Зөнч Мухаммедыг доромжлоод цаазын ял сонссон бүсгүйн хувь заяа

2018-11-06 16:56:08

Пакистаны Дээд шүүх өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаараа “Бурханыг доромжилсон”хэргээр цаазаар авах ял авсан Ашиа Биби хэмээх бүсгүйн асуудлыг хэлэлцээд амийг нь өршөөн хэлтрүүлжээ. Энэ явдал Пакистаны хамгийн эмзэг цэг болсон шашны зөрчлийн асуудлыг дэлхий нийтийн анхааралд дахин оруулаад байна.  

Бүсгүй христийн шашинтан бөгөөд 2009 оны тэр нэгэн өдөр хөршүүдтэйгээ хэрэлдэхдээ лалын шашныг үндэслэгч, зөнч мэргэн Мухаммедыг хараан зүхсэн гэнэ. Тэрээр энэ хэрэгтээ 2010 онд цаазын ял сонссон бөгөөд түүнээс хойш одоо болтол ганцаарчилсан камерт хоригдож байгаа аж. Энэ хооронд бүсгүй гэм буруугүйгээ нотлохоор олон удаа хандсан ч авч хэлэлцэлгүй өдийг хүрчээ. Одоо ч гэсэн цаазын ялыг нь хэлтрүүлсэн ч бүх насаараа хоригдох гунигт хувь тавилантай учирсан байж ч магадгүй гэнэ. Тэрээр шоронгоос Франс Пресс агентлагийн сурвалжлагчтай холбогдож, энэ тухайгаа хоолой зангируулан байж ярьжээ.

Иргэд үйлдсэн хэрэгт нь хатуу байр сууринаас хандсаар байгаа нь бүсгүйг ийнхүү санаа зовниход хүргэж байгаа юм байна. Лалын шашныг үндэслэгчийг хараан зүхсэн хэрэг өдүүлсэн христийн шашинт эмэгтэйг цаазын ялаас хэлтрүүлсэн мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Карачи, Лахор, Пешавар зэрэг томоохон хотуудад шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн олон мянган пакистанчууд жагсаал хийсэн нь шүүхийг гаргасан шийдвэрээ эргэн харахад хүргэж мэднэ. Учир нь Исламабадад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр иргэд лалын шашныг доромжилсон этгээдийг өршөөн хэлтрүүлэх ёсгүй хэмээн уурлан хилэгнэж, эмх замбараагүй байдал дэгдээх дөхсөн бөгөөд цагдаагийн хүчээр намжаасан юм байна.

Тиймээс, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Сакиб Нисарм бүсгүйг Лахороос холгүй орших Шейкупурын шоронгоос удахгүй суллана гэж хэлсэн ч сүсэгтнүүдээс болгоомжлоод биелүүлэхгүй байх магадлал өндөр байгаа аж. Бүсгүй өөрөө ч үүнийг сайн ойлгож байгаа бөгөөд “Би итгэж ч чадахгүй байна. Тэд үнэхээр намайг суллана гэж үү” хэмээн дахин дахин асууж байсан гэнэ.

Бурхныг доромжилбол аман мэдүүлгийг нотлох баримтад тооцож ялладаг

Пакистанд ажил, аялал, ер нь ямар ч шалтгаантай бай, очсон л бол лалын шашны асуудалд ихээхэн болгоомжтой хандах ёстой гэдгийг Ашиа Бибид тохиолдсон энэ эмгэнэлт хэрэг харуулдаг. 

Ашиа Бибигийн талаарх гомдлыг 2009 онд хөрш айлынх нь хэдэн авгай нар анх шүүхэд гаргасан байдаг аж. Тэгэхдээ аяга хэрэглэж байгаа байдал нь түүний итгэл үнэмшил ариун биш байгааг харуулж байгаа талаар мэдүүлжээ. Хэсэг хугацааны дараа “хэрэлдэж байх үедээ Зөнч мэргэн Мухаммедыг доромжилсон утгатай үгсийг гурван ч удаа хэлсэн” хэмээсэн аж. Тэд эмэгтэйг Мухаммедыг доромжилсон даруйд гэрт нь зодож, бурхныг нь доромжилсон нь үнэн хэмээн амыг нь авчихсан гэдгээ давхар мэдүүлсэн гэдэг. Шүүх тэдний мэдүүлгийг нотолгоо гэж хүлээн зөвшөөрсөн нь гаргасан шийдвэрээс нь тодорхой.

Шүүх өршөөсөн ч ард түмэн яллана

Шашинд хэт гүнзгий автсан улсын хамгийн аймшигтай тал нь энэ. Шүүх хэдийгээр иөршөөсөн ч ард түмэн түүнийг өршөөхгүй гэдэгт Ашиа Бибигийн өмгөөлөгч бараг л итгэлтэй байна. Үйлчлүүлэгчийг шоронгоос сулласан ч уурсаж хилэгнэсэн ард иргэд үргэлжлүүлж, гэсгээн цээрлүүлнэ гэдэгт тэрээр санаа зовниж байгаа юм.

Түүний зовинол дэмий биш. Пакистандаа нэртэй улс төрч, Пенжаб мужийн захирагч Салман Тасир “Бурхныг доромжилсон” гэх хэргийг эрүүгийн хуулиас хасах, ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх санаачилга гаргаад бусдад хөнөөгдсөнийг тэрээр жишээ болгож байна. Салман Тасирыг Ашиа Бибиг суллахыг дэмжсэний төлөө бие хамгаалагч нь автомат буугаар шүршин хөнөөсөн байдаг. Алуурчин Мумтаз Кадри үйлдсэн хэргийнхээ төлөө шийтгүүлсэн ч ард түмний дунд баатар болж үлдсэн түүхтэй. Шүүх хурлын явцад иргэд хэдэн арван мянгаараа цугларч, алуурчныг өмгөөлж байсан нь түүх болон үлджээ. Тиймээс Ашиа Биби суллагдсан ч цаашид амар тайван амьдрах магадлал маш бага юм.      

Бурхныг доромжлогсдод үзүүлдэг гэсгээл

Бурхныг доромжилсон гэх зүйл ангийг Эрүүгийн хуульд анх 1860 онд оруулжээ. Тухайн үедээ 10 хүртэл жил хорихоор хуульчилсан нь 100 гаруй жилийн турш мөрдөгдөж байж. Генерал Зия уль Хак төрийн эрхэнд гарч, улс орон цэргийн дэглэм тогтсон 1980-аад онд харин энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах шийтгэлд хэд, хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг аж. Тухайлбал,

1980 он. Лалын шашны мэргэдийг доромжилсон бол гурван жил хүртэл хугацаагаар хорих,

1982 он. Коран судлыг гутаан доромжилсон бол бүх насаар нь хорих,

1986 он. Лалын шашныг үндэслэгч, Зөнч мэргэн Мухаммедыг хараан зүхсэн, доромжилсон бол бүх насаар нь хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ гэсэн нэмэлтүүдийг оруулж өгчээ. 

Хамгийн хачирхууштай нь, бурханыг доромжилсон этгээдийг хатуу шийтгэх уг хууль ард түмний дэмжлэгийг бүрэн хүлээдэгт байдаг. Тийм ч учраас улс төрийн намууд “Бурханыг доромжлох” гэмт хэрэгт ногдуулах ялыг улам бүр чангатгах замаар ард түмнээс хүлээх дэмжлэгээ өсгөхийг оролддог аж. Ахмадийн бүлэг гэгч этгээдүүд хүн амын 1.6 хувийг эзэлдэг христийн шашинтнуудын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулж олон хүнийг Линчийн шүүх маягаар алж талсан ч шийтгэл хүлээсэн нь нэгээхэн ч үгүй аж. 

Ашиа Биби гэж хэн бэ

Ашиа Биби нь 1971 онд төрсөн, энэ жил 47 настай. Нөхөр, дөрвөн хүүхэдтэй, христийн шашин шүтдэг пакистан эмэгтэй. Тэрээр 2010 онд цаазын ял сонссоноор энэ төрлийн гэмт хэргээр шүүхээс ялын дэд хэмжээ авсан анхны эмэгтэй болсон юм. Түүнд шийтгэл ногдуулсан явдал олон улсад шуугиан дэгдээж, өдгөө Пакистанд хүний эрх зөрчигдөж байгаа талаар асуудал гарахад байнга жишээлэгддэг болжээ. Шүүхээс түүнд өршөөл үзүүлсэн нь иргэдийн уур хилэнг бадрааж, өдгөө гэр бүлийнхэн нь ч нутагтаа амьдрах аргагүй болох хүнд байдалд ороод байгаа аж.  

 

Х.Батсайхан

Санамсаргүй мэдээ
Н.НОМТОЙБАЯР: ХҮРЭЛСҮХ НАМАЙГ САЙД БОЛГОЛОО ЮУ. ЯГ Ш ДЭЭ, П...!
12521
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №11
3522
АННЭ ФРАНКИЙН ХҮЧИРХЭГ 10 ИШЛЭЛ
92
Амьдралыг хэтэрхий илэн далангүй харуулж, шуугиан тарьсан шилдэг НАЙМАН ЗУРАГ
4577
Т.КАРМА: Манай Монгол эрчүүд гэж архи горьдсон өлөн нүдтэнгүүд
740
Бид улс орон хил хязгаар хамаарахгүй залуучуудаа дэмжих хэрэгтэй
483
ДАРААХ 8 УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
521
Жүжигчин И.Одончимэгийн охин З.Номуундарь нөхөртэйгөө эргэн нийлжээ
6195
Аушвитцын тамаас амьд үлдсэн эмэгтэй өөрийг нь аварсан Шотланд цэрэгтэй 71 жил амьдарчээ
11357
ТРАНСЖЕНДЕР СОЛОНГО: ТӨГС ӨӨ ТАМХИ ТАТАЖ ҮЛБИЙЖ ЯВАХААС ЧИНЬ ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭХ ӨӨР Л ДӨӨ!
743
"KFC-гийн хордлого гарсан салбарыг 14 сая төгрөгөөр торгож, хохирсон иргэдийн зардалд 49 сая төгрөгийг төлүүлсэн"
55
"Ералаша" хүүхдийн цуврал киноны одод ингэж өөрчлөгджээ
2601
Идэр дээд сургууль “Цусаа бэлэглэе” аянд нэгдлээ
569
Алдарт "Beatles" хамтлагийн хамгийн алдартай зургийн ард
2089
МNTM-ИЙН ОРОЛЦОГЧДЫН ЗУРАГНЫ ХӨГЖИЛТЭЙ ЭВЛҮҮЛЭГ
409
ГЭР ХОРООЛЛЫН АЙЛУУД ДУЛААНД ХОЛБОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
417
Х.Мандахбаяр: Урлаг, спортын их наадам говийн залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл байгаасай
2068
Загвар өмсөгч АМГАА барилгачин АМГАА болжээ
4637
Монголын анхны цэргийн нисгэгч Д.Жамбааг хилсээр гүтгэн цаазалж байжээ
1742
Алдартнуудын эмгэнэлт хайрын романсууд
1038
20 настай Белла Хадид "Оскар" авахыг хүсдэг
890
УЛААНБААТАРЫН 21 БАССЕЙНИЙ ХЭМЖЭЭ , ХАЯГ БАЙРШИЛ, ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ
140
Алжирын саятаны харш дахь САДАР ҮДЭШЛЭГ
14305
Худалдаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг мөн баривчиллаа
167
ШOOК: Оддын тэнэг төрх, зохимжгүй хувцаслалт
2594
“Каратэч жаал” киноны бяцхан охин танигдахгүй болтлоо өөрчлөгджээ
2211
Удган Түдэв: "С.Зориг агсны хэргийн үнэнийг хэлсэн хүн үхнэ"
17067
Скарлетт Иоханссаны нусаа нийсэн цаас 5.300 ам доллараар зарагдла
163
Дэлхийн хамгийн аймшигт арван цуврал алуурчин
3305
"MNTM" шоуны видео клипийг үзэгчид шүүмжилж байна
4039
Н.АЛТАНХУЯГ: ДЭНЗЭН ГЭДЭГ ЗАЛУУГ АМЬДЫН ХАГАЦАЛД УНАГАСАН ХҮН БОЛ Н.НОМТОЙБАЯР БАЙХГҮЙ ЮУ
1027
Ухаалаг утсыг шүүмжилсэн /+18/ зургууд
5733
"ӨГЗӨГ" БАЯРМАА БИЕЭ ЗАСЧ БУЙ ЗУРГАА ДЭЛГЭЛЭЭ
7154
Өнөөгийн нийгэм болон ухаалаг утсыг шүүмжилсэн /+18/ зургууд
15788
Жинхэнэ дуулианы эзэн Пэрис Хилтоны тухай 80 факт
965
Эрх баригчид хятадуудыг визгүй зорчдог болгоно гэж “тэнэгтжээ”
1804
БНХАУ-ын хүн амыг харуулсан аймшигтай 23 гэрэл зураг
19464
Ерөнхийлөгч Доналд Трамп монголчуудыг "хошгоруулсан" болохыг ЭСЯ-наас мэдээллээ
2147
Яруу найрагч Х.Тэргэл: "Хувьсал"-ын хулгайч хүүхэн ГАВЬЯАТ зүүх нь шудрага ёс уу
8834
Нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад зориулсан төв нээгдлээ
17
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ ХӨӨЖ ГАРГАСНААС БОЛЖ ГАДАА ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЖЭЭ
307
Далайд хөвж буй үзэсгэлэнт бүсгүйн түүх
7196
"Яг түүн шиг" шоуны оролцогч С.Гантогоогийн тухай таны мэдэхгүй сонирхолтой 10 баримт
6316
ДЭЛХИЙ 2099 он гэхэд ингэж өөрчлөгдөнө
715
И.Сталин "Ю.Цэдэнбал маш үнэнч хүн тул түүнийг бүү оролдоорой" гэж Л.Берияд захиж байжээ
25360
Дуучин Ч.Цэлмүүн Докторантад амжилттай сурч явна
2852
М.ЭНХБОЛД: БИ ТЭГЭЭД АВГАЙГААСАА САЛАХ ЮМ УУ?
6377
Арабын Эмиратын бизнес нислэгийн онгоц Монголын дээд зэрэглэлийн онгоцоос тансаг
2927
Салалтын дараахи хүний амьдрал: Брэд Питт архи тамхинаас болж жин хаяж сэтгэлийн гүн хямралд оржээ
6742
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АНХНЫ ЭХНЭР ЖАГСААЛД ОРОЛЦЖЭЭ
1065

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27