Шинэ мэдээ
ДЭЛХИЙ 2099 он гэхэд ингэж өөрчлөгдөнө
2018-11-01 16:26:48   share

Рэй Курзев гэдэг судлаач, зохиолч хүн 2099 он гэхэд дэлхийг ингэж өөрчлөн хэмээн бичжээ. Рэй шинжлэх ухааны таамаглалд нэрд гарсан бөгөөд түүний хэлсэн зарим зүйл нь аль хэдийнээ биеллээ олсон байна. Жишээлбэл Зөвлөлт холбоот улс татан буугдсан, дэлхийн шилдэг шатарчдыг компьютер ялсан, тоон туслагч Siri, Alexa зэрэг виртуал болон бодит байдлын системүүдийг бий болгосон гэж үздэг юм.

Рей Курзев 2010 оны аравдугаар сард өөрийн 1990, 1999, 2005 онуудад хийсэн таамаглалууддаа дүн шинжилгээ хийжээ. Нийт 147 таамаглалаас 115 нь үнэн, 12 нь ерөнхийдөө дөхсөн, 17 нь мөн дөхсөн, харин гурван нь худал байсан байна. Түүний үр ашиг 86% гарчээ.

Магадгүй бидний кино нь дээр үздэг шинжлэх ухааны уран зохиолууд бодит байдал болж хувирах байх. Ингээд 2099 оны дэлхийтэй танилцъя.

2019 он

 

Хүн төрөлхтөн соёл иргэншлийг хөнөөж байгаа өвчнүүдийн 95%-ийг устгаж чадна. Мөн хүний насжилт удааширч, эсвэл эргэх болно.

2020 он

Компьютер, хувцасны карманд багтаж, хэлбэр нь өөрчлөгдөх болно. Шинээр Дэлхийн засгийн газар гарч ирэх бөгөөд хүн төрөлхтнийг удирдах болно.

2020 оноос эхлэн хүний эрхтнүүд нано технологи дээр тулгуурлана. Сурталчилгааны ажлууд хүн бүрт аудио сувгаар дамжуулагдах болно.

2025 он

Нисдэг тэрэг, автомашин нар автомат удирдлагатай, 100% компьютер ээр хянагддаг болно.

2027 он 

Хүний тархины эд эрхтнүүдийг компьютер аар нарийн загварчлах боломжтой.

2020 оны сүүл гэхэд хиймэл оюун ухааныг хүний тархинд үүсгэх болно.

2029 он

Хүний бодох чадварыг зохиомол оюун ухаантай турших сорилтыг явуулах болно.

Нануминайнуудыг анагаах ухаанд өргөн хэрэглэх болно. Нанотехнологийг үйлдвэрлэхэд маш их цаг хугацаа шаардагдана. Энэ нь дэлхийн эдийн засгийг эрс өөрчлнө.

2030 он

Хүний бие мах бодь интернетэд амьдрах боломжтой болно. Виртуал бодит төхөөрөмж алга болно. Нануминайнууд тархины дотор тархины эсүүдтэй шууд харилцана.

Хүний тархи нь дахь наноминайнууд нь танин мэдэхүй, мэдрэхүйн чадварыг нэмэгдүүлэх, санах ойг нэмэгдүүлэхэд тусална.

Хүмүүс утасгүй сүлжээгээр өөр хоорондоо холбоо барих боломжтой болно.

Хүний зан чанар, дурсамжийг өөрчлөх боломжтой болох юм. Хүмүүс хүссэн үедээ дуртай биед өөрчлөгдөх чадвартай болно.

2040 он

Хүмүүс витуал бодит амьдралдаа ихэнх цагийг зарцуулах болно. Нанороботууд ямар ч хэлбэр, гадаргууг үүсгэдэг болно.

2045 он

Хүмүүсийн ухааныг хол давсан компьютер 1,000 доллар аар худалдаалагдах болно. Хүмүүс энгийн зүйл болон хувирна.

Хиймэл оюун ухаан нь хүнийхээс илүү бөгөөд дэлхий дээрх хамгийн ухаалаг амьдралын хэв маяг болж өөрчлөгдөнө. Өөрийн онцлогоор нь хүний түүхийг үүрд өөрчилж болно. Хүмүүс болон машин хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй байх бөгөөд хүн төрөлхтөн устах нь бараг боломжгүй юм.

2045-2099 он

Дэлхий нэг том компьютер болж хувирна. Хүн төрөлхтөн гэрлийн хурдаар хязгаарлагдахгүй.

Хиймэл оюун ухаан нь дэлхийн хязгаараас давах бөгөөд нарны энергийн системд шилжих ба дараа нь бусад галактикууд руу шилжих болно. Од, гараг, солирууд амьдралын хэв маягийг тогтворжуулах бүтэцтэй болж хувирна.

2099 он гэхэд машинууд гар утасны хэмжээг компьютерт суурилуулах чадвартай болно.

 

НОМИНАЦИ