Шинэ мэдээ
Дэлхийг цочроосон хамгийн аймшигт 10 Цунами
2017-10-20 12:40:08   share

Цунами бол байгалийн хамгийн аймшигт үзэгдлийн тоонд зүй ёсоор ордог. Тэрээр эрэг орчмын районуудыг газрын хөрснөөс арчин, олон зуун хүний амь насыг аван оддог. Цунами үүсэх хүчин зүйлст хар шуурга, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг ордог хэдий ч хэзээ үүсч болзошгүй талаар урьдчилан мэдэх нь бараг боломжгүйд тооцогдоно. Томоохон хэмжээний гэнэтийн гамшиг нь хүн амыг хороон, эдийн засгийг доройтуулдаг хорт үр дагавартай. Гэвч урьдчилан сэргийлэхэд түвэгтэй учраас зөвхөн хүн амыг нүүлгэн шилжүүлэх ганц арга хэмжээг авдаг. Ингээд сүүлийн 10 жилд тохиолдсон хамгийн хөнөөлт Цунамиг толилуулья.

  1. Идзу болон Миякэ дэх цунами /2005 он/

Энэ үед 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Азаар хүн амыг нүүлгэн шилжүүлж амжсан аж. Тэгээгүй бол галзуу хурдтай, 5 метр өндөр далайн давалгаа нутгийн оршин суугчдыг хуу хаман одох байж. Тухайн үед уг цунами Японы нэг арлаас нөгөөд хүрэхэд ердөө л хагас цаг шаардагдсан аж.

  1. Ява арал дээрх цунами /2006 он/

Энэтхэгийн далайн усан доорх гадаргуу 7,7 баллын хүчтэй доргисны улмаас цунами үүсч, 800 гаруй хүний амийг авч оджээ. Тэдэн дунд аялагч жуулчид ч өртсөн аж. Тэр хавийн байшин барилга 7 метр өндөр давалгаанд өртөж, нийт 10 мянга гаруй хүн хэлмэгдэж, 3000 оршин суугч орон гэргүй болж байжээ.

  1. Соломоны арлууд болон Шинэ Гвиней дэх цунами. /2007 он/

Энд Номхон далай дахь газар хөдлөлт нөлөөлөн 10 метр өндөртэй цунами үүсгэжээ. Ойр орчмын 10 гаруй тосгон газрын хөрснөөс арчигдаж, 50 хүн амь үрэгдэн, хэдэн мянган хүн орон гэргүй болсон байна. Уг цунами нутгийн оршин суугчдыг үхтэл айлгасан тул ихэнх нь буцаж нутагтаа ирэлгүй, арлуудын толгодын орой дээр байрлах тусгай лагериудад амьдардаг болжээ.

  1. Мьянмарын эрэг дэх Метеоцунами /2008/

Энэ байгалийн гамшгийн улмаас 90 000 хүн амь алдаж, олон сая хүмүүс эд материалын хохирол амссан байна. Олон суурингууд, түүн дундаа, хамгийн их цохилт амссан Янгон хот “Наргис” цунамид эргэж сэргэхээргүй сүйрсэн аж.  

  1. Самоаны арлууд дээрх цунами /2009 он/

Ахиад л Номхондалайн гадаргууд үүссэн 9 баллын газар хөдлөлт 15 метр өндөр цунами үүсгэж, энэ нь Курил хүрчээ. Хааш хаашаа нэг км зайд орших барилга байгууламжууд газрын хөрснөөс арчигдав. Хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажил амжилттай явагдсан хэдий ч хэдэн зуун хүн амь үрэгдсэн билээ.

  1. Чилийн эрэг дэх цунами /2010 он/

Ээлжит газар хөдлөлт бас л гамшиг дагуулав. Номхондалайд үүссэн 5 метр өндөр цунами эрэг орчмын 11 хотод гамшиг тарьж, нүүлгэн шилжүүлэлт хийсэн хэдий ч хэдэн зуун хүн амь үрэгдсэн байна.

  1. Японы арлууд дахь цунами /2011 он/

Энэ бол сүүлийн 10 жил доторх хамгийн том, эмгэнэлт гамшиг болсон. Тухайн үед 9-10 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас төсөөлшгүй өндөр буюу бараг 40 метр өндөртэй цунами үүсч, эргэн тойрны хэдэн км-ийг хуу хамжээ. Энэхүү аймшигт гамшгийн уршгаар 20 мянга гаруй хүн амь үрэгдэн, орон нутаг дахь Атомын цахилгаан станц-д осол гаран, онцгой байдал зарлагджээ.

  1. Филиппиний арлууд дээрх цунами /2013 он/

Энэ удаад хар шуурганы улмаас 6 метр өндөр цунами үүсч, нүүлгэн шилжүүлэлт хийсэн хэдий ч 10 000 гаруй хүнийг “залгиж амжив”. Хот суурингууд, ялангуяа Таклобан хот бүрэн сүйрчээ. Далайн ус 600 км газарт сунаж, энэ цунамийн цар хүрээ ихээхэн өргөжсөн байна.

  1. Чили дэх цунами /2014/

Энд байнгын газар хөдлөлтийн идэвхтэй бүс оршдог учраас хүн ам нь баргийн цунами, газар хөдлөлтийг тоохоо больсон гэхэд хилсдэхгүй. Гэвч 8,2 баллын хүчтэй газар хөдлөлт тохиолдон, Икек дэх шорон нурж 300 хоригдол оргон зугатсан хэрэг гарчээ. Цунамийн өндөр хоёр метр хүрсэн хэдий ч нүүлгэн шилжүүлэлт амжилттай хийж, ихээхэн хэмжээний гарз хохирлоос сэргийлж чадсан байна.

  1. Японы эрэг дэх цунами /2015 он/

7 баллын хүчтэй газар хөдлөлт 4 метр өндөртэй цунамиг үүсгэжээ. Хамгийн гол цохилтыг Кокимбо хот амсаж, хэдэн арван хүн амь үрэгдсэн байна. Ихэнх хүн амыг гамшгийн бүсээс нүүлгэсэн учраас гарз хохирол төдийлөн их байгаагүй аж.

Д.Мигаа

НОМИНАЦИ