РЕППЕР BIG GEE: БАЙРАА БАРЬЦААНД ТАВИАД, БАНКНААС ЗЭЭЛ АВЧ ХУРИМАА ХИЙСЭН

2018-11-27 13:41:23

Энэ удаагийн “Онцлох хүн” буландаа монгол реппер Gee-г урьж ярилцлаа. Gee нэрээрээ олонд танигдсан Т.Мөнх-Эрдэнэ бол Өөрийн өнгө аяс, хэмнэлээ хэзээ ч алдалгүй, хэний ч өмнө хэлье гэснээ хэлчихдэг, хүсэл мөрөөдөлдөө тууштай яваа залуучуудын төлөөлөл юм.


 

-Сүүлийн үед реппер Gee нам жим байна уу, эсвэл чимээгүйгээр их ажил амжуулж явна уу?

-Кино зураг авалтад оролцож, хөдөө их явж байгаа. “Босс” киноны дараагийн анги дээр ажиллаж байна. Энэ киног ийм цуврал болно гэж ер төсөөлөөгүй. Анх нэг ийм кино байна, бүгдээрээ хийе гээд л хийсэн. Амжилттай болсон. Ер нь үргэлжлүүлээд хийгээд үзэе гээд дараагийн анги хийсэн. Бүр амжилттай болсон. Киноны дараагийн ангийн зохиол бол маш гоё. Зураг авалт эхэлчихсэн амжилттай явж байна. Мөн давхар цомгийн бичлэг маань явж байгаа. Он гараад ер нь уйдаахгүй байх гэж бодож байна.

-Та ер нь кино жүжигчин болохоор шийдчихэв үү?

-Би одоо 7 дахь кинондоо тоглох гэж байна. Анх би шантарсан. “7 сарын 1”, “Алтан ус” кинонуудад тоглоод, дахиад кинонд тоглохгүй гээд ам өчигөө өгчихсөн байсан. Гэхдээ дараагийн кинонуудад би урам авч эхэлсэн л дээ. Намайг “Микроны босс” кинонд тоглож байснаа бодвол хамаагүй сайжирсан байна гэж найруулагч магтаж байгаа. Ер нь хүмүүс “Чи эдийн засагч бол эдийн засгаа хий, сэтгүүлч бол сэтгүүлчээ хий, реппер бол репээ хий. Битгий юм юм руу үсчээд бай” гэдэг. Харин би бол тэгэж боддоггүй. Залуу байна шүү дээ. Юм юмыг хийж үзье гэж боддог. Алдвал тэр л биз дээ. Алдаагаа засах цаг байна шүү дээ. Тийм биз дээ. Ер нь залуу хүн юм юмыг хийж үзсэн нь дээр. Тэр дундаас өөрт тохирсон зүйлээ олоод авчихна гэж боддог.

-Танайх ам бүл дөрвүүлээ болсон байгаа. Ам бүл нэмэгдэхээр ажил амьдралд тань хэр өөрчлөлт гарч байна?

-Үүрэг хариуцлага маш их нэмэгдсэн. Манай эхнэр оффис ажил хийдэг болохоор цагт баригддаг. Минийх харин тийм биш. Тийм учраас аль болох л гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхийг хичээдэг. Гэхдээ миний ажлын онцлог их оройтдог. Өглөө эрт босч охиноо хүргэж өгдөг. Жаахан нойрны асуудал гардаг. Одоо бараг сурчихсан даа.

-Та өөрийгөө хэр сайн аав гэж боддог вэ?

-Би өөрийгөө сайн аав гэж боддоггүй. Сайн аав байхыг хичээдэг. Чадаж байгаа эсэхээ сайн мэдэхгүй байна. Манай хүүхдүүд ямар хүн болж хүмүүжнэ, яг тэр цагт л чадсан эсэхээ харах байх даа.

-Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?

-Тэнгэр надад хэдийг өгнө.  Би түүнийг нь л авна.

-Реппер Gee сэтгүүлч мэргэжилтэй хүн. Яагаад мэргэжлээрээ ажилладаггүй юм бэ?

-Би сэтгүүлчээрээ ажиллаж л байгаа шүү дээ. Миний одоо хийж байгаа зүйл сэтгүүлчийн ажилтай яг л адилхан. Сэтгүүлч хүний бичсэн, ярьсан зүйлээс хүмүүс нэгийг олж харна, мэднэ. Миний уран бүтээлээс бас нэгийг олж харна, ойлгоно. Тэгэхээр хүргэж байгаа хэлбэр нь л өөр болохоос үр дүн нь яг адилхан.

-Таны биен дээр олон төрлийн шивээс харагддаг. Хамгийн сүүлд ямар шивээс хийлгэсэн бэ. Утга агуулгыг нь тайлбарлаач?

-Би шивээс хийлгэх дуртай. Үүгээрээ хүмүүсийг шивээс хийлгэ гэж уриалахгүй. Яагаад гэвэл хүн шивээсэнд  дуртай байж болно. Гэхдээ тэр нь хэзээ ч арилахгүй учраас хожим харамсахгүй шийдвэртэй адил зүйл. Тоглоом шоглоом мэт хийлгэчихээд дараа нь харамсдаг хүмүүс байдаг. Шивээс хийлгэх гэж байгаа бол их сайн бодож, маш сайн шивээсчинээр, чанартай техник хэрэгсэл будгаар хийлгэх хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна. Миний хувьд шивээс гэдэг нь өөрийнхөө үзэл бодлыг арьсан дээрээ ил гаргаж харуулж байна гэж боддог. Хамгийн сүүлд нүдгүй, чихгүй, амгүй гурван сармагчин шивүүлсэн. Мууг харахгүй, мууг сонсохгүй, мууг ярихгүй гэсэн бэлэгдэлтэй. Дахиад ч шивээс хийлгэх бодол байна.

-Та  хип хоп бол үнэнийг хэлэх урлаг гэж хэлж байсан. Таны хүзүүн дээр бас үнэн гэсэн шивээс байна. Таны хувьд үнэн гэж яг юу вэ?

-Энэ үнэн гэсэн шивээс бол миний дуу хоолойгоор дамжин үнэн үг хүмүүст хүрч байг ээ гэсэн бэлэгдлийн чанартай шивээс. Үнэн гэж юу вэ, гар дээр минь тавиач, үзчихээд буцаагаад өгөе гэж үү. /инээв/ Үнэн бол үнэн. Үнэнд тодорхойлолт байхгүй. Үнэнд бүгд дуртай гэдэг ч бүгд үнэнийг үзэн яддаг.  Бүгд үнэнээс зугтдаг хэрнээ үнэний араас хөөгөөд байгаа юм шиг. 

-Сахлаа хэзээнээс ургуулж эхэлсэн бэ?

-Би 2015 оноос хойш ургуулж эхэлсэн. Ургуулсан ч гэж дээ, өөрөө ургаад л байгаа юм. Би өмнө нь сахлаа байнга хусдаг байсан. 2017, 2018 оноос сахал трэнд болж эхлээд, залуучууд сахлаа ургуулдаг болчихсон байна лээ. Манай аав маш өтгөн сахалтай хүн байсан. Миний сахал аавын дайнд хүрч ургадаг бол гоё.

-Таны хурим залуучуудын анхаарлыг нэлээд татсан. Тэр үеийн сэтгэгдлийг одоо сонсвол хожимдчихоогүй биз дээ?

-За байз. ”Зочин их ирлээ. Ширээ нэмж тавихгүй бол болохгүй юм байна. Одоо ямар хамтлаг дуулах билээ. Хөтөлбөр нь юу болж байгаа билээ” гэх мэт юмнууд л бодож байсан. /инээв/ Гэхдээ мөрөөдлийнхөө хуримыг хийж чадсан. Яг л тийм хурим хийнэ гэж ярьдаг байлаа. Үнэндээ бид хоёрт мөнгө байгаагүй. Байраа барьцаанд тавиад, банкнаас зээл авч байгаад хуримаа хийчихсэн ш дээ. Болсоон, болсон. Асар өндөр зүрхний хэмнэл дунд өнгөрүүлдэг юм билээ.

-Сүүлийн үед залуу гэр бүлүүдийн дунд салалт их болсон. Энэ тал дээр та ямар үзэл бодолтой байдаг вэ?

-Эхлээд сонголтоо зөв хийх хэрэгтэй. Яармааргүй байна. Нэгэнт сонголтоо хийчихсэн бол хариуцлагатай баймаар байна. Монголд хариуцлагын зуд болж байна гэж ярьж байгаа үнэн шүү дээ. Бүх юм хариуцлагагүй байна. Бүх юм. Ирээдүйд энэ улс орныг авч явах хүүхэд залуучуудыг хариуцлагатай болгож хүмүүжүүлэх хэрэгтэй.

-Таны дүгнэж байгаагаар Монголд хип хоп ямар түвшинд явж байна?

-Би хип хопын түвшин тогтоосон зураасыг хаана байгааг өөрөө ч хараагүй л байна. Ямар ч байсан бид оролдож байна. Олон улсын түвшинд зэрэгцэхүйц, тэднээс дутахгүй зүйлсийг л хийх гэж хичээж байна. Нэг үеэ бодвол Монголын хип хопын эдийн засгийн эргэлт томорч байна. Байгууллагууд реп артистуудаар нүүр царай хийх, сурталчилгаандаа оруулах, мөнгөн дүнгээр гэрээ хийх нь нэмэгдэж байгаа. Эдийн засгийн эргэлт нь нэмэгдээд ирэхээр чанартай зүйлс хийх боломж нь дээшлээд ирнэ. Гэрэл байна л гэж харж байна.

-Шинэ залуу репперүүд таниас зөвлөгөө авдаг байх. Та юу гэж зөвлөдөг вэ?

-Арай илүү олон жил урлагаар явсан болохоор мэргэн санаа хэлж өгч магадгүй гээд асуудаг байх. Би тэр болгон чадах чинээгээрээ л хариулдаг. Шинэ репперүүдийн хувьд маш олон дуу хийгээд тэрийг нь сонсох хүмүүс, эдийн засгийн эргэлт байхгүй бол тэр угаасаа зогсоно. Амьдрал дээр байдаг зүйл. Бизнес хийхтэй л адил. Худалдан авалт байхгүй бол хэзээ нэгэн цагт зогсож л таараа. Бас хийсэн дуу нь хүмүүст хүрээд байхад дахиад уран бүтээл хийхгүй хүмүүс ч байгаа. Түүнд нь бид шүүмжлэлтэй хандаж болохгүй. Тэр хүнд сонирхолгүй ч юм уу, эсвэл бүр өөр зүйл сонирхолтой санагдаж болно. Тэгэхээр тэр хүний сонголтыг ч бас хүндэтгэх хэрэгтэй. Тэр хүн “Би та нарын өмнө насаараа дуулна” гэж тангараг өргөөгүй шүү дээ.

-Дуучдыг харахад тайзан дээр нэг өөр, энгийн үедээ бас нэг өөр хувцаслалттай байдаг. Та тайзны хувцаслалтдаа хэр анхаардаг вэ?

-Тэр тал дээр ёстой уучлаарай. Өглөө өмсөж явсан хувцастайгаа л тайзан дээр гараад дуулчихдаг. /инээв/ Өмнө нь ганц хоёр үйлдвэрүүдтэй хамтраад өөрөө загвараа гаргаад хувцсаа хийлгэж байсан. Манай үндэсний үйлдвэрлэл дэндүү үнэтэй. Үүнд шүүмжлэлтэй байдаг.

-Та пүүз өмсөөд нэлээд хэл аманд өртөх шиг болсон. Яг юу болсон юм бэ?

- Хүмүүс намайг “чи пүүз өмсөхгүй гэчихээд пүүж өмслөө” гээд шүүмжилдэг. Миний дуу, ярилцлагуудыг сонсвол би пүүз өмсөхгүй гэж нэг ч удаа хэлээгүй байдаг. Уг нь бид пүүзээ өмсөөд дуугаа дуулаад л явж байсан. Би сүүлд эхнэрийнхээ бэлэглэсэн пүүзийг өмсөөд дуу хийсэн. Пүүз сонирходог зарим нэг хүмүүс намайг “Энэ хэзээ ийм пүүз өмсдөг болчихсон юм” гээд өрсдийнх нь пүүзийг хулгайлж аваад өмсчихсөн юм шиг эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр бичсэн байна лээ. Эцсийн эцэст хувцас гэдэг бол хэрэглээ шүү дээ. Би тэрийг гайхуулах гэж биш өмсөх гэж л өмсөж байгаа.

-Нэг хэсэг реппер Цэцэ та хоёрын таарамжгүй харилцаа шуугиан тарьж байсан. Харин сүүлийн үед та хоёрыг хамтарч уран бүтээл хийж байгаа гэх юм?

-Бид хоёр уулзах нь уулзсан. Зүгээр сайхан мэнд устай явъя гэж ярилцсан. Түүнээс биш өвөр түрийндээ ороод, найзлаад, хамт дуу хийгээд яваад байгаа юм байхгүй ээ. Харамсалтай нь хүмүүсийн захиалгын дагуу дуу хийдэггүй болохоор хамтын уран бүтээл хийхгүй.

-Иргэн хүнийхээ хувьд нийгэмд үүсээд байгаа улс төрийн асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Зайл зайл. Бүгдээрээ зайл гэж хэлмээр байна. Хүмүүсийг хагаралдуулж бутаргах, явуулгууд аягүй их явагдаж байна. Хүмүүс эд нарын аргуудыг мэддэг болчихлоо шүү дээ. Тэр аргуудыг зөндөө хэрэглэж байна. Үүнээс үүдээд хүний амь эрсдсэн, хүний амиар тоглосон ийм юм битгий болоосой л гэж бодож байна. Миний бодлоор аппаратыг жаахан жижигрүүлээд, жаахан цомхон бөгөөд ойлгомжтой л болгомоор байна. Гэхдээ бас яг нэг хүний удирдлагаар явна гэж бол худлаа. Хэцүү байх гэж бодож байна.

Та өөрийгөө цөөхөн хэдэн үгээр тодорхойлооч?

      -Хичээж явна даа.

 Амьтдаас таныг илэрхийлэх нэг амьтан сонго гэвэл?

     -Матар. /инээв/

-Монголынхоо залуучуудыг уриалаад гоё үг хэлэхгүй юу?

-Аливаа зүйлийг сэтгэлийн хөөрлөөр битгий хийгээч ээ. Эхлээд сайн бодоод дараа үйлдэл болгооч ээ л гэж хэлмээр байна. Хувийн амьдрал ч тэр, бизнес ч тэр, нийгмийн амьдрал дээр ч тэр. Бүгдэнд нь аз жаргалтай, урт удаан амьдралыг хүсэн ерөөе. Сайн цаг ирж байгаа байх аа.

Санамсаргүй мэдээ
Өглөө өлөн үедээ идэж болох 10 төрлийн хүнс
3727
Далайд хөвж буй үзэсгэлэнт бүсгүйн түүх
7106
Ленинградын бүслэлтээс амьд гарсан Оросын алдартанууд
4150
Америкт болсон эмгэнэлт үйл явдал /фото/ "Чарлоттесвилл хот дахь үймээн"
1843
Б.Баабар: Ю.ЦЭДЭНБАЛ МОНГОЛЫГ ОРОСТОЙ НИЙЛҮҮЛЭХ ГЭЭД ГУРВАН УДАА ХӨӨЦӨЛДӨӨД ЧАДААГҮЙ ЮМ
26974
Б.Булганы мэдүүлгүүд өөрчлөгдсөн нь буюу С.Зоригийн хэргийн ноцтой нууц баримтууд
15506
Өмнөговьд ноцтой гэмт хэрэг гарчээ
1884
"Эгдүүтэй" Гантогоо, "хээгүй" Хишигдалай хоёрын хэн нь түрүүлэх байв
4006
Цагаан сар шог зураачийн нүдээр...
6638
Хамгийн ГАЖ зохиомжтой нүцгэн бүсгүйчүүдийн гэрэл зургууд
5257
БАГШ, ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХЭЭР БОЛЛОО
1117
Булчинлаг биеэ гайхуулсан Ч.Сайханбилэгийн нүцгэн зураг шуугиан тарьж байна
4700
Арьсаа хялбар арчлах супер зөвлөгөөнүүд /Видео/
850
Р.ЭМҮЖИН: Миний бодлоор тэр сэтгэцийн хувьд эрүүл бус байсан
2269
АНУ-ЫН 41 ДЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОРЖ БУШ ТААЛАЛ ТӨГСЖЭЭ
96
Дурламтгай бүсгүй Э.Ганболорын найз залуутай танилц
10385
Дэлхийн хамгийн чадварлаг тоглогч ПОКЕР-ийн хатан хаан МАРИЯ ХО
3079
Эзгэгийг нь тааруулж дарсан АЙМШИГТАЙ гэрэл зургууд
7636
О.Баасанхүү: МАН-ынхан хулгайч шиг шорон зангаа хаях хэрэгтэй
2795
Алтан гуталтай Усайн Болт
1015
Дэлхийн хамгийн үнэтэй 10 гэрэл зургийн нийт үнэ 59.2 тэрбум
1243
Хоёр ЦЭРЭН сэтгэгдлээр байлдав
406
Д.Медведевийн тансаг хөлөг 30 сая еврогийн үнэтэй
833
Яруу найрагч Х.Тэргэл: "Хувьсал"-ын хулгайч хүүхэн ГАВЬЯАТ зүүх нь шудрага ёс уу
8671
Бразилийн ихрүүд 100 насны ойгоо тэмдэглэж буй хөгжилтэй агшин
1630
ДОХ-той, тахир дутуу, ижил хүйстэн гэх мэтийн марзан амьтныг Ерөнхийлөгчөөрөө сонговол Америкийн зүрх сэтгэлийг шууд л эзэмдэнэ
3381
Нацист Германы ЦЭРЭГ бүсгүйчүүд
4870
Хүн пиг чихсэн автобусанд нэгэн залуу нэг хүүхнийг хараад...
4775
Дэлхийн мисст оролцох Ц.Энхжингийн халуухан зургаас
4183
Б.Насанбаяр Мүүний шашиныг дэлгэрүүлэгч гэдгээ хүлээн зөвшөөрөв
4445
БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганыг нээж үг хэллээ
2086
Шведийн "Got talent" тэмцээнд "Golden buzzer" даруулсан монгол охины бичлэг
2286
Жүжигчин Аманда Сеифрэйдийн хакердуулсан ЭРОТИК зургуудаас
10183
Үзэсгэлэнт бүсгүйн ов мэх
2599
Мөрийтэй тоглоомын хаан Дан Билзериан эмэгтэйчүүдээр ингэж зугаацдаг
6819
Т.Ариунаа: ӨНГӨ МӨНГӨТЭЙ Ч ӨЧҮҮХЭН СЭТГЭЛТЭЙ ЯВБАЛ ГУТАМШИГТАЙ
3411
Энэ сараас мөрдөгдөж эхлэх шинэ дүрмүүд
833
ТАНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ: Элэг юунд дуртай вэ?
2104
В.Меньшов: “Москва нулимсанд дургүй” киног хориглочихоод байхад Л.Брежнев өөрөө үзээд, гаргахыг зөвшөөрч байлаа
12232
Х.Чойбалсан өөрийн амраг Бортолгойд үнэнхүү хайртай байсныг нотлох ГУРВАН БАРИМТ
11031
Гэр хорооллоос төрсөн модель Э.Оюунбилэгийн дурлалт залуу хэн бэ?
4934
Бусдад адлагдаж байсан хүү Холливудын алдартан болсон түүх
4530
ШOOК: Оддын тэнэг төрх, зохимжгүй хувцаслалт
2506
В.Путин юунаас болж Борис Немцовыг хөнөөлгөсөн нууц ил болжээ
7979
Бидний сэтгэлд хоногшсон кино жүжигчид хэрхэн өөрчлөгдөв
2106
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ЗӨВЛӨХӨӨ ХАЛДЛАГАД ӨРТСӨН ХЭМЭЭН ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ
175
Давсны хэрэглээг бууруулснаар зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлнэ
1167
Ц.Мөнх-Оргил: Далай ламын Монголд айлчилсан муу үр дагаврыг арилгах гэж зовж байна
2911
М.Энхболдын бүлэг С.Жавхлангийн кнопыг 4 тэрбумаар үнэлж байгаа гэнэ
12308
Нэр төрийг аминаас илүүд үздэг САМУРАЙ нарын сонирхолтой түүх
3343

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20