А.АЛТАНСҮХ: ТАВ, АРВАН ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТЫГ НЭГ АЖ АХУЙ НЭГЖИД БИШ, 500-аас 1000 ҮЙЛДВЭРЛЭГЧИД ӨГЬЕ

2018-11-22 14:26:21

Сүүлийн хоёр долоо хоногийн сенсацитай сэдэв болоод байгаа ЖДҮ-ийн асуудлаар улстөрчид, иргэд, эдийн засагчид байр сууриа илэрхийлсээр байна. Энэ сэдэвтэй холбоотойгоор Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо ч мөн саяхан хуралдсан юм. Тус холбооны ерөнхийлөгч, “БИД” ББСБ-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга А.Алтансүх ЖДҮ-ийг дэмжих сангийн талаарх хэлэлцүүлэг дээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл иргэдэд хүрэхгүй байгаа шалтгааныг тайлбарлалаа.


Бид тав, арван тэрбум төгрөгийн санхүүжилтыг нэг аж ахуй нэгжид өгөхийн оронд 500-аас 1000 бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид өгье. Жижиг дундын зээл хүссэн хэрэглэгчдийн 50 хувь нь 10 сая хүртэлх төгрөгийн зээл л хүсч байна. Тиймд бид тэр зах зээл дээр нь ажиллая, яг тэр төслийн зээлийн хүүгээр нь гаргая гэсэн хүсэлт удаа дараа тавиад биеллээ олоогүй. Үүнийг зөвшөөрөөгүй шалтгаан, зорилго нь одоо тодорхой болж байна. Тэдэнд тэрбум, тэрбумаар нь хэдхээн компанийг л дэмжих сонирхол байжээ. Харин тав, арван  саяар нь олон жижиг бизнес эрхэгчдэд олгож, дэмжих сонирхолгүй явж ирсэн юм байна.

Монголд нийт 78 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 50 мянга нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Үүний 85,5 хувь нь 1-9 ажилтантай. Тэгвэл Засгийн газрын төсөл хөтөлбөрүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 199 ажилтантай компанийг жижиг дунд үйлдвэрлэгч гэж үздэг. Өөрөөр хэлбэл 199 ажилтантай байгууллагад чиглэсэн зээл гэсэн үг.

Япон гэтэл 3.8 сая аж ахуйн нэгжтэй. Үүний 3.3 сая буюу 86% нь жижиг бизнес эрхлэгчид байдаг. Үүнийг дотор задлаад үзхээр 4 хүртлэх ажилтантай жижиг бизнес эрхлэгч нь 68% ийг эзэлдэг байна. Тэд бичил бизнесээ, ЖДҮ–ээ яаж дэмждэг вэ гэхээр эхлээд энэ жижиг рүүгээ буюу 68 хувийг эзэлж буй аж ахуйн нэгж рүүгээ дэмжлэгээ чиглүүлдэг. Тэдэнд л зориулсан, том компаниуд нь огт авч болдоггүй тийм зээлээ л Японд жижиг дундын сангийн зээл гэдэг. Үнэхээр л олон бизнесүүдээ сууриас нь босгож ирж, ард иргэдээ ядуурлаас аврах зорилготойгоор энэ зээлийн бодлогоо төлөвлөж, хэрэгжүүлж явдаг юм билээ. Тиймд манай улс хэрхвэл зохих талаар хэдхэн санал хэлье.

Нэгдүгээрт, тэр зээлийн олгохдоо аль хэсгийг сонгох вэ гэдгээ зөв болгочих. Өөрөөр хэлбэл, хэдэн ажилтантай аж ахуйн нэгжид зээл өгөх вэ гэдгээ тодорхой зааж өгөх хэрэгтэй.

Хоёрдугаарт, Америкийн санхүүгийн компани  ЖДҮ-ийн зээлийг яаж олгодог вэ гэхээр тухайн санхүүгийн байгууллагуудад зорилтот шалгууруудыг нь жижиг дундын сан нь өөрөө гаргаад тавьчихдаг. Зорилтот сегментэд нь тохируулаад санхүүгийн байгууллагуудад нь хүргээд өгнө гэсэн үг. Банк санхүүгийн байгууллага  материалтай нь танилцах, судлах, эрсдлийг хариуцах гээд бүхнийг цэвэр бизнесийн үүднээс зохион байгуулна. Зээл хүсэгч иргэд, аж ахуйн нэгж бол тэдний үйлчлүүлэгчид болно. Бүр тодорхой хэлбэл, хэрэглэгчид эхлээд төслийн хүмүүстэй уулзахгүйгээр санхүүгийн байгууллагын шалгуурыг л хангахад санхүүжилтээ аваад явна. Гэхдээ мэдээж зээлийн хүү төслийн зүгээс тогтоосон тэр хэмжээнд байх болно.

Мөн бичил санхүүгийн хөгжлийн сан гэж байдаг. Энэ нь яадаг вэ гэхээр банк бус санхүүгийн байгууллага зээлийг хэрэглэгчиддээ хүргэснийхээ дараа төслийн зүгээс санхүүжилтээ авдаг. Нөгөө нэг чухал асуудал бол санг арвижуулах ёстой. Одоогоор жижиг дунд, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 600 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Сүүлд 200 гаруй тэрбумыг олгосон. Тэгвэл банк санхүүгийн байгууллагууд өөрсдөө нэмэлт эх үүсвэрээр тухайн сегментэд бас зээл олгоно гэдгийг тооцох учиртай. Хэрвээ банк санхүүгийн байгууллагаар энэхүү зээл дамжсан тохиолдолд хэрэглэгчид 10 тэрбумыг 12-13 тэрбум болгож хүргэе гэсэн санаачлага бий. Нөгөө зорилтот сангийн санхүүжилт дахиад нэмэгдэнэ. Үүнийг бид байнга л ярьдаг даа.

Жнь БИД ББСБ нь Бичил санхүүгийн хөгжилийн газрын бага орлоготой иргэдийн орлого нэмэгдүүлэх төслийн зээлийг 5 дахь удаагаа амжилттай хэрэгжүүлж, нийт 3.1 тэрбум төгрөгийг 690 гаруй харилцагчид олгосон байна. 3,1 тэрбум төгрөгийн 25% буюу 775 сая төгрөгийг БИД ББСБ өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж олгосон юм.

Орлоготой боловч тодорхойлох боломжгүй, эсвэл бизнесийн болон зээлийн түүхгүй иргэд болон бичил жижиг дунд бизнес эрхлэгчид зээл олгож, тэдгээрийг сайн зээлийн болон бизнес эхлэлтийн түүхтэй болгож өгдөг. Нэг үгээр хэлбэл санхүүгийн хүртээмжийг хуваарилах, ядуу болон бага орлоготой иргэдийн орлого нэмэгдүүлэх хамгийн чухал салбар бол бичил санхүүгийн салбар буюу ББСБ юм.


Зочин байгууллага:

“Толь” сонин, “Аldar.mn” сайтаас “Танд хэрэгтэй байгууллага”-ыг онцлон танилцуулж буй билээ. “Бид” банк бус санхүүгийн байгууллага нь танд хэрэгтэй санхүүгийн түргэн тусламжийг өдөр нь шийдэж өгдгөөрөө онцлог юм.

“БИД” ББСБ нь Монголдоо бичил санхүүгийн үйлчилгээг шуурхай хүргээд, 15 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Эдгээр он жилүүд амжилт бүтээлээр дүүрэн байж, бичил санхүүгийн салбартаа тэргүүлэгч ББСБ болоод байна. 15 жилийнхээ ойг угтан 2018 оныг “Харилцагчтайгаа хамт хөгжье” уриан дор олон ажил хийсний цөөн хэдийг дор сийрүүллээ.

• Харилцагчид санхүүгийн мэдлэг олгох хүрээнд “Санхүүгийн сахилга бат” ,“Бизнес төлөвлөгөө”, “Маркетинг Стратеги төлөвлөгөө, ирээдүйн чиг хандлага” “ Санхүүгийн шинжилгээ” сэдвүүдээр сургалт явууллаа.

• Бичил санхүүгийн хөгжилийн газрын бага орлоготой иргэдийн орлого нэмэгдүүлэх төслийн зээлийг 5 дахь удаагаа амжилттай хэрэгжүүлж, 3.1 тэрбум төгрөгийг 690 гаруй харилцагчид олголоо.

• Дүрмийн сангаа үе шаттай нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулж, уян хатан хугацаатай зээлийн үйлчилгээг үзүүлж байна.

• Харилцагчдийн үйлчилгээг улам ойртуулан Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, орон нутагт Дархан, Эрдэнэт, Мөрөн хотод шинэ салбараа нээлээ. Мөн удахгүй Сэлэнгэ, Дорноговь аймагт шинэ салбар нээхээр ажиллаж байна.

• “БИД” ББСБ-ын санаачлагаар 1000 цүнх чэллэнжийг гурав дахь жилдээ Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой хамтран амжилттай зохион байгуулж, олон хүүхэд багачуудад баяр баясал бэлэглэв.

Хэрвээ танд яаралтай санхүүгийн хэрэгцээ гарсан болон орлоготой боловч тодорхойлох боломжгүй, эсвэл бизнесийн болон зээлийн түүхгүй иргэд болон бичил жижиг дунд бизнес эрхлэгчид зээл олгож, тэдгээрийг сайн зээлийн болон бизнес эхлэлтийн түүхтэй болгож өгдөг. Нэг үгээр хэлбэл санхүүгийн хүртээмжийг хуваарилах, ядуу болон бага орлоготой иргэдийн орлого нэмэгдүүлэх хамгийн чухал салбар бол бичил санхүүгийн салбар буюу ББСБ юм.

 

Санамсаргүй мэдээ
УИХ-ыг тараах асуудалд гишүүд ямар байр суурьтай байна вэ
127
Г. Чулуунбат: Ю.Цэдэнбал хүний нутагт ЭСЯ-руугаа орох ч эрхгүй байсан тэр дүр зураг хэзээ ч мартагддаггүй
6379
Дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?
1481
Нэг сартай охин жирэмсэлжээ
10211
Сирийн сайн дурын аврагч нурангаас санаандгүй өөрийн ОХИНОО аварчээ
9599
РАГУ РАМАН: UNIVERSE BEST SONGS БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ "ХАРААЛ ИДСЭН ШОУ"
36582
Хөгшин нөхрөө хаясан жүжигчин Б.Хулан "нялх ногоотойгоо" жаргаж явна
11383
АТГ-ААС УИХ-ЫН 23 ГИШҮҮНИЙГ ЯЛЛАХ САНАЛЫГ ГАРГАЖЭЭ
1435
Хэдэн мянган Еврейчүүдийн амийг аварсан ХЯТАДЫН ДИПЛОМАТЧ ЭР
11849
Н. Алтанхуяг: Хийсэн бүтээсэн минь нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа цагт хэн ч хүсээд алга болгож чадахгүй
2795
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №10
4850
13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖ ХӨНӨӨСӨН ЯЛТНУУДЫГ УЛС БҮХ НАСААР НЬ ТЭЖЭЭХ НЬ ЗӨВ ҮҮ?
6035
Дэлхийн хоёрдугаар дайны маргааш...
1289
Алдарт "Playboy" сэтгүүлийн үндэслэгч 91 насандаа таалал төгслөө
2006
Л.МӨНХБАЯСГАЛАН: ХҮЗҮҮГҮЙ ХҮНИЙ ХААНЧЛАЛААР ОЛОН ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ...
1332
Загалмайлсан эцгийн жинхэнэ түүх буюу Америкийг эзэлсэн итали мафи
2685
Дэлхийн хамгийн царай муутай загвар өмсөгч
2312
Чөлөөт бөхийн гавъяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг хасжээ
364
"МОНГОЛ АЛТАЙН БАРАГШУН" ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
77
Дараагийн топ моделиор тодорсон Б.Цэрэндолгорын өвөрмөц зургууд
2339
Түүхэнд мөнхөрсөн алдартануудын ид үеийн ховор зургаас
3210
Сайд Д.Оюунхорол: Ядуу айл өрх олон байх тусмаа УТАА багасна
33425
Анжелина Жоли: “ТЭР ЭХЛЭЭД МИНИЙ ЭЦГИЙГ АЛСАН”
5575
Калифорни мужийн гэлэнмаа нар МАРИХУАНД жинхэнэ донтогчид
1818
АЖИЛТНУУДАА НҮЦГЭН АЖИЛЛУУЛАХ ШИНЭ АРГА СЭДСЭН НЬ АМЖИЛТ ОЛЖЭЭ
2829
Б.ТАМИР: Би урлагт арын хаалга байдаггүйг ойлгосон
1461
XX-р зууны хамгийн тэнэг 15 БҮТЭЭЛ
5168
Нацист Германы ЦЭРЭГ бүсгүйчүүд
5021
ТӨРӨЛХИЙН ГАНЦ ЮМАА ЧИГЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ТӨР ЧИГЛҮҮЛНЭ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ...
12740
Нүүрэн дээрээ шивээс хийлгэх нь эмэгтэй хүний АРИУН НАНДИНГ илтгэдэг
1776
Гуяндаа хутгалуулсан эрэгтэйн амийг СОНСОГЧИД аварчээ
1185
Ойн цоорхойд нүцгэлсэн бүсгүйд хүч хэрэглэхээр завдсан мунаг эрд чухам юу тохиолдох нь энэ вэ?
6609
Загвар өмсөгч Кара Делевинь улаан хивсэн дээр олныг гайхшруулав
3176
Өнөөдөр Майкл Жексон 59 нас хүрэх байлаа
1759
НОРА: НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МЭДҮҮЛСЭН
340
Халуухан шөнийн дараа болсон аймшигт явдал
6817
Монгол киноны жүжигчид киноны "секс" хэсэгт дуртай байдаг
10270
"Макс" Ганбааг бид сайн мэддэггүй байж...
5904
Зөн билэгч Мэрилин Керрогийн МӨНГӨ дуудах шалгарсан арга
3706
УЛС ТӨРИЙН ТОЙМЧ Ш.ГАНТУЛГА:ТӨР БАРЬЖ БАЙГАА ДЭЭРЭЭ ШОРОН ГЯНДАНГАА САЙН ЗАСАЖ АВ
1091
Дэлхийд цор ганц хоёр нүүртэй хүү 13 нас хүрлээ
4700
2017 оны дэлхийн хамгийн баян 10 хүн
1986
Халуухан бүсгүйн нууц явдал
3931
Дубайн "Бурж Халиф" цамхагийг "гименокаллис" гэх цэцгээс үлгэр авч барьжээ
1494
Монголын халуухан бүсгүйчүүдийн сексийн талаарх хувийн бодол
5274
Д.Хадбаатар аварга: Аварга гэдэг цолыг "ялтан" гэдэг нэрээр сольсондоо амиа хорломоор санагдаж байна
5090
Дэлхийн алдартай одууд "ОД" болохоосоо өмнө ямар ажил хийдэг байв
2386
Булчинлаг биеэ гайхуулсан Ч.Сайханбилэгийн нүцгэн зураг шуугиан тарьж байна
4787
Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙГ НАС БАРСАН ӨДӨР НЭМЭХБАЯР БАЙРНЫХ НЬ ЛИФТЭЭР ЗОРЧИЖ ЯВЖЭЭ
1399
Ц.ЭЛБЭГДОРЖ ЯРИЛЦЛАГЫНХАА ТУРШИД НИЙТ 79 УДАА БАТТУЛГА ГЭЖ ХЭЛЖЭЭ
181

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21