САНДУЙН ЖҮД (Ёгтлол)

2018-10-16 19:14:35

Төрийн албанд орж буй залуус “Сандуйн жүд” уншуулбал нэн тохиромжтой. Энэхүү ном нь төрийн албанд баталгаатай оруулж өгөх шид увдистай бөгөөд нэгэнт орсны хойно аливаа хариуцлагаас мултлан гэтэлгэж, гэм буруу бүхнийг авран хамгаалдаг авшиг шингэсэн ном юм. Тийм ч учраас сахиус мэт нандигнаж явбал зохилтой. 

Номын анх зохиогдсон түүх нь Доржзодов гэх “хувилгаан шид үзүүлдэг” нэгэн ламтай холбоотой аж. Тэрбээр өмнө нь Ардчилсан намын хүрээнд шавилан сууж байсан нэгэн бөгөөд ном зохиох үедээ Монгол ардын намын хүрээнд залагдан ирсэн байжээ. Хоорондоо уншлага хийгээд засал ном, урсгал чиглэл огт таардаггүй хоёр хийдийн хүрээнд нэгэн дүрээр нэрээ хувилан үзэгдэж, үнэлэгдэж чадсан тул түүнийг “хувилгаан шид үзүүлдэг” гэх домог түгсэн байна. Ямартай ч тэрбээр Монгол ардын намын хүрээнд 2014 оны үед залагдан ирж, тус хүрээний гэсгүй лам Сандуй гэгчтэй уулзан, 2016 онд төр эргүүлэх хүчтэй тарни ном бүтээх санаагаа танилцуулжээ. Цаад Сандуй нь уулгамчлан хүлээн авч, хүрээнийхээ хамба ламыг залан авчирч, хамаг л хар бор, хор гүйлгэх зэрэг ажилд зардаг Ганбаа нэрт гэлэнг байлцуулан “Сандуйн жүд” гэх алдарт номоо бүтээсэн түүхтэй.

Аливаа номын нэр болоод гэгээнтэн, хувилгааны нэр нь Түвд гаралтай байдаг нь бас учиртай. Тухайлбал, Доржзодов гэх нэрийг утгачилбал, дорж гэдэг нь чулууны нэр. Өөрөөр хэлбэл, очир гэх чулууг дорж гэдэг аж. Харин Зодов нь эрхшээгч гэсэн утгатай. Ингээд Очироор эрхшээгч гэсэн утга бүрэлдэж буй нь тэр.

Тэгвэл Сандуй гэх нэрийг түвд галигаар утгачилбал “Нууц хураангуй” гэх утгатай. Бурханы номонд “Сандуйн жүд” буюу “Нууц хураангуйн шаштир” нь 2500 жилийн өмнөх Бурхан багшийн аман зарлиг юм. Тэр үед Бурхан багш Замбуутивд морилж, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гурвантаа сургааль ном айлдсан. Хамгийн төгсгөлийн агь тарнийн аймгийн номыг номлох үедээ нууц тарнийн Сандуйн жүдийг ном язгуур болгож айлдсан байдаг. “Сандуйн жүд” номонд нууц бүхний оньсыг хураасан гэж үздэг.

Товчилж ойлговол, нууцын тухай нууцаар зохиосон ном гэсэн үг. Сандуй тэргүүтэн ч өөрсдийн “Сандуйн жүд” номыг хамба ламаа байлцуулан гурвантаа нууцаар уулзаж, аман байдлаар зохиосон байдаг.

2016 онд тэдний хүсч тооцсоноор төр эргэж, мөнөөх хамба лам шашин, төрийг хослон баригчийн суудалд тун ойрхон очжээ. Энэ цагаас хойш “Сандуйн жүд” номны хүч үнэнхүү дэлгэрэн түгж, номын ах дүү олныг хураан тохинуулжээ.

“Сандуйн жүд” номны гол утга болбоос төрийн албанд орохын тулд заавал уншуулж, Сандуй тэргүүтнээс адис хүртэх ёстой бөгөөд үүний хариуд ихээхэн өргөл барьц өгөх учиртай. Номыг уншуулах тариф нь ямар албан тушаал хүсч буйгаас хамаараад янз янз. Яам, тамгын газрын мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга гээд бүгд өөр өөр үнэлгээтэй. Гэхдээ гол баталгаа нь энэ номыг уншуулсан л бол албан тушаалд очих нь баттай. Энэхүү баталгааг хамба лам өөрийн нэр хүнд, эрх мэдэл, илбэ шидээрээ аравнайлан шүншиглэжээ.

Гэвч энэ нь нийт сүсэгтэн олны тусын тулд биш, хэсэг бүлэг лам, төрийн хар хүмүүст л ашиг тустай ном учраас машид нууц байдлаар түгээн дэлгэрүүлдэг “хориотой ном” юм. Цөөхөн хэдхэн хүний хязгааргүй баяжих шунал, албан тушаал, зэрэг дэвийг дамлан наймаалцах сэдлийг гүйцэлдүүлдэг ном учраас хор уршиг, үр хөнөөл нь асар их аж.

Энэ номны балгаар төрийн албанд хийд болон хамбад хандив нэрийдлээр их хэмжээний мөнгө өгсөн хүн мэдлэг, боловсрол эс хамааран томоохон алба тушаал, зэрэг сэнтий хүртэх болсон байна.

Албан тушаалд хүрэх замыг ийнхүү хялбаршуулж, зөвхөн “Сандуйн жүд” номын хүчээр гүйцэлдүүлж болдог болсноос хамаарч, олон залуус эрх мэдэлд амар хялбар замаар хүрч болно гэдэг итгэл үнэмшилтэй болов.

Хэчнээн эрдэм чадалтай, боловсролтой байлаа гээд “Сандуйн жүд” номыг уншуулахад шаардагдах мөнгөгүй л бол хэн ч биш болж хувирдаг тогтолцоо бүрэлдэж эхлэв.

Төрд ажиллаж байгаагүй, түмэн олонд танигдаагүй, мэдлэг боловсрол маруухан “ламхай” нар “Сандуйн жүд”-ийг тахин шүтсэнээр тэнгэрийн умдаг атгах болсон нь нууц биш.

Гэтэл ийм балаг шавхай тарьсан Сандуй ламтан өөрөө албан тушаалаасаа аль хэдийн зайлуулагдсан ч “хэргийн гол эзэн, хэнгэргийн дохиур” болох хамба ламтан хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх нь байтугай элдэв башир аргаар булзан мэлзсээр байгаа билээ. Тэрбээр “Би энэ хэрэгт огт оролцоогүй. “Сандуйн жүд” номыг нэг удаа сонсоод л өнгөрсөн” гэх ухааны юм ярьж, сүсэгтэн олныг мунхруулах гэж хичээж байна.

Нэг л удаа сонсож өнгөрсөн байлаа ч “Сандуйн жүд” номын хор хөнөөлийг танин мэдэж, онц ноцтой алдаа завхралыг арилган тонилгох боломж түүнд байсан. Гэтэл төрийн албанд энэхүү номыг нэвтрүүлснээр 60 тэрбум лан зоос хураан хуримтлуулж болно гэж барим тавим ярьсан баримт нь олны дунд түгжээ.

Төрийн жинхэнэ албан хаагч, ажилдаа мэргэшсэн чадварлаг залуус 60 тэрбум лан зоос цуглуулах төлөвлөгөөний эхний хохирогч болсон. Тэдний оронд “Сандуйн жүд” уншуулсан “банди нар” дараалал дайрч, албан тушаалд томилогдох болжээ.

“Сандуйн жүд” ном уншуулсан атал түүнд тохирох алба тушаал, яам тамга үгүй бол ядах юмгүй нэг шинэ алба, агентлаг, эсвэл бүр яам бий болгочихно. Бүр яам бий болгож боломгүй байвал яамгүй ч хамаагүй сайд, дарга гэж албан тушаал бий болгоно.

“Сандуйн жүд” уншуулсан хүнийг олон нийт “Лифтний хүн” гэж нэрлэдэг. Лифтний хүн гэдэг нь давхар алгасч, шат ахихыг хэлж буй юм. Хэн нэгний татаас, дэмжлэгээр дээшээ гардаг гэсэн санаа. Таван давхарт лифтээр гарах, шатаар гарах хоёрын ялгааг төрийн албаар жишээлж хэлсэн хэрэг.

“Сандуйн жүд” номыг уншуулсан хүн андашгүй. Идэх уух нь огцом нэмэгдэж, бэлхүүс хэсгээрээ илэрхий жин нэмж, дуугарах нь цөөрч, хямсганах нь их болж ирнэ. “Сандуйн жүд” ном хүний биед зарим нэг сөрөг үр нөлөө үзүүлдэг бөгөөд ялангуяа хүний харааг жаахан муутгадаг. Тиймээс тус номыг уншуулсны дараа хүн танихаа болих, өөрөөсөө жижиг, доод албан тушаалтай хүмүүсийг олж харахгүйгээс үүдэлтэйгээр дээгүүр нь харах, эсвэл алгасч харах зэрэг шинж тэмдэг хурцаар илэрдэг. “Сандуйн жүд” номыг ядуу дордос, дорд буурай заяатанд зориулж зохиогоогүй учраас ихэс дээдэс мэт зан суртахуун суулгаж өгдөг. Ямбархаж чадахгүй, нэрэлхүү хүмүүст энэ номыг зохимжгүй, биед халтай гэж үздэг байна.

Хэн нэгэн даргын ая талыг олж, цүнхийг нь барьж гүйсэн залуучууд төрийн албаны ёс дэг, хууль эрх зүйг судлахын оронд “Сандуйн жүд” номыг шөнө, өдөргүй цээжилж, амны уншлагаа болгожээ.

Зарим гэнэн ардууд насаараа гандан гарч, “Сандуйн жүд” ном уншуулсан атал нэг ч удаа дарга байтугай даамал ч хийж үзсэнгүй гэж бодож мэднэ. Бурхан багшийн зохиосон “Сандуйн жүд”, буруу номтны зохиосон “Сандуйн жүд” хоёрын алинд нь итгэхээ сүсэгтэн олон та нөхөд мэдтүгэй. Би лав албан тушаал ахиулдаг тарниа амандаа байнга унших болсон. Ээ, умаа хум пад жар жар тэр бум суухаа.    

Санамсаргүй мэдээ
Герман эртэй хуримласан "Umbrella" Зулаагийн тансаг хурим
9992
Хятадууд хүний эр, эм дааварт нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
1516
Осама Бен Ладенийг үхсэн гэж зарлахаас 10 жилийн өмнө өвчнөөр нас барсан байжээ
2954
Ж.Гомбожав: Манайд арван хэдэн яам хэрэггүй. 360 сум ч заавал байх албагүй
3330
Д.Осгонбаяр: Би өнөөдөр тэр дэлгүүрээс олсон орлогоороо хорт хавдартай хүүхдүүдэд туслах шаардлаггүй
18137
Финалын шатан дээрээ Дуучин Укаг дуурайсан Мээдээ өнчрүүлж орхисон ганц охиндоо ТЭТГЭМЖ ч өгч чаддаггүй
8747
Өнөөдөр Майкл Жексон 59 нас хүрэх байлаа
1646
Японоос онлайнаар хүссэн машинаа авах боломжтой
712
Хятадад 9 настай охин төржээ
2571
Япон улсын иргэд "СЕКС" дур хүсэлгүй гэдэг нь нотлогдлоо
4074
Бусдад адлагдаж байсан хүү Холливудын алдартан болсон түүх
4474
Нэг сартай охин жирэмсэлжээ
10075
Урлагийн акулууд 30 жилийн дараа нэг дор цугласан нь
4036
Бидний төсөөлж байснаас үлэмж ялгаатай алдартай 15 аялал жуулчлалын газрууд
1190
Ойн цоорхойд нүцгэлсэн бүсгүйд хүч хэрэглэхээр завдсан мунаг эрд чухам юу тохиолдох нь энэ вэ?
6121
Б.Наранхүүгийн хамгийн тэнэг 10 ишлэл: ХЯТАДУУДЫГ ЧӨЛӨӨТЭЙ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
4395
С.Гантогоо: С.Жавхлангийн дууг дуулна гэдэг их тэвчээр шаардаж байна, бэлтгэлийн үед УЙЛСАН ч тохиолдол бий
4531
В.Меньшов: “Москва нулимсанд дургүй” киног хориглочихоод байхад Л.Брежнев өөрөө үзээд, гаргахыг зөвшөөрч байлаа
12157
Дуучин Ука: Ангирмаа багшийн "Ингэ,Тэг" гэж шахаж шаардах нь их хэцүү байсан нь үнэн
3535
Бразилийн ихрүүд 100 насны ойгоо тэмдэглэж буй хөгжилтэй агшин
1607
Дуучин Ч.Цэлмүүн Докторантад амжилттай сурч явна
2712
Бүхэл амьдралынхаа турш 400 бүсгүйтэй унтсан 23 настай залуу
4579
Хүн төрөлхтний элч болсон 57 бүсгүй САНСАРТ аялаад байна
906
ASPAC: 40 орны 3000 гаруй манлайлагч залуус манай улсад чуулна
758
Жүжигчин Аманда Сеифрэйдийн хакердуулсан ЭРОТИК зургуудаас
10146
"Яг түүн шиг 2"-ийн оролцогч Т.Бархүү анхны эхнэрийнхээ тухай ийнхүү ярьжээ
11999
Төгөлдөр хуурч С.Ами: Сүүлийн үед "шоудхаас" илүү караокед дуулах нь элбэг болж
2858
Европын халуухан секс хүүхэлдэйтэй уушийн газар
2695
Алтан гуталтай Усайн Болт
999
Алдарт гэрэл зурагчин Эллиотта Эрвиттагийн ЁЖТОЙ бүтээлүүд
1926
Луугийн замнал буюу Брюс Ли-гийн нууц түүх
3600
Б.Булганы мэдүүлгүүд өөрчлөгдсөн нь буюу С.Зоригийн хэргийн ноцтой нууц баримтууд
15449
Алдарт хүнсний 20-ийн зодооны өнөө хүртэл тайлагдаагүй дуулиант нууцаас
14640
Бруно Марс, Жастин Бибер, Майкл Жексон, Кэтти Пэрри нарыг дуурайж "Яг түүн шиг" шоуг утгаар нь үзүүлсэн бичлэг
3778
Х.Гэрэлмаа: Шоронд Мөнхбаясгалан эргэлтээр очиход миний хүүгийн нар нь гардаг байсан
18096
Нүүр будалтаараа сая гаруй захиалагч татсан ӨСВӨР НАСНЫ хөвгүүд
2176
Эмнэлэгт үзүүлэхээр хотод орж ирээд түрийвчээ гээсэн байжээ
5886
Хоёр эхнэрийг хуулиараа зөвшөөрсөн улсууд 
5514
Адольф Гитлерийн тухай хамгийн "тэнэг" таван нууц
2812
Дэлхийн хамгийн аймшигт арван цуврал алуурчин
3156
Дэлхийн алдартануудын сургамжит ишлэлүүд
1951
Сурфингчин халуухан охид
1865
23 насандаа 360 хүний амийг аварч байсан БААТАРЛАГ ЭМЭГТЭЙ
3208
“Оюунлаг сурагч” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
747
Жим Керри: Миний хувьд хамгийн том эрсдэлтэй алхмыг драмын кинонд тоглох гэж хэлэх болно!
975
Б.Мөнхбаягалан: Хүрэлсүх ээ....ЗҮРХЭЭ ЧАГНА
617
Мандухай сэцэн хатны өөрчлөлт олныг цочирдуулав
4072
Монголын Даншиг наадмыг 1862 оны Оросын "Северная пчела" сэтгүүлд ийн өгүүлж байжээ
1980
Б.Гантулга: Надад найз охидууд дүүрэг дүүргээрээ, сум сумаараа л байна
4713
“КИБЕР” УЛСЫН ШИНЭ ИРГЭД
366

100 ЯРУУ НАЙРАГЧ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28
Дэлгэрэнгүй мэдээлэл
29
29
Дэлгэрэнгүй мэдээлэл
30
30
Дэлгэрэнгүй мэдээлэл
31
31
Дэлгэрэнгүй мэдээлэл
32
32
Дэлгэрэнгүй мэдээлэл
33
33
Дэлгэрэнгүй мэдээлэл
34
34
Дэлгэрэнгүй мэдээлэл
35
35
Дэлгэрэнгүй мэдээлэл
36
36
Дэлгэрэнгүй мэдээлэл
37
37
Дэлгэрэнгүй мэдээлэл
38
38
Дэлгэрэнгүй мэдээлэл
39
39
Дэлгэрэнгүй мэдээлэл
40
40
Дэлгэрэнгүй мэдээлэл
41
41
Дэлгэрэнгүй мэдээлэл
42
42
Дэлгэрэнгүй мэдээлэл
43
43
Дэлгэрэнгүй мэдээлэл
44
44
Дэлгэрэнгүй мэдээлэл
45
45
Дэлгэрэнгүй мэдээлэл
46
46
Дэлгэрэнгүй мэдээлэл
47
47
Дэлгэрэнгүй мэдээлэл
48
48
Дэлгэрэнгүй мэдээлэл
49
49
Дэлгэрэнгүй мэдээлэл
50
50
Дэлгэрэнгүй мэдээлэл
51
51
Дэлгэрэнгүй мэдээлэл
52
52
Дэлгэрэнгүй мэдээлэл
53
53
Дэлгэрэнгүй мэдээлэл
54
54
Дэлгэрэнгүй мэдээлэл
55
55