Шинэ мэдээ
Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
2018-11-07 12:34:42   share

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 86.6 хувийн саналаар Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд үг хэлсэн юм. 

Тухайлбал, 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин: УИХ-ын баталсан хуулийн дагуу яваад ийм болчихлоо гэж хэлж байна. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын яриа зөрж байна. Улсын Ерөнхий прокурорт бүх эрх мэдлийг хангалттай өгчихсөн гэж хэлж байна. Гэтэл Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Хууль зүйн яам бүгдийг гацаагаад байна гэх юм. Асуудлыг бие бие рүүгээ чихсээр байх уу. Үүнийгээ засъя л даа. Мөн гишүүдийн яриад байгаа өмнөх том хэргүүд одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа нь үнэн. Хөгжлийн банк, Чингис бондын хэргүүдийн шалгалтын хариу яагаад удахгүй гараад байна вэ. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг заавал хүн барих тухай асуудал оруулж ирэхийг таны ажил гэж бид дүгнэхгүй. Гол нь яригдсаар байгаа томоохон хэргүүдийн үнэн, худал эсэх асуудлыг нэг талд нь гаргамаар байна. ЖДҮХС-аас 50 гишүүн зээл авсан гэх мэдээлэл үнэн эсэхийг тодорхой болгомоор байна. 60 тэрбумын хэрэг хоёр жил, таван сар боллоо. Ямар хэргүүд нь ийм хурдан, ямар нь удаашралтай байгаад байдаг юм бэ.

Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:-Б.Батзориг сангийнхаа төлөө хийсэн хэрэгт нь улстөрийн хариуцлага хүлээлгэчихлээ. УИХ-ыг тараах ажил сүүлийн нэг жил зохион байгуулалттай явагдаж байна. Тарна гэж энэ индэр дээрээс хүртэл мэдэгдсэн. Үүний дараа нэвтрүүлэгт хүртэл ороод дараа нь уг асуудал УИХ-д орж ирж байгаа байдлыг харж л байгаа шүү дээ. Энэ төр хаашаа яваад байна вэ. Засаглалын тогтолцоог ингэж хийж болохгүй. 

 ЭХЛЭЛ:09:30 ЦАГТ 

 

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 86.6 хувийн саналаар Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд үг хэлсэн юм. 

 

Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд, УИХ-ын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” тухай дурджээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий прокуророос М.Энх-Амгалангаас асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ: "Хөгжлийн банк"-аас зээл авсан хүмүүсийг шалгах шалгалтын дүн, Чингис, Самурай бондын зарцуулалтад хийсэн шалгалын дүн яаж гарсан бэ. Хаана байна вэ.  

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН: 2015, 2016 онд үйлдэгдсэн Хөгжлийн банк болон бондтой холбоотой хэрэг шалгагдаад шүүх рүү шилжсэн буцсан. Тэгээд дахин мөрдөн байцаах ажиллагаа явагдаад шүүх рүү шилжсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Иргэд УИХ-ын гишүүдээс иргэд шударга ёсыг нэхэх нь үнэн. Сүүлийн үед үйлдэгдэж буй төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг яагаад илрэхгүй байна вэ. Тэр хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол нэг хоёр хүн солиод хэрэг алга. Хэргүүдийг шалгаж байна гэж хариулдаг. Хэзээ шалгаж дуусах юм бэ.  ЖДҮХС-аас зээл авсныг буруу гэж бодож байгаа. Энэ байдлаас болж албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглаж хэрэг үйлдэж байна. Зарим хэргүүдийг зохион байгуулалттайгаар гаргаж ирэх тохиолдолд ч байна. 

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН: Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой бүхий л хэргийг шалгаж байна. Бүгдийг нь шалгаад явж байгаа. Өөрсдийн чинь баталж өгсөн хуулиар тухайн хүнийг байнга хориод байж болохгүй байна. Та нар алдаа согогтой хууль хийчихсэн. Өөрсдөө алдаатай хууль баталчихаад чи хууль биелүүлсэнгүй гэдэг. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалгах гишүүн жирийн иргэн хоёр чинь тэс өөр шүү дээ. Яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Шалгах боломжийг нь өгөөч. Тийм шударга юм бол Б.Батзоригоо чөлөөл. Хаана байна тэр шударга ёс. Энэ хүний шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн хүмүүс тэнд хоригдсон байна. Гэтэл энэ хүн энд зүгээр сууж байна шүү дээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Та үнэхээр том байна. Бид хуулиараа таньд асар их эрх мэдэл өгсөн юм байна. Та бидэнд ажлаа тайлагнах ёстой. Гишүүдийг загнаад үнэхээр том эрх мэдэлтэй байна. Та шударга ёсыг тогтоох гээд ажиллаж байна. Гэхдээ энд битгий том дуугараад бай. Бид таньтай хамтарч ажиллаад буруу, болохгүй хуулиа өөрчилье.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН: БИ ЗАГНААГҮЙ. Би дуу чангатай болохоор загнасан юм шиг ойлголт өгч магадгүй. Уучлаарай. Эрүүгийн шинэ хуулиас хойш эрүүгийн бодлогын асуудал унасан. Хүмүүжүүлэх, хорих асуудал унасан. Үүнийг Х.Нямбаатар гишүүн мэдэж байгаа биз: 

Гишүүд асуулт асууж дууссаны дараа үг хэллээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН О:БААСАНХҮҮ: Ерөнхий прокурорын хүсэлтийг дэмжихээс өөр арга. Араас нь хэд, хэдэн гишүүний асуудал орж ирэх юм шиг байна. Гэхдээ хүмүүсийг гэм, буруутай буруугүй бүгдийг хорьж 461-т хорьж болохгүй. Дахин дөрвөн хүний асуудал яригдаж байна. 

Эх сурвалж: Medee.mn 

 

НОМИНАЦИ