Б.БАТБИЛЭГ: Гэр бүлийн харилцаа, +18 гээд амьдралд байдаг л зүйлүүдийг ярьдаг

2018-11-05 14:49:24

Залуучуудын дунд давалгаа үүсгэж, ёстой л хуйлруулж буй “Ub Comedy” хамтлагийн жүжигчидтэй “Долоо хоногийн толь” сонин цувралаар ярилцахаар боллоо. Энэхүү цувралын салхийг хагалж, тус клубийн үүсгэн байгуулагч, Б.Батбилэгтэй ярилцав.

-Stand up comedy урлаг Монголд дутагдаж байгааг хэзээнээс мэдэрч эхлэв. Үүнийг эхлүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?

Арван жилийн өмнөөс л юм даа. Англи хэл гайгүй ойлгодог байсан болохоор Youtube-ээр Америкийн комеди хийж буй жүжигчдийн бичлэгийг үзэх дуртай байсан л даа. Ганцаараа заал дүүрэн хүнийг ойр ойрхон инээлгэж, яриагаараа бусдыг татаж байгаа нь таалагдсан. Тэгээд Монголд байдаг юм болов уу гэж судалж байлаа. Чапи, Суурь ах хоёрын комедиг хальт үзэж байсан. Удалгүй Joe Rogan гээд комеди хийдэг хүний яриаг “podcast”-аар сонслоо. Анх яаж Stand up хийж байсан тухайгаа ярьж хуваалцаж байсан юм. “Сонсогч та Stand up хиймээр байна уу. Тэгвэл та өөрийнхөө амьдарч байгаа хотод комеди клуб байна уу гэдгийг эхлээд хар. Байвал тийшээ шууд очоод нээлттэй микрофон дээр нь гарах хэрэгтэй. Хэрэв байхгүй бол нээлттэй микрофоныг чи өөрөө үүсгэ. Зүгээр нэг газар очоод л микрофоноор нь ярь. Энэ бол маш энгийн” гэж ярихыг сонсоод л санаа төрсөн дөө. Би тэр үед “Basement” гэдэг нэртэй бааранд DJ-гээр ажилладаг байв. Тэгээд нэг өдөр менежертэй нь яриад нээлттэй микрофоноор Stand up хийж үзье гэж зөвшөөрөл авсан. Түүнээс хойш нэг мэдэхэд л тайзан дээр гараад ярьдаг болчихсон байж билээ.

-“Stand up comedy”-г одоо ч ойлгодоггүй, мэдэхгүй хүмүүс олон. Энэ яг ямар төрлийн урлаг вэ?

- Stand up comedy бол хошин урлагийн нэг төрөл юм. Ганцаарчилсан тайзны урлаг гэх юм уу даа. Өмнө нь ганц хүний театр гээд Монголд байсан юм байна лээ. Гэхдээ яг уушийн газарт хүмүүсийг хоол идэж, юм ууж байх үед нь тайзан дээр ганц хүн гарч ирээд өөрийнхөөрөө хүссэн зүйлээ чөлөөтэй ярьдаг ийм шоу байгаагүй. Тайзан дээр байгаа хүн юу ч ярьж байж болно. Үзэгчид рүү цохилт, цохилт, цохилт дахин цохилт л хийх ёстой. Энэ утгаараа их хүчтэй урлаг л даа.

-Та “Авьяаслаг Монголчууд” шоунд яг энэ үзүүлбэрээр оролцоод хасагдаж байсан. Тухайн үед урам хугарч байв уу?

-Манай нөгөө хэд намайг сумлаад оруулчихсан л даа. “Stand up бол урлагийн нэг төрөл. Чи “Авьяаслаг Монголчууд”-аар дамжуулж энэ урлагийг таниулах ёстой” гээд л зөндөө юм ярьсан. Тухайн үед бид нийлээд жил хагас болчихсон байсан юм уу даа. Тэгээд би “За за. Нээрээ тийм ч юм уу. Гараад шууд л инээлгэчих юм байлгүй” гэж бодоод л орчихсон. “Basement”-д цугласан хүмүүсийг хөөрхөн инээлгэчихдэг байсан болохоор маш их урам зоригтой орсон байхгүй юу. Гэрээг нь бараг уншихгүй гарын үсэг зураад л. Томоо том. Гэтэл тэр том тайз, дөрвөн шүүгч, 200 гаруй үзэгчийг хараад шууд сандарчихсан.  Уг нь боксчин шиг эхний цохилтоороо нам унагаана гээд бодчихсон байсан хүн чинь бүтэлгүйтээд ирэхээр толгойд эсэн бусын юм бодогдсон шүү. Тэгээд баззер даруулаад дууссан. Ийм юм болчихлоо гэж үү гээд сэтгэл зүйгээр ялагдсан л даа.

-“Яах гэж оров оо. “Stand up хийх хүн нь би биш юм байна. Болъё” гэж бодоогүй юу?

-Болъё гэж бодоогүй ээ. Харин энэ тэмцээнд яах гэж оров оо гэж бодсон. Stand up comedy хийх тайз  биш юм байна аа л гэж бодсон доо. Гэхдээ одоо бол орсон нь зөв болсон байна  шүү гэж бодох болсон. Тухайн үеийн ялагдлаа ашиглаад өөрийгөө илүү сайжруулж, улам илүү дайчлах болсон.

-Хараалын үг их ашигладаг, +18 агуулгатай юм ярьдаг зэрэг нь шүүмжлэл дагуулна гэдгийг мэддэг байсан биз дээ?

-Манай клуб насанд хүрэгчдийн клуб. Бид комеди хийхдээ ямар нэгэн цензур, хориг тавьдаггүй. Тэр үгийг хэлж болохгүй, ингэж болохгүй гэсэн хязгаар байхгүй. Энэ урлаг чинь өөрөө байгалиараа хөгжих ёстой юм. Үг хэлэх эрх чөлөөг нь чөлөөтэй олгож байж хөгждөг. Үг сонголт, сэдвийн хувьд ч. Гэр бүлийн харилцаа, +18 гээд амьдралд байдаг л зүйлүүдийг ярьдаг. Энэ хоёр сэдвийн аль аль нь хүнд хүрдэг шүү.

-Шүүмжлэлээс гадна атаархалд нэлээн өртдөг үү. Жишээлбэл, хэн ч ингээд тайзан дээр гараад ярьж чадна гэсэн үзэл бодолтой хүмүүс олон байдаг юм билээ?

-Яахав дээ. Атаархал бол хаа сайгүй тааралддаг л юм. Бас “Хэн ч чадна” гэсэн хандлага харагддаг л даа. Би чадна гэж бодож байгаа нь зөв хэрэг. Гэхдээ өөрийгөө харуулах ямар ч нотлох зүйлгүй юм байж “Танай тав дахь өдрийн шоун дээр чинь шууд гаръя” гээд эрээ цээргүй аашилдаг хүмүүст бол би дургүй. Харин эсрэгээрээ чадна гэдгээ нотлохыг хүссэн, бүхнийг нойлоос нь эхлэе гэдэг хүмүүст нааштай шүү. 

-“Ub Comedy”-гийн залуучууд нийгэмд ямар хандлага түгээхийг боддог вэ. Учир утгагүй, ямар ч зорилгогүй тайзан дээр яриад байдаг гэж бодохгүй л байна л даа?

-Бидэнд маш том боломж үүсч байгаа байхгүй юу. Тайзан дээр микрофонтой ярьж байгаа хүн чинь давуу эрхтэй шүү дээ. Энэ давуу эрхээ зөв юм руу ашиглах ёстой гэж боддог. Ерөнхийдөө манайхан бүгдээрээ соёлтой байх хэрэгтэй, зөв амьдрах ёстой гэж боддог. Миний хувьд бол дотроо мөрөөддөг байсан юмаа ажил хэрэг болгоод явж байна. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл, залуучуудад урам өгөхийг маш их хүсдэг. Чи чадна, бид чадна, чи чадахгүй бол өөр хэн чадах юм гэдэг ч юм уу. Шударгаар хөдөлмөрлөж амьдрах тал дээр залуучууддаа үлгэр дуурайлал болох юмсан гэж боддог доо. Гэхдээ одоо бол би бусдыг биш өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү төвлөрч байгаа.

-Цаашдаа юу хийхээр төлөвлөж, зорьж байна вэ. Комедигоо байнга хийх итгэл үнэмшил хэр зэрэг байдаг вэ?

-Комеди бол миний хувьд суралцах сургууль болж байгаа. Бизнесийн тал дээр ч, хувь хүний тал дээр ч амьдралын сургууль болж  байна даа. Би асар их хурдацтай хөгжиж байгаа байхгүй юу. Туршлага арвин ихээр хуримтлуулж байна шүү. Гэхдээ хүн хийж чаддаг зүйлээ л хийгээд байвал ирээдүйд хэн болох вэ. Нэг л тойрог дотроо байгаад байна  гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрийн мэдэхгүй орон зай руу орж үзэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ би насан туршдаа комеди хийнэ. Үүнд бол эргэлздэггүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Aldar.mn Ч.Цэрэн

Санамсаргүй мэдээ
ТАНИЛЦ: Халхад цуутай хөөрөгний эзэд
10946
П.Анужин: Б.Лхагвасүрэн ах надад "Бүсгүй хүнд ухаан зохихгүй ээ, Ану минь" гэж хэлж байсан
13377
Эйфелийн цамхгийн тухай сонирхолтой 10 баримт
2177
МОНГОЛЫН ДОХТОЙ ХҮМҮҮСИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ...
310
Хойд Солонгосын "өрөвдмөөр" амьдрал "нууц камерын дуран"
8077
Хоёр толгойтой хүү мэндэлжээ
1334
Монголын армийн түүхэнд ганцаарчилсан танкын тулаан хийсэн Д.ДАШДЭНДЭВИЙН тухай эмгэнэлт түүх
13169
Ерөнхийлөгч ”амьгүй албат” болох уу?
2384
Насанд хүрээгүй Бангладешийн биеэ үнэлэгчдийн үнэн төрх
3023
Rokit bay: ”Оннц дүмд” насанд хүрэгчдэд зориулагдсан учраас эротик хэсэг бага сага гарна
2153
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №10
4773
Алдартнуудын амьдралын эцсийн хором гэрэл зургийн хальснаа
1345
БАГШ, ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХЭЭР БОЛЛОО
1307
Японы телевизээр “Архичдаар дүүрэн Монголд” хийсэн шуурхай сурвалжлага цацагджээ
1605
Ленинградын бүслэлтээс амьд гарсан Оросын алдартанууд
4178
Баян өв залгамжлагч бүсгүй гудамжинд гарсан түүх
5203
ДОХ-той, тахир дутуу, ижил хүйстэн гэх мэтийн марзан амьтныг Ерөнхийлөгчөөрөө сонговол Америкийн зүрх сэтгэлийг шууд л эзэмдэнэ
3401
Монголын халуухан бүсгүйчүүдийн сексийн талаарх хувийн бодол
5193
ДӨРВӨН ХИЙМЭЛ АРАЛ БҮТЭЭНЭ
119
ЗУУДАГ ГАНЦ ХОТОЧ
6581
БУЯНГИЙН ЖАГАА: ХҮРЭЛСҮХ ЭЭ АЛТНЫ НАЙМААЧИН ХАЯНХЯРВАА, НОМТОЙБАЯР ТЭРГҮҮТЭЙ ШААРНУУДАА НАМААСАА ХӨӨ
14191
Дэлхийн хамгийн аймшигт арван цуврал алуурчин
3240
ЖЕКИ ЧАН: БИ “ФЕРРАРИ”-ГАА МӨРГӨЛДҮҮЛЧИХЭЭД ШУУД ЗАМ ДЭЭР ХАЯЖ, МАРГААШ НЬ 10 ШИНИЙГ АВЧ БАЙЛАА
8263
"Miss Universe-2016" оролцогчдын БУДАГГҮЙ төрх
2113
Х.ЧОЙБАЛСАН: Бодоход миний эцэг тэр биз
8094
ХААН БАНК САР БҮР ТАНЫ МӨНГИЙГ БОЛОВСОН ТАЙЛБАРТАЙГААР ДЭЭРЭМДЭНЭ ГЭДГЭЭ ЗАРЛАЛАА
9469
Хятад залуу Монголын сэтгэлд хоногшсон дууг дуулж байна "ГАЙХАЛТАЙ"
11320
Бельгийн Дипломатчийн авсан 1976 оны Улаанбаатар хотын ГАЙХАЛТАЙ зургууд
2362
Алдарт "Beatles" хамтлагийн хамгийн алдартай зургийн ард
2034
Ерөнхийлөгч Х.Баттулга: "60 тэрбум"-ын асуудлын хамгийн гол гэрч Г.Доржзодовыг байцаах хэрэгтэй
2127
ЗУУНЫ ГЭМТ ХЭРГҮҮД: 35 жилийн дараа жинхэнэ нууц нь илэрсэн “ЗУУНЫ ДЭЭРЭМ”
10665
Улс төр дэх секс-V хэсэг: В.Путинаас ямар ч үнэр гардаггүй байсан...
8406
Арабын Эмиратын бизнес нислэгийн онгоц Монголын дээд зэрэглэлийн онгоцоос тансаг
2860
Нөхрөө үзэгчдийн суудлаас харж суусан жүжигчин Одноо нулимсаа барьж дийлсэнгүй
24492
Дуучин Отгонжаргалтай учир ургуулж эхнэрээсээ салсан МУГЖ Г.Ариунбаатар жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарч байна
6336
Нярай хүүхдэд зориулсан Дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар
1716
ДУУЧИН Б.АМАРХҮҮГИЙН ТАНХАЙН ХЭРГИЙГ ЦАГААТГАЖЭЭ
164
Түүхэн дэхь хамгийн их гутамшигтай 20 хувцас
2112
Ж.Дамдинцэрэн: Бичлэг байгаа бол олон нийтэд шууд гаргачих
1615
Б.ЖАРГАЛСАЙХАН: АМЬДРАЛДАА ГАНЦ ОЙМС ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС ЯАЖ БАЯЖСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ
670
МУГЖ Б.Сарантуяа: Кафед танилцсан бүсгүйтэй нэг залуу яриа өрнүүлж байгаа юм шиг дууг дуулж болохгүй
3237
УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ: М.Энхболд хоёр жил зугатаад алга болвол яана вэ?
282
Аймшигт түүхийн ГЭРЧ болсон гэрэл зургууд
7003
АСАШЁОРЮҮ ДАГВАДОРЖ: ЯАГААД МОНГОЛЧУУД БИЕ БИЕДЭЭ ИЙМ ХАЙРГҮЙ БОЛЧИХСОН ЮМ БЭ
18685
"Газар уснаа явагч" киноны Гуттиерегийн дүрийг бүтээсэн гайхалтай АНАСТАСИЯ
1874
Трансжендер Солонго нэгэн өвгөн рүү "нүдийг нь сохолно" гэж дайрчээ
5257
У.БАЯРСАЙХАН: ААВ МИНЬ ТЭНГЭРИЙН ОРНООС ДУУГ МИНЬ СОНСОЖ БАЙГАА ГЭЖ ИТГЭДЭГ
640
“Баян” Базарааг түшсэн мисс Д.Ариунцэцэг хувийн онгоц хөлөглөн зугаалж явна
4301
Яаж би, Элбэгдорж шиг энгийн номхон иргэдээ ингэж хошгоруулдаг болох вэ?
5419
Чарлиз Терон: Шон Пенн намайг мөрөөдлөө орхиход хүргэх хэмжээний эр хүн биш байсан
3061

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28
Дэлгэрэнгүй мэдээлэл
29
29