БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганыг нээж үг хэллээ

2017-10-09 16:32:34

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” форум өнөөдөр эхэллээ. Уг чуулган маргааш хүртэл үргэлжлэх юм. Чуулганыг нээж БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм  нөхөд өө,

Эрхэм хүндэт  зочид, төлөөлөгчид өө,

Та бүгдийн  энэ өдрийн амар  амгаланг айлтгаж,  “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр”  сэдэвт өнөөдрийн чуулганд оролцохоор  хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж байна.

Өнгөрсөн сард манай хөрш БНХАУ-ын Ордос хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Талуудын 13 дугаар хурлын үеэр, НҮБ-ын суурь гурван конвенцийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилт, түншлэлийн асуудлаас гадна ахиц дэвшлийг хянах үнэлгээний арга зүйг сайжруулах талаар онцгойлон дурдаж, эдгээр чиглэлээр бүх түвшинд хамтран ажиллахыг уриалсан билээ. Иймээс өнөөдөр  уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод Монгол Улсаас оруулах  хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэг бүхий түншлэл, хамтын ажиллагаа, санхүүжилтын тухай хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаад би маш баяртай байна.

Монгол Улс нь далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газарзүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй  зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран  даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд  нэн эмзэг  орон юм.  Зөвхөн өнөө жилийн  байдлыг аваад үзэхэд хур бороо оройтож,  ихэнхи нутгаар хуурайшил, гантай байсны улмаас ойн түймэр их гарч, хортон шавжийн тархалт их, газар тариалангийн бүс нутгаар  ургац муутай байлаа. Нөгөөтэйгүүр, зарим нутгаар ширүүн бороо их орж,  зам гүүр эвдэж эдийн засгийн багагүй хохирол учрууллаа.  Хэдийгээр даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол улсаас оруулж буй хувь нэмэр өчүүхэн бага ч бид энэ мэтээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөгдөх нь манай улсын байгаль экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд хүндээр тусч байгаа билээ. Иймд  үндэсний түвшинд хүлэмжийн хийг бууруулах, нүүрс хүчлийг шингээх чадавхаа сайжруулах зэргээр дэлхий дахины зорилгод Монгол Улсын хувь нэмрийг оруулах нь бидний хувьд чухал зорилт болоод байна.

Энэхүү зорилтыг бид Монгол Улсын Засгийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн  үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлого,  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд тусган, тэдгээрийг хэрэгжүүлэх  арга хэмжээ авч байна.   Гэхдээ  хөрөнгө санхүүжилтийн болон хэрэгжүүлэх чадавхи, үйл ажиллагааны уялдаатай  холбоотой бэрхшээлүүд  тулгарч, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний заалт нэг бүрийг хэрэгжүүлж  чадахгүй байна. Ялангуяа  санхүүжилтийн хувьд  дан улсын төсвөөс хараат байх,  зөвхөн төр засгийн байгууллагууд хариуцаж гүйцэтгэх нь төдийлөн оновчтой биш байна.  Ийм учраас төр-хувийн хэвшлийн түншлэлийг  өргөжүүлэх, иргэдийн хөрөнгө оруулалт, санаачлагыг дэмжих, үүний тулд  холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагууд хоорондоо нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулах  шаардлагатай байна.

БОАЖЯ өнгөрсөн  9 дүгээр сард  олон улсын  Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагаар  томилогдсон  Хас банк,  мөн Монголын банкны  холбоотой хамтран   ногоон санхүүжилт,  ногоон зээлийн сангийн үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл солилцох чуулганыг зохион байгуулсан билээ. Энэ нь ногоон хөгжлийн бодлогыг   хэрэгжүүлэх,  уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувийн хэвшлийн оролцоог  идэвхжүүлэх чухал арга хэмжээ болсон юм.

Харин өнөөдөр, маргааш 2 өдөр хуралдах энэхүү чуулган нь илүү өргөн хүрээг хамрах бөгөөд чуулганы гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгод нэгдсэн бүх талууд энэ чиглэлийн үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрэх, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийн хэлбэрийг тодорхой болгож, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэх явдал юм. Энэ утгаараа өнөөдрийн чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр,  Уур амьсгалын ногоон сан,  Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллага,  Азийн Хөгжлийн Банк, ХБНГУ, Япон улсын  Засгийн газар зэрэг олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, бусад банк  санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, дипломат төлөөлөгчийн байгууллагууд оролцож олон улсын шинж чанартай арга хэмжээ  болж байгаад  ихээхэн баяртай байна. Ийнхүү оролцогч талуудын төлөөлөл хуран чуулж, санал солилцох боломж бүрдүүлэх талаар бидний санаачлагыг бүх талаар дэмжиж, хамтран  ажилласан  ХБНГУ-ын холбогдох  байгууллагууд,  мөн Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллагад тусгайлан гүн талархал илэрхийлж байна.

Чуулганы хэлэлцүүлгийн үр дүнд  “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад  Монгол Улсын  оруулах хувь нэмэр” хэмээх баримт бичгийн үндсэн санаа тодорхой болж, уур амьсгалын   өөрчлөлтөд дасан зохицох  гол арга зам, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, нүүрс хүчлийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж, тэдгээрийн санхүүжилтийн механизмын талаар  хэрэгжүүлж болохуйц санал зөвлөмж гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ингээд тус чуулганд цаг заваа гарган оролцож буй та бүхэнд дахин талархал илэрхийлж,   чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа.

Санамсаргүй мэдээ
"Яг түүн шиг" шоуны энэ жилийн оролцогчидтой танилц
7428
Б.Шижирбат "Авьяаслаг Азиуд"-ыг бишрүүлж "Алтан баззер"-ийн эзэн боллоо
1093
Казакстан улсын алдарт дуучин Төрөгали Төрөали Улаанбаатарт “Тал нутгийн хүү” тоглолтоо хийнэ
885
Нүдэндээ итгэмээргүй "ТӨГС" хар, цагаан зургууд
3088
Японы телевизээр “Архичдаар дүүрэн Монголд” хийсэн шуурхай сурвалжлага цацагджээ
1584
Зөн билэгч Мэрилин Керрогийн МӨНГӨ дуудах шалгарсан арга
3635
Дэлхийн хамгийн баян хар арьст эмэгтэй 3.3 тэрбумд үнэлэгдэх хөрөнгөтэй
713
Сэтгэлд үлдсэн дэлгэцийн кино бүтээл "Хатан зүрх" киноны тухай
1038
Мисс Э.Сэлэнгэ: Ацан турсинктэй залуус надад таалагддаг
6380
Жонни Депп: Би Холливудын нэгэн бараа болчих вий гэхээс vхтлээ айдаг
909
Алдарт Монгол хээр азарганы эзэндээ ирсэн гайхалтай түүх
5077
ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛ АВСАН КОМПАНИУДЫН ЗАХИРЛУУДЫГ БАРИВЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
224
Түүхэн дэхь хамгийн их гутамшигтай 20 хувцас
2068
Арабын Эмиратын бизнес нислэгийн онгоц Монголын дээд зэрэглэлийн онгоцоос тансаг
2827
Жүжигчин Г.Эрхэмбаяр, Намуунаа нар дотно харилцаагаа нийтэд дэлгэв
3229
Ерөнхийлөгч Х.Баттулга: "60 тэрбум"-ын асуудлын хамгийн гол гэрч Г.Доржзодовыг байцаах хэрэгтэй
2106
Гэр хорооллын модель Э.Оюунбилэг хувийн "Nail Art" салон нээжээ
4354
С.Төгс: Н.Эрдэнэцогт надад гар хүрч байсан, бүр жирэмсэн байхад хүртэл
7496
А.Гитлерийн баруун гар Й.Геббельсийн гунигт тавилан
7811
Роберт Дауни: Би бусдыг өрөвдөж биш, бага мөнгө авсныхаа төлөө л уйлдаг
3082
Багануур дүүргийн засаг дарга Ц.Сандаг- Очир дунд сургуулийн багшийг дарамталсан уу
1588
Хятад улсын тухай хамгийн жигшмээр 21 баримт
18955
Дэлхийн алдартай кинонуудын хувцаслалтын алдаа
2569
Элс, ус, гал, салхиар загвар өмссөн нь
956
Оддын хачирхалтай нууц ...
2435
Африкт харь гарагийнхны шарил олджээ
4181
Хятадад 9 настай охин төржээ
2603
Дуучин Ч.Цэлмүүн Докторантад амжилттай сурч явна
2747
Б.Бат-Энэрэлийн ээж: Миний хүүг эх, эцэггүй хүн шиг ойлгуулж ирсэн зарим нэг хүмүүсийг тэсэж чадахгүй байна
6039
Хамгийн шилдэг нь Б.Бархүү байж чадлаа
2138
Нью-Йорк хотын гудамжинд ХАЛУУХАН охид жаргав
3573
Алдартнуудын алдартай араар тавилтууд
3889
Тайландын "цуст вегетариан" хэмээх аймшигт НААДАМ /+21/
1955
Х.Баттулга: Б.Бат-Эрдэнийн боловсролын намтар шал худлаа шүү
2904
Ц.Мөнх-Оргил: Далай ламын Монголд айлчилсан муу үр дагаврыг арилгах гэж зовж байна
2911
Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙГ НАС БАРСАН ӨДӨР НЭМЭХБАЯР БАЙРНЫХ НЬ ЛИФТЭЭР ЗОРЧИЖ ЯВЖЭЭ
1217
Интернэтд од болсон Украйн шүүгч тайлбар хийжээ
4515
Ц.Мянганбаяр: Төрөөс алтны салбарыг огт дэмждэггүй. Жаахан ашиг олоод ирэхээр л эрүүгийн хэрэг үүсгээд эхэлдэг нь гайхалтай
2421
Азийн баячуудын жагсаалтанд орсон Монголын баячуудтай танилц
21933
Сарнай барьсан улстөрч бусад улс орноос ОРОГНОЛ бус АЛБАН ТУШААЛ нэхэж явна
3491
Хоёр иргэнийг заазуурдаж хөнөөсөн Хятад иргэнд 25 жилийн хорих ял оноолоо
2774
Монголчуудын амьдрал дэлхийн хүмүүст ингэж харагддаг
1342
Өнөөгийн нийгэм болон ухаалаг утсыг шүүмжилсэн /+18/ зургууд
15703
УИХ-ын танхимд "Төрийн жолоо атгасан өнгийн цэцэг" ургажээ
2330
Адольф Гитлер: Их Монгол Улсын хүнийг нь байтугай нохойг нь ч гаслуулж үл болно
4386
Ерөнхийлөгч ”амьгүй албат” болох уу?
2369
Тэрбумтануудын тухай сонирхолтой баримтууд "Саятан байх “уйтгартай” бас айдастай"
1826
Дэлхийн хамгийн ухаантай хүний IQ 250-300 байсан гэнэ
752
ДЭЛХИЙ 2099 он гэхэд ингэж өөрчлөгдөнө
640
Казакстан улсын иргэд Монголд луйвар хийж байгааг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна
1035

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20