П.БАТХУЯГ: Төр бол ёс зүйгүй, олз ашиг горьдогчдын “супер” лиг биш

2018-11-07 14:02:56

ХУРАН ЧУУЛАХ БУЮУ ХУВЬСГАЛЫН ТУХАЙ БОДОЛ

    Өнөөдөр олон хүний хувьд Октябрийн их хувьсгалын түүхэн яруу алдарт 101 жилийн ой тохиож байна. Магадгүй хүн төрөлхтөний түүхэнд өмнө нь гарсан олон хувьсгалтай, ирээдүйд гарах олон хувьсгалтай адилхан үзэгдэл гэж үзэж болох ч үнэндээ зарим  талаараа тийм биш байсныг бид ер нь мэднэ. Орос оронд олон арван жил бугшин хуралдсан шударга бус явдлын идээ бээр хага үсэрсэн нь тодорхой. Хэн шударга бус байсан бэ? Хаан эзэн, язгууртнууд, цэргийн эрх мэдэлтнүүд, шүүгчид, газрын эзэд, тэгээд муусайн жижиг түшмэдүүд гээд тэвчихийн аргагүй хэрэг явдлын эхлэлийг өөрсдийнхөө гараар ухчихаад дараа нь тэр ухсан нүхэндээ хожим өөрсдөө унасан хүмүүс байлаа. Большевикууд ч баяр бахдалтайгаар хэд хүрздээд булж орхисныг бид бэлхэн мэднэ. Хүрз гэдэг хөдөлмөрийн багаж зэвсэг хүн төрөлхтөний бүх хувьсгалд хамгийн хэрэгтэй зүйлийн нэг байлаа. Хага цохих, булж орхих хоёрт...

     1820-иод оны Декабристуудын хөдөлгөөн, бослого тэмцэл, тэдний үзэл санаа. Ах дүү Бестужев, Рылеев, мэдээж залгаад А.Н.Герцен, эцэст нь большевикууд, хөрөнгөтний бус хувьсгал, хомроглон нядалт, пролетарийн засаг, В.И. Ленин. Үйл явц хэдийгээр 100 хүрэхгүй жилийн дотор өрнөсөн боловч хор уршиг нь одоо ч үргэлжилсээр байгаа буруу эхлэлд хүргэсэн шүү дээ. Хамгийн гол нь тэрхүү хувьсгалын өдөөгч ХҮЧ ард олны дургүйцэл дээд цэгтээ хүрээд, дээд цэгээсээ ч дээш гарсанд байсан юм. Декабристууд илүү ардчилсан шинжтэй хувьсгал хийхийг санаархсан бол 1917 онд хэнд ч тэр их хуйларсан хилэн хорсолыг зөв эргүүлэх боломжгүй нөхцөл үүссэн байжээ. Францын хувьсгал үзэл санааны хувьд нийгмийн харилцааны гажуудлыг эсэргүүцсэн шинжтэй байсан бол Октябрийн хувьсгал бүр нийгмийн тогтолцооны эрс өөрчлөлтийг хүсэмжилсэн эсэргүүцэл дээр боссон юм. Аймшигтай нь бүгдийг нураагаад, хороогоод дахин шинээр нийгмийн цоо шинэ “утопи” шинжтэй харилцааг эхлүүлсэн явдал байлаа. Коммунизм гэхдээ бүхэлдээ”үл гүйцэлдэх” зүйл биш. Чухамдаа тухайн үед Дэлхийн нэгдүгээр дайны хямрал, эдийн засгийн сүйрэл, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт  газар авчихсан байснаас Октябрийн хувьсгал үзэл санааны шинжтэй гэхээсээ илүү өс хонзон, ядуурал, баялгийг тэгшитгэх өмчийн харилцааны гажуудал дээр өрнөчихсөн юм билээ. 1917 оны Октябрийн хувьсгал зарим газар одоо ч өрнөхөд бэлэн байна. Сайн зүйл биш шүү?

    Нэгэнтээ суут эрдэмтэн Л.Н.Гумилевын “эрчим хүчний онол” хэмээх нийгмийн үзэгдэл ба байгалийн хамаарлыг харгалзах үзлийн үүднээс улс үндэстэн хөгжлийн тодорхой үе шатуудыг туулж, эцэст нь эрчим хүний уналтын үед хүрч ирнэ. Гол шинж тэмдэг нь нийгэмд өв тэгш хүмүүс үгүй болж, амин хувиа хичээгсэд элбэгшинэ. Тэд “БИ” л болж байвал бусад нь ямар ч хамаагүй гэсэн хэт өчүүхэн бодолтнууд байна. Улс орон эзэнгүйдэж, бусдын дарлал эрхшээлд орж, соёл иргэншил үндэсний шинжээ бүрэн алдаж эхэлнэ гэсэн байдаг. Энэ дүр зураг одоо хаана илүү ажиглагдаж байна вэ? Мөн ард олны хилэнт санаа бодол тэгвэл хаана илүү хуран чуулж байна вэ? Эргэцүүлээд бодоод ч байх шаардлагагүй. Хариулт нь МОНГОЛД.

    Бидэнд одоо юу хуран чуулаад байна вэ? Н.Гумилевын оношлосноор уналтын дараа үед нийгмийг амин үзэлтнүүд бүрэн сульдан доройтуулна. Тэр үед нийгмийн олонхийн зүгээс тэмцэл хөдөлгөөн өрнөнө. Аминч хүмүүс зүгээр хараад суухгүй. Ингээд л тэмцэл, тэгээд л хувьсгал гэжээ. Энэ үзэгдэл өнөөгийн Монгол орны улс төрийн амьдралаас ямар ч засвар өөрчлөлтгүй маш тодорхой харагдаж байна. Аминч хүмүүс бүхий л салбарт шалз хувалз шиг шигчихсэн байна. Бусдыг сороод өөрөө амьдрах хүсэлтнүүд. Зөвхөн улс төр, биенесийн хүрээнд ч бус соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт АМИНЧ хүмүүс язагнаж байна. Дунд сургуулийн сурах бичиг хэвлүүлэх тендерт танил талаараа оролцож, ямар ч шинэ санаагүй хуучин агуулгатай ном байнга бичиж, түүнийгээ хэвлүүлдэг, хэдий багахан оногддог ч шинэ ном худалдан авахдаа хямд үнэтэй, хүнд тусгүйг сонгодог, гаднаас ирсэн төслийн мөнгөөр гадаадад аялах, галуу шувууны мах идэх, зарим зүйлсийн талаар “А” ч  мэдэхгүй байж, бүр гадарладаггүй байж соёлын арга хэмжээнд мэргэжилтнүүдийг орхиод өөрөө оролцдог, худлаа нэр сүрээ мандуулж, цол гуншин бөөндөж аваад, энд тэнд уригдаж залагдаад хүний бичсэн номоор өөрийн мэт илтгэл айлддаг,  том том  сайхан нэртэй төсөл бичээд /бичээд ч гэж дээ, голдуу бичүүлээд/ түүнийхээ санхүүжилтийг төрөөс гаргуулж, өрмийг нь өөрсдөө хамаад шингэн сүүг нь бусдадаа амтлуулах төдий бологчид хэн бэ? Өнөө Дундговийн Дэлгэрийн хийдэд олон жил нямбанд суугаад гарч ирсэн лам хархүү манай нэр нөлөөтэй компаний захирлуудыг барьж аваад ”бод, бод, сайн бод” гээд байдаг шиг сайн бодоцгоо. Хэрэв та тийм үйлдэл хийдэг бол Н.Гумилевийн “эрчим хүчний онол”-оор удахгүй цаг чинь ирнэ. Гарцаагүй ирнэ. Бүх хувьсгалын шинж тэмдэг, Н.Гумилевийн үзэл оношлогоо буруу биш бол. Аминч хүмүүсийг арчиж хаях цаг мөд ирнэ. Цаг ирнэ.

     Төр бол харьцангуй хийсвэр, универсал шинжтэй үнэт зүйл. Төрийн сүлд минь өршөө гэдэг нь МАН юм АН- тай ямар ч хамаагүй илүү дээд түвшний залбирал. Харин сайн ТӨР, муу ТӨР гэж үгүй. Харин сайн ЗАСАГ, муу ЗАСАГ гэж бий. Төр, Засаг гэдэг нь нэгдмэл бус хоёр тусдаа ойлголт гэдгийг Манжийн үеэс Монголчууд мартаж, эсвэл мартуулж, үгүй бол ойлгохоо байж эхэлсэн биз. Тиймээс луйварчдаар дүүрсэн ЗАСГИЙГ бус ТӨРӨӨ хараагаад байгаа юм. Үнэндээ монгол төрийн ой санамж алдагдсан, уламжлалаа мартаж санасан явдал бий ч голч чиг чанарууд нь хөөрхий минь одоо ч оршсоор байна. Тэгээд ч манай дарга нар огцрохынхоо өмнө” Монголын төрд хоёргүй сэтгэлээр” зүтгэлээ хэмээн “хуцаад” байдаг нь үндсэндээ худлаа, дээрээс нь итгэхэд бэрх. Тэд төрд зүтгээгүй, нам бүлэглэл, засгийн эрх мэдэлд нь үйлчилсэн шүү дээ. Юун зүтгэх... Төр гэдэг чинь тэдний боддог шиг “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ЗЭЭЛ” биш. Төрд зүтгэх гэдэг чинь Цагаагчин гахай жилийн удирдагчид энд тэндээс элдвээр хавчигдсан  ч урвах сэтгэлгүй тэмцсэн үйл хэргийг хэлдэг юм. Түүнээс бус намын нохой бөөснүүд засгийн ханзан дээр гарснаа ТӨРИЙН хэрэгт зүтгэж байна гээд түрийвчээ зузаарсныг халаасан дотроосоо тэмтрэхийг хэлэхгүй.

    1990 оны хувьсгалд нас бага, цус шингэн ч гэсэн хэр чадлаараа оролцож явлаа. МоАХ-ны 15 настай анхны гишүүдийн нэг байлаа. Гэрчлэх хүмүүс одоо ч цөөнгүй амьд арзайж, мэнд мэлтийж байгаа. Би ямар амьд гэрчгүй болчихоод амны дураар цуурсан Ардын хувьсгалын партизан биш. Тэр үед нийгмийг өөрчилсөн үү? Мэдээж өөрчилсөн. Харин ганцхан зүйлийг олигтой хөндөлгүй орхисон нь өнөөдөр бидний алдаа. Тэр бол боловсролын хуучин тогтолцоо. Тогтолцоо бүхлээрээ өөрчлөгдөхөд боловсролын хандлагын өнгөн бүрхэвч ч бас өөрчлөгдсөн, тэр үнэн. Харин бид боловсролд үзэл санааны хувьсгал хийж чадаагүй. Тиймээс л эрдмийг чухалчлах харилцаа бус элдэв амь зуух аргыг сурталчилдаг дамжаа болж хувирсан байна. Үр дүн нь нам дагасан амь зуугчдын том бүлэглэлүүд. Ямар ч аргаар хамаагүй, ёс зүйгүй үйлдэл хийж үр ашиг, олз горьдогчдын “супер” лигийн гишүүд. Гэхдээ хамгийн эцэст нь тэдэнд орогнох, амьдрах орон бий болсон гажуудсан ЗАСАГ, нийгмийн харилцаа байлаа.

   Тиймээс  хараал зүхэл хуран чуулсан ЗАСАГТ л хамаг учир байна. Магадгүй өнөөдрийн олон хүний өнгөцхөн бодоод байгаагаар Засгийг сайжруулах ганцхан сайн арга нь ердөө НОЁДЫГ солих. Тэгээд оронд нь хэнийг тавих вэ? Өсөн хонзон санагчдыг уу? Эсвэл эрх мэдлээ алдагсдыг эргүүлээд тавих уу? Үгүй бол хувьсгалын сиймхийгээр завших хүсэлтэй хувьсгалч нэртэй, хуурамч явдалтнуудыг уу? Нөгөө саяхан солигдогчдын гар хөл бологсод, юутай хээтэй нь долоогч, юунаас нь зүүлттэйчүүдийг сонгох уу? Өнөө уур бухимдал, атаа хорсол дахиад л эхнээсээ өрнөж, харьцангуй тэсвэр тэвчээртэй ард түмэн дахиад хэдэн арван жил муу үг, үйл хуран чуулахыг хүлээх үү?  Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөх үү? Бодоод үзэхтүн.

    Тэгэхээр муу засгийг түлхэн унагаах хорсол үзэл, ХҮЧ хуран чуулаад хэзээ нэгэн цагт  физикийн хамгийн ердийн хуулиар чинээндээ тулна, тэгээд хагарна. Хагарал ердөө ХУВЬСГАЛ гэдэг үгээр нийгэм судлалд тодорхойлогддог болохыг хэн хүнгүй мэдмээр юм. Бид чинь хаа очиж ойр хавийн бүс нутагтаа муугүй боловсролтой гэж өөрсдийгөө тооцдог ард түмэн шүү дээ. Харин ХУВЬСГАЛ бүхэн сайн үр дагавар авчирдаггүй. Тэртусмаа муу үйл, үйлдэл энэ мэт хуран чуулсан тохиолдолд... ОГТ ӨӨР ЧАНАРЫН ХУВЬСГАЛ БИДЭНД ХЭРЭГТЭЙ. ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ. ТЭР БОЛ БОЛОВСРОЛ,  ОЮУН САНААНЫ...

 

                                                   ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 

                                                                         2018.11.07

                                                              

 

 

Санамсаргүй мэдээ
Н.Энхбаяр: Ц.ЭЛБЭГДОРЖ ЭНЭ СЭНТИЙД МӨНХ СУУХ ЮМ ШИГ ИХ Л ЭНДҮҮРЧ ЯВСАН ДАА
73072
Зун зураг авхуулахдаа эмэгтэйчүүдийн гаргадаг 12 алдаа
2670
Дэлхийн хамгийн ухаантай хүний IQ 250-300 байсан гэнэ
734
Дэлхийн Сэтгүүлчдийн форум БНСУ-ын Сөүл хотноо болж өндөрлөлөө
462
”Эмоци” продакшны ШИНЭ тоглолт тун удахгүй
800
“Мега майнд” хүүгийн зовлон
1930
РАГУ РАМАН: UNIVERSE BEST SONGS БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ "ХАРААЛ ИДСЭН ШОУ"
36460
Д.Хишигжаргал: Х.Баттулга аа, би чамайг мэдий шүү. Уяаны нохдоороо намайг барьж ноцуулна гэвэл барахгүй
23052
С.Баярцогт: Намаараа ээлжилж засаглах нь улс орны хөгжил биш
2154
Дэлхий даяар олдсон 13 мумми
2144
Ц.НЯМДОРЖИЙН ТУУЛАЙ ГҮЙЦЭХ ЦАГ
1975
Алдарт дуучин Эми Вайнхаусын цөхрөл бүх дэлхийг донсолгож байв
3069
Бельгийн Дипломатчийн авсан 1976 оны Улаанбаатар хотын ГАЙХАЛТАЙ зургууд
2301
Японд очоод таны хэзээ ч идэхийг хүсэхгүй 6 төрлийн амьтнаар хийсэн хоол
3395
Монгол оддыг хүүхэлдэйн баатруудтай зүйрлэвэл
2164
600 төгрөгөөр хооллож буй МОНГОЛ хүүхдүүд
1283
Сайд Д.Оюунхорол: Ядуу айл өрх олон байх тусмаа УТАА багасна
21460
Гитлерийн хүрээлэлд хүртэл багтаж чадсан гарамгай ТАГНУУЛЧ ЭМЭГТЭЙН ТҮҮХ
15330
Фэйсбүүк мессенжэр Unsend үйлдэлтэй болно
55
Ж.Ганбаатар: Би сайд болохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
1673
Х.Гэрэлмаа: Шоронд Мөнхбаясгалан эргэлтээр очиход миний хүүгийн нар нь гардаг байсан
18096
Хоёр дахь амьдралдаа алдахыг хүсээгүй Катя Зол сайн ээжийн үүрэг гүйцэтгээд тунчиг завгүй яваа
2485
Японы телевизээр “Архичдаар дүүрэн Монголд” хийсэн шуурхай сурвалжлага цацагджээ
1552
2017 оны дэлхийн хамгийн баян 10 хүн
1914
Гэртээ хүн оруулдаггүй бүсгүйн гэрт цагдаа нар ороод шалгатал cанаанд оромгүй зүйл байжээ
8771
Гэрэл зурагчин Майкл Шмидийн РОМАНТИК, ЭРОТИК зургийн цомог
2560
Казакстан улсын иргэд Монголд луйвар хийж байгааг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна
997
Эмэгтэй алдартнууд чамин цүнхнээс илүү бугуйн цагийг эрхэмлэх болжээ
960
Дуучин Отгонжаргалтай учир ургуулж эхнэрээсээ салсан МУГЖ Г.Ариунбаатар жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарч байна
6161
"Яг түүн шиг"-ийн оролцогч жүжигчин С.Ариунцэцэг үзэгчдийг "УХААН МУУТАЙ" хэмээн доромжлов
8307
Акуа Б.Уянга: БИ СЕКСОЛОГИЙН НОМ УНШИЖ, АМЬДРАЛ ДЭЭРЭЭ ТУРШИЖ ҮЗДЭГ. СЕКС БОЛ УРЛАГ
24670
Израиль дахь ХАЛУУХАН армийн цэцгүүд
1563
Дуучин Ука: Ангирмаа багшийн "Ингэ,Тэг" гэж шахаж шаардах нь их хэцүү байсан нь үнэн
3535
"Яг түүн шиг-2" оролцогч Г.Ганхүү: Энэ халхын хавтгайд Х.Лхагвасүрэнг "гүйцэх" дуучин байхгүй
4120
Улс төр дэх секс - IV хэсэг: Ирина, чи өөрөө хүсээд байгаа юм бол...
5800
В.Путин юунаас болж Борис Немцовыг хөнөөлгөсөн нууц ил болжээ
7932
Ерөнхийлөгч ”амьгүй албат” болох уу?
2353
“MNTM” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Жагзмаа нүцгэлжээ
4038
Эсрэг болон ижил хүйстнээ зэрэг сонирхдог байсан алдартнууд
1743
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Ц.Нямдорж...
889
Ертөнцийн гурван нууц
4340
Хойд Солонгос дахь хүүхдүүдийн нүд хальтрам дүр гэрэл зургийн хальснаа
14309
С.Эрдэнэ: ӨР НЭМЭХЭЭС АЙХ ХЭРЭГГҮЙ. МӨНГӨГҮЙ УЛС ЕР НЬ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ЮМ
2147
ЦАНГИС жимсний 10 ач тус
3047
Кинон дээр "жинхэнээсээ" секс хийсэн Холливудын жүжигчид
8731
56 настай Америкийн эротик хатагтайтай танилц
3982
АЖИЛТНУУДАА НҮЦГЭН АЖИЛЛУУЛАХ ШИНЭ АРГА СЭДСЭН НЬ АМЖИЛТ ОЛЖЭЭ
2718
Тоглоомчдод зориулсан ЭРОТИК хуанли
3455
Хайр дурлалдаа мансуурч яваа дуучин Селена Гомез ямар ч хөхөвчгүй хотын гудмаар...
3473
Доналд Трампын дэлхийн мисстэй жаргаж буй зургууд шуугиан тарьж байна
27968

100 ЯРУУ НАЙРАГЧ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28
Дэлгэрэнгүй мэдээлэл
29
29
Дэлгэрэнгүй мэдээлэл
30
30
Дэлгэрэнгүй мэдээлэл
31
31
Дэлгэрэнгүй мэдээлэл
32
32
Дэлгэрэнгүй мэдээлэл
33
33
Дэлгэрэнгүй мэдээлэл
34
34
Дэлгэрэнгүй мэдээлэл
35
35
Дэлгэрэнгүй мэдээлэл
36
36
Дэлгэрэнгүй мэдээлэл
37
37
Дэлгэрэнгүй мэдээлэл
38
38
Дэлгэрэнгүй мэдээлэл
39
39
Дэлгэрэнгүй мэдээлэл
40
40
Дэлгэрэнгүй мэдээлэл
41
41
Дэлгэрэнгүй мэдээлэл
42
42
Дэлгэрэнгүй мэдээлэл
43
43
Дэлгэрэнгүй мэдээлэл
44
44
Дэлгэрэнгүй мэдээлэл
45
45
Дэлгэрэнгүй мэдээлэл
46
46
Дэлгэрэнгүй мэдээлэл
47
47
Дэлгэрэнгүй мэдээлэл
48
48
Дэлгэрэнгүй мэдээлэл
49
49
Дэлгэрэнгүй мэдээлэл
50
50
Дэлгэрэнгүй мэдээлэл
51
51
Дэлгэрэнгүй мэдээлэл
52
52
Дэлгэрэнгүй мэдээлэл
53
53
Дэлгэрэнгүй мэдээлэл
54
54
Дэлгэрэнгүй мэдээлэл
55
55