Орчин цагийн Мухаммед Али буюу Шидэт Конор

2018-10-09 17:40:48

Холимог тулааны спорт буюу “UFC”-г нэг л хүнээр төлөөлүүлж ойлгоход хангалттай. Хэдхэн жилийн өмнө энэ эрхэм дэлхий нийтэд  тийм ч сонин хүн биш байлаа.  Мэргэжлийн рингэнд 21:4 гэсэн харьцаагаар ноён оргил нь болсон Конор Макгрегор одоогийн амжилтад хүрэхийн тулд өөрийнхөө нөөц бололцоог тултал ашигласан гэдэг. 12 настайгаасаа боксын спортод шимтэж, хүүхэд байхын амьдралын эрээн бараан, ээдрээтэй мөчүүдээс өөрийгөө олсон тухайгаа хэвлэлд дурдсан удаатай.

            Ирландаас төрөн гарсан анхны холимог тулаанч хэрцгий догшин мэт овилгогүй авирладаг ч дотроо хэнээс ч дутхааргүй, уян өрөвч нэгэн. Бусдыг дээрэлхэх үзлийг тэвчдэггүй ба үүнийхээ эсрэг бат зогсож өмгөөлж чаддаг. Итгэхэд бэрх ч гэлээ нэн үнэн. Конор сургуулийн хүүхдүүдэд бие биенээ хүндлэх, дээрэлхэхгүй байх талаар үргэлж зөвлөж хүүхдүүдтэй ойр байж тэдэнд хүндлэлийн чухал ач холбогдлыг ойлгуулахыг хичээдэг бөгөөд үүндээ ч сэтгэл хангалуун байдаг аж.

Аз дагуулсан анхны гэрээ

            Конор 2007 онд Ирландын үндэсний тулаан болох Шударга үнэний рингэд гарсан нь анхны том дэвжээ нь байв. Энэ үеэс л түүний тулааны чадвар ивээн тэтгэгчдийн анхааралд өртөж гэрээ байгуулах санал хүлээн авахад хүргэжээ. 2013 онд түүний холимог тулааны анхны гэрээ хийгдсэнээр Ирландын залуу дэлхийн тулаанч болох замналдаа орсон аж. Тухайн үед UFC-ийн холбооны ерөнхийлөгч Дана Ваят Дублинд ажлаар явж байхдаа Конорын талаарх хүмүүсийн цуу яриаг сонсоод түүнтэй тусгайлан уулзаж, гэрээнд гарын үзэг зурснаар Конорын амжилтын үүд хаалга нээгдсэн. Ийнхүү Конорын түүх шинээр бичигдэж эхэлсэн байна.

Чихэнд сонсголонгүй сэтгэл үймүүлдэг үгс

Тулаан бүрийн өмнө  хэрэггүй дэмий үгсээрээ өрсөлдөгчөө шатаадаг нь түний нэг онцлог. Огт таашаадаггүй нэг хэсэг байдаг ч тулааны өмнөх сэтгэлзүйн дайралт, тактик гэх мэтээр сайшаалтай хүлээж авдаг хэсэг ч бий. Ямартай ч Конор нударгаараа ч, амаараа ч өрсөлдөгчөө “Нульдаг” нэгэн.

Үе үеийн дайчдын буцалсан цус

Өөртөө хэт итгэлтэй, бардам зангаасаа болж чичлүүлэх үе байдаг ч энэ түүнд сонин биш гэнэ. Учир нь өнөөдрийн Макгрегорыг бүтээхэд итгэлтэй байдал, бардам, омголон зан нөлөөлсөн гэдэгт эргэлздэггүй байна. Олон үеийн турш тэмцэж ирсэн, дайчин удмын буцалсан цус өөрийнх нь судсаар урсдаг гэдгийг онцолж, угсаа гарлаа сайн мэддэг тухайгаа нэг биш удаа дурдсан юм.

Эх орноо дэлхийд сонордуулсан Ирланд “азарга”         

Өнгөрсөн жилийн Ирландын нэрийг дэлхийн сонорт хүргэсэн хамгийн чухал хүн бол яах аргагүй Конор Макгрегор юм. Түүний нэр хүнд асар хурдтайгаар түгэн дэлгэрч хүмүүс ч түүнийг Ирландын унаган хүү хэмээн тодотгох болсон. Мэдээж түүний амжилтаар төрөлх нутаг Ирланд ч бахархаж байгаа ба маш их бэлтгэл, хөлс, цус, нулимсаа дуслуулан хичээсэн зүтгэл нь түүнд улс орны хүндлэлийг авчирсан. Харин Конор өөрийн шаргуу зүтгэлийнхээ талаар ярихдаа “Би итгэлд итгэдэг. Миний дасгалжуулагч Жон Кавана шүтлэггүй хэдий ч бусдыг түүний адил бодолтой болохыг ятгадаг. Энэ чинь цагийн гарз биш гэж үү. Хэрвээ хүмүүс тэр бурханд эсвэл энэ бурхан итгэдэг бол түүнийг байгаагаар нь л хүлээж авах хэрэгтэй. Би тэгж л хүлээж авдаг. Гэхдээ бид өөрсдийнхөө хувьд өөрсдөдөө бурхан нь байж чадна гэж боддог. Би өөртөө л итгэдэг.” хэмээжээ.

Мөнхийн түшиг Дий Девлин

Конорыг өгсөж уруудахын аль ч цагт нүүр буруулалгүй нэг л зангаараа байсан хүн бол түүний эхнэр. Дий Девлин гэх эмэгтэй 2008 оноос хойш Конорын тулаан бүрийг үзэж бие болоод сэтгэл зүрхээрээ хамт байсан гэдгээрээ Холливүдийн зарим хосуудаас ч илүү нэр хүндтэй. Хэдийгээр хосууд гэр бүлийн талаар төлөвлөөгүй байсан ч 2017 оны 5-р сард Конор Жэк Макгрегор Жэй Ар гэх хүүтэй болсон юм.

Санхүүгийн сахилга бат сул Конор

Этгээд хачин зүйлд хэтэвчээ нимгэлэх дуртай тэрээр хувцаслалтын өвөрмөц содон шийдлүүдээрээ шинэ тренд бий болгодог. Тиймдээ ч Конор томоохон хувцас загварын бүтээлүүдэд мөнгө цацахаас татгалздаггүй болов уу. Үүний нэг жишээ нь алдарт Dolce & Gabbana брэндийн дэлгүүрээс нэг удаагийн худалдан авалтад 27,000 ам.долларыг зарцуулсан.

 

Орчин цагийн Мухаммед Али

Макгрегор, Мухаммед Али нар тулааны өмнө өрсөлдөгчөө доош хийж, зориудаар хоноцын үг хаядгаараа адил төстэй. Гэвч энэ зангаар нь Макгрегорыг,  Алитай адилтгавал эндүүрэл. Түүний спортоор дамжуулж, үзэгчдийн үзэл бодол байр суурийг өөрчилсөн нь Али шиг хүндлэгдэхэд хүргэсэн аж. Шүтэн бишрэгчид нь Конорыг үнэлэхдээ: Сүүлийн 10 жилд төрөөгүй эрэмгий дайчин, дэлхийн хамгийн тулаанч хэмээн алдаршуулдаг. Харин ирланд “Азарга” маань Мухаммед Алигийн үнэнч шүтэн бишрэгч гэдгээрээ бахархдаг байна.

 

       Нэрт тулаанч өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагедовтой хийсэн тулалдаанд ялагдал хүлээснээр их спортын замналаа орхин, зодог тайлж байгаагаа  мэдэгдсэн юм. Мөн тэрээр хэвлэлийн хурлын үеэр “Би Хабибад ялагдсан ч тэмцэлд ялсан. Зодог тайлж байгаа нь спортоосоо нэг мөсөн холдож байгаа явдал биш” гэжээ.

Мөн Конор өөрийн гэсэн холимог тулааны клуб нээж, шилдэг тамирчдыг бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.  Энэ нь түүний их спортдоо эргэж ирэх нэг зам байж ч мэдэх юм.

Санамсаргүй мэдээ
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №2
7854
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг өглөөний цайнд урьж ярилцлаа
655
Поп гүнж Бритни Спирсын секс бичлэгийг 100 сая доллараар худалдаж авч байжээ
2023
Энэ л хэрэгтэй байсан юм байна ш дээ
1266
"ZARA" брэндийн нууц ноёнтон А.Ортегагийн бусдад дэлгээгүй нууц түүхүүд
1917
Аймшигт түүхийн ГЭРЧ болсон гэрэл зургууд
6947
Дэлхийн түүхийг өөрчилсөн Н.Хрущев, Р.Никсон нарын хэрүүл
3776
БНХАУ-ын хамгийн залуу тэрбумтан бүсгүй 24 настай
3414
Бодит бус юм шиг санагддаг бодит хүмүүс
2327
Холливудын хамгийн их шуугиан тарьсан салалтууд
473
АМРАХ АГШИН: Жирэмсэн болсоноо нөхөртөө хэлтэл...
7547
МАН-ын хөзөр буюу Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нарын хэн хожих вэ?
1860
“Мега майнд” хүүгийн зовлон
1948
АЖИЛТНУУДАА НҮЦГЭН АЖИЛЛУУЛАХ ШИНЭ АРГА СЭДСЭН НЬ АМЖИЛТ ОЛЖЭЭ
2754
Алдарт “Титаник”-ийн бидний мэдэхгүй аугаа хайрын түүх
682
23 насандаа 360 хүний амийг аварч байсан БААТАРЛАГ ЭМЭГТЭЙ
3245
Амьд барби Кен арав дахь удаагаа хамрын мэс ажилбарт оржээ
1110
МОНГОЛООС ТӨРСӨН ХЯТАД ТЭРБУМТАН ЛИМ СИМ ПАУ
3971
Өнөөгийн хүмүүсийн "засрашгүй" аюултай 10 донтолт
622
Б.Шижирбат: Шоуны шүүгч Саймон Каэулийн төсөөлөөчгүй зүйлийг үзүүлсэн учир СЭТГЭЛ нь хөдөлсөн байх
8429
Алдарт Кардашианчууд "Баян" болохоос өмнө ийм байжээ
5075
"Хамидын хядлага" нэртэй ажиллагааны үеэр 100,000-300,000 Армен хүн амиа алдаж асан аймшигт түүх
3944
АСАШЕОРЮҮ Д.ДАГВАДОРЖ: ЭЛБЭГДОРЖ ОО, УДАХГҮЙ ЧАМАЙГ ШҮҮНЭ!
18126
Алдартнуудын эмгэнэлт хайрын романсууд
980
Хятад залуу Монголын сэтгэлд хоногшсон дууг дуулж байна "ГАЙХАЛТАЙ"
11289
Яаж би, Элбэгдорж шиг энгийн номхон иргэдээ ингэж хошгоруулдаг болох вэ?
5394
Хөгшин нөхрөө хаясан жүжигчин Б.Хулан "нялх ногоотойгоо" жаргаж явна
11204
Аймшигт түүхтэй түүхэн ГЭРЭЛ ЗУРГУУД
12519
ЧИМХ ИНЭЭД
493
15 мянган доллараар бүтэн биеийн шивээс хийлгэсэн тачаангуй бүсгүй
2641
“КИБЕР” УЛСЫН ШИНЭ ИРГЭД
392
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №8
4304
Х.Сугир: Орон нутагт намчирхаж талцах нь төрийн ажилд үнэхээр садаа болдог
5554
Халуухан бүсгүйн нууц явдал
3852
"Ийм нэгэн явдал" киноны гол дүрийн жүжигчид 40 жилийн дараа
3477
ЦАНГИС жимсний 10 ач тус
3142
БНХАУ-ын ирээдүйн олимпийн аваргууд буюу Харгис дасгалжуулалт
5298
Секс жуулчдын гарын авлага №1. Камбожид хаана л бол хаана...
13722
"Universe best song" утгаа алдаж, хошин шогийн шоу болж хувирлаа
5744
14 насандаа нөхөрт гарсан Анжелина Жолигийн өсвөр үеийн хувийн архиваас
2629
Дубайн "Бурж Халиф" цамхагийг "гименокаллис" гэх цэцгээс үлгэр авч барьжээ
1440
Сексийн талаарх хамгийн "тэнэг" хууль тогтоомжууд
1637
Хойд Солонгос дахь хүүхдүүдийн нүд хальтрам дүр гэрэл зургийн хальснаа
14356
Далайд хөвж буй үзэсгэлэнт бүсгүйн түүх
7103
С.Гантогоо: Ээж минь байсан болохоор би хүчтэй байсан юм шүү
12098
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №13
6505
MNTM: Н.Оргил шүүгчийн ивээлд багтсан оролцогч хэн бэ
4467
Оддын хачирхалтай нууц ...
2434
Монголын анхны цэргийн нисгэгч Д.Жамбааг хилсээр гүтгэн цаазалж байжээ
1562
"Sex in the City" Киноны жүжигчдын өөрчлөлт "шоконд" оруулав
3622

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20