дүрийн ноён ч юм уу, гаж ханхүүгийн дүр байж болно. /инээв/

-Та залуучуудын дунд нэг ёсондоо ХИТ болоод байгаа. Хүмүүсийн хандах харилцаа хэр өөрчлөгдөж байна вэ?

-Ойр дотны хүмүүс яг л өмнөх шигээ харьцдаг. Нэг их өөрчлөгдөөд өөр болсон зүйл байхгүй. Огт танихгүй хүмүүсийн хувьд ажлын санал тавих асуудлаар их ханддаг. Би гадуур явахдаа танихгүй хүмүүстэй мэндлээд алхаад байдаг ш дээ. Хүмүүс муугаар биш, гоёор л над руу харж байгаа учраас.

-Олны танил гэдэг ангилалд багтах танд таалагдаж байгаа юу? Хэцүү төвөгтэй зүйл хэр тохиолдож байна?

-Сайхан л байдаг юм байна. Хэзээ ч бодож байгаагүй зүйлүүд болоод гоё байна. Надад хэцүү зүйл одоогоор байхгүй. Гадаад одуудад л хэцүү байдаг байх.

-Та өмнө нь ном бичиж байсан. Дахиад ном бичих үү?

-Ээж маань зохиолч Октябрь гэж хүн байсан. Намайг оюутан байхад манай ээж өнгөрчихсөн юм. Ээжийн минь хэвлүүлж чадаагүй хувийн тэмдэглэлүүд олон байдаг. Ээжийнхээ тэр бүтээлүүдийг хэвлүүлэхээс гадна өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн зүйлсээ номондоо шингээсэн. Надад хэний ч мэдэхгүй гоё мэдрэмж байж болох учраас түүнийгээ үлдээхийн тулд ном бичих байх аа.

-Жүжигчдээр дамжуулж улс төрийн үзэл бодлоо хүмүүст хүргэхийг хүсэгчид олон байдаг. Танд улс төрийн ажлын санал хэр ирдэг вэ?

-Тийм санал хэд хэд ирж байсан. Гэхдээ сайн бодож, улс төрийн талаар судалж байж хариу өгөхгүй бол ямар ч мэдлэггүй шууд тэгье гэж болохгүй байх. Тийм санал хүлээж авах үгүйгээ сайн мэдэхгүй л байна.

-Яг одоо улс төрийн асуудал ард иргэдийг нэлээдгүй бухамдалд оруулаад байна. Үүнийг шүүмжилсэн уран бүтээл хийх үү?

-Жижгээ ах бид хоёрыг Солонгост амарч байх үеэр ЖДҮ-ийн талаар хэргүүд илэрсэн. Тэр үед маш муухай санагдаж байсан. Яагаад гэвэл бид татвар төлж байна. Бид хөдөлмөрлөж байна. Бид бүгдийн авч болох байсан боломжийг хулгайлсан учраас уур хүрч байлаа. Тиймээс ЖДҮ-ийн талаар маш хурдан жижиг уран бүтээл хийсэн нь хүмүүст сайн хүрсэн. Бид хоёрын үзэл бодол, уран бүтээл хүмүүсийн дуу хоолой нь болж чадаж байгаа учраас зөв зүйл рүү уриалах талаас нь бодно оо.

-Жижгээ та хоёр дэлгэцийн бүтээл л хийгээд яваа. Ер нь цаашид Стэнд ап комеди хийх төлөвлөгөө байгаа юу?

-Стэнд апыг би эртнээс л сонирхож байсан. “UB Comedy”-ийн Open mic-д орж байсан. Тэдний залуучууд ч чадварлаг учраас надад таалагддаг. Сонирхол бол маш их байгаа. Завгүй байгаа учраас орж амжихгүй байна. Өөрийгөө чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-UB comedy гэх хамтлаг гарч ирээд, мэргэжлийн хошин шогийн жүжигчдийн орон зайг булаагаад байна гэлцэх боллоо. Энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Гадуур тийм яриа яваад л байгаа. Аливаа зүйл тодорхой цаг хугацаатай. 1990 оноос хойш хошин урлаг тэнгэрт тултлаа хөгжсөн. Бүх зүйл цаг хугацааныхаа эргэлтэнд орж байгаа. Стэнд ап комедиг Монгол залуучууд унагахгүй, харин ч сайн авч явж байгаа нь бахархалтай. Саяхан “Эмоци”, “Маск” продакшнууд тоглолтоо хийсэн. Заал дүүрэн үзэгчтэй л байна лээ. Дэлгүүрээс талх сонгодог шиг бизнес талаас нь хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Хэн дуртай нь гарч ирээд элэглээд, алиалаад, жүжиглээд болдог юм бол жүжигчний мэргэжил эзэмшихийн хэрэг гэж байна уу?

-Жүжиглэх гэдэг бол миний амь амьдрал. Би насан туршдаа жүжиглээд хоолоо олж иднэ гэж бодож байгаа бол сурсан нь дээр. Яагаад гэвэл урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Миний хувьд сурсныхаа ачинд залуугаараа хошин урлагт өөрийн гэсэн байр сууриа олоод олны танил болчихсон байгаа нь үнэхээр гоё байна. Сурч байх хугацаандаа сонгодог жүжгүүдэд тоглоод, театрын бурхан болсон олон сайхан хүмүүсээс үгийг нь сонсох сайхан. Байгалиасаа жүжиглэх, хүнийг инээлгэх өгөгдөлтэй ч өөрөө сонирхолгүй бол заавал сураад байх шаардлагагүй юм болов уу.

-Жижгээ та хоёрын хамтрал хэр удаан үргэлжлэх бол.  Цаашдаа магадгүй салж уран бүтээл хийх үү?

-Жижгээ ах “Маск” продакшны үндсэн жүжигчин. Би “Эмоци” продакшны үндсэн жүжигчин. Бүх л шоу уран бүтээлүүддээ оролцоод явдаг. Үүнийхээ хажуугаар бид хоёр ойрын дөрвөн жилдээ хамтрана гэж бодож байна. Жижгээ ах “Байтаг Богд” киноны туслах найруулагчаар ажилласан. Өөрт нь кино найрулах хүсэл байдаг болов уу гэж бодож байна. Тэр нь ч нээлттэй. Би ч бас өөр зүйлээр өөрийгөө сорих нь чөлөөтэй учраас яаж ч хувирахыг мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд аль болох  Жижгээ ахаас холдохгүй  хамт уран бүтээл хийхийг хүсэж байна.

-Та хоёрыг охид бүсгүйчүүд хэр хоргоодог вэ. Хэдий хоёулаа эрт гэр бүл зохиосон ч гэсэн танилцах саналд даруулдаг гэж сонссон, үнэн юм уу?

-Янз бүрийн чатууд их ирдэг. Одоогийн нийгэм шууд сэтгэлээ илэрхийлдэг болчихсон. Сошиалаар дамжуулж хэн ч хэнтэй ч холбогдоход амархан болчихжээ. Гэхдээ бид гэр бүлтэй. Залуу гэр бүл учир  дөнгөж суурь нь тавигдаж байгаа. Тиймээс энэ тал дээр их хатуу хандаж, хариу өгдөггүй. Хамгийн үнэ цэнэтэй зүйлдээ жаахан ч болов сэв суулгачихвал амьдрал дуусна шүү дээ.

-Хэрвээ бурхан танд сайхан царай, эд хөрөнгө, авьяас гурвын аль нэгийг сонго гэвэл алийг нь сонгох байсан бэ?

-Авьяастай байхад адал явдалтай. Тиймээс авьяасыг сонгоно.

-Та бусдыг инээлгэж л байвал ямар ч арга хэрэглэсэн хамаагүй гэж боддог уу, эсвэл инээлгэх арга зам нь ёс зүйн хэм хэмжээтэй байх ёстой гэж боддог уу?

-Аливаа зүйлд хэм хэмжээ заавал байх ёстой. Хэм хэмжээ нь хэр зэрэг вэ гэдэгт  гол учир нь байгаа. Инээлгэж байгаа ч сэжиг төрмөөр, хэт гоо зүйн мэдрэмжгүй зүйл хүмүүст хүргэж болохгүй. Хошигнолын улаан шугамыг л хэзээ ч давж болохгүй.

-Та яг одоо бусдыг инээлгэхээр мөртлөө цаанаа сургамжтай ямар нэг түүх ярьж өгөөч?

-Өөрт тохиолдсон нэг зүйл ярья. Би “Эмоци” продакшнд ороод дөнгөж хоёр, гурван жил болж байсан. Дандаа ард нь бүжиглэдэг, эсвэл хаа нэгтээ ганц хоёр үг хэлдэг байлаа. Нэг удаа таньдаг хүнээрээ яриулаад “Эрүүл мэнд” гэж телевизийн өглөөний зочноор орсон. Шууд эфирт эрэгтэй, эмэгтэй хоёр хөтлөгч суучихаад “Сайн байцгаана уу, үзэгчидээ. Манай өглөө хөтөлбөрийн хойморт “Эмоци” продакшны залуу жүжигчин Цогтбаяр оролцож байна. Та жүжигчнийхээ гарааг хэзээ эхлүүлсэн бэ. Хэдэн жил жүжиглэж байна даа?” гэж асуусан. Би хариуд нь “Дөрөв тавдугаар ангиасаа эхлээд жүжгийн дугуйланд явсан. Дараа нь дөрвөн жил их сургуульд жүжигчнээр сурсан. Эмоци продакшнд ажлаад гурван жил болчихлоо. Бүхэл бүтэн арван гурван жил жүжиглэж байна даа” гээд хэлчихсэн. Тэгсэн чинь нөгөө хоёр хөтлөгчийн царай нь хувьсаад над руу маш сонин харсан. Тэр харц, мэдрэмж миний зүрхэнд орчихсон. Хэн ч мэдэхгүй залуу арван гурван жил жүжиглэж байна гэхээр хүмүүст эвгүй санагдсан байх. Яаж харин хахаж цацаад инээчихээгүй юм. Одоо бодохоор хөөрхөн санагддаг. Сургамжтай юм нь хэдий үнэн юм ярьж байгаа ч хэлж ярьж байгаагаа сайн бодохгүй бол болдоггүй юм билээ. Би ярьсныхаа дараа бодчихоод байдаг сул талтай л даа.

 

Санамсаргүй мэдээ
Улс төр дэх секс - II хэсэг: "Дээдсийн камасутра"-д суралцах дүрэм
11176
АМАРХАН АРГААР ТОМУУГААС СЭРГИЙЛЭЕ
378
Ганцхан шөнийн дотор интернэтийн үндэсний баатар болсон хатуу ШҮҮГЧ эмэгтэй
2477
Э.Одгэрэл: БИ НЭГ ЭРИЙН ЭХНЭР БОЛООД, ЖИРИЙН ЭЗЭГТЭЙН АМЬДРАЛААР АМЬДРАХЫГ ХҮСЭЭГҮЙ
15676
Бэлтгэгдсэн 400 алан хядагчийг Европоор тараажээ
504
Дэлхийн алдартай кинонуудын хувцаслалтын алдаа
2569
Жүжигчин, загвар өмсөгч Кара Делевинь 25 насны төрсөн өдрөө Мексикт тэмдэглэжээ
1734
Хоёр нүүртэй төрсөн нууцлаг эр
2883
Япон Самурайд дурласан Орос бүсгүйн түүх
1565
УИХ-ын гишүүн С.Жавхлангийн анхны эхнэрийн ууган охин ийм том болжээ
26692
Алдарт гэрэл зурагчин Эллиотта Эрвиттагийн ЁЖТОЙ бүтээлүүд
1951
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн буухиа үргэлжилсээр
832
Оросын олигархиудын хүүхдүүдийн тансаглал
2698
Монголын анхны цэргийн нисгэгч Д.Жамбааг хилсээр гүтгэн цаазалж байжээ
1566
ӨМНӨГОВИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАНЫ ИЛТГЭГЧ НАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
616
Калифорни мужийн гэлэнмаа нар МАРИХУАНД жинхэнэ донтогчид
1777
УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ: М.Энхболд хоёр жил зугатаад алга болвол яана вэ?
249
М.ЭНХБОЛД ОГЦРОХГҮЙ БОЛ МАРГААШИЙН ДОТОР ЧИРЧ ГАРГАНА
308
Үхэхийн өмнөх ЭМГЭНЭЛТ гэрэл зургууд
5092
Хэтэрхий "секси" байна гэж жүжигчин бүсгүйг кинонд тоглохыг хоригложээ
2551
Домогт жанжин Г.ЖУКОВЫН ХОРИОТОЙ ЯРИЛЦЛАГА
15119
Ленинградын бүслэлтээс амьд гарсан Оросын алдартанууд
4150
БНХАУ-ын хүн амыг харуулсан аймшигтай 23 гэрэл зураг
19336
Б.САРАНТУЯА: Хүнтэй суух нь миний амьдралд нөлөөлөөгүй, нөлөөлөх ч үгүй
9467
Япон улсын иргэд "СЕКС" дур хүсэлгүй гэдэг нь нотлогдлоо
4138
Жим Керри: Миний хувьд хамгийн том эрсдэлтэй алхмыг драмын кинонд тоглох гэж хэлэх болно!
1006
Өнөөгийн нийгэм болон ухаалаг утсыг шүүмжилсэн /+18/ зургууд
15703
Скарлетт Йонхансон: Ганц хавьтагчтай байх нь хүний мөн чанарт харшилдаг
4554
Мисс Э.Сэлэнгэ: Ацан турсинктэй залуус надад таалагддаг
6380
"Ц.Элбэгдорж оо, наадахыг чинь залилан гэдэг юм" тэргүүтэй шилмэл ОНИГООНУУД
10509
У.БАЯРСАЙХАН: ААВ МИНЬ ТЭНГЭРИЙН ОРНООС ДУУГ МИНЬ СОНСОЖ БАЙГАА ГЭЖ ИТГЭДЭГ
622
Найман сартай атлаа 17 кг жинтэй охины өвчнийг эмч нар оношилж чадахгүй гэжээ
2440
Жүжигчин Навчаа хүний чинээлэг нөхрийг булаасан уу?
2954
Иргэд Ерөнхий прокурорыг ӨМӨӨРӨВ
691
Монгол оддыг хүүхэлдэйн баатруудтай зүйрлэвэл
2183
Викториа Райдосын лекц өнөөдөр "ЧИНГИС" зочид буудалд болно
868
Дубайн "Бурж Халиф" цамхагийг "гименокаллис" гэх цэцгээс үлгэр авч барьжээ
1441
НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх 22 дугаар хорооны өрхийн эмнэлэгт түргэний машин бэлэглэлээ
503
Билл Гейтс хүний ялгадасыг ”Цэвэр ус” болгон ууж байна
579
Амьдралыг хэтэрхий илэн далангүй харуулж, шуугиан тарьсан шилдэг НАЙМАН ЗУРАГ
4488
Жүжигчин У.Уранчимэг: Эхнэр нөхрийн дунд нууц байлгүй яахав. Энэ чинь л бодит амьдрал
9721
Дөрвөн мөчөөрөө зэрэг зурдаг Л.Өнөрчимэгийг олон жил нууц амрагаа болгосон ЭРХЭМ хэн бэ?
6197
УИХ-ын танхимд "Төрийн жолоо атгасан өнгийн цэцэг" ургажээ
2330
”Эмоци” продакшны ШИНЭ тоглолт тун удахгүй
813
Хятадад 9 настай охин төржээ
2602
Нүүр будалтаараа сая гаруй захиалагч татсан ӨСВӨР НАСНЫ хөвгүүд
2221
Сексээр эмчилж болох 10 өвчин
2264
Дуучин Нараа Осоржамааг өмөөрөв
4796
Дуучин Ч.Цэлмүүн Докторантад амжилттай сурч явна
2747
Загвар өмсөгчдийн хөгжилтэй БҮТЭЛГҮЙТЛҮҮД
5263

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20