У.БАЯРСАЙХАН: ААВ МИНЬ ТЭНГЭРИЙН ОРНООС ДУУГ МИНЬ СОНСОЖ БАЙГАА ГЭЖ ИТГЭДЭГ

2018-11-05 11:32:12

МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч, МҮОНРТ-ийн сэтгүүлч Ундраагийн Баярсайхантай “Монгол бахархлын өдөр” болох “Монголын өглөө” тоглолт болон бусад зүйлийн талаар ярилцлаа.

-Та их зохиолч Д.Нацагдоржийн буурин дээр төрсөн юм билээ. Байгалийн үзэсгэлэнт Гүн Галуутай таны онгод хийморьт нөлөөлөв үү

-Манай аав Говь-Алтай аймгийн Тонхил, ээж Цээл сумын уугуул, Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул. Намайг нутгийнхаа нэрийг хэлэхээр хүмүүс “Их зохиолчийн нутгийнх байна шүү дээ” гэдэг. Үүнд ч би билэгшээж явдаг. Энэ нутгийн минь авшиг ч шингэсэн байх гэдэгт итгэдэг. Мөн хэн нэгэн тамирчин, уран бүтээлчид байгалийн өгөгдөл байдаг шүү дээ.

-Танайх адуутай айл уу?

-Аавын минь зүсэлж, өвлүүлж үлдээсэн адуу бий. Хотод аж төрж байгаа болохоор ах нараараа адуу малаа адгуулуулахаас өөр аргагүй. Би өөрөө хурдан морь унаж өссөн болохоор адуунд сонирхолтой, хайртай. Тиймдээ ч ааваасаа өвлөсөн адууны удам угшлыг таслахгүй, аль болох өсгөхийг хичээдэг. Энэ бодол минь миний хувьд бичигдээгүй хууль мэт болчихсон. Өнгөрсөн жил би “Алтан туурайтаа аварцгаая” аян зохион байгуулсан. Энэ аянаараа бойнд орох гэж буй адуунаас цөөн хэдийг нь ч гэсэн аварч, шинэ эзэн, шинэ нутаг, шинэ сүрэгтэй болгосон. Бага ч гэсэн буян болсон байх. Ер нь би адууны тухай ярихаар аавынхаа талаар ч яримаар санагддаг. Намайг наймдугаар ангид байхад аав минь өвчний улмаас тэнгэр болсон. Аав сум, орон нутгийнхаа наадамд олон хурдан хүлгийнхээ шандсыг сориулж байсан хүн. Манай сумынхан аавын минь хул азаргыг андахгүй. Олон удаа түрүү, айраг хүртэж байсан буян байсан. Даагандаа сумын наадамд тасархай түрүүлж орж ирэхэд нь аав хөлсийг нь хусаж байхад аман хүзүүнийх нь даага барианд дөнгөж орж ирж байсан түүхтэй. Тийм хол түрүүлээд орж ирэхэд нь аав ямар сайндаа эгчээс “Миний охин дутуу эргэчихээгүй биз дээ” гэж асууж байсан гэдэг. Тэгэхэд эгч унаж түрүүлж байсан юм л даа.

-“Монголын өглөө” таны бие даасан хоёр дахь тоглолт юм билээ?

-Тийм. Оюутан цагтаа хийж бүтээсэн дуугаараа 2010 онд Монгол бөхийн өргөөнд бие даасан анхны тоглолтоо хийж байлаа. Манай багшийг яруу найрагч Нямбуугийн Баянмөнх гэдэг. Тэр хүн тоглолтыг минь зохион байгуулж, найруулж өгсөн. Тухайн үед олон хүн намайг “Чи тоглолт хийх болоогүй” гэж хэлж байсан. Гэхдээ би зорьсон зүйлээ хойшлуулж, цаг алдахыг хүсдэггүй.

 -Одоо бол тэгж эсэргүүцэх хүн байхгүй биз дээ. Харин ч нэхэж байгаа байх...

 -Сошиалаар лав нэлээн олон хүн дэмжиж байгаа харагдсан.

-Тоглолт хийхэд санхүү их чухал. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Энэ удаагийн тоглолтын маань ерөнхий ивээн тэтгэгчээр “Улаанбаатар Шинэчлэл” компани ажиллаж байгаа. Ивээн тэтгэгчээр “Баян төгөлдөр констракшн”, “Хүчит чулуу” компани, “Монгол 3D шалавч”, “Багануур Бага-Хэнтийн бүс” морин спорт уяачдын холбоо ажиллаж байна. Дээрх байгууллагын удирдлагууд миний дуунуудыг сонсох дуртай юм билээ. Тиймдээ ч хамтарч ажиллах саналыг минь сайхан хүлээж авсан байх. Зарим нь өглөө болгон “Монголын өглөө” дууг сонсоод ажилдаа явахад хийморийн сан тавиулсан мэт ажил сайхан бүтдэг гэсэн шүү.  

 -Тоглолтын бэлтгэл хэдэн хувьтай явж байна?

-Тоглолтын бэлтгэл ажил бараг 100 хувь хангагдсан. Миний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Алтайн халиун” групп ажиллаж байгаа. Уг группийн 20 жилийн ой ирэх онд болно. Энэ ойн хүрээндээ тус байгууллагын ерөнхий захирал Ц.Гэрэлбаатар ах нэг залуу уран бүтээлчийг дэмжиж ажиллах аян өрнүүлсэн нь надад оногдсон хэрэг. Ийм сайхан боломж олгож байхад нь би яахан зөвшөөрөхгүй байх билээ.

        

   

 -Тоглолтынхоо нэрийг яагаад “Монголын өглөө” дуугаараа нэрийдэв?

-Монгол бахархлын өдөр” тоглолт маань болох учир “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарын дуулсан “Монголын өглөө” дуугаар нэрийдэх нь гоё биз дээ.

 -Дууны шүлэг бичдэг ихэнх яруу найрагч шүлгээ аль нэг хөгжмийн зохиолчид өгчхөөд орхичихдог. Харин та бол клип нь хийгдэж, үзэгчдэд хүртэл нь анхаарал тавьдаг юм шиг санагдсан?

-Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга эгч “У.Баярсайхан уран бүтээлээ яг хүүхэд шиг ээ хайрладаг. Бүр эцсийг нь үздэг уран бүтээлч” юмаа гэж хэлсэн байдаг. Аливаа уран бүтээлч өөр өөрийн онцлогтой. Зарим яруу найрагч шүлгээ аль нэг хөгжмийн зохиолчид даатгаад орхидог нь үнэн. Харин би тэгэхийг хүсдэггүй. Өмнө нь тэгж орхиод ганц нэг шүлэг маань өөр хүний нэрээр нэрлэгдээд дуу болчихсон тохиолдол гарсан. Бүтээл бол эцсийн эцэст үлдэх юм. Зүгээр хаячихвал хоёрын хооронд юм гарна. Тиймээс клипын зохиолыг нь хүртэл хамтарч бичих үе бий

-“Монголын өглөө” дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарласан байсан. Ялагчаа тодруулсан уу?

-Маргааш дүнгээ гаргана. Уг нь өнгөрсөн баасан гарагт дүнгээ гаргах байсан ч зарим оролцогчоос “Сум, аймаг руугаа орж амжихгүй байгаа болохоор хугацааг нь уртасгах боломж байна уу” гэсэн санал ирсэн болохоор хойшлуулсан хэрэг. Уг нь 60 гаруй хүн бүртгүүлсэн ч тэмцээний бүртгэлийг хугацаа богино байсан болохоор 20 гаруй оролцогч өөрийн дуулсан бичлэгээ илгээсэн. Энэ уралдааныг зарласан гол зорилго маань “Монголын өглөө” дуу хүмүүст хэрхэн хүрч байна вэ, хэр олон хүн энэ дууг дуулж байна вэ гэсэн санаа юм. Тэгэхэд ялангуяа орон нутагт байгаа сонсогчид их сонсож, дуулдаг нь анзаарагдсан. Мөн “Малчид дуулж байна”, “Уяачид дуулж байна” уралдаанд оролцсон хэд хэдэн оролцогч миний энэ дууг дуулсан байсан. Түүнчлэн "Монголын өглөө" дуу өнгөрсөн онд БНАСАУ-д болсон олон улсын дууны уралдаанаас мөнгөн цом шагнал хүртсэн. Тэр уралдаанд 20 гаруй орны 200 гаруй дуучин өрсөлдсөн юм билээ.

-Оюутан ангийнхан чинь таныг хоёрдугаар курст сурч байхдаа “Би дууны яруу найргийг эзэлнэ” гэж ханын самбар дээр бичиж байсан гэдэг юм билээ. Тэр үнэн үү?

-Би Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Саяхан сургуульдаа очиход Ц.Нацагдулам захирал “Баярсайхан яг мөрөөдлөөрөө явж байгаа. Чи санадаг бол хоёрдугаар курст сурч байхдаа ингэж бичиж байсан шүү дээ” гээд дээрх үгийг мөн хэлсэн. Тухайн үед ганц нэг дуу гаргаад хөөрөхдөө л тэгж бичсэн байх. Харин одоо бол тэгж хэлж чадахгүй шүү дээ.  

-Тоглолт болох өдөр ойртох тусам ямар бодол төрж байна вэ. Мэдээж аавыгаа үгүйлж байгаа биз.

-Аав минь миний ганц ч бүтээлийг сонсож амжаагүй. Намайг шүлэг бичнэ ч гэж төсөөлж байгаагүй байх. Харин бөх болгоно гэж их ярьдаг байсан. Ээжийн маань аав аймгийн арслан цолтой Бадарч гэж хүн байсан юм билээ. Халх голын дайнд байлдаж, тулалдаж явсан ч гэдэг. Манайх зургаан охин, хоёр хүүтэй айл. Ах бол барилдах сонирхолгүй. Харин намайг ноцолдох дуртай байсан болохоор аав тэгж боддог байсан байх л даа.

Аавдаа би гурван дуу зориулж бичсэн. Тэнгэрийн орноос сонсож байгаа гэдэгт ч итгэдэг. Зарим үед ааваасаа зөвлөгөө авмаар үе гарна. Мөн ганцаардана.

 

-За найрагчийн “Монголын өглөө” тоглолтод уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

С.БАТАА

Санамсаргүй мэдээ
Ким Кардашиан болон түүний гэр бүл Доналд Трамптай хамт
2326
”Эзэгнэгч” уран сайхны кино Эрдэнэт хотод гарч эхэллээ
798
Дуучин Т.Баясгалан гоо сайхны мэс засал хийлгэсэндээ ХАРАМСАЖ явдаг гэнэ
3180
Өөрөөсөө 100 насаар дүү бүсгүйтэй гэрлэж 124 настай байхдаа аав болжээ
2465
"Miss Universe-2016" оролцогчдын БУДАГГҮЙ төрх
2065
С.Баярын гадаад, дотоод дахь бүх хөрөнгүүдийн жагсаалт ил болж шуугиан тарилаа
122660
Ю.Цэдэнбал: Хятадын зүгээс элдэв халдлага дайралт ирвэл ЗХУ-ын баатарлаг улаан арми, БНМАУ-ын зэвсэгт хүчин хатуу хариу барина
4010
Өмнөговьд ноцтой гэмт хэрэг гарчээ
1845
Дэвид Бэкхэм: Роналдо хэзээ ч Мессигийн хэмжээнд ирэхгүй. Месси бол бүх цаг үеийн шилдэг нь.
5535
Улс төр дэх секс-III хэсэг: Элит зиндааны "биеэ үнэлэгч"
8086
Сэтгэлд үлдсэн дэлгэцийн кино бүтээл "Хатан зүрх" киноны тухай
1005
Их Британий эмэгтэй регбигийн баг нүцгэн бэлтгэлээ хийдэг
6254
Казахстаны их өлсгөлөнгийн тухай сэтгэл шимшрэм бодит түүх
5862
Ц.НЯМДОРЖИЙН ТУУЛАЙ ГҮЙЦЭХ ЦАГ
1975
Т.Дэлгэрмөрөн: “Камертон”, “Номин талст” нэгдээд Төв цэнгэлдэхэд тоглолт хийсэн бол сайхан аа
4199
Б.Бат-Энэрэлийн ээж: Миний хүүг эх, эцэггүй хүн шиг ойлгуулж ирсэн зарим нэг хүмүүсийг тэсэж чадахгүй байна
6014
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдийг загнав
150
Жүжигчин Т.Бархүүгийн гэр бүл Анхцэцэгийн дүүд туслах аянд хандив өргөв
3931
ЭЗЭНТЭЙ ОНИГОО: Да.Ганболд, Н.Номтойбаяр, С.Одонтуяа нарын ээлжит онигоонууд
4799
Афганчуудын амьдрал бидний төсөөлсөнөөс тэс ондоо
4298
В.Меньшов: “Москва нулимсанд дургүй” киног хориглочихоод байхад Л.Брежнев өөрөө үзээд, гаргахыг зөвшөөрч байлаа
12157
Аймшигт түүхтэй түүхэн ГЭРЭЛ ЗУРГУУД
12441
Техникийн мэдлэггүй ”Хонда” хэрхэн хамгийн алдартай автомашин үйлдвэрлэдэг компанийг бий болгосон бэ?
2651
42 настай Эва Лонгория тачаангуй зураг авалтанд оролцжээ
1020
ЗУУДАГ ГАНЦ ХОТОЧ
6542
Энэ оны хамгийн өндөр орлоготой жүжигчнээр "La La Land" киноны Эмма Стоун тодорчээ
1592
Венеци бол дурлалын диваажин "Аяллын тэмдэглэл"
637
АСАШЁОРЮҮ ДАГВАДОРЖ: ЯАГААД МОНГОЛЧУУД БИЕ БИЕДЭЭ ИЙМ ХАЙРГҮЙ БОЛЧИХСОН ЮМ БЭ
18221
Дэлхий даяар олдсон 13 мумми
2144
Дуучин Ука: Ангирмаа багшийн "Ингэ,Тэг" гэж шахаж шаардах нь их хэцүү байсан нь үнэн
3535
"Яг түүн шиг" шоуны оролцогч С.Гантогоогийн тухай таны мэдэхгүй сонирхолтой 10 баримт
6188
У.Баярсайхан: Би өөрийгөө гололгүйгээр мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтрахыг зорьдог
634
63 настай багшийн загвар өмсөгч болох болсон жинхэнэ нууц ЭР ХҮН байжээ
4363
Ирээдүйгээс ирсэн мэт харагдах бөмбөлөгт бүсгүй
2732
Дуучин Ч.Цэлмүүн Докторантад амжилттай сурч явна
2712
“Баян” Базарааг түшсэн мисс Д.Ариунцэцэг хувийн онгоц хөлөглөн зугаалж явна
4183
"Ami" салон үсний химидээ 30-50 хувийн хямдрал зарлалаа
2018
Охидын хүсэмжит залуу жүжигчин Э.Одбаяр аав болжээ
3816
Зун зураг авхуулахдаа эмэгтэйчүүдийн гаргадаг 12 алдаа
2670
Тачаангуй ИНДИАН эмэгтэйн гунигт түүх
6925
ЦАНГИС жимсний 10 ач тус
3047
"Яг түүн шиг"-ийн үзүүлбэрүүдийг бусад орныхтой харьцуулбал
3398
Билл Гейтс хүний ялгадасыг ”Цэвэр ус” болгон ууж байна
553
Монголчуудын засах ёстой 10 БҮДҮҮЛЭГ араншин
2690
Вьетнамын дайны үед Америкийн эрлийз 50 мянга орчим хүүхэд төрж байжээ
7982
Цагаан сараар огтхон ч хийж болохгүй 7 зүйл
2917
Гэрийн эзэгтэйн жигшмээр нууц
3859
Дубайн "Бурж Халиф" цамхагийг "гименокаллис" гэх цэцгээс үлгэр авч барьжээ
1420
Шинэ үеийн залуус маань мундаг болжээ
3895
Жүжигчин Энн Хэтэуэй бүрэн "нүцгэн" зургаа хакеруудад алджээ
1395

100 ЯРУУ НАЙРАГЧ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28
Дэлгэрэнгүй мэдээлэл
29
29
Дэлгэрэнгүй мэдээлэл
30
30
Дэлгэрэнгүй мэдээлэл
31
31
Дэлгэрэнгүй мэдээлэл
32
32
Дэлгэрэнгүй мэдээлэл
33
33
Дэлгэрэнгүй мэдээлэл
34
34
Дэлгэрэнгүй мэдээлэл
35
35
Дэлгэрэнгүй мэдээлэл
36
36
Дэлгэрэнгүй мэдээлэл
37
37
Дэлгэрэнгүй мэдээлэл
38
38
Дэлгэрэнгүй мэдээлэл
39
39
Дэлгэрэнгүй мэдээлэл
40
40
Дэлгэрэнгүй мэдээлэл
41
41
Дэлгэрэнгүй мэдээлэл
42
42
Дэлгэрэнгүй мэдээлэл
43
43
Дэлгэрэнгүй мэдээлэл
44
44
Дэлгэрэнгүй мэдээлэл
45
45
Дэлгэрэнгүй мэдээлэл
46
46
Дэлгэрэнгүй мэдээлэл
47
47
Дэлгэрэнгүй мэдээлэл
48
48
Дэлгэрэнгүй мэдээлэл
49
49
Дэлгэрэнгүй мэдээлэл
50
50
Дэлгэрэнгүй мэдээлэл
51
51
Дэлгэрэнгүй мэдээлэл
52
52
Дэлгэрэнгүй мэдээлэл
53
53
Дэлгэрэнгүй мэдээлэл
54
54
Дэлгэрэнгүй мэдээлэл
55
55