Т.КАРМА: Манай Монгол эрчүүд гэж архи горьдсон өлөн нүдтэнгүүд

2017-11-07 12:08:07

Монголын кино урлагт нэр шигээ өвөрмөц, өөрийн гэсэн ертөнцийг дархалж чадсан жүжигчин, үгийн урлагийн  мастер Т.Карматай илэн далангүй ярилцлаа. 

-Таны ажил төрөл өндөр үү. Танай сургалтын төв сайхан тохижилттой юм аа?

-Сургалтын ажлаа тохь тухтай явуулахын тулд чадахаараа л тохижуулсан нь энэ.

-Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Хэвлэлд  ярилцлага өгөөгүй удсан байх шүү.

-Сүүлийн үед хэвлэлийнхэнтэй  харьцах  дургүй болсон. Сэтгүүлчид гэж бөгс ухах гээд байдаг хэцүү хүмүүс. Бусадтай адилхан хэвлэлийн од ч болох сонирхол алга. Мөрөөрөө ажлаа хийгээд хэдэн хүүхдүүдтэйгээ чимээгүй байж баймаар байна. Надтай өрсөлдөж байхаар ажлаа хиймээр юм. Тэд надаар оролдож атаа жөтөө хийхийн оронд өөрсдийн  ур чадвараа сайжруулбал дээр санагдах юм. Сэтгүүлчид  бичиж байгаа мэдээллээ эргэж хардаг юм  болов уу, түмэн алдаа. Найруулгын алдааг нь  ярих ч  юм биш. Тэгээд дандаа хөнжил гудас ярьдаг, ямар ч чадваргүй улс шүү дээ, тэд чинь.

-Бидэнд яагаад дургүй болсныг нь мэдэж байна.

-Социализмын үед аливаа сонин, сэтгүүлд мэдээ материал нийтлэхдээ маш  шүүлтүүр шалгууртай байсан. Хэн дуртай бүхний бичвэрийг нь авдаггүй хатуу байлаа шүү дээ. Нэг кино бүтэх гэж Соёлын яамны уран сайхны удирдлага, зөвлөл, намын төв хороо, төв хорооны үзэл суртлын хэлтэс гээд  бүгдэнгээр нь дамжиж байж сая нэг батлагддаг. Бүр үг, өгүүлбэр бүрийг шүүдэг байсан. Энэ текст зөв үү буруу юу, ямар утга агуулгатай байна, улс төрийн утга агуулга байна уу гэх мэт шалгуурыг тавьдаг. Дээрээс нь кино зохиол бүрийг авахгүй. Тэр дунд Лодойдамба, Ванган гуайн бичвэрүүд явж л байдаг байлаа. Лодойдамба гуай өөрөө Соёлын яамны сайд байсан.  Зөв ч хүнээрээ сайдаа тавьж  байсан гэх мэт социализмын үе дэг журамтай байсан.  Энэ үеийг  би дурсан санах дуртай. Одоо мандан бадраад байгаа  энэ хүмүүс  чинь социализмын үеийн тэр хатуу босгыг давж чадахааргүй санагддаг.  Тэр өндөр босгыг давна гэдэг  маш их хичээл зүтгэл, хөдөлмөр, авьяас чадвар шаардагдана. Одоогийн нийгэм тийм биш болчихсон болохоор  сэтгэл дундуур л явах юм.  Өөрөө тийм хатуу нийгэмд хүмүүжсэн, түүний бүтээгдэхүүн нь учраас тэр  зангаа  одоо ч тавьдаггүй. “Баас хатуу ч өмхийгөө тавьдаггүй, лам өтлөвч балингаа тавьдаггүй” гэдэг шиг социализмын хатуу үзэл одоо ч надад бий. Өглөө би есөн цагт ирнэ гэсэн  бол яг цагтаа л гозойно. Гэтэл есөн цагт ир гэсэн хүн маань 30 минут хоцроод ирвэл би бухимддаг.

-Сургалтын төвөө нээгээд хэр удаж байна вэ?

-Миний би өөрийн онол, дадлага дээр суурилан боловсруулсан гурван төрлийн сургалтаа явуулж эхэлснээсээ хойш гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаандаа 500 гаруй хүүхэд болон насанд хүрэгчдийг тультраа, ээрүү болон бусад хэл ярианы бэрхшээлээс салгаж, эмч домч, лам хараар явж, аргаа бараад байсан олон хүмүүсийн сэтгэлийг амрааж чадлаа. Сургалт маань чанартай үр дүнтэй байхын тулд "ганцаарчилсан" байдлаар явагддаг тул хүн бүртэй тулж ажиллаж чаддаг. Мөн хүн тус бүрийн нас болон биеийн эрүүл мэндийн онцлогт нь сургалтын ачааллыг тохируулж ажиллах нь чухал гэж үздэг.   

-Техник технологи хөгжих хэрээр  хүн хоорондын амьд харилцаа алсарч байна. Сүүлийн үед хүүхдийн хэл ярианы хөгжил зогсонги, удаашралтай болсон нь  магадгүй эцэг эхчүүд хүүхэдтэйгээ шууд харьцахаас татгалзан компьютер тоглоом тоглуулах, утсаараа саатуулах болсонтой холбоотой болов уу?

-Тийм ээ. Энэ үнэн. Ер нь хүүхдийн хүмүүжлийн үндсэн суурь нь эцэг эх байдаг. Гэр бүлийн доторх харилцаанаас үүдэж хүүхдийн хүмүүжлийн суурь тавигддаг. Мөн цэцэрлэгийн багш, бага ангийн багш хоёр маш чухал үүрэгтэй. Эцэг эх, хүүхэд, багш  гурвын хамаарлаас хүүхдийн хүмүүжил боловсрол ямар байх нь тодорхойлогддог. Эцэг эхчүүд их завгүй байгаагаа л гайхдаг. Мэдээж хэрэг хүн бүхэн амьдралын төлөө зүтгэлгүй л яахав. Гэхдээ хүүхдээ орхиж болохгүй шүү дээ. Мөнгийг нь л төлөөд хүүхдээ сургалтад суулгачихвал боллоо гэж боддог.  Гэвч эцэг эхчүүд маань сэтгэл зүрхээ өгч чадахгүй байна. Жишээ нь, гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчтай болчихсон. Гэтэл үүндээ  сэтгэл хангалуун явдаг. Харин хүүхэд нь хэл ярианы хоцрогдолд орж, маш хүнд байдалд байгааг эцэг эхчүүд хэзээ ч анзаарч мэддэггүй. Гэрийн үйлчлэгч бол ердөө л гэрийн үйлчлэгч шүү дээ. Ажлынх нь зорилго хэдэн төгрөгний цалин авах л байгаа. Хүүхэд асрагчийн хувьд хүүхдийг нь уйлуулахгүй, орилуулахгүй, өлсгөхгүй л байх үүрэгтэй. Гэтэл хоёр настай хүүхэд оюун ухааны хөгжлийн хувьд ямар хэмжээнд байх вэ, таван настай хүүхдийнх ямар байх вэ гэдгийг ердөөсөө анхаардаггүй.  Хоёр настай хүүхэд “Энэ юу вэ” гэдэг асуултыг одоо болтол асууж чадахгүй байна. Хүүхэд аливаа зүйлийг танин мэдэхийн тулд  “Энэ юу вэ” гэж үргэлж асуудаг. Харин 4-5 наснаасаа  “Яагаад” гэдэг асуултыг асууж эхэлдэг.  Яг энэ сонирхож байгаа үед нь  хүүхэдтэйгээ амьд харилцаа үүсгэж ярьж, тоглож байвал хүүхэд хөгжинө шүү дээ. “Ээжээ, яагаад нар гардаг вэ. Шөнө яагаад нар алга болчихдог юм бэ...” гээд  л асуудаг. Тэр бүхэнд нь хүүхдийнхээ онцлогт таарсан хариултыг өгч байх хэрэгтэй. Өдөр бүр ядаж 30 минут чин сэтгэлээсээ ярилцах байтал хүүхдээ “Цаашаа бай” гээд аль эсвэл “Май” гээд гар утсаа өгчихдөг.  Энэ бүхнээс үүдэж хүүхэд нь хөгжихгүй, хэл ярианы бэрхшээлтэй болж эхэлдэг. Ярианы хөгжилгүй хүүхэд уншиж, сэтгэж  чадахгүй, бичиж бүр чадахгүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Санамсаргүй мэдээ
Доналд Трампыг доромжилсон ишлэлүүдийг НҮЦГЭН биен дээрээ бичүүлсэн 18 настай охин
5873
Бидний сэтгэлд хоногшсон кино жүжигчид хэрхэн өөрчлөгдөв
2162
Хоёр жүжигчний “тэмцэл” эцэстээ хүрчээ
4237
АЖИЛТНУУДАА НҮЦГЭН АЖИЛЛУУЛАХ ШИНЭ АРГА СЭДСЭН НЬ АМЖИЛТ ОЛЖЭЭ
2839
Стив Жобсын дэлхийг өөрчилсөн 10 шилдэг бүтээл
560
Б.Ангирмаа хос цомгоо танилцуулна
1535
Дэлхийн хамгийн шилдэг 10 нисэх буудал...
2575
Ертөнцийн хамгийн алдартай 10 эрийн жагсаалтад ЧИНГИС ХААН Буддагийн дараа бичигджээ
11356
ХҮРЭЛСҮХ ӨӨРИЙГӨӨ ДЭМЖЭЭД БАЙНА УУ? ҮНЭХЭЭР АРД ИРГЭД ӨӨРИЙГ НЬ ДЭМЖЭЭД БАЙНА УУ?
125
С.ЖАВХЛАН: Ц.Элбэгдорж баахан худлаа амалчихаад алга болсон
1422
УРЬД ШӨНӨ Д.ДОРЛИГЖАВ, ТҮҮНИЙ ДҮҮ Д.БААТАР НАРЫГ ХОРЬЖЭЭ
2836
Ган төмсөгтэй залуустай танилц
2087
Швейцарь дахь баячуудын хүүхдүүдийн ГАЛЗУУРАЛ
6209
Улаан-Үдэ, Итгэлт хамба Байгаль нуурын аяллын бүртгэл эхэллээ
1740
Таны хүүхэд ”Цэнхэр халим” фэйсбүүк группийн ТОГЛООМД хорлогдох вий!!! СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2283
Урлагийн акулууд 30 жилийн дараа нэг дор цугласан нь
4174
САНГИЙН САЙД АСАН С. БАЯРЦОГТЫГ ДАХИН ХОРЬЖ МАГАДГҮЙ
2627
"Miss Universe-2016" оролцогчдын БУДАГГҮЙ төрх
2149
Морьтон циркийн гайхамшигийг мэдэрцгээе
912
САЯТАНУУДЫН хэлсэн сексийн тухай "АФОРИЗМ"
3482
У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛЫН 3,2 САЯ ХҮН ИДЭХ ЁСТОЙ БАЯЛГИЙГ ТАВХАН АМ БҮЛТЭЙ НЭГ АЙЛ АВЧИХААД БАЙНА
5790
Н.АЛТАНХУЯГ: НОМТОЙБАЯР ЦАГААН СУВАРГЫН ОРДЫГ ИНГЭЖ ХУЛГАЙЛСАН
3703
АМИНЫ ОРОН СУУЦ БАРИХАД ЗОРИУЛАН 8 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО
1784
"Хамидын хядлага" нэртэй ажиллагааны үеэр 100,000-300,000 Армен хүн амиа алдаж асан аймшигт түүх
4044
Түүхэн дэхь хамгийн их гутамшигтай 20 хувцас
2175
"ТЭГШТ ПЛАНТ" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ЗОЛБАЯР ЗҮГЭЭР СУУСАН ХҮНД АЗ ИРДЭГГҮЙ
13
ЗЭС аяганаас УС уухын 10 ач тус
2162
Өглөө өлөн үедээ идэж болох 10 төрлийн хүнс
3938
Скарлетт Йонхансон: Ганц хавьтагчтай байх нь хүний мөн чанарт харшилдаг
4665
3 саяыг халаасалсан Т.Бархүүг өмнөх дугаарын оролцогч П.Баярцэнгэлтэй харьцуулбал
8143
“АСУУДАЛ ШИЙДЭЛ” зорилтот нэвтрүүлэг-“БООМТ ХОТЫН ХӨГЖИЛ” /бүрэн эхээрээ/
1422
Муу сурлагатан Э.Одгэрэл одоо Монголын хамгийн үнэтэй загвар өмсөгч болсон
9255
Х.Мандахбаяр: Урлаг, спортын их наадам говийн залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл байгаасай
2068
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ЗӨВЛӨХӨӨ ХАЛДЛАГАД ӨРТСӨН ХЭМЭЭН ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ
228
НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх 22 дугаар хорооны өрхийн эмнэлэгт түргэний машин бэлэглэлээ
545
Нора: Хүмүүсийг олон нийтийн сүлжээгээр шүүгчийн дүрд тоглохоо боль гэж хэлмээр байна
598
H1N1 ВИРУСЭЭР ЭМНЭЛЭГТ ИРЖ БАЙГАА ХҮҮХДҮҮД АМЬСГАЛЫН ДУТАГДЛААР 2 МИНУТЫН ДОТОР НАС БАРЖ БАЙНА...
527
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг маань умайтай нь хамт авчихсан байсан
1605
Нас нь явсан ч гоо үзэсгэлэнгээ алдаагүй 11 одод
1513
Сурфингчин халуухан охид
1959
Алдарт дуучин Эми Вайнхаусын цөхрөл бүх дэлхийг донсолгож байв
3168
Африкт харь гарагийнхны шарил олджээ
4258
А.Гитлерийн баруун гар Й.Геббельсийн гунигт тавилан
7897
Жүжигчин Н.Цэнгэлжаргал “Хувьсал”-аас гарч, хөх томруулах мэс засалд оржээ
2948
БНХАУ-ын ирээдүйн олимпийн аваргууд буюу Харгис дасгалжуулалт
5390
МУГТ Н.Төгсцогтын мэргэжлийн боксын 8 дахь тулаан ШУУД !!!
7013
Майкл Жексоны 19 настай охин шинэ шивээсээ нүцгэн гайхуулав
1984
"Ийм нэгэн явдал" киноны гол дүрийн жүжигчид 40 жилийн дараа
3566
Нэгэн залуу "секс" дэлгүүрээс хийлдэг хүүхэн авах гэтэл.../+18 ОНИГООНУУД/
3237
Сайд Д.Оюунхорол: Ядуу айл өрх олон байх тусмаа УТАА багасна
33478

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27