АЛДСАН УТСАА ОЛЪЁ

2018-12-03 10:06:58


Санаандгүй байдлаар утсаа гээх юм уу, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл алдсан утсаа олох хялбар боломж байдгийг дуулгая. 

Та iPhone загварын утастай бол хэн нэгний адил төрлийн утсанд Find my iPhone Applications суулган, Apple ID-гаа ашиглаж, Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. 

Samsung загварын утастай хүмүүс  www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олох болно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй.

Харин утсаа хаяж гээсэн, алдсан тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ Samsung account-тай бол www.samsungdive.com сайтад нэвтэрч, sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин, шууд нэвтэрнэ. Хэрэв Samsung account байхгүй бол sign up хэсэгт нэвтэрч, холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (Samsung note загвараас бусад ихэнх нь бий) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай. 


1. TRACK MY MOBILE. Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking-ыг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвхөн утас байгаа байшингийн байршлыг заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой.

2. LOCK MY MOBILE. Энэ хэсэг рүү орж, утсаа шинээр кодтой болгон, түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (Дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжингүүтээ дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та үүнийг өөрчилж болно. Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод, ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй. Хамгийн сүүлийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоо оруулах бөгөөд энэ нь утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. Ингээд эцэст нь Lock товчийг дарах үлдлээ. 

3. RING MY MOBILE. Ring сонголтыг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.

4. CALL/MESSAGE FORWARD. Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол таны утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч интернэтээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулж, execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Таны утсыг авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Нэг анхаарах зүйл нь Мобиком, Юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв та энэ үйлчилгээг нээлгээгүй тохиолдолд болохгүй. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай. 

5. CALL LOGS. Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоо хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээ хаалттай тохиолдолд харах боломжгүй. 

6. WIPE OUT MY MOBILE. Энэ маш хэрэгтэй хэсэг. Ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгах боломжтой болно гэсэн үг. Та нууц эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй зүйл утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ хэн нэгэн ашиглахаас нь өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картны алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь ингэж утсгасан зүйлсээ эргэж сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодыг оруулан, wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж эрхтэй болно. 

7. UNLOCK MY SCREEN. Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гэх мэтчилэн түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож, кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд, интернэтгүй байсан ч олох бас нэг арга бий. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулж, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Энэ үед тэр дугаараар хайхад хангалттай.

Санамсаргүй мэдээ
С.Баярын эхнэрийн тухай олонд дэлгэгдээгүй сонирхолтой ТАВАН баримт
15119
Ким Кардашиан сургуулийн хүүхдүүдэд зориулж бүтээгдэхүүн гаргажээ
514
Б.Гантулга: Надад найз охидууд дүүрэг дүүргээрээ, сум сумаараа л байна
4749
Монгол киноны жүжигчид киноны "секс" хэсэгт дуртай байдаг
9962
“Оюунлаг сурагч” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
754
Хойд Солонгосын "өрөвдмөөр" амьдрал "нууц камерын дуран"
8038
Яаж би, Элбэгдорж шиг энгийн номхон иргэдээ ингэж хошгоруулдаг болох вэ?
5396
Дэлхий дээрх харь гараг - Сөнөсөн ертөнц Рорайма
1984
Таван насандаа хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн залуухан ЭЭЖ
804
”Эмоци” продакшны ШИНЭ тоглолт тун удахгүй
813
"ХАР ДАНС"-нд бүртгэгдсэн улсуудтай Швейцарийн банкууд хүртэл харьцах хориотой
2257
Японд очоод таны хэзээ ч идэхийг хүсэхгүй 6 төрлийн амьтнаар хийсэн хоол
3425
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №13
6508
Японы телевизээр “Архичдаар дүүрэн Монголд” хийсэн шуурхай сурвалжлага цацагджээ
1584
Хүн хамгийн ядуу байсан ч АЛТАН ЗҮРХТЭЙ байж болдог юм
2012
Х.Баттулгын "Бодлууд" ном: ТАВАНТОЛГОЙН БҮРХЭГ ИРЭЭДҮЙ
3210
"Яг түүн шиг 2"-ийн оролцогч Т.Бархүү анхны эхнэрийнхээ тухай ийнхүү ярьжээ
12724
Энэ оны хамгийн өндөр орлоготой жүжигчнээр "La La Land" киноны Эмма Стоун тодорчээ
1614
С.Төгс: Н.Эрдэнэцогт надад гар хүрч байсан, бүр жирэмсэн байхад хүртэл
7496
Мафийн нөлөө орсон тулаан буюу Мохаммед Али гэмт хэрэгтнийг нам цохьсон нь
4255
"ӨГЗӨГ" БАЯРМАА БИЕЭ ЗАСЧ БУЙ ЗУРГАА ДЭЛГЭЛЭЭ
6795
Нас бол зүгээр л тоо гэдгийг харуулсан 61 настай боди өвөө
4027
Дэлхийн хамгийн шилдэг 10 нисэх буудал...
2515
Холливудын тарган моделиуд амьдрал дээр таны төсөөлсөнөөс АЙМШИГТАЙ
8501
Уламжлалт бус хар цагаан эротик зургийн цомог
1215
Дуучин Т.Баясгалан гоо сайхны мэс засал хийлгэсэндээ ХАРАМСАЖ явдаг гэнэ
3231
Трансжендер Амина охид бүсгүйчүүддээ нүүр будалтын зөвлөгөө өгөв
1788
Олны танил эрхмүүдийн хүүхдүүд "Өнөөдөр 9-р сарын 1-ээн"
5089
Далавчгүй “сахиусан тэнгэр” өргөмөл охин Василина
3194
Ган төмсөгтэй залуустай танилц
2019
Өмнөговь аймгийн НАМЭХ-ны даргаар Ж.Сайнжаргал сонгогдлоо
826
Бельгийн Дипломатчийн авсан 1976 оны Улаанбаатар хотын ГАЙХАЛТАЙ зургууд
2331
Нүүрээ хүчлээр түлүүлсэн бүсгүй 86 удаа мэс засал хийлгэжээ
2066
В.Путин юунаас болж Борис Немцовыг хөнөөлгөсөн нууц ил болжээ
7979
Яс цоожинд ганихарсан том ялтан Ц. Ваанчигжамбаа
4304
"Ц.Элбэгдорж оо, наадахыг чинь залилан гэдэг юм" тэргүүтэй шилмэл ОНИГООНУУД
10509
ЦООДОЛЫН ХУЛАН: ДУУГҮЙ БАЙХААР ХУДЛАА БУРДАГ НӨХДҮҮД НЬ ООДРООД БАЙХ ЮМ
5240
Дэлхийн хамгийн "Боди" ах дүү хоёр ердөө 9 болон 7 настай
1380
Л.Гүндалай: Д.ТРАМП БИД ХОЁР АДИЛХАН. ХОЁУЛАА МИСС ЭХНЭРТЭЙ
2894
Их аварга Асашёорюүгийн үйлдэл олны дургүйцлийг хүргэв
8482
Өмнөговьд ноцтой гэмт хэрэг гарчээ
1884
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Өөрийнхөө МӨНГӨӨР өөрийгөө магтуулчихаад Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэх "тэнэг" биш үү
3913
"ЭХНЭРИЙН УРХИ" киног тойрсон хөгжилтэй ПОСТУУД
12644
ТАЛИЙГААЧ Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙ АХ Ч.ГЭРЭЛХҮҮ: БОЛОВСРОЛ ТЕЛЕВИЗ ЯАГААД МИНИЙ ДҮҮ БОЛОН ГЭР БҮЛД НЬ ИЙМ ХҮНДЭТГЭЛГҮЙ ХАНДАЖ БАЙГАА ЮМ БЭ?
5845
Гималайн оргилд бясалгадаг даяанч нарын гайхамшиг
3705
Жүжигчин И.Одончимэг 50 насны төрсөн өдрөөрөө ГЭРЛЭХ САНАЛ авав
2874
ЗУУНЫ ГЭМТ ХЭРГҮҮД: 35 жилийн дараа жинхэнэ нууц нь илэрсэн “ЗУУНЫ ДЭЭРЭМ”
10602
Хэзээ ч уйдахааргүй "татаадаг" 10 #ГЭНЭЭ
6427
Улс төр дэх секс-III хэсэг: Элит зиндааны "биеэ үнэлэгч"
8175
Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд намынхаа нөхдийг хүртэл гүтгэж, нэр төрд нь сэв суулгасан
2180

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20