Дэлхийд зартай улс төрч, бизнесменүүдийн карьерыг “булшилсан” секс скандалууд…

2017-11-02 16:43:48

Нью-Йоркт Дэлхийн валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Каныг хүчирхийлэл үйлдэхийг завдсан гэх хэрэгт буруутган баривчилсан. Дараа нь барьцаагаар сулласан. Тэгвэл түүнтэй адил хэрэг өдүүлж байсан улс төрчид, бизнесмэнүүдийн секс скандалыг товчоор хүргэж байна. 

Ингээд зартай хормойн явдалтнууд:

• Британийн Батлан хамгаалахын сайд асан Жон Профьюмо (John Profumo) хөнгөн явдалтай бүсгүйтэй нэр холбогдсон Их Британийн хамгийн дуулиант скандалд тооцогддог юм.  1963 онд Профьюмог Кристин Килер (Christine Keeler) гэх бүсгүйтэй хоёр жилийн турш нууцаар болзож байсан нь илэрсэн. Гэхдээ Килер бүсгүйн хувьд тухайн үед мөн оросын тагнуулын ажилтан Евгений Иванов гэгчтэй “явалддаг” нь тогтоогдсон. Ингээд маш том гэнэдсэн Профьюмо төр засгаасаа уучлалт гуйн албан тушаалаасаа огцорч, түүнээс хойш бүх амьдралаа сайн санааны үйлсэд зориулжээ.

• Колорадо мужийн сенатор Гэри Харт (Gary Hart) 1988 оны сонгуульд анх удаа нэр дэвшээд ялалт байгуулж байсан. Гэтэл түүний улс төрийн карьерийг «Miami Herald» сонин булшилсан юм. Уг сонин улс төрчийг эхнэрээ эзгүйд нууц амрагтайгаа хоног төөрүүлсэн хэмээн нийтлэлээ гаргачихаж. Гэхдээ ямар нэгэн эргэлзээг хэвлэлийнхэн сенатор болон Донна Райс (Donna Rice) гэх бүсгүй хоёрын «Monkey Business» хэмээх дарвуулт онгоцон дээр гэрэл зургаар баталгаажуулсан байна. Ингээд  Харт улс төрөөс зугтан өмгөөлөгчийн ажилдаа эргэн оржээ.

• Зимбабвегийн экс ерөнхийлөгч Канаан Банана (Canaan Banana) гэгч нь эрэгтэй хүн хүчирхийлсэн гэдгээрээ дэлхийд зартай юм. Энэ хэрэг 1997 онд болжээ. Тухайн үед Канаан нь ерөнхийлөгч биш харин Африкийн холбоонд дипломат алба хашиж байсан гэдэг. 1999 онд түүнийг хүчирхийллийн 11 зүйл ангиар яллан 10 жил шоронд хорьсон. Харин 2001 онд суллагдаад хоёр жилийн дараа хорт хавдараар нас баржээ. Гэр бүлийнхэн нь түүнийг оршуулахаас татгалзаж байжээ.

• АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton)-ы секс скандал. Хамтрагч нь цагаан ордоны дадлагажигч Моники Левински (Monika Levinski). Тэд 1998 онд ч бужигнуулсан даа… Тэднийг 1995-1997 онуудад янаг амрагийн холбоотой байсан гэдэг. Тухайн үед Моника 25-тай байв. өнөөгийн төрийн нарийн бичиг Хилари тэр үед нөхрөө хамгаалан бас өршөөгөөд өнгөрсөн. 1998.08.17-нд Биллийг шүүхээс буруутган хэргийг хүлээн зөвшөөрүүлээ гэсэн ч 1999 онд түүний энэ хэргийг хэрэгсэхгүй болгоод өнгөрсөн л дөө…

• Boeing-ийн тэргүүн Гарри Стоунсайфер (Harry Stonecipher) 2005.03 сард албан тушаалаасаа огцорсон. Түүнийг ажилтан бүсгүйтэйгээ амрагласан, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн хэмээн буруутгасан. Дебра Пибоди (Debra Peabody) гэх бүсгүй нь Boeing-ийн нэг орлогч захирал байв. Скандалын дуулианаар Стоунсайфер 50 жил болсон гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд удаагүй Пибодитойгоо гэрлэжээ.

• Өмнөд Африкийн ерөнхийлөгч Якоб Зума (Jacob Zuma) 2005 онд найзынхаа 31 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт буруудаж байсан. Уг бүсгүй ДОХ-той байсан бөгөөд Зума түүнийг нь мэддэг байсан. Тэгээд ч хамгаалалт хэрэглэн бүсгүйтэй тохирон секс хйисэн хэмээн тэр мэдүүлжээ. Энэ ч шүүхээр нотлогдсон . Тэр 2009 онд дахин ерөнхийлөгч болсон.

• 2008 онд Элиот Спитцер (Eliot Spitzer) “хувийн асуудлаар” гэдэг үндэслэлээр Нью-Йорк мужийн захирагчийн албанаас огцоржээ. Гэтэл тэрээр дээд зэрэглэлийн элит биеэ үнэлэгчид төсвийн мөнгөнөөс 80.000 доллар төлсөн нь ил болсон юм. Тэр өдгөө байгаль хамгаалагч болжээ.

• Детройтын хотын мэр Кваме Килпатрик (Kwame Kilpatrick)-ийг мужийн хоёр цагдаа нь хэрэгт буруутгажээ. Түүнийг аппаратынхаа ажилтан Кристин Битти (Christine Beatty) гэх бүсгүйтэй амрагийн холтбоотой, үүнийг нь мэддэгийн улмаас цагдаа нарыг ажилаас нь халахыг завдсан гэжээ. Ингээд зогсохгүй хэргээ нуухын тулд нууц амрагууд Детройтын цагдаагийн дарга Гари Брауныг ажилгүй болгох гэж байжээ. 2008.09 сард Килпатрикийг луйвар хийсэн хэмээн буруутгасан. Тэр албан тушаалаасаа огцорч хотын захиргаанд нэг сая доллар төлсөн билээ.

• Анвар Ибрагим (Anwar bin Ibrahim) нь Малайзийн дэд ерөнхийлөгч асан. Тэрийг 2008 онд өөрийн ажилтнаа бэлгийн дарамтанд оруулсан хэмээн бруутгав. Түүнд 5-20 жилийн ял оноож ч магадгүй юм. 1998 онд Ибрагим нь хахуулийн хэргээр зургаан ял эдэлж байсан ажээ.

• 2011.03 сард Израилийн ерөнхийлөгч асан Моше Кацав (Moshe Katzav) шүүхээс долоон жилийн ял сонссон. Түүнийг хоёр ч хүчин болон хэд хэдэн удаагийн бэлгийн дарамт хийхийг оролдсон хэмээн буруутгасан. Скандал 2006 оноос эхэлсэн. Кацав өөрийг нь нэгэн хамтран ажиллагч бүсгүй сүрдүүлэн мөнгө нэхэж байна хэмээн хуулийн зөвлөхдөө хандсанаар хэрэг манджээ. Гэтэл хэрэг мөрдөлтийн явцад  1998 онд Кацав уг бүсгүйг хоёр ч удаа хүчирхийлсэн нь илэрчээ. Харин 2006 он гэхэд түүнд ашиглуулсан бэлгийн дарамтанд өртсөн гэх эмэгтэйн тоо найм болон нэмэгджээ. Ингээд 2011.03 сард хэрэг өндөрлөж түүнд долоон жилийн хорих ял оноож 34.000 доллараар торгосон билээ.

•               Hewlett-Packard-ийн тэргүүн Марк Херд (Mark Hurd) жүжигчин Жоди Фишертэй явалдсанаас болон 2010 онд бүх албан тушаал, эрх мэдлээ алдсан. Гэтэл тэрээр хоёр жилийн хугацаанд нууц амрагтаа компанийн хөрөнгөөс багагүй мөнгө зарцуулж байсан нь илэрсэн юм. Нэг удаагийн оройн болзоондоо л гэхэд 1000-20.000 доллар гэх мэтээр… Тэр шагнал болох 12.2 сая доллар болон 34.6 сая долларын үнэ бүхий хувьцаагаа ч алдсан билээ.

•               Парагвайн ерөнхийлөгч Фердинандо Луго (Fernando Lugo) –г 2009 онд ерөнхийлөгч болонгуут нь гурван ч эмэгтэй түүнийг хүүхдүүдийнх нь эцэг хэмээн шүүхэд өгчээ. Эхний хүүхдээ тэр хүлээн зөвшөөрөв. Харин хоёрдахийг нь үгүйсгэсэн. Гуравдахь дээр нь ДНК хийлгэсэн. Үр дүнд нь тэр улс төрөөс бүрмөсөн арчигдсан юм.

•               WikiLeaks порталын эзэн Жулиан Ассанж (Julian Assange) нь 2010 оноос нэг хормойн явдалтай холбогдоод байгаа. Өнгөрсөн оны найман сард хоёр бүсгүй Шведийн цагдаад хандсан. Тэд Ассанжийг бэлгэвчгүй секс хийхийг хүчээр шаардаж хийлгэсэн хэмээн буруутгажээ. Залууг Лондонд баривчилсан ч барьцаагаар суллаад байгаа.

•               2011.01 сараас Миланы прокурор Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони (Silvio Berlusconi)-гийн гэх хэргийг хянаж байгаа. Түүнийг насанд хүрээгүй биеэ үнэлэгч Карима эль-Маруг /«Руби»/ гэгч буруутгаад байгаа. Тэр бол ерөнхий сайдын зохиосон «бунга-бунга» хэмээх секс үдэшлэгт оролцсон 33 бүсгүйн нэг гэнэ.  Энэ нь Сильвиогийн анхны секс скандал биш. 2009.03 сард түүний хоёрдахь эхнэр Вероника Ларио нөхрийнхөө 18 настай загвар өмсөгч Наоми Летица гэгчтэй хамт авахуулсан зургаас болж салах өргөдлөө өгсөн.

Р.Слава

Санамсаргүй мэдээ
Жүжигчин Аманда Сеифрэйдийн хакердуулсан ЭРОТИК зургуудаас
10183
Эрэгтэй ”ээж” гурван хүүхэд төрүүлжээ
1317
“ХАЧИН АРАНШИН”-тай дэлхийн тэрбумтанууд
1884
"Яг түүн шиг"-ийн үзүүлбэрүүдийг бусад орныхтой харьцуулбал
3442
Хийлч Дээгий: ЭМЭГТЭЙ ХҮН 20-30 НАСАНДАА ДУРЛАЖ, ХАЯГДАЖ, БАС ЯВАЛДАХ Ч ХЭРЭГТЭЙ ЮМ
24852
Г.УГАЛЗЦЭЦЭГ ДЭЛХИЙН 4 УДААГИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО
374
Энэ жилийн шилдэг АРВАН гэрэл зураг
3506
”Эзэгнэгч” уран сайхны кино Эрдэнэт хотод гарч эхэллээ
808
Насанд хүрээгүй байхдаа насанд хүрэгчдийн кинонд тоглосон БЯЦХАН ЖҮЖИГЧИД
1674
Шиврээ бороонд сонсоход тохирсон жинхэнэ "ЭМО" дуунууд
1361
Ж.Гомбожав: Манайд арван хэдэн яам хэрэггүй. 360 сум ч заавал байх албагүй
3347
Хятад Казахстаныг эзлэхэд ердөө 40 МИНУТ хэрэгтэй гэнэ
14799
Найман ихэр хүүхдийн ээж тэднийгээ үзэн ядаж байна
4265
Б.Муссолиниг хамраар нь газар хатгуулсан “Луйварчдын хаан”
345
"Ami" салон үсний химидээ 30-50 хувийн хямдрал зарлалаа
2045
Н.Төгсцогтын өрсөлдөгчөө нам цохиж буй торгон агшнууд гэрэл зургийн хальснаа
5295
15 мянган доллараар бүтэн биеийн шивээс хийлгэсэн тачаангуй бүсгүй
2648
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №11
3418
Сарнай барьсан улстөрч бусад улс орноос ОРОГНОЛ бус АЛБАН ТУШААЛ нэхэж явна
3489
Нийслэлийн Засаг дарга Су.Батболд: Гомо гэсэн хуурамч мэдээлэл түгээж буй этгээдүүдийг олж тогтоолгоно
325
Дэлхийн хамгийн үнэтэй 10 гэрэл зургийн нийт үнэ 59.2 тэрбум
1243
Ерөнхийлөгч Доналд Трамп монголчуудыг "хошгоруулсан" болохыг ЭСЯ-наас мэдээллээ
2100
Анжелина Жолигийн өсвөр насандаа авахуулсан ХАЛУУХАН зургууд
2361
Бодибилдингийн тэмцээний ТАЙЗНЫ АРД
5364
Иран улсын хамгийн ЗАГВАРЛАГ гивлүүртэй бүсгүйчүүд
1468
ТАНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ: Элэг юунд дуртай вэ?
2104
Мадонногийн ах Э.Чикконе: Миний эгч САЯТАН, харин би ОРОН ГЭРГҮЙ
5779
Фэйсбүүк мессенжэр Unsend үйлдэлтэй болно
81
Жүжигчин Ч.Ундрал: Би одоо Анужинг ӨРӨВДӨЖ байна
14210
Афганчуудын амьдрал бидний төсөөлсөнөөс тэс ондоо
4347
Жүжигчин О.Тэмүүжин: Орчлонд орь дуу хадаан Охин үр минь мэндэллээ...
1676
Л.ГҮНДАЛАЙ: ДОНАЛЬД ТРАМП БИД ХОЁР АДИЛХАН...ХОЁУЛАА МИСС АВГАЙТАЙ
2466
Вьетнамын дайны үед Америкийн эрлийз 50 мянга орчим хүүхэд төрж байжээ
8031
У.ХҮРЭЛСҮХ САЙД ОГЦОРСОНГҮЙ
1177
Ээжийнхээ үхэлд хорссон Гитлер жүүд үндэстэнг хайр найргүй хядаж байжээ
13502
П.БАТХУЯГ: Төр бол ёс зүйгүй, олз ашиг горьдогчдын “супер” лиг биш
454
Эмэгтэй алдартнууд чамин цүнхнээс илүү бугуйн цагийг эрхэмлэх болжээ
1008
Цангасан хүүхнүүдийн гай
7131
ЖҮЖИГЧИН У.ЦОГТБАЯР: ХЭТ ГОО ЗҮЙН МЭДРЭМЖГҮЙ ЗҮЙЛЭЭР ХҮМҮҮСИЙГ ИНЭЭЛГЭЖ БОЛОХГҮЙ
2336
10-18 насны охид хөвгүүдээс бүрдсэн Гитлерийн армийн "хүйс тэмтрүүлж" байсан аймшигт түүх
3670
Дубайн тухай хамгийн эмгэнэлтэй 15 баримт
8336
Харумафүжи нь Тэрүнофужи Г.Ган-Эрдэнийг ч зоджээ
1891
КАПИТАЛ БАНК: БИДНИЙГ ГҮЖИРДЭЖ БАЙГААД МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА
131
Алдарт хүнсний 20-ийн зодооны өнөө хүртэл тайлагдаагүй дуулиант нууцаас
14710
Сайд Д.Оюунхорол: Ядуу айл өрх олон байх тусмаа УТАА багасна
21492
Сэтгэлд үлдсэн дэлгэцийн кино бүтээл "Хатан зүрх" киноны тухай
1038
Түүхэн дэхь хамгийн их гутамшигтай 20 хувцас
2068
Зава Дамдин Ренбүчи Осгонбаяр: Далай лам, Чойжамц хамбыг хэн шашны тэргүүн гээд өргөмжилчихсэн юм бэ
17981
Г. Чулуунбат: Ю.Цэдэнбал хүний нутагт ЭСЯ-руугаа орох ч эрхгүй байсан тэр дүр зураг хэзээ ч мартагддаггүй
6288
Түүхийг өөрчилсөн эгэл эмэгтэйчүүд
880

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20