Р.ЭМҮЖИН: Миний бодлоор тэр сэтгэцийн хувьд эрүүл бус байсан

2017-11-05 18:48:15

Сүүлийн үед олныг цочроосон хэрэг ихээр гарах болов. Бяцхан охидыг хүчирхийлсэн гэх хэрэг шил даран гарч нийгмийг тэр чигээр  нь айдаст автуулаад байсантай зэрэгцэн олны танил нэгэн эрхэм 7 настай охиныг хүчирхийлэхийг завдаад хоригдож буй талаархи мэдээлэл олныг мөн л цочроогоод авав. Олонд хүндлэгдсэн нэрт сэтгүүлч, тоймч эрхэм чухам яагаад ийм хэрэг хийх болсныг яруу найрагч Р.Эмүжин өөрийн зүгээс ийн тайлбарлажээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа : 

Хайрлаж болоогүй юм уу?

Хэвлэлийн салбарт хагас зуун жил ажиллаж амьдарсан энэ эрхэмтэй нэг жилийн дотор гурван удаа уулзжээ. Ах нь ТВ8-д тоймч хийж байгаа гээд хүүхэд шиг хөөрчихсөн явж байсныг нь мэдэх юм. Харин өнгөрсөн хавар хүнсний дэлгүүрийн үүдэнд тааралдаад " Сэтгүүлзүйн салбарт 50 жил ажилласныхаа ойг тэмдэглэнэ, үзэсгэлэн гаргана, ирээрэй" хэмээгээд урилга гардуулав. Угийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, романтик хүн, нас дээр гараад улам л цайлган, хөөрүү болчихсон ч юм шиг. За гурав дахь удаагаа их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд бидний 30 гаруй зохиолч, сэтгүүлч хамтдаа оролцсон. Алтайд шинэхэн баригдсан "Ентүм" зочид буудалд холын зочид байрлаж, холгүйхэн байх "Амар" нэртэй буудалд мань мэтийн дарснаас хол, дажингаас хөндий ганц нэг хүн тухалсан юм даг. 

Нэг өглөө 08:30 минутын үед "Ентүм"-ийн хаалгаар яваад ортол Дашзэвэг гуай цав цагаан дотуур өмд ч юм уу гэмээр богино шорттой цахилгаан шат руу орж байхыг хальт харчихлаа. Арайтай л цочоод унасангүй. Нүдэндээ ч итгээгүй гэхэд болно. Тэр чинь есдүгээр сарын сүүлийн өдрүүд шүү дээ. Буудлын үүдний хэсэгт сууж байсан хүмүүс, угтан авагчид бүгд л харсан. "Та нар ч сонин зочидтой, үзэж харах юм ихтэй л суугаа юм байна" хэмээн зохион байгуулж буй улсад хошигнон хэлээд би цайндаа орсон юм даг. Маргааш орой нь болсон уулзалт цэнгүүн, яруу найргийн наадмын үеэр Дашзэвэг гуай юм юмны урдуур ухалзаж, арга хэмжээг хөтлөсөн Равдан гуай, Гантигмаа хоёртой микрофон булаалдах шахам тайзан дээр хоёр ч удаа гарсан юм даг. Санаа нь дуугаа дуулчих гээд байх шиг. Гэтэл шүлэг унших яруу найрагчид эгнээстэй. Уг нь мань эр өөрийнхөө ээлжинд шүлэг хэлсэн боловч дэгэлзээд, тайзны урдуур хойгуур гүйгээд нэг л биш ээ.

 "Цаадахыг чинь тайзан дээр дахин гаргаад дэмий байх, одоо болно" гэлцэн шивнэлдсэн улс ч бий. Гэвч нэг л чөлөөнд нь микрофон авч амжсан Дашзэвэг гуай алга дарам үрчийсэн цаас барьчихсан "Намайг хүмүүс дуугаа дуул гээд байна" гэчихсэн гуйх маягтай цангинуулж зогссон. Угийн их зөөлөн хүн л дээ. Тэр бол маш сайн сэтгүүлч. Олон улсын тоймч. Олон ч сайхан шавьтай. Сэтгүүлзүйн салбарын хагас зууны түүх болсон хүн. Хүн янз бүрээр өтөлдөг. Зарим нь идэхийн хэнхэг тусна. Нөгөө нэг нь уйлхай болно. Бас нэг хэсэг нь магтуулахын донгоор өвчилнө. Өөр нэг нь оюун ухаанаа алдаж, харгалзагчгүй л бол хаа сайгүй тэнэнэ. Гэвч үр хүүхэд нь болсон бид хөөрхий хөгшиддөө цаг зарцуулах нь бага. Бараг л юунд гомдож, юунд баярладгийг нь анзаарахгүй шахам ажил амьдралаа хөөцгөөнө.

Магадгүй Дашзэвэг гуай шиг оюуны өндөр ачаалалтай насаараа ажилласан хүн эрүүл сэтгэхүйгээ алдаж, тархи оюуны чагтага алдуурна гээч болсон байхыг үгүйсгэхгүй. Оюуны асар их ачаалал дунд өнгөрөөсөн хагас зуун жил нь түүнийг, эсвэл эдүгээ зүтгэж яваа биднийг өтлөхийн цагт хэрхэн сүйдлэхийг хэн мэдэх юм бэ. Би юу гэх гээд байна вэ гэхээр үр хүүхэд нь хөөрхий 74 настай аавынхаа сэтгэцийг шалгуулаад эмнэлэгт үзүүлчихгүй яасан юм бол гэж бодогдоод байх юм. Нарийн шинжлээтэхвэл яавч Дашзэвэг гуайгаас гарахгүй үйлдэл, араншин яагаад түүнээс илэрч байсны учрыг тайлах л байх. Зан харилцааны хувьд хэтэрхий гэмээр соёлтой, дипломат шахам зантай нөхөр гэдгийг нь олон хүн мэднэ. Насан туршийн сурцаараа биеэ аваад яваад байх магадлал өндөр. Харамсалтай нь манайд энэ салбар муу хөгжиж дээ. Аавынхаа бүтээсэн, босгосон бүхнийг, алдар хүндийг нь, нэр төрийг нь, удмынхаа хойч үе, үр хүүхдэд үлдэх хүндлэлийг нь бодож яагаад болоогүй юм бол? Яагаад энэ талаас нь эргэцүүлж, Монголын сэтгүүлзүй, олон улсын харилцаанд оруулсан хувь нэмэр, насаараа зүтгэсэн хөдөлмөр, өтөлсөн хойноо ч хэвлэлийн тайзнаас бууж чадахгүй байгаа итгэл үнэмшил, үр хүүхэд шавь нарт нь үлдэх энэ хүний өгөөж, хайрыг хайрлаагүй юм бол? 

Хэрэв анзаарч ажиглаж байсан бол асуудал үүндээ тулж, жаахан охин сэтгэлзүйгээрээ хохирохгүй байв. Ядаж хэдэн найзаас нь асуучихсан бол яагаад уудаггүй байж уучихсан юм шиг аяглаад , уралдааны морь шиг ухалзаад байх болсных нь учрыг нотлоод хэлээд өгөх л байсан. Яагаад аавынхаа гэсэн бүхнийг, аавыгаа хайрлаагүй юм бол? Бас ээжийнхээ сэтгэлийг хайрлаагүй юм бол? Миний бодлоор тэр сэтгэцийн хувьд эрүүл бус байсан...эрт эмчид очих хэрэгтэй байсан...хэдхэн хором зарцуулаад ярилцаад үзсэн бол мэдэгдэх л байсан...сэтгэц нь хэвийн бус болсныг үр хүүхэд нь байтугай манай салбарынхнаас анзааран ярилцсан хүн ч цөөнгүй....өөрөөр ийм байх учиргүй. Ингэж л бодогдоод байна...бид ч бас өтөлнө, аймаар ч юм даа. Үр хүүхэд минь л харж хямгадахгүй бол яаж өтлөхийг хэн мэднэ? хэмээсэн байна. 

Ж.Сондор

Санамсаргүй мэдээ
Цусаар уйлдаг охин одоо ийм болжээ
3775
Монголын Даншиг наадмыг 1862 оны Оросын "Северная пчела" сэтгүүлд ийн өгүүлж байжээ
1979
"Титаник" киноны ахмад Смитын дүрд жүжигчин Роберт Де Ниро тоглох байсан гэнэ
1572
Алдартануудын хүүхэд насны төрх ӨНГӨРСӨН БА ОДОО
1478
Арабын Эмиратын бизнес нислэгийн онгоц Монголын дээд зэрэглэлийн онгоцоос тансаг
2780
Анжелина Жоли: “ТЭР ЭХЛЭЭД МИНИЙ ЭЦГИЙГ АЛСАН”
5446
Абрамович тэрбумыг хэрхэн босгож байв...
1455
Ц.НЯМДОРЖ: Хашаа болгонд хаус барина гэж бураад байсан Бат-Үүл хаачив!
4062
Гималайн оргилд бясалгадаг даяанч нарын гайхамшиг
3658
600 төгрөгөөр хооллож буй МОНГОЛ хүүхдүүд
1283
Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Бид алдаагаа өөгшүүлээд суувал хэзээ ч хөгжиж чадахгүй
1808
Монголын цор ганц тулааны урлаг "БАНДИ-ЗО"-оор "донтон" хичээллэгч лам нар нүцгэн гараараа тулалдаг байв
3006
Хүн пиг чихсэн автобусанд нэгэн залуу нэг хүүхнийг хараад...
4710
Хотын даргыг зөрүүтэй мэдээлэлд автахгүй байхыг хүслээ
3280
Зөвхөн харанхуйд л харж чаддаг мууран нүдтэй "мутант" хүү
1795
АМРАХ АГШИН: Жирэмсэн болсоноо нөхөртөө хэлтэл...
7482
Д.СОСОРБАРАМ: Зүгээр нэг барилддаг, дуулдаг нөхөд УИХ-д очоод суучихаар хөх инээд хүрдэг
2542
Монгол залууг машин шүргэсний төлөө Хятадууд нийлэн зоджээ /бичлэг/
4055
Ертөнцийн гурван нууц
4337
Хамгийн "арчаагүй" эрчүүд
3887
Дэлхий даяар олдсон 13 мумми
2140
Автобусанд амжуулсан хоёр секс өгүүллэг
5921
Хиймэл хөх бөгстэй гэх 20 настай Кайли Женнер бүрэн нүцгэллээ
2496
Хүн байхын утга учир
926
Олны танил эрхмүүдийн хүүхдүүд "Өнөөдөр 9-р сарын 1-ээн"
5056
С.Төгс: Н.Эрдэнэцогт надад гар хүрч байсан, бүр жирэмсэн байхад хүртэл
7410
"Сод Монгол" 40 литр бинзен дутуу шахаж иргэнийг хуурчээ
5538
Дэлхийн хамгийн том гэрэл зургийн "EyeEm" уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүд
994
2017 оны шилдэг хуримын зургууд дэлхийн өнцөг булан бүрт
1480
С.Гантогоо: Би хэзээ ч өчигдөр рүүгээ буцаж алхахгүй
1862
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Өөрийнхөө МӨНГӨӨР өөрийгөө магтуулчихаад Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэх "тэнэг" биш үү
3877
Тивийг худалдаж авахаар санаархсан нь
4386
Дуучин Ука: Ангирмаа багшийн "Ингэ,Тэг" гэж шахаж шаардах нь их хэцүү байсан нь үнэн
3532
Н.Номтойбаярын анхны хайрт Австрали улсад шуугиулж явна
14709
С.Баяр: Хоёр ч эхнэрээс салаад гурав дахьтайгаа амьдарч байгаа, Би бол үлгэр жишээ хүн биш
18519
Иран улсын хамгийн ЦАРАЙ МУУТАЙ үнсгэлжинд 145 гаруй хүн дурлаж байжээ
5256
МУГТ Н.Төгсцогтын мэргэжлийн боксын 8 дахь тулаан ШУУД !!!
6935
Жүжигчин И.Одончимэг 50 насны төрсөн өдрөөрөө ГЭРЛЭХ САНАЛ авав
2835
Улс төр дэх секс-III хэсэг: Элит зиндааны "биеэ үнэлэгч"
8082
Ц.Элбэгдорж, Ж.Эрдэнэбат нар бусад улсын удирдагчаас илүү цалин авдаг уу?
3829
Хоёр жүжигчний “тэмцэл” эцэстээ хүрчээ
4112
Дуучин С.Сэрчмаад Б.Халиунаагийн хувиралт таалагдсангүй юу
13447
Таны хүүхэд ”Цэнхэр халим” фэйсбүүк группийн ТОГЛООМД хорлогдох вий!!! СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2095
Цагаан сар шог зураачийн нүдээр...
6608
Гитлерийн хүрээлэлд хүртэл багтаж чадсан гарамгай ТАГНУУЛЧ ЭМЭГТЭЙН ТҮҮХ
15329
Треблинка үхлийн хорих руу "хүүхдүүдийг айлгахгүй" хэмээн цуг орсон нэрт зохиолч ЯНУШ КОРЧАК
11093
Хараагүй зураач Жон Брамблитт өөрийн зурсан зургийг хэзээ ч харж байгаагvй
1712
Дэвид Бэкхэм: Роналдо хэзээ ч Мессигийн хэмжээнд ирэхгүй. Месси бол бүх цаг үеийн шилдэг нь.
5533
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гүнж Фавзиа Фуад Египтийн хатан байжээ
3852
Жүжигчин И.Одончимэгийн охин З.Номуундарь нөхөртэйгөө эргэн нийлжээ
5908

ТАНД ХЭРЭГТЭЙ 100 БАЙГУУЛЛАГА

“ALDAR.MN" сайтын мэдээ бүрийн доор байрших эдгээр цэс нь ямар нэгэн шалгаруулалт, рейтингийн жагсаалт биш бөгөөд та бүхэн ангилал тус бүрт онцлогдсон байгууллага, бүтээгдэхүүн, хүмүүсийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, таалагдсан тохиолдолд LIKE дарах боломжтой. 

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19