Шинэ мэдээ
Абрамович тэрбумыг хэрхэн босгож байв...
2017-11-17 15:53:39   share

Дэлхий даяар түүнийг Оросын тэргүүн баяны нэг гэж мэднэ. Роман Абрамович хөлбөмбөгийн баг худалдаж авсан, үнэтэй тансаг дарвуулт завьтай, үлгэрийн мэт харш гээд… Тэрээр Б.Ельцин болон Борис Березовский, Владимир Путин нарын гэр бүлийн дотны найз. Тэгвэл тэр хэрхэн тэрбумын эзэн болсон бэ… Хариулах гээд оролдъё…

•    Роман 1966.10.24-нд Саратовт төрсөн. Эцэг нь Арон Абрамович, эх нь Ирина Михайленко.

•    Нэг нас таван сартай байхад нь эх нь, харин дөрөвтэйд нь эцэг нь хорвоог орхисон.

•    Тэдгээрээсээ хойш эхний жилүүдэд Ухт дахь нагац ах Лейбийндээ амьдарч байжээ.

•    Удалгүй Москвад байх бас нэг нагац Абрамындаа иржээ.

•    Роман 1983 онд Москвагийн №232 дугаар дунд сургуулийн төгсчээ.

•     1984-86 онд Владимирский мужийн Киржач хотод цэргийн алба хаасан.

•    Өөрийн бизнесээ 80-аад оны сүүлээр эхэлсэн.

•    Анхных нь хоршоо “Уют”. Полимер эдлэлээр хүүхдийн тоглоом хийдэг байлаа.

•    1991 онд нефтийн түүхий эд борлуулдаг «АВК» компаниа байгуулсан.

•    Тухайн үед түүнийг 55 цистерн дизелийн түлш залилан авсан гэх хэрэгт буруутгаж байв

•    Абрамович Борис Березовскийтой Карибийн аралд амарч байхдаа танилцжээ. Тэд хамтрагчид болж хэд хэдэн компани байгуулсан.

•     1995-97 онд түүний компани «Сибнефт»-ийн хувьцааг худалдан авч эхэлжээ.

•     Тэр үед Абрамович «Сибнефт»-ийн Москвагийн салбарын ТУЗ-ын дарга байжээ.

•     Энэ үеэс л Березовский,  Абрамович хоёрын зам салсан.

•    Тухайн үед ОХУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга Александр Коржаков ажлаасаа огцронгуутаа Романыг Борис Ельциний талын хүн, түүний нэр нөлөөн дор ажилладаг хэмээн буруутгасан.

•    1999 оноос Роман Абрамовичийн улс төрийн карьер эхэлжээ. Тэр онд Думын депутат болсон бол удалгүй 90 хувийн саналаар Чукотскийн автономит тойргийн амбан захирагч болсон юм.

•    2000 онд Олег Дерипаскийтай хамтран «Русский алюминий» компанийг байгуулсан.

•  Абрамович Борис Березовскийгоос «ОРТ» телеканалын 42,5 хувийн акцыг худалдан авсан ч дараа нь «Сбербанк»-д заржээ.

•   2001 он гэхэд Роман «Forbes»-ийн тэргүүн эгнээнд багтах болж хөрөнгийг нь 14 тэрбум ам.доллар хэмээн зарлажээ.

•    2003 онд Английн хөлбөмбөгийн «Челси» клубыг худалдан авсан.

•    2008 онд Роман Абрамович Чукоткийн Думыг тэргүүлсэн.

•   2010 онд «Forbes» сэтгүүлээс гаргасан рейтингээр тэр Оросын хамгийн баян эрхмүүдийн дөрөвт бичигдэж байлаа

•     Харин дэлхийд 51-д…

•     2007 онд Английн «The Sunday Times» сонин "Абрамович 40 мэргэжлийн хувийн хамгаалагчтай" гэжээ.

•     «Pelorus» дарвуулт завь, нисдэг тэрэг, шумбагч хөлөг, «Боинг 767-33A/ER» нисэх онгоц гээд түүнд бүгд бий.

•     Роман Абрамович хоёр удаа гэрлэсэн. Зургаан хүүхэдтэй.

Р.Слава

НОМИНАЦИ