С.Молор-Эрдэнэ: ЧИНГИС ХААН БОЛ МОНГОЛЧУУДЫН ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛЖ ЗОХИОСОН ҮЛГЭР

2018-12-04 12:34:47

"ТОЛЬ" сонинд нийтлэгдсэн философич С.Молор-Эрдэнийн ярилцлагыг хүргэж байна.

Үзэл бодол, үг яриа нь олон хүний дургүйцэл, бүр зэвүүцлийг төрүүлдэг нэгэн эрхмийг энэ дугаарын зочноор урьлаа. Философич С.Молор-Эрдэнэтэй улс төр, түүх, бичиг соёлын талаар ийн ярилцав.  


 

-УИХ-ыг тараах, Ерөнхий сайдыг огцруулах гээд улс төрийн эгзэгтэй үед хоёулаа уулзаж ярилцаж байна. Та ер нь яасан нь дээр гэж бодож байна вэ?

-Дуучид, бөхчүүд нийлээд төр барина гэж юу байсан юм бэ. Тарах нь угаасаа зөв шдээ. Одоогийн энэ УИХ чинь хошин шогийн заал болчихлоо. Тэнд чинь одоо юу вээ. Ойн амьтдын цугладаг юм уу. Хачин хачин эрээвэр хураавар амьтад цугларчихсан хошин шогийн театр аятай л юм байна. 

-Тараад тэгээд дээрдэх үү? Дахиад л олон хүний санал авсан гэдгээр нөгөө дуучид, бөхчүүд маань л ороод ирнэ шүү дээ?

-Тэгээд дахиад л тараах хэрэгтэй. 2020 оны сонгууль хүртэл УИХ гэдэг байгууллагыг хоёр удаа тараагаад, хоёр удаа сонгууль явуулж амжих хэрэгтэй. Ингэж чадвал 2020 оноос нэг аятайхан болж магадгүй. Төр цэвэршихийн тулд УИХ маш олон удаа тарах ёстой байхгүй юу. Улс төр чинь хөдөлгөөнтэй байх ёстой юм. Тэгэхгүй бол 2020 оны сонгуулиар дараагийн ээлжийн бөхчүүд, дараагийн ээлжийн боксчид, морь уяачид орж ирнэ. 2020 оны УИХ-д ямар хүмүүс багтахыг би тааж ядах юмгүй. Морь уяач, нум сум харваач, Японоос хөөгдсөн сүмоч, хэдэн зохиолын дуучид орж ирнэ.

-Жүдочид бас нэмэгдэх байх даа?

-Яг тийм. Гэхдээ жүдочид тэртэй тэргүй ороод ирчихсэн биз дээ. Бас хип хопчид орж ирэх байх, тийм үү? Тэгээд энэ Мөнхбатыг дуурайгаад түүний дараа Болор цом авсан 10 гаруй яруу найрагчид цуваад орж ирэх байх.

-Үүнийг тэгээд яах аргагүй шүү дээ. Ард түмний саналыг аваад орж ирж байгаа улсыг яалтай ч билээ...?

-Харин тиймээс л олон тарааж, олон сонгох ард түмэн чинь өөрөө хашрах хэрэгтэй байна л даа. Ийм заваан юмнуудаас хурдхан салах ёстой байхгүй юу. Төрөө цэвэрлэх гэж тэрийг хэлж байгаа юм. Түүнээс нэг удаа шүүрдлээ гээд дараагийн ээлжний хог шаарууд нь гараад л ирнэ. Ийм ухаантай сонгогч байтугай улстөрч манайд даанч алга.

-Энэ бүхэн эсвэл сонгуулийн тогтолцооноосоо болоод байна уу?

-Орос бакал, 40-ийн бетон өгөөд л сонгогдчихож байгаа байхгүй юу. Энэ улс орон чинь яасан ч ядарсан юм бэ дээ. Ард иргэд нь хүнээс бакал, данх авчихаад л баярлаад байгааг юу гэж ойлгох вэ. 1990 оноосоо дор орсон байна шүү дээ, энэ чинь. Нөгөө ардчилал, хөгжил цэцэглэлт яриад 28 жил боллоо гэсэн чинь худлаа байна. Ардчилсан сонгууль явуулаад ийм олон жил болж байхад төмөр данх горьдоод сууж байдаг ийм арчаагүй, иргэн болж чадаагүй, насанд хүрээгүй сонгогчидтой байна гэж одоо юу гэсэн үг вэ. Хүмүүсийг яаж ийм мохоо, боловсролгүй, хоосон болгож чадаж байна вэ? 28 жилийн дотор энэ бол гайхамшигтай амжилт шүү. Ард түмнээ 28 жилийн дотор зүгээр л яаж тэнэг болгож чадсан аргыг нь асуух хэрэгтэй. Ерөнхийдөө л бид 1990 оноос хойш ном уншдаггүй, боловсролгүй, хөөрүү онгироо, сагсуу, худлаа баярхсан, бүдүүлэг тийм л хүмүүсийн нийгэм болчихлоо шүү дээ. Юм уншаагүй, мэдлэггүй, хээгүйгээрээ бүр гайхуулдаг. Худлаа пар пар инээсэн, гүндүүгүй гэж хуцсан эрчүүдийн нийгэм болчихлоо. Энэ чинь өнөө Очирбатаас эхлэлтэй. Хээгүй гэдгийг бүр магтаал гээд бодчихсон. Уг нь түүнтэй Ерөнхийлөгчид өрсөлдсөн нөгөө өвгөн чинь хэн билээ... нүдний шилтэй...?

-Л.Түдэв гуай юу?

-Тэр уг нь “Монгол эр хүн хээтэй байвал дээр” гэж хэлж байсан юм билээ шүү дээ. Гэтэл тэр хээгүй эрчүүд чинь бүр үржээд, төрд гарчихаж.

- Ямар ард түмэн байна, тийм л удирдагчид байна гэж хэлэх гэж байна уу?

-Нэгтэй тэнцүү нэг гэдэг шиг яг тэнцүү хоёр зүйл. Өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ чинь ямархуу ард түмэн байгаагийн яг хуулбар нь. Ухамсартай ард түмэн бол ухамсартай л төртэй байна. Ард түмэн нь ёс суртахуунтай бол төр нь тийм л байна. Япон, Германы төр засаг нь яагаад тийм үлгэр жишээ байна вэ гэхээр ард түмэн нь өөрсдөө үлгэр жишээч ард түмэн байгаа учраас тэр. Гэтэл манай улс төр аягүй инээдэмтэй. Мөнгө л байвал ард түмнийг худалдаад авчих юм чинь ёс суртахуун, ухамсраар яах юм. Ямар ч хамаагүй аргаар мөнгө л хийх ёстой болж байгаа биз дээ. Ингээд дараа дахин сонгогдохын тулд дөрвөн жилийн турш мөнгөний төлөө л зодолдож байна шүү дээ. Бүр ой гутам.

-Ард түмнээ зориуд ядуу, харанхуй бүдүүлэг байлгаж байна ч гэсэн үзэл бий?

-Тийм ээ. Энэ чинь одоо улс төрийн заль, ухаан байхгүй юу. Уг нь улс төр бол ард түмнээ яаж сайхан байлгах вэ гэдэг ухаан. Гэтэл манайд яаж ядуу байлгах вэ гэдгээр хөгжүүлчихсэн. Төр гэдэг чинь Грек, Ромоос гаралтай ойлголт. Бид бол төр мэдэхгүй. Бид хэзээ ч төртэй байж үзээгүй.

 

-Монголчууд бол анхны төрт ёсыг бий болгосон ард түмэн гэдэг шүү дээ?

- Юун анхны төрт ёс. Тэр бол шал худлаа. Яагаад төр байдгийг чи мэдэх үү. Ард түмнээ хооллох, эрүүл байлгах, боловсролтой байлгахын тулд төрт ёс байгуулагддаг. Тэр утгаараа монголчууд бүр дэлхийн II дайны дараа л төртэй болсон. Тэрнээс өмнө Монголд төр байгаагүй. Яам  гэж байгаагүй. 

-1206 онд Чингис хааны байгуулсан төр бий шүү дээ. Монголд төр байгаагүй гэж арай ч хэлж болохгүй байх аа?

-Тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Чи тэгвэл хэлээдэх дээ. Тэр үед Боловсрол соёлын яам гэж байсан юм уу? Эрүүл мэнд, зам тээврийн яам байсан юм уу. Төр гэдэг чинь ард түмнийхээ аж амьдрал бүрийг төлөвлөж, салбар чиглэл бүрээр бодлого хэрэгжүүлэхийг хэлдэг юм. Монгол хүн хэзээ ч ийм төртэй байж үзээгүй. Зүгээр, морио унаж давхиад нум сум харваад явсныгаа төр байгуулсан гэж ярьж болохгүй. Худлаа түүх зохиож, өөрсдийгөө магтаж пан гөрж болохгүй ээ. Тэр Чингисийн зураг гээд л яваад байна. Яг хэн царайг нь харсан юм. Мөн юм уу, тэр хүн чинь. Тулгуур төрийн 800 жил гээд л яриад байна. Шал худлаа түүх шдээ. 800 жилийн өмнө ямар Үндсэн хууль байсан юм, яамны сайдууд нь хэн хэн байсан юм хаана байсан юм, боловсролын сургуулиуд нь хаана байсан юм. Тэгж ярих юм бол яг одоогийн Монголын газар нутаг дээр монгол хүн байсан ч юм уу, үгүй ч юм уу. Бүгдээрээ л урд чигт байсан хүмүүс байна лээ шүү дээ. Чингис нь ч тэр, Хубилай нь ч тэр. Энд тэр үеэрээ байвал хөлдөж үхнэ биз дээ. Монгол гэр гэдгийг чинь хүртэл хятадууд хийж өгсөн. Дээр үед ийм гэрт монголчууд биш, хятадууд амьдарч байсан юм байна лээ.

-Тэгэхээр та монголчуудын түүх гэж байхгүй гэх гээд байна уу?

-Монгол гэж төр байгаагүй. Азийн нэг морь унадаг, хонь хариулдаг ард түмэн л байсан байхгүй юу даа. Үндэстэн ч биш. Үндэстэн болоход маш олон чанарууд хэрэгтэй. Ядаж л Үндсэн хууль гарч байж үндэстэн болно. Яахав, монголчууд гэх нэг тийм ард түмэн байсан л байна. Түүхчид гээд юу ч мэдэхгүй хэдэн нөхөр зүгээр л Монголын түүх гээд дээшээ харж байгаад л зохиогоод бичээд байгаа байхгүй юу. Ямар ч баримт байхгүй. Дан төсөөлөл. Бараг шөнө зүүдэндээ орсныг бичээд байгаа байхгүй юу. Улаанбаатар хотын 375 жилийн ой гээд л тэмдэглэж байна. Бас худлаа. Хот байгуулагдсан тогтоол шийдвэр гарч байж, дэд бүтэцтэй болж байж хот үүсдэг. Өмнө нь ердөө л хүрээлээд буучихсан хэдэн айл л байсан хэрэг.

-Та түүхээ ингэж үгүйсгэж болохгүй байх аа? Түүхийн баримт, тэмдэглэгдэж үлдсэн бичээсүүд бишгүй л байдаг шүү?

-Үгүй одоо, юуг нь үгүйсгэх юм. Байгаа юмыг би байхгүй гэх үү. Тийм баримт байхгүй. Би хайгаад лав олохгүй байна. Монголчууд хэзээ 10 жилийн сургууль, хэзээ их сургуультай болсон бэ. Хэзээ хууль засагтай болсон юм бэ. Минийхээр бол социализмын үед МУИС байгуулагдаж байж л монголчууд сая нэг хуулийн мэргэжилтэнтэй болоо биз дээ. Түүнээс өмнө нэг нэгнийгээ барьж аваад, айлган сүрдүүлээд, нүхэнд булж, эсвэл модон авдранд хийдэг байсныгаа хууль гэж нэрлээд байгаа юм.

-Таныхаар бол Монголын түүх бол саяхны л түүх юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яадаг юм. Би Ар Монголын тухай ярьж байна шүү. Би буриадыг  яриагүй, Өвөр Монголыг яриагүй. Бидний энэ зам талбай, сургууль соёл,  театр, эмнэлэг, САА, сум, аймгийн төвүүд бий болж байж л Монгол Улс үүссэн. Өнөөдрийн Монгол Улсад тэр Чингис огт хамаагүй гэх гээд байна.

-Чингис хааны байлдан дагууллын түүхийг бол арай үгүйсгэхгүй юм байгаа биз дээ?

-Тэр цэрэг гээд байгаа чинь дан бичиг үсэггүй хэдэн малчин ард л байсан. Цэрэг гэж нэрлэж болохгүй ш дээ, тэднийг. Тийм байхад юун байлдан дагуулал, төрт ёс. Мал маллаж байгаад л, авгай хүүхдээ орхиод, гэрийнхээ хананд өлгөөстэй нум сумаа мөрөндөө углаад л гайгүй морио шилж унаад л гараад ирсэн нөхдүүд шдээ.

-Чингис хааныг цэрэг дайны их боловсролтой удирдагч байсан гэж үздэг болсон шүү? Олон орны эрдэмтэд ингэж бичиж байна?

-Ямар боловсрол хаанаас олж авсан юм бэ. Бичиг үсэг ч байхгүй. Бүр юу ч байхгүй. Тэр Чингис чинь ямар сургууль төгссөн юм бэ? Наадахыг чинь лавшруулаад л асуухаар тэгээд унадаг байхгүй юу. Чингис дэлхийн талыг морьтойгоо эзэлсэн л гээд байна. Чи эндээс морьтой давхиад үз л дээ, нэг өдөр.  Чи хаа хүрэх юм.  Хэр хол давхиж чадах нь вэ. Замд таарах элсэн цөл, гол ус, уул нурууг яаж давах юм. Замдаа юу идэх юм. Эндээс зун гарч давхиад өвөл болоход хаанаас ямар хувцасаа олж өмсөх юм. Тэгэхээр эд чинь цөм худал. Үнэхээр боломжгүй.

-13-р зууны түүх тэр чигээрээ худлаа гэсэн үг үү, таныхаар?

-Боломжгүй. Яаж ч бодсон  боломгүй. Бодоод үз л дээ чи.

-Тэгэхээр энэ түүх яаж үүссэн байх уу?

-Бид нарт зориулсан  үлгэр л байхгүй юу. Зүгээр л үлгэр.  Ямар ч ард түмэн өөрсдөдөө зориулж зохиосон баатарлаг үлгэртэй байдаг биз дээ. Ийм баатарлаг үлгэртэй байх нь мэдээж чухал. Ямар ч ард түмэнд тийм домог байх ёстой. Монголын нууц товчоо чинь тийм л  домог ш дээ.  Тэр домгийг хэн бичсэн юм, бүү мэд. Аягүй бол хятад хүн бичээ биз.  Бид чинь тийм их бичгийн соёлтой ард түмэн биш шүү дээ.

 

Эх сурвалж: "ТОЛЬ" сонин

Санамсаргүй мэдээ
Шонг "хашраадаг" Холливудын алдартанууд
2440
Эйфелийн цамхгийг зарсан цуутай луйварчин
1705
Ерөнхийлөгч Доналд Трамп монголчуудыг "хошгоруулсан" болохыг ЭСЯ-наас мэдээллээ
2100
Дуучин Нараа Осоржамааг өмөөрөв
4796
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ ХӨӨЖ ГАРГАСНААС БОЛЖ ГАДАА ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЖЭЭ
257
Б.Бат-Энэрэл: Бид бол ирээдүйн шинэ Монголчууд шүү. Бид нар чадна аа
911
Гитлер бэлгийн ажлынхаа өмнө виагра хэрэглэдэг байжээ
1371
"Яг түүн шиг"-ийн үзүүлбэрүүдийг бусад орныхтой харьцуулбал
3442
Нүцгэлж байж фэнүүдийнхээ хүрээг тэлсэн "Гурван охин" хамтлагийнхан хаагуур явна
2676
MNTM шоуны хоёрдугаар байрын шагналт Ю.Балжидмаагийн хагас нүцгэн ХАЛУУХАН зургаас
14498
Дараагийн топ моделиор тодорсон Б.Цэрэндолгорын өвөрмөц зургууд
2269
Их Британий эмэгтэй регбигийн баг нүцгэн бэлтгэлээ хийдэг
6287
Хасын Ч.Ганхуяг: Асашёорюү юу байна "лалараа"
20349
Нас бол зүгээр л тоо гэдгийг харуулсан 61 настай боди өвөө
4027
Хөхөө ил гаргаж кинонд тоглосон 20 эмэгтэй жүжигчин
3229
УИХ-ын гишүүн болох энгийн жор буюу АЛЖААЛ ТАЙЛАХ АГШИН
3371
Ж.Ганбаатар: Би сайд болохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
1688
АНУ-ЫН 41 ДЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОРЖ БУШ ТААЛАЛ ТӨГСЖЭЭ
95
Хайр дурлалаа авч үлдэх 20 арга
1493
Япон Самурайд дурласан Орос бүсгүйн түүх
1565
Нүүр будалтаараа сая гаруй захиалагч татсан ӨСВӨР НАСНЫ хөвгүүд
2221
Засварын газар хөлсөөр ажиллангаа ОМГОО УДИРДДАГ ХААН
11724
Дэлхийд зартай улс төрч, бизнесменүүдийн карьерыг “булшилсан” секс скандалууд…
10021
Асашёорюү Д.Дагвадоржийн 10 ӨӨР ТӨРХ
3228
Дэлхийн хамгийн том үлэмж биет шувуу МОА
2218
Альтернатив Отгоо "Алдарт эх"-ийн одон авчээ
1401
ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЖАГСААД, М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХААР БОЛООД ТАРАВ
622
“Мега майнд” хүүгийн зовлон
1949
Ерөнхийлөгч Х.Баттулга: "60 тэрбум"-ын асуудлын хамгийн гол гэрч Г.Доржзодовыг байцаах хэрэгтэй
2106
Ухаалаг утсаар авсан 2016 оны СОЛИОТОЙ шилдэг зургууд
2783
Тэрбумтануудын тухай сонирхолтой баримтууд "Саятан байх “уйтгартай” бас айдастай"
1826
У.ХҮРЭЛСҮХ: НӨХӨР М.ЭНХБОЛД ӨРГӨДЛӨӨ ӨГ. БИТГИЙ ОЛОН НӨХДИЙНХӨӨ САНААГ ЗОВООЖ ШАР МАХТАЙ НЬ ХАТАА
452
Алдарт "Найзууд" цувралын талаарх сонирхолтой баримтууд
1118
Мүүний солонгос удирдагчийг баривчилж, араас нь Б.Насанбаяр тэргүүтэнд хэрэг үүсгэсэн үү
5718
САНДУЙН ЖҮД (Ёгтлол)
868
Цагаан сар шог зураачийн нүдээр...
6638
Майкл Жексоны 19 настай охин шинэ шивээсээ нүцгэн гайхуулав
1890
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №12
2305
А.Гитлерийн баруун гар Й.Геббельсийн гунигт тавилан
7811
Таны хүүхэд ”Цэнхэр халим” фэйсбүүк группийн ТОГЛООМД хорлогдох вий!!! СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2130
Амьдралыг хэтэрхий илэн далангүй харуулж, шуугиан тарьсан шилдэг НАЙМАН ЗУРАГ
4488
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Ц.Нямдорж...
934
ХҮҮХДҮҮД “ХЭН НЬ ОЛОН СОРОНЗ ЗАЛГИХ ВЭ” ГЭСЭН УТГАТАЙ АЯН ӨРНҮҮЛЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА
2404
Дуучин Х.Мөнгөнцэцэг сайн найзынхаа нөхрийн хүүхдийг тээж байгаа гэв үү
9428
Амь үрэгдсэн цэргүүдийн нэг нь гранатыг биеэрээ дарж хэвтэн бусдыгаа аварчээ
28387
Гитлерийн хувийн гэрэл зурагчны авсан түүхэн зургууд НАЦИСТ ГЕРМАН
4780
Оросын сайт Монголын хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг гаргажээ
3568
Гэлэнмаа нарын сонирхолтой амьдрал фото
3235
Ю. Балжидмаа: Шүүгчид намайг магтаад эхлэхээр нь л түрүүлээгүй гэдгээ ойлгосон
4929
Насанд хүрэгчдэд зориулсан онигоонууд: +18 шүү
8106

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20