Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ: “АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ШОУ НАМАЙГ АНУЖИНГААР СОЛЬСОН НЬ ЖААХАН ХАРАМСАЛТАЙ

2018-11-19 10:01:44

Хийл, эмэгтэй хүн хоёр ихэр төрсөн байх. Нэг нь бурханы хэлийг аялгуунд хувилан хөвөрдөж суухад нөгөө нь тэр хөвөрхийг хүний сэтгэлийн утсанд бөхлөн зангидаж суудаг байх. Ийм л торгон үйлийг нэхэж суудаг хийлч Ч.Дэлгэрцэцэгийн “Долоо хоногийн толь” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.


 

-Хийлч Дээгийг “Авъяаслаг Монголчууд”шоугаар дахин харна даа гэж бодож байлаа. Яагаад шүүгчээр ажиллахаа больчихов? 

-“Авъяаслаг Монголчууд” шоуны хувьд би шүүгчээр ажиллахад бэлэн байсан. Продюсерийн зүгээс бүх шүүгч нараа солих шаардлагатай гэж хэлсэн учраас би энэ жилийн шоунд шүүгчээр суугаагүй. Миний зүгээс шоундаа үнэнч байсан шүү. Уралдах гэж байгаа морь биеэ бэлддэг шиг л гэгэлзэн хүлээсэн. Миний хувьд шоу шүүгчээ сольсон нь жаахан харамсалтай л санагдаж байгаа.

 -Та энэ жилийн “Авьяаслаг Монголчууд” шоунд хэр шүүмжлэлтэй хандаж байгаа вэ? Өмнөхөө гүйцэхгүй байна гэдэг шүүмжлэл их байна?

-Маш олон хүнээс “Өмнөхөө гүйцэхгүй байна, үзэх сонирхолгүй байна” гэх маягийн  шүүмж сонссон.Тэр том продакшны бүтээлийг, тэр олон зуун хүний ажил хөдөлмөрийг би дүгнэх ямар ч эрх байхгүй. Миний хувьд үнэхээр би шоундаа хайртай байснаа л мэднэ. Үнэхээр зүрх сэтгэлээ өгч чаддаг байсан. Шоугаа маш их санаж байна. Тэгэж л хэлмээр байна.

-Анужингийн оронд таныг их үгүйлж байх шиг байна л даа. Анужин та хоёрыг их харьцуулж байгаад ямар тайлбар хэлэх вэ?

-Хүмүүсийн дүгнэлт, хүмүүсийн сэтгэгдлийг өөрсдөд нь үлдээе.

-Анужин шоуг хэт уйтгартай, журамтай болгож, харин та илүү задгай, сенсацитай болгож байсан гэдэгтэй санал нийлэх үү?

-Миний зүгээс нээх айхтар  цээжээ дэлдээд яахав. Аливаа зүйлийн онцлог гэдэг бол тэр онцлогороо л байдаг. Гоё костюмийг үнэхээр гоё хүндэтгэлийн хуралд ч юм уу, тийм л газар өмсөх гоё байдаг биз дээ? Түүнээс биш костюм өмсөөд дисконд орох нэг л сонин байдаг ш дээ.Тэрэн шиг л тийм мэдрэмж юм уу даа.

-Хийлч Дээгийгийн амьдралын хэв маяг Монгол эмэгтэйчүүдээс арай нэг өөр. Таны амьдрал бидэнд харагдаж байгаа шигээ үргэлж тийм гэгээлэг, эрч хүчтэй байдаг уу? Зовлон гуниг, нулимс гутралаа хаанаа нуудаг юм бэ?

-Хүн л юм чинь баярлах, гуниглах зовох, шаналах гээд бүхий л тэр мэдрэмж надад байдаг. Чухам орц найрлага хэмжээ нь надад ямар байдаг вэ гэдэг л өөр. Миний хувьд зовлон гунигийн хэмжээг бага, жаргалын хэмжээг их байлгахыг л боддог эмэгтэй. Аливаа асуудалд хөнгөн хандаж, энгийн амьдрах дуртай. Далай багшийн хэлдэг нэг үг байдаг даа. ”Хэрвээ чи аливаа асуудлыг  өөрчилж чадах байвал санаа зовсоны хэрэг юун. Өөрчилж чадахгүй бол бас санаа зовох хэрэг юун“ гэж. Үүнтэй төстэй амьдралын үзэл баримтлал надад байдаг. Тэр утгаараа хүмүүст их аз жаргалтай ч юм шиг харагддаг байх л даа. Ер нь бол сүүлийн үед  ном сонин их уншиж, гоё лекц сургалтанд хамрагдаж байна. Өөрийгөө эерэг байлгаад, өөрийнхөө эргэн тойрнийг мөн эерэг байлгах гэж хичээгээд ирэхээр илүү тухтай, жаргалтай мэдрэмж төрдөг.

-Ингэж ярихаар та өөртөө их хайртай хүн гэж ойлгогдож байна?

-Өөртөө хайргүй хүн тэгээд өөрийгөө л зовооно шдээ. Өөрөө зовж байгаа учраас бусдыг хайрлаж чадахгүй. Би л зовоод байна, гуниад байна гээд асуудлыг хүндрүүлээд яваад байвал өөрөө ч зовно. Бусдыг ч зовооно. Гэтэл би өөрийгөө хайрлаж байгаа учраас нэг их зовохгүйгээр бушуухан л арга хэмжээ авсан нь дээр. Тиймэрхүү амьдралын хэв маягтай эмэгтэй л дээ, би.

 -Та ийм эрх дураараа эмэгтэй байхын тулд юу юуг золиослосон гэж боддог вэ? Жишээ нь, монгол эмэгтэй хүний даруу төлөв байдал, журамт ариун хэв ёс гэдэг ч юм уу?

-Би тийм айхтар юм золиослосон гэж боддоггүй ээ. Би бол монгол эмэгтэй хүн. Яалт ч үгүй, хаанаас нь ч харсан монгол эмэгтэй. Монгол эмэгтэй хүний тухай хэвшмэл ойлголтууд бий л дээ. Даруу төлөв зантай байх ёстой гэх мэт. Гэхдээ 1921 онд биш, 2018 онд амьдарч байгаа монгол эмэгтэй. Хувь хүн аливаа цаг хугацааныхаа баатар нь байх ёстой юм. Би энэ цаг үеийн амьд гэрч, баатар нь. Тэгэхээр яг өнөөдрийн цаг хугацаа, өнөөдрийн амьдралын хэмнэл, хүмүүсийн сэтгэхүй ямар болсон байна, тэрэнтэй л хөл нийлүүлж л алхаж байх ёстой.

 

Б.Батцэцэг

Санамсаргүй мэдээ
Эротик зургийн бодит хувьсал
4461
"Яг түүн шиг 2"-ийн оролцогч Т.Бархүү анхны эхнэрийнхээ тухай ийнхүү ярьжээ
12724
"Яг түүн шиг"-ийн үзүүлбэрүүдийг бусад орныхтой харьцуулбал
3442
Ким Кардашиан болон түүний гэр бүл Доналд Трамптай хамт
2369
Дэлхийн алдартай кинонуудын хувцаслалтын алдаа
2569
Боовоороо зураг зурдаг нөхрийн зурагнуудаас
397
Мотоциклийн ослоос амьд төрсөн хүү дэлхийг шуугиулж байна
3168
АЖИЛТНУУДАА НҮЦГЭН АЖИЛЛУУЛАХ ШИНЭ АРГА СЭДСЭН НЬ АМЖИЛТ ОЛЖЭЭ
2757
Дуучин Ука: Ангирмаа багшийн "Ингэ,Тэг" гэж шахаж шаардах нь их хэцүү байсан нь үнэн
3604
Дэлхийн хотуудын загварын 25 тод жишээ
1682
Бүх цаг үеийн хамгийн халуухан эмэгтэй Моника Беллучигийн түүх амьдралын замнал
1141
"National Geographic"-аас нэрлэсэн хамгийн аюултай 10 амьтан
1727
Таван насандаа хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн залуухан ЭЭЖ
804
Оддыг яг түүн шиг элэглэсэн нь
2715
Өглөө өлөн үедээ идэж болох 10 төрлийн хүнс
3727
Жинхэнэ дуулианы эзэн Пэрис Хилтоны тухай 80 факт
886
Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй эротик өгүүллэг /+18/
5057
ТАНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ: Хувцсаа угаалгын машинд угаахдаа анхаарах зүйлс
2616
Хятадаас үүдсэн Улаан малгайтны бослого 150 мянган Монгол хүний амийг авч одож байжээ
8083
Жунко Фурута /古田 順子/ охины аймшигт үхэл
4730
Тоглоомчдод зориулсан ЭРОТИК хуанли
3491
Б.Шижирбат "Авьяаслаг Азиуд"-ыг бишрүүлж "Алтан баззер"-ийн эзэн боллоо
1093
Л.ГҮНДАЛАЙ: ДОНАЛЬД ТРАМП БИД ХОЁР АДИЛХАН...ХОЁУЛАА МИСС АВГАЙТАЙ
2466
"Namun" бугуйвч бүх бугуйвчаа 10000 төгрөг хүртэл хямдрууллаа
3819
Э.ОДОНТУНГАЛИЙН ЭЭЖ: Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙ ҮХЭЛД МИНИЙ ОХИН ЯМАР Ч ХАМААГҮЙ
5008
ЗЭС аяганаас УС уухын 10 ач тус
2073
Түүхийг өөрчилсөн эгэл эмэгтэйчүүд
880
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би зөвхөн хуулинд захирагдах болно
1014
Нөхрөө үзэгчдийн суудлаас харж суусан жүжигчин Одноо нулимсаа барьж дийлсэнгүй
24465
"Витсамо Фрут Жүүс" ХХК ISO 9001 стандартыг хэрэгжүүлж байна
3458
Монгол киноны жүжигчид киноны "секс" хэсэгт дуртай байдаг
9962
Антонио Бандерас: Эмэгтэйчүүд миний хувьд тайлагдашгүй оньсого, ертөнцийн нууц бүтээл
1511
ДЭЛХИЙ 2099 он гэхэд ингэж өөрчлөгдөнө
640
Дэлхийн хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс
2540
Домогт жанжин Г.ЖУКОВЫН ХОРИОТОЙ ЯРИЛЦЛАГА
15119
ТАЛИЙГААЧ Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙ АХ Ч.ГЭРЭЛХҮҮ: БОЛОВСРОЛ ТЕЛЕВИЗ ЯАГААД МИНИЙ ДҮҮ БОЛОН ГЭР БҮЛД НЬ ИЙМ ХҮНДЭТГЭЛГҮЙ ХАНДАЖ БАЙГАА ЮМ БЭ?
5845
Энэ оны хамгийн өндөр орлоготой жүжигчнээр "La La Land" киноны Эмма Стоун тодорчээ
1614
"Miss Universe-2016" оролцогчдын БУДАГГҮЙ төрх
2097
Ж.Гомбожав: Манайд арван хэдэн яам хэрэггүй. 360 сум ч заавал байх албагүй
3347
Хэтрүүлэгтэй ХӨМСӨГ будалт /хөгжилтэй фото/
1938
Сексээр эмчилж болох 10 өвчин
2264
Харвард хүнд суртлаасаа болж өрсөлдөгч сургуулиа бий болгосон гайхалтай түүх
2344
Bonfire party Монголд
3003
"Титаник" кинон дээр гардаг хэний ч олж хараагүй БОДИТ ХАЙРЫН ГУНИГТ ТҮҮХ
3682
Холливудын секс бэлэг тэмдэг болсон халуухан залуусын ЭЭЖ нар
1243
Монголчуудын зайлшгүй суралцах ёстой НААД ЗАХЫН СОЁЛ
1494
Их Британий эмэгтэй регбигийн баг нүцгэн бэлтгэлээ хийдэг
6287
Зургаадугаар сарын "тренд" болсон 10 #ГЭНЭЭ
1655
Загвар өмсөгч АМГАА барилгачин АМГАА болжээ
4559
Баян өв залгамжлагч бүсгүй гудамжинд гарсан түүх
5170

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20