“КИБЕР” УЛСЫН ШИНЭ ИРГЭД

2018-10-08 13:30:30

Миний санахад....1990-ээд оны сүүл үе хүртэл залуу хосууд өөд өөдөөсөө хараад зовлон жаргалаа хуваалцдаг байсан. Харин орчин цагт тэрхүү амьд харилцааг ухаалаг утас, цахим хэрэглээгээр орлуулах болсон нь бидэнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах цаг ирсэнг өгүүлж байна.                       

Хүн төрөлхтний түүхэнд тод томоор сүндэрлэсэн Хятадын “Цагаан хэрэм” гэхэд л хүний гараар бүтсэн. Хүний гараар бүтээдэг зүйлс эдүгээ цагт цахим ертөнцийн соёлгүй, зохисгүй хэрэглээгээр солигдож, хүмүүний араншин гэгч танихуйяа нэн бэрх болж хувьсчээ. Гэхдээ техник, технологийн хөгжил, дэвшил биш бид өөрсдөө буруутай гэдгийг дурдахгүй байж боломгүй санагдана.

Кибер орчин гэх хил хязгааргүй ертөнцөд өдөр бүр минут, секунд тутамд шинэ хүн мэндэлж байгаа нь тун эмзэглүүштэй. Ирээдүйд таны, магадгүй миний бидний үр хүүхэд ч шинээр мэндэлсээр байхыг үгүйсгэх аргагүй.

Хөгжлийн тухай өгүүлэх энэ мөчид сайныг нь дарж, далдлах гэсэнгүй. Хуучин нийгмийг бодвол бид нэг алхам, бүр томоос том гэгч алхам урагшилсан. Эрдэм номын мөр хөөгөөд явсан үр хүүхэдтэйгээ холбоо барих гэж холбооны салбар дээр олон хоногоор дугаарладаг байсан үе ард хоцорч, номын хуудсанд л мөнхрөн үлдэж. “Товчлуур дарах төдийд л товлосон ажил бүтээд, мөн ч сайхан юм даа гэж” эмээ минь ярьж байсныг санахад одоо ч тунг нь хэтрүүлчихээд байгаа юм болов уу даа. Савнаасаа хальсан усыг буцааж юүлэх гэвэл саваа дундлахаас өөр аргагүйд хүрнэ.

Их Британийн “NSPCC” олон улсын судалгааны байгууллагаас 2013 онд     5-15 насны Англи хүүхдүүдийн 93 хувь нь интернет ашигладаг гэсэн дүгнэлт гаргажээ. Тэдний дийлэнх нь 12-15 насныхан байсан нь өсвөр үеийнхний хандалтыг харуулж байна. Цахим орчинд олон цагийг өнгөрүүлснээр донтолт бий болж, сэтгэлзүй, ааш араншингийн хувьд  ч өөрчлөгддөг гэдгийг сэтгэл зүйч, эмч нар хэлсээр байгаа.

Уг нь хүүхэд гэдэг дэндүү цайлган, бусадтай өдөржин гадаа тоглож, хумс хуруу нь хиртэж, хувцас хунар нь хүн харахын аргагүй болтлоо нэвсийж, навсайгаад ороод ирэхэд нь эцэг эхчүүд аюул юм шиг л хүлээж авдаг. Гэвч жинхэнэ аюулын үндэс нэвсийж, навсайсан хувцас биш. Харин хаа явсан газраа утас, таблетаа гаргаж ирээд сошиал хаягуудаа шалгаж, жижиг зүйлийг ч үл анзааралгүй өнгөрөөх тэдний энэ араншинд бодит амьдралын хэв маяг тохирохоо байх вий гэдэг жинхэнэ аймшиг. Ердийн интернэт хэрэглээ бол яахав гэхсэн. Харин эцэг эхийн шаардлага, интернэтээс холдуулах гэсэн оролдлогыг хүлээж авахдаа цухалдангуй, бүр дургүйцэж эсэргүүцэж байгаа бол өөр хэрэг шүү дээ. Манай улсын иргэдийн дийлэнх нь интернэт гэхээс илүүтэй нийгмийн сүлжээ болон сайтуудыг олон цагаар ашигладаг. “Gogo.mn” болон “Монгол HD” телевизийн 2016 оны хэлэлцүүлгийн үеэр 5-12-р ангийн хүүхдийн 45 хувь нь фэйсбүүкийн хоёр хаягтай гэсэн судалгаа гарсан байна. Ямар зорилготой гэдэг нь тодорхой бус. Өөр нэр, хаягаар юу хийх боломжтой вэ?

Муугаар бодоход доромжлох, дарамтлах, заналхийлэх, сүрдүүлэх, ичгэвтэр байдалд оруулах зорилготой байх вий. Сүүлийн үед нэлээд шуугиан тариад байгаа "цахим гадуурхал" гэдэгт гар бие оролцоод байгаа юм биш биз. Хэн нэгний оруулсан нийтлэл, зураг дээр хоёр хүүхэд, тус тусын нийлээд дөрвөн хаягаар элдэв янзын доромжилж гүтгэсэн өнгө аястай сэтгэгдэл үлдээгээд, бусад нь шэйрлэчихэд цаашаа усны түрлэг мэт хормын зуур хамаад л явчихна. Мэдээж доромжлуулсан хүүхэд үргэлж, хүлцэнгүй, ноомой яваад байхгүй шүү дээ. Сөрж л таарна, дайн гэдэг эндээс эхэлнэ. Темпераментийн хувьд өдөр бүр шинэ иргэд мэндэлсээр байгаа нь тэдний өдөр тутамдаа авч байгаа мэдээлэл, бусдын үлгэр дууриалал зэргээс улбаатай байж мэднэ.

Нэг удаа нагацтайгаа яриа өрнүүлж суулаа. “Бараг шахуу хүн бүр л фэйсбүүк цахим хаягтай болж байна, танд ер нь байгаа юу” гээд асуучихлаа. Гэтэл “Уг нь ч нэг юм байсан юмаа. Тэр фэйсбүүк гэдэг чинь нэг их үзээд байхаар сайхан эд биш байсан шүү. Хүмүүс хувийн амьдралаа нэгд нэгэнгүй тоочих, хүүхэд залуусын бичиж, хэрэглэж байгаа олиггүй үг хэллэг зэргээс харахад тэнд чинь миний мэддэггүй шинэ хүмүүс амьдардаг бололтой” гэсэн нэг иймэрхүү яриа л өрнөлөө.

Нээрээ л анги танхимдаа авиа ч гаргаж үзээгүй юм байж, цахим сүлжээнд яасан ч хэлэмгий доломгой болчихдог юм гэж бодмоор хүн цөөнгүй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гээд цээжээ дэлддэг туйлшрамтгай бидэнд авах гээхийн ухаанаар хандах ухаан бас байх ёстой.

"Ная наслахдаа", эсвэл "та нараас хэдэн оймс илүү элээсэн, үхэхээс бусдыг үзсэн өвгөр толгой би" гээд л хөгшид зандарч зөвлөхдөө их л сүржин байдагсан. Үүнийг дурдахын учир нь өсвөр үеийн сурагчдын цахим орчин дахь ёс зүй, ааш араншин, бусдын үзэл бодолд хандах хандлага зэрэг нь таагүй санагдаж, тэр бүгдийг харахаар арай илүү юм үзсэн оюутан толгой би бээр үгэн бороог асгаруулмаар санагдах юм.

Амьдралын зах зухаас ч амсаагүй, үзээгүй хирнээ улсын ерөнхийлөгчөө муулан зүхэж, ахлах ангийн босгыг ч давж үзээгүй балчир охин хагас нүцгэн зургаа гайхуулж, энэ тэр болсон болоогүйд элдэв янзын шалдир булдир сэтгэгдлүүд гээд ийм л дүр зураг цахим хуудаснаа хүрдний дугуй мэт ээлжлэн эргэлдэнэ. Магадгүй өдөр тутамдаа интернэт, нийгмийн сүлжээ, сайтуудаас авч буй мэдээлэл нь хүмүүсийн темпераментыг амархан өөрчлөгдөхөд хүргэдэг байх. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд цахим орчны темперамент гэсэн шинэ судлагдахуун бараг бий болчихлоо.

Их зохиолч,  яруу найрагч Д.Нацагдоржийн "Хөх монголын ач нар түмэн түмэн үрс, ...хөдөөгийн уул талаар соёлыг тарих үрс" гэсэн шүлгийг ахин нэг санахад бид хаашаа яваад бас юу тариад байна даа гэсэн бодол зурсхийнэ. Та бидний бүтээсэн энэ гайхалтай ертөнц техник технологи, мэдээллийн эрин зуун эргээд хүн төрөлхтөнд ингэж заналхийлэл учруулахын чинээ хэн санах билээ.

Өсвөр үеийнхний цахим хэрэглээ ихэссэнээр сэтгэн бодох чадвар буурах, монгол хүний бэлэнчлэх сэтгэлгээг улам дэвэргэх, ааш зан хувьсхийх зэрэг бидний хүсээгүй үр дүнг авчирсанаас гадна ёс зүйн том гажуудлыг бий болгосон. Амьдралын гол талбар нь нийгмийн сүлжээ, сайтууд болсон энэ цагт тэд өөрсдийгөө "Кибер улсын шинэ иргэд" хэмээн тунхаглахад гайхах зүйл үгүй болжээ.

Муу үлгэрлэл үзүүлж буй бид ч гэсэн энэ ялнаас холуур өнгөрөөгүй. Энхтайвны гүүрэн доор шатаж буй машиныг хараад тусламж дуудах биш харин ч гар утсаараа бичлэг хийгээд интернэтэд тавьж, хорвоог ч таньж амжаагүй бяцхан хүүгийн хандив гуйсан зурганд лайк дарж байсан хүмүүс хамгийн эмгэнэлтэй. Ёс суртахуун, хүн чанарын хэлтэрхий ч үнэртэхгүй байгаа энэ үед цаг хугацаа бидэнд дэндүү гомдмоор. 

Хүүхэд аав, ээж, ах, эгчтэйгээ харилцан ярилцаасай. Амьд архив болсон өвөө, эмээгээсээ учрыг лавлаж, учгийг тайлаасай. Өрх бүрд халуун дулаан яриа өрнөж, хамтдаа ширээ тойрон суугаад хооллоосой. Цахим ертөнц дэх цадиггүй, жудаггүй хүүхдүүд үгүй болж сайн аав, сайн ээж, сайн хүүхэд олон болоосой.

Одоо надад хоёр сонголт үлдсэн. Бусдад ч ялгаагүй тийм байгаа байх. Энэ цөвүүн бөгөөд зэвүүн цагаас хамтдаа ангижрах аргыг эрж олоод цэгцтэй, зорилготой амьдрах. Эсвэл ирээдүйд өөрийн үр хүүхдээ аваад нэг мөсөн “Кибер” улс руу нүүцгээх. Чухам аль нь болохыг уншигч та тунгаан бодоорой.

 

 

 

 

 

 

 

 

Санамсаргүй мэдээ
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №11
3494
Баатарлаг үйл хийхэд насны тоо чухал биш "Бяцхан баатрууд"
988
НОРА: ЦЭНХЭР ҮСТ ЦЭРЭН ӨМХИЙ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД СУУЖ БАЙНА!
1228
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗРЫГ ХАМГААЛЖ ҮЛДВЭЛ ЧАМАЙГ ХЭРЭГТ УНАГАНА ГЭЖ СҮРДҮҮЛЖ БАЙНА
475
ХХААХҮ-ИЙН САЙДААР ТОМИЛОГДСОН Ч.УЛААН 1,4 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ, 242 САЯАР ҮНЭЛЭХ МАЛ АЖ АХУЙТАЙ
400
Хүний сэтгэл зүйд цалин хэрхэн нөлөөлдөг вэ?
352
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №13
3440
САНДУЙН ЖҮД (Ёгтлол)
909
ИХ НАЙРАГЧ Б.ЛХАГВАСҮРЭНГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
538
БАГШ, ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХЭЭР БОЛЛОО
1334
МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБОО АЗИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
246
УИХ-ын гишүүн С.Жавхлангийн анхны эхнэрийн ууган охин ийм том болжээ
27571
Түүхийг өөрчилсөн эгэл эмэгтэйчүүд
911
Ухаалаг утсаар авсан 2016 оны СОЛИОТОЙ шилдэг зургууд
2827
Улс төрчдийг "сүйрүүлсэн" ТОП 5 видео
1236
Ц.ЭЛБЭГДОРЖ: ЦАХИМ ШУЛАМЫН ХҮНД УЧРУУЛАХ ХОРЛОЛ ИЛҮҮ НОЦТОЙ
350
Арван жилийн хүүхдүүд нэг нэгэнтэйгээ ҮНСЭЛЦЭЖ тоглож буй бичлэг шуугиан тарьж байна
4431
Дэлхийг захирч буй шилдэг эрхмүүдийн сургамжит ишлэлүүд
1916
Халуухан шөнийн дараа болсон аймшигт явдал
6817
Дэлхийн Сэтгүүлчдийн форум БНСУ-ын Сөүл хотноо болж өндөрлөлөө
512
Улс төр дэх секс-III хэсэг: Элит зиндааны "биеэ үнэлэгч"
8313
Эротик зургийн бодит хувьсал
4538
Google-д хамгийн эрэлттэй Дэлхийн үзэсгэлэнт 20 бүсгүй
2289
"FAIRY" ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ БОЛОХ НЬ НОТЛОГДЖЭЭ
9076
Их Британий эмэгтэй регбигийн баг нүцгэн бэлтгэлээ хийдэг
6355
У.БАЯРСАЙХАН: ААВ МИНЬ ТЭНГЭРИЙН ОРНООС ДУУГ МИНЬ СОНСОЖ БАЙГАА ГЭЖ ИТГЭДЭГ
666
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг маань умайтай нь хамт авчихсан байсан
1599
Яс цоожинд ганихарсан том ялтан Ц. Ваанчигжамбаа
4423
Нэрт мастер Брюс Лигийн хүү Брэндон Лигийн золгүй үхэл
2487
14 насандаа нөхөрт гарсан Анжелина Жолигийн өсвөр үеийн хувийн архиваас
2677
“ӨНӨР БҮЛ”-ИЙН ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ӨГӨХ САЙН ҮЙЛСИЙН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
1062
ХАБИБ: ДАНА УАЙТ БИ ЧИНИЙ МАШИНЫГ ХЭМХ ЦОХИХ БАЙЛАА
135
Италийн секс ерөнхий сайд Берлускони Каддафид хүүхэн ”зуучилдаг” байжээ
3922
С.МӨНХЧУЛУУН, Ц.САНДУЙ НАРЫГ НАМААС ХӨӨХӨӨР БОЛЖЭЭ
75
Оросын алдарт "Катюша" дууны баатар одоо 91 настай
2322
"Яг түүн шиг"-ийн дараагийн дугаарт тэд хэрхэн хувирах бол ХӨГЖИЛТЭЙ фото
4930
Дашийн Мундаа: "Халхын их аваргаа хүндэлдэггүй яасан арчаагүй хулгайч нар вэ" гээд Хадаа аваргаа өмгөөлж явлаа
5826
Дэлхийн хоёрдугаар дайны үед 1000 цэргийг зооглосон МАТАР
5239
Эрх баригчид хятадуудыг визгүй зорчдог болгоно гэж “тэнэгтжээ”
1793
Стив Жобсын дэлхийг өөрчилсөн 10 шилдэг бүтээл
546
"America's Next Top Model" шоуны оролцогчдод тохиолдсон аймшигт явдлууд
2309
ШУУРХАЙ МЭДЭЭ: Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн хэргийг илчилсэн гол гэрч Ч.Батболдыг баривчилжээ
3757
Жүжигчин Байлаа: 12 насаар дүү, загвар өмсдөг бүсгүй НАМАЙГ ӨӨРЧИЛСӨН
44632
Дэвид Бэкхэм: Роналдо хэзээ ч Мессигийн хэмжээнд ирэхгүй. Месси бол бүх цаг үеийн шилдэг нь.
5662
29-р сургуулийн захирлыг шүүмжилсэн ардын АЙХТАР 10 пост
3621
Дуглас Паал: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путины нэр дэвшигч ялсан
2260
Ухаангүй дурласан эмч хайртай бүсгүйнхээ шарлийг ухаж үзтэл...
13406
56 долларын үнэтэй 5 ширхэг чипс
654
Ц.Мөнх-Оргил: Далай ламын Монголд айлчилсан муу үр дагаврыг арилгах гэж зовж байна
2954
ТАНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ: Гэрийн нөхцөлд хөлийн ХАВАНГ хэрхэн буулгах вэ
2206

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21