Шинэ мэдээ
ХЭРХЭН ДЭРЭВГЭР, УРТ СОРМУУСТАЙ БОЛОХ ВЭ?
2018-11-28 19:13:31   share

Та өөрийн сормуусанд тохирох будгаа сонгож мэдэх үү? Тэгвэл танд хэрхэн сормуусны будгаа зөв сонгох талаар завлагааг хүргэж байна.

Сормуусны будгийн багс нь резинен, саман. сойтгон гэх мэт олон янзын сонголттой байдаг. Будагны бүтэц, найрлагаасаа илүү сормуусыг өтгөн, шингэн, урт богино харагдахад нөлөөлдөг чухал зүйл бол  сормуусны будгийн багс юм. Мөн таны хэрхэн будгаа түрхэж байгаагаас шалтгаалж сормуус өтгөн, дэрэвгэр харагдах эсэх нь шийдэгддэг байна.

 

1.Урт, бүдүүн, дүүрэн, шигүү үстэй багс нь сормуусны будаг түрхэхэд таны сормуусыг өтгөрүүлж уртасгаж өгдөг. Яагаад гэвэл энэ төрлийн багс нь сормуусны ширхэг бүрт сормуусны будгийг хүргэж чаддаг байна.

2. Богино, шигүү үстэй багс бол өөрийн тань сормуусны ширхэг бүрийг угаас нь үзүүр хүртэл бүтээгдэхүүнээрээ нимгэн бүрхэх бололцоотой учраас сормуусыг илүү тодотгож харагдуулна.

3. Дээд хэсгээрээ нарийн дунд хэсэгтээ эсвэл төгсгөлдөө өргөшсөн хэлбэртэй бол (эсвэл нарийсаж бүдүүрээд , нарийссан Америк хөлбөмбөг шиг хэлбэртэй байж болно) сормуусыг тодотгож, өтгөрүүлж мөн уртасгаж өгдөг. Ийм төрлийн багс нь урд хэсгээрээ нарийн байдаг нь танд хүрэхэд хэцүү чимхлүүр хэсэгт хүрч харин голын бүдүүн, урт хэсэг нь уртасгаж, өтгөрүүлж өгдөг байна.

4. Өргөн зайтай резинэн үстэй багс нь сормуусны үсийг тодотгон салгаж, бүтээгдэхүүнийг сормуусны үс бүрт нэгэн жигд нимгэн тарааж түрхэх боломжийг олгодог.

5.Харин үсны сам шиг хэлбэртэй багсаар сормуусыг тодотгон үсийг ширхэг бүрээр салгах боломжтой. Энэ төрлийн хэлбэртэй багс нь сормуусанд бүтээгдэхүүнийг нимгэн тарааж сормуусыг хооронд нь наалдуулж бөөгнөрүүлэхгүйгээр салгаж самнаж өгөх зориулалттай байдаг байна.

За одоо та өөрийхөө хэрэглэдэг сормуусны будгийг хараад танд тохирох зөв сонголт мөн эсэхийг шалгаарай. Мөн энэхүү зөвлөмжийг сормуусны будаг худалдан авалтандаа мөн анхаарч байгаарай.

НОМИНАЦИ