”MISS MONGOLIA” тэмцээний 10 жилийн түүх-ялагчид

2017-10-03 09:10:18

Монголд зохиогддог гоо бүсгүй шалгаруулах олон тэмцээнээс сүүлийн жилүүдэд тогтмол явагдаж буй нь «Мисс Монголиа» юм. Гэвч гоо бүсгүй шалгаруулах тэмцээнээс төрсөн миссүүдийн ихэнх нь олон улсын тэмцээнд оролцсоныхоо дараа сураг алдардаг. Ингээд 10 жилийн түүхтэй энэхүү “Мисс Монголиа” тэмцээний ялагч бүсгүйчүүдийг толилуулья.

MISS MONGOLIA-2004

13 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан загвар өмсөгч, мисс Чадраабалын Содтуяа нь 17 настай байхдаа “Miss Mongolia-2004” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Фото мисс” өргөмжлөл хүртсэн юм.

“Lady” сургалтын төвийн “Залуу модель агентлаг”-ийн гүйцэтгэх захирал, SBN телевиз хөтлөгч, “NTV”-д редактор, “Азийн модель агентлаг”-ийн тэргүүнээр ажиллаж байсан тэрээр загвар өмсөгч Чингүүнээс салснаас хойш охинтойгоо ганц биеэр амьдарч байгаа аж. Мисс бүсгүй маань «Мисс Монголиа» тэмцээнийг хамтран зохион байгуулж, нэвтрүүлэг хөтөлж, охиноо өсгөн, олон ажлыг зэрэг амжуулж яваа. Түүнчлэн улс орны ирээдүй хойч болсон хүүхэд багачууд хийгээд байгаль орчинд ээлтэй, хүмүүнлэгийн олон арга хэмжээнд идэвхтэй оролцдог юм байна.

MISS MONGOLIA-2005

“Miss mongolia”-2005 тэмцээний ялагч Б.Гантогоог  90*55*90 биеийн харьцаатай, монголын хамгийн сайхан биетэй бүсгүйчүүдийн нэг хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ. Солонгос улсад олон жил сурч, амьдарсан Б.Гантогоо хэмээх бүсгүй 2005 оны «Мисс Монголиа» тэмцээний тэргүүн шагналыг нилээн сүр дуулиантай гардсан. Олон хүн түүнийг «Энэ шагналыг авах ёсгүй» гэж үзэж байсан билээ. Гэвч Б.Гантогоо ганцхан жилийн дотор олон улсын нэр хүндтэй хоёр ч тэмцээнээс шагнал гардсанаар олны хэл амнаас өөрийгөө холдуулж чадсан юм.

Дэлхийн топ модель шалгаруулах тэмцээний дэд байр, Үндэсний шилдэг хувцас номинацийн эзэн, «Климинжаро» шагналт, «Miss International Japan-2005-ын «Нөхөрсөг мисс» өргөмжлөлтэй Б.Гантогоо эзэмшсэн мэргэжлээрээ гоо бүсгүйчүүд дундаа «толгой цохидог». Тэрбээр Солонгост дунд сургууль, Японы Нисэхийн академи, алдарт Андрей Кимийн загварын агентлагийг төгссөн.  Олон улсын тэмцээнд Б.Гантогоо шиг одтой,  амжилттай оролцсон монголын сайхан бүсгүй цөөхөн. Гэр бүлийн нам гүмхэн амьдралд уусаад хэсэг хугацааг үдсэн мисс бүсгүй 2010 онд “Miss model of the world” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод гурван ч шагналын эзэн болжээ. Тус тэмцээнээс “Энх тайван” шагналын эзэн болсон Б.Гантогоо дэлхийн шилдэг 10 моделийн нэгээр шалгарч, мөн л үндэсний шилдэг хувцастай монгол бүсгүйгээр тодорсон байна.  

 

MISS MONGOLIA-2006

Энэ удаагийн тэмцээний тэргүүн мисс Д.Болортуяа 2006 онд Япон улсад болсон «Miss International» тэмцээнд оролцоод ирснээсээ хойш сураг алдарсан. Тиймээс Д.Болортуяа гэдэг мисс Монголд байдгийг ч мэдэхгүй хүн олон.

 

MISS MONGOLIA-2007

Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийн оюутан Б.Гэрэлчулуун 2007 оны «Мисс Монголиа»-гийн титмийн эзэн болсон. Тэрээр «Miss International» тэмцээнд амжилттай оролцож, «Үндэсний шилдэг хувцастай мисс»-ийн шагналыг эх орондоо авч ирсэн ба «Тусгай салаа» хэмээх телевизийн  олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрд тоглосноор олны танил болсон билээ.

Нийгмийн олон салбарт хүч үздэггүй, ерөнхийдөө нам гүм амьдардаг мисс бүсгүй мэргэжлийнхээ ачаар үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байдаг аж. Тэрээр Онон хэмээх залуутай гэрлэн, Оюу-Эрдэнэ гэдэг хөөрхөн охинтой болсон юм.

 

MISS MONGOLIA-2008

2008 оны «Мисс Монголиа»-гийн титмийн эзнээр ямар бүсгүй тодорсныг мэдэх хүн цөөн байх. Тэр жил «21 дарь эх» шалгаруулж, шинэчилсэн байдлаар зохион байгуулсан ч шилдгээр шалгарсан бүсгүйчүүд нь олны сэтгэлд бүрэн нийцээгүй, шүүмжлэлд хүртэл өртсөн. Хамтран зохион байгуулагч «Шилмэл загвар» компанийн загвар өмсөгч О.Хулангоо хэмээх бүсгүй тэргүүн миссээр шалгарсан нь ёстой л «дайран дээр давс нэмсэн» гэлтэй.

13 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан тэрээр загвар өмсөгчөөр ажиллан, олны анхаарал татахаар сайн, муу зүйлд өртөлгүй эгэл даруухнаар ажиллаж, амьдардаг юм байна.

 

MISS MONGOLIA-2009

«Мисс Монголиа 2009» тэмцээний тэргүүн мисс Х.Бадамгэрэл  «Азийн модель» агентлагийн гүйцэтгэх захирлаар ажиллан,  Монголын загварын ертөнцийн залуу халааг бэлтгэх үйлсэд шамдаж яваа.

Түүнчлэн «Wonderful Fashion» тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, олон улсын загварын шоунд эх орноо төлөөлөн оролцож, дэлхийд алдартай зарим тэмцээнд шавь нараа бэлтгэн оролцуулдаг аж. Тэрээр дуучин Becky-тэй гэрлэн, хөөрхөн хүүтэй болсон юм.

MISS MONGOLIA-2010

“Хэцүү анги” киноны гол дүрийн даруухан ухаалаг охины дүрээр олонд танигдсан Бадамцэцэг 2010 оны Монголын миссээр шалгарч илүү олон хүнд танигдах болсон билээ. Тэрээр “Хэцүү анги” киноны дараа “Валентины захидал” гэх мэт хэд хэдэн кинонд тоглож чамгүй сайн жүжигчин гэдгээ ч харуулаад амжсан юм.

Кино урлагийн буянаар олонд танигдсан түүнийг хүмүүс жүжигчин л гэж боддог биз.  Тэгвэл мисс бүсгүй Анагаах ухааны их сургуульд суралцдаг аж.

 

MISS MONGOLIA-2011

Энэ тэмцээний мисс И.Төгсөө «Miss International» тэмцээнд оролцсон монгол бүсгүйчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн ба тэрээр уг тэмцээний гуравдугаар байрын шагналыг эх орондоо авчирсан билээ.  

Түүнчлэн Тува улсад болсон «Төв Азийн мисс» тэмцээнээс «Үзэгчдийн таашаал хүртсэн мисс» өргөмжлөл хүртсэн юм.  Залуу зохиолчдын нэгдлийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Ч.Ууганбаярын "Долдугаар сарын сахиусан тэнгэр" шүлгийн клипэнд 2011 оны мисс И.Төгсөө тоглосон байна. 

 

MISS MONGOLIA-2012

Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас  нийт 200 гаруй гоо бүсгүй оролцсоноос  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутан Д.Долгион  Монголын мисс болсон билээ.  Тэрээр Япон улсын  Окинавад болсон “Мисс Интернэйшнл-2012” тэмцээнд оролцсон  юм.

Түүнийг мэргэжлийн хүрээнийхэн нь сайхан сэтгэлтэй бүсгүй гэж тодорхойлдог аж. Тэрээр өмнө нь “New Face” тэмцээнд түрүүлснээр загварын ертөнцөд хөл тавьж,  улмаар “Мода Арт” тэмцээний шилдэг 15-д, “ТВ мисс” тэмцээний үндэсний ялагч болж байжээ.

 

MISS MONGOLIA-2013

10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2013" тэмцээнд монгол орны өнцөг булан бүрээс нийт 70 гаруй оролцогчид бүртгүүлснээс сүүлийн шатанд шилдэг 20 оролцогчид үлдэж, бүтэн сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэг, оюун ухаанаараа өрсөлдсөнөөс "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч,  Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон билээ.

Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдсөнөөс  “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Ану амжилттай оролцож, 13-р байрт шалгарсан юм. "Miss Mongolia-2013" тэмцээний ялагч Н.Ану нь “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа нэлээн амжилтуудыг гаргаад байгаа билээ.

Д.Мигаа

Санамсаргүй мэдээ
Тивийг худалдаж авахаар санаархсан нь
4436
РАГУ РАМАН: UNIVERSE BEST SONGS БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ "ХАРААЛ ИДСЭН ШОУ"
36533
МОНГОЛ ТӨР АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ 100 ХУВЬ ЭЗЭМШИНЭ
77
Хоёр ЦЭРЭН сэтгэгдлээр байлдав
424
Дэлхийн баячуудын хүүхдүүдийн СОЛИОРОЛ
6118
Монголын анхны "Шилэн Форд" буюу Богдын моторт хөлөг
950
Баян өв залгамжлагч бүсгүй гудамжинд гарсан түүх
5203
Дэлхийн хамгийн анхны ижил хүйстэнг илрүүлжээ
1361
Их Британий эмэгтэй регбигийн баг нүцгэн бэлтгэлээ хийдэг
6317
В.Меньшов: “Москва нулимсанд дургүй” киног хориглочихоод байхад Л.Брежнев өөрөө үзээд, гаргахыг зөвшөөрч байлаа
13982
Тоглоомчдод зориулсан ЭРОТИК хуанли
3517
Трансжендер Амина охид бүсгүйчүүддээ нүүр будалтын зөвлөгөө өгөв
1813
"Хамидын хядлага" нэртэй ажиллагааны үеэр 100,000-300,000 Армен хүн амиа алдаж асан аймшигт түүх
3984
АМАРХАН АРГААР ТОМУУГААС СЭРГИЙЛЭЕ
401
ЖҮЖИГЧИН ТУЯА ГЭР БҮЛТЭЙ ЗАЛУУТАЙ...
281
ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
254
Хамгийн үнэнч амьтан болох нохдын хөгжилтэй царайнууд
1503
Голын эрэг дээр халуухан залууг эдлэсэн өдөр
5034
Гэр хорооллын модель Э.Оюунбилэг хувийн "Nail Art" салон нээжээ
4377
Элс, ус, гал, салхиар загвар өмссөн нь
973
"Итгэлийн гар" хэмээх алдарт зургийн эзэн одоо ийм болжээ
1005
300 гаруй чеченийг цааш харуулсан ТАЙГЫН АНЧНЫ БОДИТ ТҮҮХ
12641
ХААН БАНК БҮХ ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ ДАНСНААС 200 ТӨГРӨГ АВЧЭЭ
33917
ШАТАХУУНЫГ ЛИТР ТУТАМД 100 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА
49
Ж.Гомбожав: Манайд арван хэдэн яам хэрэггүй. 360 сум ч заавал байх албагүй
3363
ДОХ-той, тахир дутуу, ижил хүйстэн гэх мэтийн марзан амьтныг Ерөнхийлөгчөөрөө сонговол Америкийн зүрх сэтгэлийг шууд л эзэмдэнэ
3401
Эротик гэрэл зурагчин Роберт Фарберийн СОЛИОТОЙ бүтээлээс
2497
Бат-Өлзийн ТАМИР: Гэр бүлтэй хүмүүсийг хүртэл надтай холбох юм
3919
Адольф Гитлерийн тухай хамгийн "тэнэг" таван нууц
2933
Монгол Улсын иргэд ВИЗГҮЙ зорчих 20 улс орон
4948
Бүх цаг үеийн хамгийн халуухан эмэгтэй Моника Беллучигийн түүх амьдралын замнал
1168
Улс төр дэх секс - II хэсэг: "Дээдсийн камасутра"-д суралцах дүрэм
11231
”Викториа Секрет”-ийн сахиусан тэнгэрүүдийг таргалуулбал...
654
Р.ЭМҮЖИН: Миний бодлоор тэр сэтгэцийн хувьд эрүүл бус байсан
2297
Трансжендер Амина "IPhone 6 plus"-ын шагналтай уралдаан зарлана
2106
САНГИЙН САЙД АСАН С. БАЯРЦОГТЫГ ДАХИН ХОРЬЖ МАГАДГҮЙ
78
У.Хүрэлсүх: Би цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй
3520
Н.Түвшинбаяр: Алхам тутамдаа хариуцлага үүрч явна
2877
Б.Шижирбат "Авьяаслаг Азиуд"-ыг бишрүүлж "Алтан баззер"-ийн эзэн боллоо
1110
Б.Осгонбаяр ламын Шүгдэнгийн нууц бүлэглэлд Н.Багабанди, Б.Чойжилсүрэн, Саранчимэг тэргүүтэй Монголын толгой баячууд, улстөрчид багтдаг
58510
Вьетнамын дайны үед Америкийн эрлийз 50 мянга орчим хүүхэд төрж байжээ
8070
Дараагийн топ моделиор тодорсон Б.Цэрэндолгорын өвөрмөц зургууд
2296
Анжелина Жоли 10 настайдаа бэлгийн харилцаанд орж байв. "ТҮҮНИЙ НУУЦ ТҮҮХҮҮД"
9645
Монголын казакын жинхэнэ ТҮҮХЭН ҮНЭН
19235
КАПИТАЛ БАНК: БИДНИЙГ ГҮЖИРДЭЖ БАЙГААД МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА
163
ТАНИЛЦ: Халхад цуутай хөөрөгний эзэд
10946
Сошл од БАЯРМААТАЙ холбоотой хөгжилтэй 10 #ГЭНЭЭ
4817
Олны танил эрхмүүдийн хүүхдүүд "Өнөөдөр 9-р сарын 1-ээн"
5110
Эротик зургийн бодит хувьсал
4495
Афганчуудын амьдрал бидний төсөөлсөнөөс тэс ондоо
4384

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28
Дэлгэрэнгүй мэдээлэл
29
29